Хүний наймааг тэвчихгүй

Хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэж явсан Ганзориг ах маань өнөө өглөө зуурдаар нас барлаа. Хэдхэн хоногийн өмнө тэр надад ингэж ярьсан “Ах нь ер нь хуулийн сургуульд явна гэж бодож байгаа, тэгээд хүний наймаанд охиноо алдсан над шиг хүмүүст тусламаар байна” гэж. Гэтэл тэр хүн өнөөдөр энэ хорвоо дээр алга. Тэрээр сүүлийн 7 жил хулгайд алдсан охиныхоо араас сэтгэл нь шимширсээр, эцэстээ хэтэрхий ахадсан зовлонгоо дааж чадсангүйдээ.

Цэцэг цэврүү шиг жаахан охиныг нь хулгайлж өдөр шөнөгүй хүчиндэн яргалж, өчүүхэн биенд нь дэндүү ахадсан харгис зовлонг үзүүлсэн. Ганзориг ах тэмцсэн, нэг хөл нэг гаргүй ч гэсэн шудрага ёсны төлөө, охиных нь амьдралаар тоглосон хүмүүст хариуцлага тооцуулахын төлөө ганцаараа олон жил тэмцсэн. Даанч тэр Монгол улсын хууль шүүхийн байгууллагын талаар хэтэрхий нимгэн ойлголттой байж дээ. Улаам цайм хэргийг нь 3 удаа шалтгаангүй хаасан, төрсөн хүүд нь хуурамч хэрэг тохоон 6 сар шоронд суулгасан, сүүлдээ амыг нь барьж чадахгүй болохоор эргээд өөр дээр нь зохиомол хэрэг үүсгэн хүн зодсон, охиноо хүчиндсэн хэргээр эрүү үүсгэн ялласан. Гэтэл тэр хүн чинь хүн зодох нь байтугай хөл дээрээ ч ганцаараа явж чадахгүй хүн шүү дээ.Үнэхээр цөхөрсөн дөө хөөрхий, хамгийн сүүлийн аргаа барсан сонголт нь хэлмэгдэлтийн хөшөөний өмнө суулт хийх байсан байх. ”Хүний наймааг зогсооё” гэсэн лоозон бариад тэнд сууж байхад нь анх би түүнтэй танилцсан юм. Мөнгөөр амаа боолгоогүй, хэзээ ч боолгохгүй байсан хамгийн үнэтэй амьд гэрч маань тэмцлийнхээ эцсийг надтай цуг үзэж чадсангүй. Тэр гэхдээ Монголын нийгэмд маш том анхааруулгыг, маш чухал мэдээллийг хүргээд насан эцэслэлээ. Магадгүй түүний амь насны золиос, үнэ цэнэ үүнд орших байх.

Би түүнд өртэй. Маш олон хүмүүс түүнд өртэй. Түүний охиныг эд бараа мэт арилжсан хүний ялгадаснууд түүнд өртэй, авилгал хээх хахуульд идэгдсэн Монголын төр шүүх цагдаагийнхан түүнд өртэй, түүний охиныг халтар хэдэн төгрөгөөр үнэлж эд бахаа хангасан “Эр хүн” нэртэй арчаагүй новшнууд түүнд өртэй, харсаар мэдсээр байж нүдээ анин өнгөрсөн хүн бүр түүнд өртэй. Намайг туслая дэмжье гэж гуйсаар байхад улс төр шоу болгон ойлгосон, ялзарсан ядуу сэтгэлгээтэй олон хүмүүс үүнд өртэй.

Бид ер нь яачихсан юм бэ? Монголчууд, Монголын залуу үе яагаад ийм хулчгар амиа бодсон болоо вэ? Юуны сүрэнд дарагдан ийм доожоогүй дуу султай болов? Уур омогшил нь дотроо багтаж ядсан, сав л хийвэл эх орон шудрага ёс ярьдаг тэр сүртэй мундаг залуучууд архи ууж, шалиглахаас өөр зүйл чадахаа болио юу? Хэн ч биш юмнуудын хөлийг долоож, хувийн өчүүхэн ашиг сонирхлынхоо төлөө олон олон гэмгүй хүмүүсийн амьдралыг сүйтгэн яваа өөдгүй хүмүүс, эрх мэдэлтнүүд. Янхан авдаг хүмүүсийн ихэнхи нь 40-50 насныхан, нөгөө зааж сургаад байдаг мундаг коммунистууд маань шүү дээ. Ганзориг ах хулгайлагдсан ганц охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж хичнээн их хүнд суртал, худлаа амлалт, доромжлол шүүх цагдаагийнхнаас амссан гэж санана. Тэд үнэндээ л шийдэж өгөхийг хүсээгүй дээ. Ямар ч ашиггүй, харин ч эвгүйдвэл ажлаасаа салж мэдэх зүйлээр хэн ч оролдохыг хүсээгүй. ТББ-ууд туслах гээд хүч нь хүрээгүй.

Хэцүүхэн амьдрал түүний ард үлдлээ. Энэ гэр бүл хүний наймааны хохирогч болсныхоо төлөө, амьд гэрч болж үлдсэнийхээ хариуд үүрдийн айдас, заналхийлэл дунд өдөр хоногийг өнгөрөөн эхнээсээ амь насаа алдаж эхэллээ. Дараагийн гай зовлон хэзээ, хэнд учрах бол ? Би хувьдаа Б охиныг маш хурдан гадаад руу гаргамаар байна. Түүний амь хутганы ирэн дээр байгаа, учир нь тэр амьд гэрч. Монгол улс хүнээ хамгаалж чадахаа больжээ. Миний энэ бичлэгийг уншаад намайг хэрхэн алга хийхээ бодоод эхэлчихсэн хүмүүс байж ч магадгүй. Бидэнд мэдэгдэхгүйгээр маш олон хүмүүс хорвоог орхисоор байгаа. Хүнийх гээд түлхсэн асуудал минь эргээд бидний толгой дээр буух цагт харамсаад барахгүй хувь тавилан биднийг хөмрөх вий дээ Монголчууд минь.

Би үнэхээр хүнээс мөнгө гуйхгүй юмсан гэж боддог байсан. Гэхдээ би өнөөдөр 50,000 төгрөгөөр л энэ айлд туслаж чадах юм байна. Хүнээс дутуу төрчихөөд хүн шиг амьдарсан Ганзориг ахыгаа хүн шиг гаргаад өгчих юмсан, үлдсэн гэр бүлийнхэнд нь туслачих юмсан. Хэрвээ тийм сэтгэлтэй хүн байвал хүчирхийллийн эсрэг үндэсний төв дээр очоод Б охины урласан эд зүйлсийг худалдаж авья гээд тус болоорой. Гараараа их хөөрсөн юмнууд хийсэн байна лээ, хаяг нь 5 дугаар сургуулийн ард талд байдаг юм, эсвэл надад итгэж байвал 5548 4972 3224 8357 Чадраабал Ганжавхлан гэдэг нэрийн Голомт банкны данс руу 1000 төгрөг ч болтугай шилжүүлээрэй. Сэтгэлийн хандив хэзээ ч багадаггүй юм шүү. Ганзориг ахыг энэ Баасан гарагийн өглөө 7,30 гаргах болно.

Хүний хорвоод, Монгол улсад, хүний наймааны эсрэг тэмцэж тамаас өөрцгүй амьдралаар амьдарч байгаад насан эцэслэсэн Ганзориг ахынхаа гэгээн дурсгалд зориулан энэхүү нийтлэлийг тэрлэлээ. Та амгалан нойрсоорой

Ч.Ганжавхлан 99996844 — at Хэлмэгдэгсдийн хөшөө.
SOURCE: www.facebook.com

43 Comments

  1. зулаа гэгчийг зулын гол болго says:

    vnendee heleh ch vg alga. bi ch gesen setgvvlch hvn. ene ugaasaa arai hetersen asuudal shvv. ganjawhlan mini chi joohon bolgoomjtoi bhkvv bol hetsvv shvv. ene asuudliig tsegtslehed bi ch bas huwi nemree oruulna. taliigaachid gvnee haramsal ilerhiiley. tanii shudarga vils delgereh bolno. amlay

  2. эсэргүү says:

    Хүн хүнээ зардаг нийгэмийг бий болгосон улс төрчид хэдхэн төгрөгөөр тэднийг дэмжин сонгодог бүх хүн мөнгөгүйг монгол эрсээ голоод мөнгөтэй гаднынханд өөрийгөө худалддаг хүүхнүүд бүгд хүүр болоосой Тэр цагт л энэ асуудал дуусах байх даа

  3. Anonymous says:

    Өөрийн эх орноосоо дайжиж өөр оронд амьдарна гэдэг…. Бид эрх чөлөөт улсад амьдарч байгаа Монголчуд мөн юмуу? Хүн зарж иддэг малнууд бүгд хүүр болоосой. Та нарын үр хүүхдэд ч гэсэн энэ айлд тохиолдсон шиг зүйл тохиолдоно доо хэзээ нэгэн цагт

  4. Haramsaj bna says:

     Mash haramsaltai yum boljee, bi ene hunii ugsun yariltslagiig umnu ni unshij bas setgegdel uldeej bsan yum bna, manaid l tohioldoogui bol gej bodood surchihsan bidnii ene niigem iim bdal bidniig ulam hurgej bna shuu dee! ene zuil henii ch ohin urd tohioldoj bolno, bid niiteeree l temtseh heregtei!!! harin yaj gedgiig TBB-uud ene talaar zaavar zuvlumj ugvul bid demjine shuu!

  5. Khuushin says:

    Bid yamar niigemd yaj amidraad bgaagaa odoo oilgohoo bailaa Ene bidnii deer suuj baigaa alban tushaaltanuu mun 76 yugaa hiigeed baigaa yum be ene erh medeltenuuded mungu ed hurungu alban tushaalig hen ugluu bid l uguu biz dee butsaaj awah tsag ni bolchihson yum bishuu zaluuchuudaa noirnoosoo sereechee haramsaltai amidral hajuud chini bna sohor hun shig yawaad l baih uu Ene aild uneheer haramsaj bna setgeliin ch bolow dem ugmuur  bna Khuu_7577@yahoo.com

  6. 1 STUDENT says:

    Ганзориг  ahiig  hundetgii  gunee haramsaad barahguin  Mongoliin tor gej bain uu  Mongolia   gedeg uls ene  delhiideer algaa . Erdent  humuunee bid   engej  hunii naimaand alsaar  hedhen   say huntei  manai uls  delhii  deer  es orshihuu   ugui yutai bolson  ene buhend  mongol ulsiin  tor  76  buruutai    gadaadiin shotgor  shulamsnuudiin gar  hol bolson 76    gazar zoroogoo zarj  ideed hanaagui  odoo hun ardaaa  iduulej baigaa tor buruutai 

  7. anga says:

    yasan muuhai niigem be mongol iim imegneld orchihson yum uu  ene tord suuj baigaa malnuud bol ovs idehgvi mahchin malnuud baihgvi yu daa manai tord iig barij baigaa heseg svreg malnuud niigemiig iim zavaan bohir bolgoj baigaa sh dee chinhen bie vneldeg malnuud mongoldoo baigaa iim zavaan asuudaliig shiidej chadahgvi malnuud  hvnii naimaanii esreg zogsohod bi lav belen baina v

  8. Anonymous says:

    niigem uneher aimaar yumaa

  9. Anonymous says:

    niigem uneher aimaar yumaa

  10. bond says:

    …….траншейны хүүхдүүд хайцан бол…нэг сэдэвдээр биш наадах чинь их олон сэдвээр хөндөгдөх яриа……үүгээр дуусаагүй танарт харагдаж үзэгддэггүй маш олон тоолж баршгүй аймаар хэргүүд бий…..эд эрхтний наймаа…ахиад сануулахад траншейнд амьдарч байсан тэр олон хүүхэд хайцын бол..

  11. onna says:

    Sain baina uu? Ene ohin heden nastai yum bol bi orgoj abaad ooriin ohintoigoo hanisuulaad hamgiin saihan az jargaltai saihan surguuli saihan mergejiltei , gadaadiin nam taiban amidral ruu ni oruulaad ogoh yumsan . Hereb nasand hureegyi bol shuu dee. Bi chadna gej bodoj baina.Hereb nadtai holbogdohiig hysbel oyumaa73@yahoo.com holboo bariarai.

  12. irgen says:

    Ene humuusiig bariachee. Ter muu turiin ner barisan tsagdaa nariig jaahan chadaltai bolowsroltoi humuuseer solimoor yum

  13. Yaanaa says:

    Za setguulch ni uuruu bas bolgoomjtoi bhgui bol ene sedwiig suhuj gargasan geed tsaaduul chini yaj ch medeh humuus bna hsuu

  14. Anonymous says:

    Said Temyjin ene dampuursan tsagdaagaa tsegtsleechee. Mafi shig boltson bainashtee. Arai ch iim gej bodsongy.

  15. Anonymous says:

    Arai chdee, mongoliin niigem duuren hog shaar nowshnuudaar duurch!!! Mungutei bsan bol muusain nowshnuudiig huuliig n changalaad bugdiig l alaad hayah umsan!! 

  16. Zochin says:

    Yu bee yu boloood bgaaan be??? Yamar aimshigtai yum be??? Ter zulaa gj nowsh haana bnaaaaa?? Eniig olon hvmvvst hvrgeh heregtei!! 

  17. Anonymous says:

    Temtsie…….

  18. Она says:

    Хүний наймааны эсрэг хүмүүс, хаана, яаж хөдөлж байгааг хэлээд өгөөч. Яг тэр талаар мэдээлэлгүй болохоор, яаж нэгдэж, тус болохоо сайн мэдэхгүй байх юм. Энэ ахын ар гэрт ч гэсэн тус болмоор л байна. Уучлаарай, би жирийн л нэг ажилчин хүн. Яг одоо картанд маань мөнгө байхгүй болохоор шилжүүлж чадахгүй нь. Байсан бол дуртайяа шилжүүлэхсэн. Бэлэн мөнгөөр, эсвэл өөр эд зүйлсээр, эсвэл сэтгэл санаагаар ч болтугай ар гэрт нь тусламаар байх юм.

  19. 63 ТАЙ ТЭНЭГ ӨВГӨНД says:

    ӨӨРИЙГӨӨ 63 ТАЙ ТЭНЭГ ӨВГӨН ГЭДЭГ 63 ТАЙ ТЭНЭГ ӨВГӨН БАС БАЙДАГИИН БАЙНА . ХА ХА ХЭ ХЭ ХИ ХИ ХӨ ХӨ ХҮ ХҮ ХО ХО ХУ ХУ ЁОООООЁ ОЙРД ИНЭЭГЭЭГҮЙГЭЭРЭЭ САЙХАН ИНЭЭЛЭЭ ЯГ ХООЛОО ИДЭЖ БАЙГААД УНШИЖ БАЙСАН ЧИНЬ ХООЛОО ДЭЛЭГЦЭЭР НЭГ НЭГ ЦАЦЧИХЛАА ХЭ ХЭ . ЁСТОЙ САЙХАН СТРЕСС ТАЙЛАГДЛАА БАЯРЛЛАА ТЭНЭГ ТӨГЦӨГӨӨ!!!!!!!!!

  20. mgl says:

    bid amian honhoilj huvian hecheeh geed hol amidarna gej bodoj baigaa unendee heden tugruguur hun chanaraan zarsan erhem geshuud huulich tsagdaa emch bagsh geed bugeded ni hun chanar baihgui boloj muhuh zamruugaan oroj bna  uhaaraach mongolchuudaan bid bieye bieyen idej bna shuudee ireedui hooch uyedee yu uldeeh ve hunlengui ariu niigem
     uldeeye uhaarch hun huneen hairlaya

  21. alnaa says:

    shshsh mongol zaluus neg negnee gesen setggelgui deer ni hunii hereg busdad hamaagui bolhoor duugui orhij huniin ymar baih ni hend hamaatai yum gsn setgeleer handaj bga ni unen nowsh ene hunii naimaa hiigeed bga nowshnuudiig alaad ogoh yumsaan nowsh gj

  22. Anonymous says:

    88382727 amaraa gedeg eregtei bie unejlegch bgaa ym hugshin awgai nart bie unelde 30 garj ywaa zaluu heger garuul egee nar min zalgaarai

  23. taashgui says:

    MONGOLCHUUD MINI BID CHINI TSUUHUULEHNEE SH DEE ENE BALIAR HUNII NAIMAA HIIJ BGAA NOVSHNUUDIIG ILCHILJ HAA BGAA GAZRAAS NI OLJ ENE AAVIIN SUNSIIG AMRAAH YUMSAN OHIN HUUHEDTEI HUN BUHEN UREE HAIRLAJ HARJ HANDAJ YVAHGUI BOL HUNII NAIMAA UUDEN DEER CHINI CH OTOOD ZOGSOJ BGAA YUM BILUU HEN MEDLEE TER ZULAA GEDEG NOVSHIIN AVGAIG ENE OLON BUU NAR NI HARAAGAAD UHUULEESEI BUR OI GUTCHIHLAA ENE AHIIN TUHAI NEVTRUULGIIG DEER NET DEER BHAD NI UZEJ BSAN MASH IH UILJ BILEE DAANCH TEMTSLIINHEE ETSIIG UZEJ CHADALGUI UNGURCHIHSUN BNA TANII AJIL UILSIIG URGELJLUULEH HUMUUS GARCH IREH BAIHAA

  24. mm says:

    1r surgulig ttogsson gganjavxlan bnshd

  25. kkjjhl;' says:

    ymar aimar ym be ewgui ug neewel bugd l uhdeg boltsiin bishuu yostoi aimar yma

  26. зочин says:

    yaaasan aimaaar yum beee 🙁 uzeed buuur uillaaaa 🙁 eniig Temuuujin said bolon busad albanii humuust n damjuulan medegdeh heregtei yum baina ichsne nerendee yamar negen arga hemjee avna bailgui, ene bichlegiig TV radiogoor damjuulaaaasai…. etseg n gar hulgui yamar ih setgeliin tevcheeer gargaj baisan bol? chadaliinhaa hereer suult hiij temtsel yavuulsan baina huurhii doo 🙁 ohinigooo tiim baidaltai baigaaag harah ene ehed yamar hetsuu baisan boloooo 🙁 uneheer uruvduj baina…. uldsen ur huuhed n etseg ehiinhee ene ih zovlong n hagaslaj hunii daitai eleg buten eruul saruul saihan amidaraaasai

  27. xs says:

    “Бид ер нь яачихсан юм бэ? Монголчууд, Монголын залуу үе яагаад ийм хулчгар амиа бодсон болоо вэ? Юуны сүрэнд дарагдан ийм доожоогүй дуу султай болов? Уур омогшил нь дотроо багтаж ядсан, сав л хийвэл эх орон шудрага ёс ярьдаг тэр сүртэй мундаг залуучууд архи ууж, шалиглахаас өөр зүйл чадахаа болио юу? Хэн ч биш юмнуудын хөлийг долоож, хувийн өчүүхэн ашиг сонирхлынхоо төлөө олон олон гэмгүй хүмүүсийн амьдралыг сүйтгэн яваа өөдгүй хүмүүс, эрх мэдэлтнүүд”
    . Uneheer unen helsen bn

  28. Uidhaargui zaluu says:

    Chadalgui humusiig derelhej hulgailj bgaldaa.Novshiin cdanudiig alhiimsan

  29. Uidhaargui zaluu says:

    Oo cda yuvee enchin arai ugui blguidee.Novsh gej heleh ug alagaa.Ugasa hodoo novshnuudl avch bgashde

  30. зочин says:

    Энэ сайд нь ямар хүүрээ хийгээд байдгийн бэ? Тэр эмнэлэгийг оффис болгоно гээд тэнэгтэж байхын оронд энэ айлын үүдээр нэг шагайгаад тэр зулаа гэдгийг нь энхбаярыг барьсан шиг барьчиж болдоггүйн болуу? Тэр эсхүл энхбаяраас хүчтэй хүнүү?
    Хүний адаг болсон цагдаагийн тэнэг байцаагч нарыг хараал идээсэй. Би амьдармаар байна.
    Өөөрийн эх орондоо эрх чөлөөтэй амьдармаар байна.

  31. 63 НАСТАЙ ТЭНЭГ ӨВГӨН says:

    Хорвоод байгаа болон сайн муу үйл бүхэн ил далд олон шалтгаантай байдаг бөгөөд тэдгээрийг олж чадахгүй бол мууг хорьж сайныг дэлгэрүүлж чадахгүй гэж Тэнгэрийн дагина Дэ хатан номонд бичсэн байдаг юм үүнийг мэдэхгүй тул бид дандаа ил шалтгаанаар нь дүгнэж арга хэмжээ авдаг тул ямарч сайн үр дүнд хүрдэггүй юм байна Хүний наймаа болон өнөөгийн нийгэмийн муу муухай бүх ний далд шалтгаан нь та бидний зөв гэж боддог үзэл болдлоос эхлэлтэй юм Та тэр охиныг худалдсан хүмүүсийг яагаад ийм хэрэг хийв гэж бодож үзсэн үү Тэр хүмүүс хамгийн муу хүмүүс Яагаад ийм хүн төрдөг вэ гэвэл энэ бол өнөөгийн бидний магтан дуулж хуульчлан баталсан Хүн нэг л ханьтай байх ёстой гэсэн үзэл бодол шүү дээ Үүнийг тахин шүтээд байвал ийм муу хүн улам л олон болно

  32. Anonymous says:

    mongolchuud ch ai hu .hvnd itgeh itgel alga

  33. Xen negen says:

    Oxin n gadaadad garaad uls turiin orognol xusch nogoon card awch bolno

  34. Xen negen says:

    Oxin n gadaadad garaad uls turiin orognol xusch nogoon card awch bolno

  35. Ss says:

    Hoorhii doo ih zovlon uzsen bna lee. Manai huuli tsagdaa yamar bgaa ni zovhon uunees l haragdana. Zaluuchuud iim zuil deer l temtseh heregtei sh dee. Mongo ogch chaddagui yum aa gehed hodooluuleh odor ni garch temtsmeer yum.

  36. энэрэл says:

    Энэ талаар сонсож бгаагүй юм бна. Яг юу болсийн ямар хэрэг гарсийн хүмүүст тодорхой ойлгуулах хэрэгтэй. Хэн гэдэг ямар хүмүүс хэрэг үйлдсэн гээд нийтэд зарлах л хэрэгтэй.

  37. Anonymous says:

    hunii toloo jigsaal cuglaan hiigeed bgaa ulaan hamgaalagch nar jinhene shudarga , huuli esnii toloo , amid yavah erhiinhee toloo temcmeer yum das

  38. Vika says:

    Ter zulaa gegchiin zurgiig il tod bolgoj hun bolgon medej avag.gaduur  yvj baival boonooroo chuluu shidej alah heregtei.  hogshin hujaa nariig ochij zodhiin orond ter adgiin novshnuudiin bairand ochij buur huis temtrii. Tertee tergui tor zasag huuli huchniihen yu ch hiij chadku ym bol zgr bag omsoj ochool bugdiig n ene ertontsoos tonilgoy. 

  39. uugii says:

    hi bi er ni medsengvi hezee iim yum bolood ongorchvoo uul ni bainga l neted ordogiin manai mongolchuud er ni ih muuhai ulsuud yu yu bolood ongorsniig halit zah zuhaas ni medej avlaa hoorhii burhnii orond ochood jargah bailgvi dee ohind tuslatcgaay 5 dugaar surguuliin yag haan ni bdgiig sain zaagaad ogoorei

  40. Mojave says:

    Mongolchuudaa Zaluusaa ! Nudee neegeed neg sain kharaldaa….yamar aimar niigemd bid amidarj baigaag!!! Khedii boltol bid nuden balai chihen dulii amidarh gej…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.