Худ ургуудын тулаан болох гээд байх шиг…

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Надад нэг хэцүү явдал тохиолдоод зөвлөгөө хүсч байна та бүхнээсээ. Зарим хүмүүсийн хувьд зовлон биш санагдах нь гарцаагүй. Гэхдээ наддаа бол асуудал болчихоод байна. Би хайртай залуутай. Бид 2 үерхээд 5 жил гаран болж байна. Мэдээж бие биедээ маш их хайртай. Бид 2 одоохондоо хурим, хүүхдийн талаар төлөвлөөгүй, яваандаа бэлэн болохоороо нэг сайхан хурим хийгээд, хөөрхөн хүүхдүүдтэй болно гэж боддог.  Гэхдээ миний хувьд бид 2 энэ жил 24 настай хүмүүс учир хөөрхөн хүүхэдтэй болоод, амьдралаа эхлүүсэн ч яахав гэж боддог ч хайрт маань намайг бэлэн болтол хүлээгээч гэсэн. Тэрэнд маань бэлдэх юм их байгаа юм байх. Харин манай аав ээж 2 их л яарсан хүмүүс.

Анхандаа миний хүү гээл хайртыг минь долоочих шахаад байсан хүмүүс одоо л нэг зангаа харуулж байх шиг байна. Би өөрөө ч аав ээжийгээ ийм зан гаргана гэж төсөөлж ч байсангүй ээ. Гэм нь жаахан архи уудаг юм оо тэр 2 минь. Тэгээд согтуудаа хүргэн рүүгээ залгаад арчаагүй п… минь чи муу миний охиныг гуйсангүй, танайхан ямар удам судартай, яасан арчаагүй хүмүүс байдаг юм. Удмаараа муур тэжээдэг арчаагүй п…нууд, зайлаарай, чи мөнгийг нь төлж чадахгүй бол бид 2 мөнгийг нь төлөөд охиноо тансаг хурим хийлгэнэ. Миний охиныг гуйж чадахгүй бол өөр гуйсан хүмүүс өчнөөн байдаг юм гэж ярьсан байна. Би аав ээждээ шууд хэлэх гэсэн боловч чи юу ч хэлээд хэрэггүй. Хов зөөж байгаа хүүхэд шиг чамд хэлээд, чамаа хэлүүлээд яахав өөрөө очиж ярилцая. Харин чи минь яаана даа. Дахиад дор хаяж 3 жил аав ээжийнхээ ийм дарамтан доор тэсэх нь байна. Хайр нь үнэхээр одоохондоо бэлэн биш байна.

Эрүүл болохоор нь би өөрөө очиж ярилцая гээд харьцангуй тайван хүлээж авсан боловч уржигдар дахиад л тэр 2 маань согтуу байхдаа ээж рүү нь / хадам ээж / залгаад п… шиг авгай минь чамайг харъя, хүүгээ гэрлүүлж чаддаггүй авгай ямар байдгийг харъя. Манайх нутаг усандаа нэр хүндтэй айл. Чам шиг муу авгай гуйлга түүлгээ ч явуулдаггүй арчаагүй гэх мэтээр хэлсэн байна. Бурхан минь яаж ийм зүйл болж чадав аа? Ичмээр юм. Би л найз залуугаасаа сонссон юмаа энд бичсэн болохоос миний санаснаар бол тэр 2 тэрнээс ч илүү доромжилж, хараал урсгасан байгаа. Би угаасаа мэдэж байна оо. Тэр хоёрыг согтуудаа яаж хүнтэй ярьдагийг. Найз залуу маань миний сэтгэлийг зовоочихно гээд хэлээгүй байгаа. Манай найз залуугийн хувьд 2 дээд сургууль төгсөж байгаа. Даруухан, хээгүй, хэнэггүй, шулуун шударга залуу байдаг. Ажилсаг, хийж чаддаггүй ажил гэж байхгүй ээ. Тиймдээ ч аав ээжийг хайрыг татсан залуу.

Тэр маань манай гэрт ирээд л уур амьсгал огт өөр болдог. Нэг цаанаа гэрэл цацруулсан сайхан энергитэй монгол эрчүүд байдаг даа. Яг л тэдний нэг. Тийм байхад одоо аав ээж 2 маань тэрнийг минь сав л хийвэл мөнгөгүй, гэрийнхэн нь арчаагүйдээ чамайг гуйж чадахгүй байгаа. Чи муу ингэж явах хүн биш. Арчаагүй гуйлгачинтай суусан гэж хэлсэн. Бодохоор л гомдоод байх юм. Одоо тийм сайхан хийморьлог залууг ийм муухайгаар доромжилж байгаа нь үнэн гомдмоор байгаа биз дээ хүмүүсээ. Би мэдээж сайн эртэй учирлаа гээд аав ээжийгээ орхиогүй, мартаагүй. Миний хайр ч гэсэн манайд хийгээгүй, гар хүрээгүй ажил гэж байхгүй.

Ирэхээрээ дүү нарыг хүртэл хүмүүжүүлээд, ухааруулаад л явдаг. Тийм сайн хүнийг гомдоовол алдас болно доо. Аав ээж 2 маань өөрсдөө намайг сайн хүнийг гомдоож болохгүй гэж хүмүүжүүлсэн хэрнээ яагаад ингээд муухай хэлээд тэрнийг маань гомдоогоод байгаа юм болоо. Надтай утсаар ярихдаа ээж маань танай наад хар юм чинь ээжийнхээ дагавар хүүхэд нь юм байна. Ээж нь янхан юм байна. Орох оронгүй янхан юм байна гэж хэлсэн. Хэдэн сарын өмнө ээж нь байраа зарсан юм. Би тэрийг нь аав ээждээ хэлсэн юм. Сүүлд ингэж хэлнэ гэж яаж мэдэх билээ. Мэдээж утас царгиад найз залуу маань бүгдийг сонсчихсон. Гэхдээ надад юм хэлээгүй. Би өөрөө уулзана л гэсэн. Угаасаа согтуу байга ахүмүүс хэд хоногоос уухаа зогсоохоор нь өөрөө очиж ярилцана аа  л гэсэн. Би одоо яавал дээр бол?

Би ямар эрэгтэй хүнийг бэлэн биш гээд байхад надтай гэрлэ, намайг гуй, хурдан гэрлэе гээд байлтай биш дээ. Эмэгтэй хүн мэдээж санаандгүй байж байгаад гэрлэе гэх санал сонсохыг л хүснэ. Хэдий ойлгодог хайртай хүн маань ч гэсэн дээ. Бас болоогүй ээ тэр маань дор хаяж 3 жил намайг хүлээлгэх нь тодорхой болсон. Яагаад ч тэрийг нь өөрчилж чадахгүй. Тэгэхээр би яаж тэсэх вэ? Аав ээж 2 маань бараг л өдөр бүр надаас ачаа нэхдэг байсан хүмүүс одоо тэвчээр нь алдагдаж байх шиг байна. Өмнө би уулах хэлсэн зөндөө. Бид 2 болоогүй ээ, хүлээгээд хэрэггүй. Хийх сурах зүйл их байна. Дор хаяж 3-4 жилийн дараа л болно гэж хэлсэн. Тэр 2 ойлгоогүй ээ. Оройтоно. Хурдан хүүхдээ гарга л гэсэн. Уул нь тэр 2 маань сайхан сэтгэлтэй буянтай хүмүүс. Хүн хараад архи уудаг гэж хэлэхээргүй л сайхан улсууд байдаг юм.

Даанч ийм ухаан муутай байдлаар охиныхоо амьдралыг зохицуулах гэж оролдох нь таалагдахгүй байна. Би одоо хадам ээжийнхээ нүүрийг яаж харах юм. Хадам ээж рүү залгасан гэдэг чинь л тэр 2-г архичин гэдгийг нь мэдсэн гэсэн үг л дээ. Яагаад гэвэл тэр 2 бараг өгүүлбэр бүрийнхээ эхэнд бид 2 архичин ч гэсэн… гэдэг үг хэрэглэдэг. Хадам ээж маань архинд дургүй, архичин хүмүүст бүр дургүй. Би одоо яавал дээр вэ? Жич: Манай найз залуу бол 3 жилээс нааш хөдлөхгүй. Тэр нь бүр тодорхой болсон. Одоо энэ чигээрээ 3 жил хүлээнэ гэвэл бараг 2 гэр бүлийн дайн, хүргэн бэрийн тулаан болох юм шиг байна. Зүгээр гуйгаад сүй тавиад хүлээнэ гэж бодоход хадмын талаас бас гуйлга ирэхгүй л байх. Би яавал дээр вэ?  Уншсанд баярлалаа. Та бүхний мэргэн ухаанаас тусламж гуйж байна.

33 Comments

  1. боловсрол says:

    та 2 өөрсдөө шийдэх асуудал байна ш дээ манай аав ээж ч ялгаагүй архи уудаг гарууд гэхдээ хэзээч бид 2-н амьдралд оролцдоггүй харин ч туслах гэж хичээдэг манай хадам ээж бол жинхэнэ оролцдог гар байсан ганцхан хүүхэдтэй болхоор арга чүгүй юмуу гэтэл үгүй даварсан гар байсан манай хүн ажил хийж үзээгүй гэхэд болно одоо бид 2 3- хүүхэдтэй 0-оосоо эхэлсэн гуйлгаж гйлгуулж үзээгүй манай 2 тал хоёулаа л санхүү муу байсан харин манай нөхрийн тал сайн хэрнээ хэн нэгэндээ тусалж чаддагүй сэтгэл ч байхгүй тийм хүмүүс амьдралын эрхэнд хүн өөрөө бүгдийг бий болгодог юм байна лээ, та 2-т хамт амьдрах сэтгэл байвал бүгдийг болгодог л байхгүй юу танай найз залуу биш чи өөрөө асуудалтай байна чиний блогийг уншаад чамд уур хүрчихлээ эмэгтэй хүн өөрөө санаачлагатай байж чадах хэрэгтэй

  2. Bi says:

    Oird hurima hij chadahgui bol umnu ni guilga, tgd darr jil hurimaa hiichihgui yu. Chi ch gsn mungu ntre cugluulad nemerlehgui yu, eregtei ni hiine gl haraad bna gj yu bdin.

  3. Anonymous says:

    tanai naiz zaluu chin harin aav eejiig chine harah geed hulee geed chamtai ern suuh sana baihgui baigaa yum bishuu eniig oilgoj tsuhuh yuu bainaa aain

  4. psst says:

    Aav eej chini ontsgui muuhai humuus baina. Arhind ih buruu baigaa ch arhi bol hunii eruuldee heldeggui ugiig heluulj, unen nuur tsaraig ni ilchildeg gej boddog. Zov suuritai ulsuud bol ingej utastaj huniig ger bultei yutai heetei ni doromjlohgui l baih. Nz zaluugiin eejiin zugees iim aild huugee hurgen oruulah geheer bas ontsgui l sanagdaj baigaa baih.

    Naiz zaluu ta 2-iin huvid… 3 jiliin dotor yag yu amjuulah gej buigaa shudargaar yariltsah heregtei. Bairtai bolno, ajliin huvid tiim amjiltad hurne, bankindaa tedii hemjeenii mongotei baina, esvel ene ter surguuliig togsono, duusgana ch gedeg yum uu todorhoi zorilgo taviad terendee hureh gej baigaa bol oor hereg, aa zugeer ehner avahad belen boloh heretei, 3 jil ogchih gedeg bol heterhii eronhii oilgolt. Hervee nz zaluu cihni ehner avch amidral zohiohod setgel zuin beltgel baihgui, esvel chamaig ehneree boloh hun gesen 100% itgelgui bol 3 jiliin daraa materiallag talaasaa belen bolson ch setgel zui ni boloogui ee dahiad 1-2 jil heregtei gej helne.

  5. Ss says:

    Аав ээжээсээ хол бай. Чиний амьралыг баллах 2 байна. Юу ч болсон оорийн бодол оортоо л зов. Эцэг эхдээ чи л оороо хэлж болиулахгуй бол оор хэн чадах вэ дээ. 

  6. Anonymous says:

    Энэ ээж аав ийм типийн улсууд учир хадмуудаа хүндлээд, хадаг тавиад сайхан ярилцах хэрэгтэй, сууна яваандаа амьдралаа босгоно гэдгээ илэрхийлэх хэрэгтэй шд. Хүүхэн өөрөө ч залуудаа нөлөөлөх хэрэгтэй манай ээж аав ийм байнаа, санааг нь амраагаад тэр хадгийг нь тавиад 2-ул өөрсдийнхээрээ амьдаръяа гэж. 24тэй хүүхэдгүй улс өөрсдөө амьдралаа үүрээд яв аа. Битгий ээж аавынхаа хажууд байж юмыг нь хөдөлгө л дөө, дутуу харагдаад л байхгүй юу, залуу сайн хүн байлаа ч яах гээд байгаа нь мэдэгдэхгүй санагдаад л тэр ээж аав нь стрессдээд л асуудал болж байхгүй юу. Үүнийг хүүхэн залуу 2 мэдрээд ийм асуудал үүсэхээс наана зохицуулах хэрэгтэй ш д. Мэдэрч чадаагүй бол одоо юу нь оройтсийн залуугийн ээж хүүгээ бодоод уучлаад, өнгөрөөгөөд хадгийг нь тавиад ойлголцох хэрэгтэй болж. Би л одоо хүүгийн маань суухгээд зүтгээд байгаа охины аав ээж ийм асуудал гаргавал нүүрээ улалзуулаад л хадаг мадаг мэдэхгүй ч бас ёсоор нь хийх гээд л үзэж л таарах байх даа кк (хүү маань 6 настай бдаг кк)

    Энэ 2-ын хувьд хүргэн орчоод юу хүлээх энэ тэр гээд байгаан бээ, зүтгэдэг л газар ш дээ, гэр орноор нь орж хадам хүргэн болчихсон байж. Залуу харин гэрт нь орж суугаагүй байхдаа л хүлээлгэх байж дээ. Одоо галт тэрэг хөдөлсөн байна, охинтой суунаа гэвэл хадгийг нь тавь. Энэ ээж аав 2-ийг бид хэлэлцээд засч чадахгүй, хүүхэн залуу 2 засахгүй. Ямар ээж аавтай нь сууж байгаа биш гээд л зүтгэ дээ.

    Залуу бодь амьтан байх нь гэж ойлгов, дахин хэлэхэд хүүхэн өөрөө аль аль талд нь аятайхан асуудлыг шийдэхэд нөлөөлөх хэрэгтэй, сайн залуу тэр бүр таараад байдаггүй юм шүү.

  7. galdan says:

    bi naiz ohintoigo yerheed 2 jil bolj baina. bas yag tanai naiz zaluu shig bodoltoi yavdag. chi uuruu huleej chadval olon 7n yum yariad bailgui hulee. es chadvaas bolichihgui yudoo zovlon yumuu.

  8. Àíè says:

    Za ingej suuxgui udaan dunshsan xumuus saljil duusdag yum daa. Gerlex xumuus mash xurdan suuchixdiin bnle. Taniltsaad xedxen sar bolood shaxuu shuud suuchixsan xumuus nasan turshdaa xamt amidarch bgaa ni xaragdaj bn. Yagad tegdeg yum medexgui. Yern bol zayanii xania zongooroo taniad xurdan gerledeg bx. Dunshaad bga xumuusiin ali neg ni ene minii zayanii xani bish bux nasaa xamt unguruux xun mini bish gej bodood ergelzeed bdg ym shg sanagdsan. Minii oir dotnixon bugd xurdan gerlesen salaaguil bna. Unshigchidaa Ta nar xer xurdan gerlesen be? Bi bol taniltsaad 3 sar bolood 1 gert orood 2 jil bolood l batluulsan daa.

  9. Anonymous says:

    Aav eej 2 chin uhaan muutai bn da. Uursduu munh bish bj ohinoo zovooh yum hiij bna.Tsag hugatsaa unguruhud ta 2 suulaa gej bodohod zaluu chin arhichnii huuhed, tanai etseg eh namaig ingedeg bsan,tegdeg bsan geed deerlhuul yah uu?

  10. Zochin says:

    Hamgiin ehniih zow helsen bn nz zaluu chin neeh suuy bari gj bodohgv bgaa yum bishvv?

  11. Zochin says:

    Nz zaluu chin ih sonin sanagdlaa zaawal hurim nair hiih albagvich gsn setgel bwal 2 laa hamt amidraad amidarlaa ehlej boliishdee aaw eej chin neeh zaawal hurim hiilgvvlkeed bgaa ch yum bish suuwal suugad suuhgv bol boli l gj helsen bn yahaw soyolgvi ch gsn manai nuhur bid 2 bol hairtai ged l shuud hamt amidarch ehelsen nz zaluu chin yag yah gd bga ni medegdehgv l bnshde suuh gd bgamu vgvi yumuu zvger tsag nugtsuuguud bgamuu zaawal heden jil hvleelgej bj hurim nair hj awch suuh gd bgaamuu medeh yum alga ter tusma zaluu uls bno bvtne gewel shuud l suudag gazarshd

  12. Noname says:

    Эхний хүн бол шал буруу хүн байна.
    Одоо цаг үе өөр болсон гэдгийг мэдэх, мэдрэх хэрэгтэй. Хамгийн тогтвортой гэр бүлийг бүх эрсдэлээ тооцож, хөнжлийнхөө хирээр хөлөө жийж амьдралд бодитой ханддаг хосууд л бий болгодог юм. Дээр үед яахавдээ нийгэм нь одоогийх шиг өрсөлдөөнтэй ширүүн байсан биш, 2 талаас хэдэн мал, гэр гаргаад өгчихнө. Ядаж л малтайгаа байвал өлсөөд үхчихгүй байдаг байсан юм байгаа биз. Гэтэл одоо бол гэр бүл болохоос өмнө амжуулах юм гэж зөндөө байдаг юм. Ядаж толгойгоо цэнэглэ, гэр бүл удирдах хүн өөрийнхөө учрыг эхлээд олохгүй бол хүн амьтан дараа нь зовоохын нэмэр. Ажил төрөлд ороод олигтойхон туршлагатай бол. Монголоор дүүрэн баахан юм чаддаг гэж начир дээрээ хэлдэг ч, юу ч чаддаггүй залуус байна. Тэдний нэг битгий бол. Энэ бүгдийг ядаж гэр бүл болохоосоо амжуулахгүй бол, гэр бүл болсон л бол хэзээ ч амжуулж чадахгүй. Амжуулдаг байсан ч хэд дахин хүч хөдөлмөр, цаг зарцуулна. Гэтэл тэр үедээ чи эхнэртээ дуртай хувцсийг авж өгөөд, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх хэмжээнд байх ёстой юм байгаа биздээ.

  13. Kkk says:

    Naiz zaluud chin harin zoology ogmoor sangdlaa iim “iim udam   Muutai ailin ohintoi suugaad Demi dee ” yer ni Bol er 25 hureed 2 jilin doctor l suuj uguigee shiidne 3 Jill gedeg Bol ta 2 suuhgui yum bn oo naad zaluu chin suuhgui ch bodolgui yum bn 

  14. Anonymous says:

    Aav eej 2iin chni umnuus bugs ulaichlaa. Yamar uhaan muutai arzgaruud ve !!!! Daanch tursun etseg eh chni ium daa, yaj ch bolohgy.

  15. 29 says:

    Yagaad gerlehgui hoishluulad bgaag oilgohgui bnauu? Tanai eej aavaas bolood bna shdee. Eej aav chin hezee doromjlohoo bolino ter tsagt l gerleh talaar yarih baihdaa. 

  16. Zaluu says:

    Tanai aav eej tegej doromjlood baihad yaj ber guidiin bi lav tiim humuus deer ochij doromjluulahgui. Er n yu hiisen gej hund doromjluulaad arhichin yumnuudad guilgahnaaraa duuduulahiig husehiin. Guihgui baigaa shatlgaan n aav eej 2 t chune bna. 

  17. Зочин says:

    Үнэхээр хэцүү хэрэг байна даа, Та 2 бие биедээ хайртай бол одоогын байгаа нөхцөл байдлаа сайн ярилцаад зөвхөн өөрсдөө шийдээ гаргасан нь дээр. хэн хэнийхээ эцэг эхийн хүслээр явбал амьдрал чинь там болох байх. амьдралд бүх зүйл бий шүү. миний хувьд би хэдхэн жилийн өмнө залуу нас, эрч хүч, хүсэл мөрөөдтэй харин хармаандаа юу ч үгүй залуу явсан. одоо бол нэг хөөрхөн охинтой, хайртай эхнэртэй хувийн сууцтай, унах унаатай амьдрарч байна. Найз залуу чинь зөв хандлагтай бол эд хөрөнгө, мөнгө төгрөгтэй болох нь цаг хугацааны л асуудал шүү.

  18. black pearl says:

    ta 2 xoorondoo bolj l baibal zaabal guilgaj tuulgeed baix ym yu bnaaa bi l lab nuxurteigee suuxdaa 2 talaasaa 2 shar torond xubtsasaa xiigeed ailiin karma uruund tusdaa garch bsan sayxan getel odoo 3 saixan xuuxed bair orontoi saixan l amidarch bna bid 2t manai talaas ch ter xadamiin talaas ch ter xuuxduud xoorondoo bolj l baibal boloo sh dee geed l seterxii tebne ch uguugui guilgaj tuulgej ch es xiigeegui muudsan ym alga l bna xoer taliin aab eejuudtei xamt amidaraxgui ta 2 l togootoi shulund xoshuu durj toonot gert tolgoi xolboj amidarna shuu dee

  19. negen zaluu says:

    zaaval guilgaj yadag bainaa  

  20. энхлээ says:

    Сайн уу. Овоо гарууд юмаа танай 2. Тэгээд л архи уухлаараа л залгаад элдэв төрлөөр нь хэлээд байдаг хэрэг үү. сонин л юм. Харин танай наад залуу чинь ямар сүрхий болчоод тэдэн жил хүлээ гээд байгаа юм бэ дээ. Ихэнх хүмүүс танай залуу шиг бүх юмаа бүрдүүлчээд за одоо эхнэр авна, за одоо хүүхдээ гаргана гэж төлөвлөдөггүй байхдаа. Төлөвлөсөн ч тэр болгон санасны зоргоор болдоггүй л дээ. амьдралыг хамтдаа бүтээж босговол уг нь дажгүй л юм шигээ. хүний бэлэн болгоцон амьдрал дээр амьдрахад тэр хүний яаж зовж байж эдгээрийг бий болгосныг сайн мэдэхгүй болохоор нураахад амархан байж болох л юм. Аа тэр бэр гуйх ёс уу. Уг нь эрчүүд хайртай хүнээ, эцэг эх нь ч гэсэн миний хүү одоо эхнэр авах гэж байна, тэрийг нь гуйж авч өгье гэж эцэг эх боддог л байх. даанч би бэр гуйж үзээгүй болохоор одоогоор хүү минь жаахан л даа. сайн мэдэхгүй юмдаа. ямар ч байсан хүүгээ бодоод нэр төртэй л гуйх байх гэж бодож байна.гэхдээ энэ бол миний бодол ш дээ. Хамгийн гол нь та 2 бие биедээ хайртай, бие биенээ ойлгодог, итгэдэг бол болох л байлгүй дээ. Та 2 л хамт амьдрах гэж байгаа биздээ. Ер нь гэр бүл болвол аль аль талын ээж ааваас тусдаа холхон шиг л амьдрах хэрэгтэй. тэгэхгүй бол аль ойр байгаа нь амьдралд оролцоод л байдаг. Уг нь эхнэр нөхрийн хооронд илжиг бүү жороол гэж үг байдаг даа.

  21. sarnai says:

    bi l nyser hurim guilga gd hsen deg salsan l yavj bna dag,guilga gedeg shal hudlaa yos tudii met sanagddag eej aav 2chin arhinaas garahgyi bol naad dyy nar chin araas ni orno gesen yg,3jil yuu bhav dee doroo l ungurnu,chi harin em hyyhed hyyhedtei bolbol hecyy shyy hamgaalaad baij bai,hadam eejeesee uuchlal gui eej aav 2hoo umnuus

  22. ads says:

    Anonymous gej sonin amidraliin uzel bodoltoi gar bna daa. Medeed hun bur l ooriin gesen humuujil amidraliin uzel bodoltoi baidag gehdee chi end hund zovolgoo ogj baij ooriinhoo amidraliin uzeliig zovlood hereggui

  23. Zavaan Baldan says:

    MOngol zan zanshil gej um baina . 5-iin 5 jil bolchood baihad chinii bautugai heniich eej aav tesveree aldiishdtee ! Yaduuch bai bayanch bai 1 hadag barchij chadhgui zaluugaar yadiin ? Eeej Aav chin bur setgeldee okhinoo bodood tesehgui sogtuudaa yarsan baina . Uchraa hurdhan olstgoo .

  24. Saraa says:

    заавал хурим хийж яах гээд байгаа нь. заавал батлуулах алба уу. тэгээгүй сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө байна…

  25. ads says:

    Aav eej chin ch joohon soylgui l heljdee ugan eveer helsen bol ugan aav eejiichin zovshdee. Ohintoi neg zaluu yvaal baidag ingej bgaad hairan zaluu nas tsag hugtsaagiin alduulaad yvchuul yahiin gej l sanaa zovj baigaa bailgui dee. naiz zaluu chin chamd unheer hairtai ireeduid hanilan gej boddog l yum bol erthen chamaig guisan ni deer shdee guidaggui yumaa gehed yriltssan ni deer bi ingej baij ohiniig chin guin ch gdg yum uu. Tegeed ch unheer zayanii haniud yum bol erthen hurmalj ur huuhedtei bolson ni deer yu yuchgui ch gesen amidraal boldgol yum

  26. Anonymous says:

    зиндаагаа мэдэж амьдар. сайн хүн гээд хүнийг зовоогоод яахав. аав ээжид чинь хичнээн сайн хүргэн таарсан ч ялгаагүй. чи ч гэсэн удахгүй аав ээж шигээ зан гаргаж эхэлнэ гэдэгт итгэдтэй байна. тэгээд ч гурван жил ийм аав ээжийнхээ дэргэд юу бодож суухав. өөр газар оронд очиж амьдарч нэг болох юмдаа. аав ээжээсээ хэр эрт тусдаа амьдарна, тэр хирээр муу ааш, араншинг нь бага дуурайх бизээ

  27. Gyalbaa says:

    Naiz zaluutaigaa tusdaa amdiraad uzsen deer baih l gej helye.Arhi gehdee hunii aashiig ih evddeg eej aav chini zaluudaa tiim humuus baigaagui l baih.Eej aaviigaa eruul baihad ni taivan suugaad yariltsaad uzeh heregtei.

  28. энэрэл says:

    Аав ээж 2 чинь хүнд гарууд юмаа. Шууд л бид 2 архичин ч гэсэн гэж яриагаа эхэлдэг гэнүү.Инээд хүрчлээ. Залуугын тал гуйхгүй бх нь аргаггүй шдээ.Архичин удамтай дэмий хүмүүс гэж бодож бгаа бхдаа.

  29. Anonymous says:

    Одоо цаг үеээ дагаад залуусийн сэтгэлгээ хүртэл өөрчлөгдөх болсон Эртний заншилаа дагаж байна гэж халтар хадаг яндар барьж очиж бэр гуйсан болох хурим найр хийж байна гэж хамаг мөнгөө үрэх Хүн бүр чадахуу?Хөлийнхөө хирээр хөнжилөө жийсэн нь хождог юмшдээ.Манай нөхөр анх намайг гуйж барьж хурим найр хийгээгүй ээ.Бид хоёрт хоёланд маань тийм зав чөлөө эдийн засгийн боломж байгаагүй .Хамт амьдарч байх хугацаа маш хурдан өнгөрсөн нэг сайхан үдэш надтай гэрлээч гээд алмааз эрдэнийн бөгж бэлгэлсэн Хичнээн их дуртай юмаа идэх авахаа тэвчиж байж тэр минь энэ бөгжийг надад авсан бол гэж бодохоор улам хйарлах сэтгэл төрж байсандаг.Ер нь өөрсдийнхөө амьдралд эцэг эхээ нээх оролцуулах хэрэггүй л гэж бодогддогийн.та хоёрийн л амьдрал хойно өөр хэн ч түүнийг бүтээж эсвэл болиулаж чадахгүй шүү дээ.Тиймд найз залуугийнхаа талаас бэр гуйлгах ч албагүй хурим хийлгэх ч үүрэггүй.Найз залуугийн чинь сэтгэл шингэсэн хуримийн бөгж л байвал амьдрал эхэллэ гэж бодох хэрэгтэй.

  30. jm says:

    yu gesen ug ve yagaad guij bolohgui gej Mongol saihan zanshlaaraa ochood taniltsaad Burhand ni hadag suu taviad uchraa heleed oilgoltsood garahad tanai hadam boloh gej bga humuust bol neeh tiim hundrel bolohgui l zuil bn shdee hun chne hel amaaraa oilgoltsdog shdee nuhur boloh gej baigaa zaluug chne yoroosoo oilgohgui yum sain hun baih l daa gehdee l odii 5 jil bolchood eej aavuudaa taniltsuuldaggui sonin hun ve yadag chi ooroo hell dee yadaj uulzuulya gej tegeed uhaantai bol oilgono shdee

  31. zochin says:

    unshig-т хандаж хэлэхэд чи юу ч мэдэхгүй байж битий олон юм ярь. Чи харваас амьдрал зохиож үзээгүй хүн байна. Хүнд юу ч тохиолдож болно. Эрэгтэй хүн эхнэр хүүхэдтэй болхоосоо өмнө тодорхой хэмжээний зүйл хийсэн байх ёстой биздээ. Бүгдийг 0-с эхлэнэ гэж яриад байгаамуу. Тэгээд ч ийм айхтар хадмуудтай хүн хүүхэд гарчихлаар юу гэх нь тодорхой шдээ. 

  32. zochin says:

    Хэцүү л юм. Надад бас яг ийм зүйл тохиолдоод байна. Би эхнэр нялх охинтой. Ээж нь гэж айхтар хүн үргэлж л яг танай ээж аав шиг надад манай ээж аавд ханддаг танай муу золбин хүүхэд гээд. Би уг нь байр оронтой боломжийн ажил хийдэг. Одоохондоо хүүхэд нялх би ажлаа хийдэг болхоор эхнэр хүүхдээ ээж дээр нь байлгаж байгаан. Зовлон нэгтэй хүмүүс юмдаа. Эхнэрээ их өрөвддөг. Намайг гээд бас ээжийгээ гээд үнэхээр хэцүү. Өчдөр гэхэд л би жаахан ядраад байна хүүхдээ жаахан аваад өг ажлаа тараад ир гэхээр нь очоод баахан хөөгдөж байгаад л ирлээ. Би ч хэлэх гэснээ хэлчдийн. Чамд гэж хэлэхэд тусдаа гарсан нь л дээр байхаа даа. Би архи тамхи хэрэглэдэггүй амьдарлын төлөө эхнэр охиноо гээд л хамаг чадлаараа гүйдэг. ТЭгээд байхад л ойлгохгүй. П,,, минь лалар минь гээд. Согтуу хүнээс ч долоон доор. Уучлаарай зөвөлгөө өгөх биш амьдралаа ярьчлаа. Зовлон нэгтэй хүмүүс л нэгнийгээ илүү сайн ойлгодог байхаа даа. Найз залууд чинь ямар байгааг би маш сайн мэдэж байна. Эцэст нь хэлэхэд хүнд ээж аав нэг л олддог шиг яг амьдралын хань нэг л заядаг юм шүү. Үнэхээр сайн хүн бол найз залуутайгаа бүхнийг даван туулаарай. Битгий шантраарай. Амжилт хүсий.

  33. unshig says:

    bi eregtei hun. tanai naiz zaluug harin ch oilgohgyi yum bn. 3 jil hulee ch geh shig. asuudal aaw eejid chin bish naad zaluud chin bn sh de. hamtdaa amidraad huuhdee gargaad amidralaa zohitsuulaad yawdag bolhoos buh zuil belen bolhoor ehner awna gedeg zaluuchuud bol hudlaa l bdag yum da. aaw eejiigee bish hari elgiin zaluu shutsen chi ch uhaan suugaagyi bn da duu min

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.