Хайр гэдэг чинь хүнийг яг л тэр чигээр нь, байгаагаар нь хайрлахын нэр…

Би өөрт тулгамдаад бүр байж суухаа олж ядаад байгаа асуудлаа ярих гэсэн юм. Яагаад ч юм, үүнийг би буруу гэдгийг мэдсээр байгаа хэрнээ үргэлж толгойноос гарахгүй, яг л галзууруулах шахах юм.

Намайг Б гэдэг, би 24 настай, нөхөр, бас хөөрхөн бяцхан ханхүүтэй. Амьдралд бүх зүйл сайхан байна. Нөхөртэйгөө бүүр бага байхаасаа л найзалж үерхсээр өдийг хүрч энэ амьдралд зовлон жаргал, бүх зүйлээ хамтатган, өөрийн гэсэн орон зайг бий болгоод байж байгаа нь энэ. Тэр маань надад маш их хайртай, тэр нь алхам, мөч тутамд нь ажиглагдана, эмэгтэй хүн дасаж дурладаг гэсэн үнэн байх лдаа, өөр залуустай үерхэх үе байсан ч цаанаа л нэг болж өгөхгүй, эцэс сүүлд нь дандаа л найз залуугаа /одоогийн нөхрөө/ сонгодог байлаа.

Гэхдээ би түүнийгээ дотно харилцааны тал дээр хэзээ ч хуурч байгаагүй ээ. Бодоод байхад, би эрэгтэй хүнд татагдаад, дурлаад, хараад байсан үе байхгүй юм билээ…

Харин сайхан бүсгүй зөрөхөд өөрийн мэдэлгүй эргээд харчихмаар санагдаад, дотроос эгдүүцүүлээд байдаг нь асуудал болоод байгаа юм. Би өөрийгөө ижил хүйстэн гэж боддог ч хэзээ ч эмэгтэй хүнтэй амьдраад, хүний хүсдэг энэ бүрэн бүтэн амьдралаа, эцэг эхийнхээ сэтгэлийг зовоогоод явъя гэж боддоггүй. Нөхөртөө ч гэсэн энэ чигээрээ сайн хань нь байхыг хүсдэг. Магадгүй, намайг шүүмжилж, харааж зандрах хүмүүс одоо сэтгэгдлээ бичих гээд л дотроо нервтэж суугаа байх лдаа, гэхдээ энэ зүгээр ээ ижил хүйстэндээ татагдах бэлгийн чиг баримжаа гэдэг чинь гаж  зүйл биш, ямар нэгэн өвчин ч биш. Би шоколаданд дуртай, харин чи дургүй байдагтай л адилхан. Гол нь, энэ цөөн хэдэн хүмүүсийг битгий гоочилж, чичилж байгаач ээ л гэж хүсэх байна. Хэн нэгэн нь сэтгэгдэл, амьдралаа бичлээ гээд хэн нэгнийг бэлгийн гаж зуршилд уруу татах гээгүй, харин энэ бол “байдаг л зүйл” гэдгийг нийгмийн хүмүүст ойлгуулах гэсэндээ, ухамсарт нь “энгийн, хэвийн” зүйлийг энгийн хэвийнээр нь хүлээж аваасай гэсэндээ л дотроо хадгалж явдаг нандин тэр сэтгэлээ зориглон илэрхийлж байгаа нь энэ юм шүү дээ.

Нэмж хэлэхэд, миний нөхөр ухаалаг, сайн хүн байдаг учраас миний энэ хүслийг мэддэг ч гэлээ уурлаж бухимдан, асуудал гаргаж өөрийгөө, бас өрөөлийг зовоодоггүй. “Учир нь хайр гэдэг чинь хүнийг яг л тэр чигээр нь, байгаагаар нь хайрлахын нэр” гэж бид боддог.

Би бас өөрийгөө нууж, дотроо шаналж явдаг хүмүүсийг нэг дор цуглаад, бусдад өөрийгөө нээгээд, сайхан ярилцаж суух цаг байдаг ч болоосой гэж боддог. Хэрвээ тийм цаг гаргаад, ярилцдаг, будад нээдэг болвол хаа хамаагүй зовлонгоо тоочин, хараалын үг сонсохгүй сайхан байна байхаа гэж бодож байна.

Бичсэн зүйлийг минь цаг гарган уншсанд баярлалаа. Сэтгэгдэл дээр хамт байх болно оо. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүгдийг, бас эрүүл энхийг хүсье.

32 Comments

  1. хонгороо says:

    хүн бүхэн өөр өөрийн сонирхол бэлгийн чиг хандлагатай байдаг. Эрэгтэй хүн эмэгтэй хүн бие биедээ татагдахтай л адил энэ хүмүүс ч бас тэгэх эрхтэй гэж бодож байна.

  2. sanaabi says:

    hehe unshaad bsan chin ineed hurchihlee… yasan olon boloo we nter geed l. yadgiin hun gants l amidrana gehdee hunii umnuus bish zuwhun uuriinhuu tuluu. busdad gai bolohguigeer az jargaliig l amsaj bwal yer ni yadag yum. ter hunii amidraliig hamagui humuus bitgii zalj chigluuleh geed uhaantai hunii dur esgeed bai gj guimaar bna. bi bol bi chi bol chi gedgee yalgaj amidray humuusee.

  3. sonin yum says:

    huusheee ene mongol uls niigem chini yu boloo vee bi gomo l gehiin lesbil gehiin yasan ih boloo ve odoo bur humuusiig harhaar ene gomo boluu lesbi boluu gej haraar boljee yandaa ta nariig oilgohgui gaduurhaj bicheegui shuu zugeer l yasan ih bolj hureegee telj bnaa l gej

  4. sammy says:

    hehe hun bolgond nuuts husel bodol ntr gej bgaashu de. er ni bol mongold tiimerhuu huslee dagah hetsuu shd naad zah ni ger bul naiz nuhud geel tednariigee bodno amerik evrop ntrt bol etseg eh ni teel 18 hursen bol hurdan gereesee zailuulj chuluut amidrah geel buun bayar yaaj ch bsan neeh hamaardgu uursduu ch gereese yawah durt bdg bolhoor amar l bhiim shig bn le. bid bol teel hetsuu dee ted bidniig tegj hundeer huleej awaad bh ni zuw ch yumuu buruuch yum uu bi law adilhan l hun uchir hundleh ni zuitei gj bodjiin. 🙂

  5. zochin says:

    huleen zovbshoorohgui bsanch ene zuil bsaarl bh bolno hun torolhton orshin togtnoj bga tsagt.teher ogt uguisgeed esvel bailgah geed margaldaad yu hiihev de mnglchuuda.1t hun torolhin esvel oldmoloo huseed huseed bie barij dilehgui bol hetuulde bi gaj geed uhelte bish

  6. эмэгтэй says:

    lucifer ийн талд бнөө хэдий би лесби гэй хүмүүсийг тэгтлээ үзэн ядаад хүлээн зөвшөөрөхгүй этр гэдэггүй ч гэсэн хэдхэн монголчуудад дэмий шиг өсвөр насны хэдэн жаал охидуудыг бүр уриалан дуудаж бгаа мэт байж болохгүй ээ эхийн хэвлийд л бүрэлдэж бхад чинь бэлгийн чиг хандлага тогтдог ч гэсэн дагаж дуурайдаг далдганадаг насан дээрээ бгаа өсвөр үеийнхэн энэ интернэт ертөнцөд олонх нь гэж боджийн (монголын хувьд) нөхөр хүүхэдтэйгээ сайхан амьдраарай

  7. Zochin says:

    INDRA CH GENE VV HACHIN YUM CHIN YU YARIAD SOLIOROOD BGAAN BE BAS YUGNVV? 100 NII 90 HUWI NI HVSDEG CHIH SHIG GACHIGTAAD BHIIN GACHIGUU CHI?! HOL OCHIJ SOLIOR! ZAHIDLIIN EZEND BID TA NARIIG OILGOHGV E BI EMEGTEI NAMAIG UUR EMEGTEI HVN HERWEE CHAM SHIG HARAAD BH YUM BOL NADAD MUUHAI SANAGDANA!

  8. hi bi emegtei hun says:

    lucifer chinii bodoj setgej bgaag bi demjij bna, yagad ch yum chinii bichsen zuiliig ushaad neeree l tiim bna shuu gesen bodol nadad torloo… ene amidral er ni yagad iim hongon hiiswer zowhon ooriinhoo husel shunald erhsheegdsen iim ochuuhen humuuseer duureed bgaan boloo? bi ch gesen lesbian gay humuusiig demjdeggui ee… hedii orowdmoor huwi tawilantai sanagddag ch tiim humuus noloolloo busdad baga uzuuleesei gj boddog.
    zaawal bh estoi asuudal yum shg l huleen zowshooruuleh geed bgaagaa l bolichih heregtei sanagddag. uuchlarai gay bolon lesbian chuudaa.

  9. group dii says:

    ger buliin 2 group hiih dajgvi emegteig haij bn. 25-30 nasnii. group201212@yahoo.com

  10. Anonymous says:

    baigaagaar nil hairlanalda gehde ehnere ijil huisten baihd hen durtai bhin

  11. chuk says:

    үнэхээр Anonymous хэлж байгаа зөв. ийм бодолтой хүн монголд олон байвал уг нь зүгээр л байх юм. 

  12. Anonymous says:

    kkkkk sonin l ym chamtai yriltsaj bu halii bvdvvnurt@yahoo.com

  13. Anonymous says:

    Индра ji Lesbian u 

  14. hmm says:

    tsohon heden mongolchudad ijil huistnuud l dutav gj nagur jini zondoo asudal bna ydaj l mongol hunii gene, tsever tsusni mongol entr gd . eldev site.r hesuchilj (porn site ) ym ym uzsenes imerhuu ym olshrod bgashde. ymni sainig ni avch muug ni hayj suralda zalusa

  15. Индра says:

    энэ бас хэн нэгнийг өөрт хамааралгүй юмнаас болж боож үхэх гээд байгааг хараад өрөвдсөндөө бичсэн сэтгэгдэл байгаа болохоос биш, ямар нэгэн хараал хэллээ гэж дайрч давшлаагүйг уншиж хараасай билээ. LUCIFER гэж нэрээ хүртэл ойлгомжгүй гадаад үг биччихээд англиар битгий бич гэж уурлах шаардлагагүй? 🙂
    вха ха ха, Дохоор өвчлөгсдийн 60 хувь нь ий? өөрөө зүүдээ яриад байна уу үгүй юу? хах ха хах ха ха, нээрэ тэр Anonymous-ийн хэлдэг зөв!!! чи зөв газраасаа зөв зүйлээ уншаад, зөв цагтаа амаа ангайж байвал яасан юмбэ хө? чамд тэр нь сайн байхаа, 
    эцэст нь, чамд сайн сайхныг хүсье. Аливааг төв үзлээс харж, ухаарч бай найзаа??? 🙂

  16. Индра says:

    хэхэхэ, би ерөнхийдөө хийх юмаа олж ядхаараа сэтгэгдэл бичдэг лдлээ, хэхэ энэ LUCIFERгуай бол бүүүр юууу ч хийхээ олж ядаад бүр галзуурах дээрээ тулсан хүн байна? хэхэ, анхнаасаа үхчих гээд байгаа хүн нь чи болохоор л чамайг өрөвдөж хайрласандаа намдаах гэж оролдсон юмлдаа, хэхэхэ дургүй байгаа бол тэгээд боож үх үх!  Шаал мангар юманд нервтэж явах юмаа? 

  17. jsm says:

    luciferee nas ni zaluujaad bga yum bish. il garch irj l bhgu yu daaaaaa. yanadaa yana yum hum unsh ai

  18. LUCIFER says:

    Энэ бол миний бодол гэж бичсэн байгааг мөн ганц ширхэг хараал бичээгүйг Anonymous, Индра гэх мэт хүмүүс хүнийг шүүмжилхээсээ өмнө сайн уншиж хараасай билээ.
    Би сэтгэгдэлээр дамжуулж үзэл бодлоо хүнд шахаагүй тулгаагүй, доромжлоогүй зөвхөн өөрийн бодлоо бичсэн юмшдээ. Хэмжээ хязгаартай зүйл гэж байдаг гэхдээ ЛБГТ болон мансууруулах бодис гэх мэтийн зүйлст хэмжээ хязгаар нь байдаггүй юм билээ. Энэ нь бас л миний бодлоор шдээ Индрагуай! 😀

    Хэрвээ үнэхээр хэмжээ хязгаар гэж байсан бол яагаад жилээс жилд ЛБГТ хүмүүсийн нас залуужаад байна? Яагаад тоо толгой нь мөн адил нэмэгдээд байна вэ? Жишээ нь ДОХ-оор өвчлөгсдийн 60% нь та 2ын өмөөрөөд үхчих гээд байгаа Бэлгийн Цөөнхүүд байдаг гэсэн судалгааг нэг уншиж үзээч!

    Тэгээд ч миний үзэл бодол хүнд таалагдах албагүй надад зориулж Англи Монголоор хольж сэтгэгдэл бичих ч шаардлагагүй. Таалагдаагүй бол тэр дор нь -VOTE байгаа /улаан нь шүү хэхэ/ түүнийгээ дарчих хө! 😀

  19. LUCIFER says:

    Энэ бол миний бодол гэж бичсэн байгааг мөн ганц ширхэг хараал бичээгүйг Anonymous, Индра гэх мэт хүмүүс хүнийг шүүмжилхээсээ өмнө сайн уншиж хараасай билээ.
    Би сэтгэгдэлээр дамжуулж үзэл бодлоо хүнд шахаагүй тулгаагүй, доромжлоогүй зөвхөн өөрийн бодлоо бичсэн юмшдээ. Хэмжээ хязгаартай зүйл гэж байдаг гэхдээ ЛБГТ болон мансууруулах бодис гэх мэтийн зүйлст хэмжээ хязгаар нь байдаггүй юм билээ. Энэ нь бас л миний бодлоор шдээ Индрагуай! 😀

    Хэрвээ үнэхээр хэмжээ хязгаар гэж байсан бол яагаад жилээс жилд ЛБГТ хүмүүсийн нас залуужаад байна? Яагаад тоо толгой нь мөн адил нэмэгдээд байна вэ? Жишээ нь ДОХ-оор өвчлөгсдийн 60% нь та 2ын өмөөрөөд үхчих гээд байгаа Бэлгийн Цөөнхүүд байдаг гэсэн судалгааг нэг уншиж үзээч!

    Тэгээд ч миний үзэл бодол хүнд таалагдах албагүй надад зориулж Англи Монголоор хольж сэтгэгдэл бичих ч шаардлагагүй. Таалагдаагүй бол тэр дор нь -VOTE байгаа /улаан нь шүү хэхэ/ түүнийгээ дарчих хө! 😀

  20. kokos says:

    oooo yuuun tom tomoor baadgiin? xaxaxa zow gazraa, zow tsagtaa yrij bgaachee? wxaxaxa ene lucifer alaaaysaan xaxaxa

  21. Индра says:

    өө тийм, бас нэг зүйл нэмж хэлэхэд, эмэгтэй хүмүүсийн 100-ны 90 хувь нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж үзэх хүсэл байдаг гэсэн эрдэмтдийн судалгаа санаанд орж байна.  Захидлын эзэнд аз жаргал, сайн сайхныг хүсье. Хань нөхрөө хүндэлж, хүүгээ сайн хүн болгоорой. Гэр бүл гэдэг чинь хамгийн чухал зүйл шүү. 

  22. Anonymous says:

    bh estoi hemjeendee bj l baig l dee.er emgyi arhidsan odoonii ene baidal l yndesnii hemjeend yrigdah estoi bh shyy.hymyys oor seksiin sonirholtoi bgaal biz. hadgalah neg n hadgalaad il gargah neg n ilerhiileed yvna biz. uyn yasan yndesnii auyl maul vee. balairhiimaa

  23. Индра says:

    кккк хүн зүгээр л нэг бэлгийн чиг хандлагаа бичсэн байхад, юуун сүртэй том болгодгиймдэ? ккккккк дуслыг далай болгож хараад байна өөрөө? 
    би л хувьдаа захидлын эзнийг их ухамсартай, ухаалаг эмэгтэй байна гэж бодож байна, яагаад гэвэл нийгмийн хариуцлага, чиний наад яриад байгаа үндэсний аюулгүй байдлыг чинь эвдэхгүйг хичээж, бүр гадны  хүнтэй ч биш монгол залуутайгаа ханилаад, хүүхдээ төрүүлээд сайхан л явж байгаа юм байна шдээ, кккк чамд амжилт хүсье

  24. Индра says:

    ккккк хүүе LUCIFER! take it eaaaaaasy!!! кккк хүн жоооохоооон юм ярьж байхад хэцүүдлээ, наад толгой чинь цусаар дүүрээд даралт чинь ихсээд бөөөөөөн юм болжаахшиг байнаадаа? ккк  наад хүн чинь үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна гээд байгаан бишүү?нөхөр хүүхэд гээд? гол нь таалагдахгүй бол битгий харааж зүхэж бай л гээд байх шиг байна даа? тэгж л ойлгогджийна. 

  25. LUCIFER says:

    Уучлаарай, ЛБГТ хүмүүсийг манай нийгэм, ард түмэн БҮҮ зөвшөөрөөсэй гэж би хувьдаа боддог. Би та нар шиг бэлгийн цөөнхүүд ерөнхийдөө бол надад гайтай санагддаггүй ч гэсэн хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь манай улс хэдий хэр хүн амтай билээ? 3 сая хүрэхүү үгүйтэй байхад нийтээрээ бөөнөөрөө бултаараа та нар шиг цөөнхүүдийг зөвшөөрөх юм бол ердөө 10 хүрэхгүй жилийн хугацаанд Монгол улс яг Тайланд шиг болно.
    Трансжендэр, гомо, лесби, манин янхнууд маш ихээрээ гарч ирнэ үүнийгээ дагаад архинд живж буй улс маань янз бүрийн хар тамхинд живж эхлэнэ. Хүний наймаа газар авна үүн дээр үндэслэж секс туризм бий болно. Мөн жуулчид манай улсын ариун дагшин газар, улаан номонд орсон дархан цаазат ан амьтан, түүхт дурсгалт газруудыг сонирхон судалж түүнд татагдан ирдэг байсан бол зөвхөн гадаад гаж донтой жуулчид тэдгээр яшкануудад болж ирдэг болно шүү дээ!!!

    Юун тэр Чингис Хаан, юун тэр мазаалай, тахь, бүргэд шонхор манатай болно шдээ. Чингис гэдэг тэр хүн энэ улсыг байгуулахдаа үр хойчийх нь нэг хэсэг нь ижил хүйстэн болоод бие биенийхээ анусаар оролддог, нөгөө хэсэг нь халуун цусаа урсгаж олсон газар нутгийг ухаж төнхөөд, харийханд ашиглуулна гэж хүсч мөрөөдөж дайтаж явсан юм гэж үү? Үнэнийг хэлэхэд би Чингис Хааны түүхээр өвчилсөн үндсэрхэг хүн биш гэхдээ л ийм муйхар ганц өөрийн эрх ашгийг нэгт тавьсан амин хувиа хичээсэн зүйлийг сонсч уншхаар өөрийн эрхгүй омогшил төрөх юм.

    Та нар биднийг ойлгооч бараг дэмчээч л гэчих гээд байх юмаа? Тэгвэл ЛБГТ ЦӨӨНХҮҮДЭЭ! Эхлээд та нар өөрсдөө ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа БИД-нийг Ойлгоочээ! Бид яагаад та нарыг ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой та нар яагаад хүлээн зөвшөөрүүлэх албатай юм бэ?

    Та хэдэн цөөнхийг олон нийтээрээ хүлээн зөвшөөрвөл дээрхи шиг ийм олон муу үр дагаварууд улсад чинь нүүрлэх болоод байгааг яагаад бодож болохгүй байгаа юм бэ? Хүнд эрх ашиг гэж байдгийг үгүйсгэхгүй ч та хэдэн нөхдийн эрх ашиг чинь үндэсний аюулгүй байдалд асар том хор хөнөөл авчирна гэдгийг ухаараач! ЭРХ АШГИЙГ 1-т тавилгүйгээр ядаж ганц удаа эх орныхоо энэ сайхан улсыхаа үр хойчийхоо төлөө болтугай ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА эхний ээлжинд тавиад үзээч!!!

    Хар ухаанаар бодсон ч гэсэн хэрэв ИЖИЛ хүйстэн гэж жирийн үзэгдэл бол яагаад анхнаасаа энэ Дэлхий гээд гариг дээр хүн төрлөхтөнөөс гадна амьтад араатан жигүүртэн ургамал цэцэг хүртэл ЭР ЭМ гэж төрдөг юм бэ??? Ягаад зөвхөн ЭР юмуу зөвхөн ЭМ хүйс дэлхийд ноёрхдоггүй юм???

    Энэ хэдэн хетеро эр эм янхнуудаа, архинд живсэн архичингуудаа, улсыхаа баялгаар хөлжиж буй олигархуудаа яаая гэж байхад та нар зүгээр дутаа нээрээ. Энэ зовлон, энэ эмгэнэл нийт ард түмэнд маань одоохондоо хангалттай гэж би хувьдаа боддог юм!

    Бүх нийтийн эрх ашгийг бодсон ч гэсэн энэ улсад иргэн болж төрснийхөө, ирээдүйд үр хойчийгоо төрүүлж үндсэс угсаагаа үргэжлүүлэх үгүй юмаа гэхэд эрүүл саруул ээж ааваас төрж тэднийхээ өмнө биелүүлэх ёстой үүрэг хариуцлагаа ухаарахгүй мөртөлөө эрх дархаа эдлэх гээд байгаа ЛБГТ андуудыг бол жаахан дээрээс нь дарах нь зүв зүйтэй асуудал гэж би хувьдаа дэмждэг юм.

    Яахав миний энэ бодол дэндүү харгис өөдгүй байж магадгүйээ, гэхдээ эцэсийн эцэст би өөрийхөө төлөө биш ядаж үндэсний аюулгүй байдлыхаа төлөө бухимдаад байгаа юм. Манайхан тэр энэтхэг хужаа шиг тэрбумуулаа биш юмаа гэхэд ядаж 10 сая хүн амтай байсансан бол ядаж 2 том улстай хил залгаа нэг л буруу алхвал үндэстэнээрээ мөхөх аюултай биш байсан бол арай өөр нигүүлсэнгүйгээр бас бодох байсан бизээ. За тэгээд чамд ч гэсэн аз жаргал эрүүл энхийг хүсье, бичсэн зүйл маань чамд болон бусдад таалагдахгүй бол хүлцэл өчье!

  26. Anonymous says:

    Lesbi hvvhente Taniltsah Yumsn Yariltsaj Vzbel her Bol Daanch Tiim Hvn tanihgui Yumda Taniltshiig Hvsev Youngking978 yahoo Id  iime Tiime Munhag Sana Aguulagui Zvger L yariltsi Tegedch Bi Mgld Bdaggui 

  27. sarnai says:

    Hi bi ch bas chamtai l adil busgui ghdee huntei suuj huuhedtei bolooguil bn ooriigoo busdaas nuugaal amidarj bndaa hezee negen tsagt chamtai l adil huntei suuj huuhed gargah bhdaa gej boddog bas niigem maani biden shig belgiin chig barimjaatai humuusiig oilgoj huleen zovshooroh uy ireh bh gj naiddagdaa etsest n tanai ger buld az jargal husiy.

  28. Anonymous says:

    Chi  ih  amarhan  zuil  shig  bichjee  bid  ugaasa  oilgohgui  shuu  de   cham  shig  

  29. hi says:

    gay humuusiin uulzdag tsugladag gazar baidag gesen. gay gedgeer eregtei emegtei ali aliniig ni hamruulj oilgooroi. ene bol baij boloh l zuil, hunii uuriin tarhinii uil ajillagaa turulhiin iim baih tohioldol gesen. manai niigem iim humuusiig oilgoj huleej avah tuvshind hureegui l yavaa doo, tehdee ene baidlaa neg ih asuudal bolgolgui buteesen amidralaa sain saihan avch yavaarai daa, chamd hairtai nuhruu hairlaj yavaarai.

  30. Anonymous says:

    chiniiheer bol oilgohod amarhan yumaa kkk. daanch bodit baidal uur l duu. chamaig amidrald oir yum bodoj bicheesei gej husej bna. jaahan suraltsaach. tegeed chi uuriiguu nuhurteigee untaad baidag murtluu bas hen neg emegteitei dood bieiin taashaal avch chadna, hel amaaraa dolooltsood taashaal avchihaad daraa n ter ertheneeree nuhurteigee untaad bas taashaal avdag, hen 1 cham shig emegteid hel am, gar huluuruu taashaal uguud gertee ireed huuhdee nuhruu tevreed unseed, hool hiij uguud amidral saihan geed yavaad bdag gej bicheed bgaamuu. chinii amaaraa taashaal uguud bgaa emegtei bas tsaanaa uur hen neg er, em huntei yag cham shig argaar yavaldaj bgaa shuudee.kkkk. ayagatai tsainaasaa tsaatsaa bodoh geed orold l doo.kkkk

  31. энэрэл says:

    Өөрийгөө лесби гэх гээд бгаа юмуу.

  32. shagdar says:

    Husel hysal chihelden bg horbood hunii amsah jargal daanch jaahan ym da Er nohroo hairlach ybaarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.