Нэг амьдралаа зольж байж нөгөө амьдралаа бүтээх ээс өөр арга байхгүй гэж үү?

0903e9ffce36046d70cb0625051f1d63

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ захиа хүрэх өдрийн мэндийг хүргэе. Уучлаарай, хэнтэй ярилцах, яах учраа олохгүй байгаа надад та бүхний үнэтэй зөвлөгөө дэндүү хэрэгтэй байгаа юм л даа. Хүний амьдрал энхэл донхол жимээр дүүрэн юм. Хэсэгхээн хугацааны өмнө би ээж аавынхаа үгнээс зөрдөггүй, амьдралын сайн мууг тэгтэл амсаагүй алган дээр нь бөмбөрсөн танхил ганц охин байлаа. Харин өнөөдөр бүх зүйл тэс өөрөөр эргэжээ. Өмнө нь найз нөхөдтэйгөө уулзаж суухдаа бусдын амьдралыг шүүн ярилцаж “тэр тэгэх ёсгүй байсан, тийм болохоор амьдралдаа алдсан, харин бид өөр” гэх мэт ээр бусдыг буруутгаж, миний амьдралд хэзээ ч тийм зүйл тохиолдохгүй мэтээр ярьж суудаг увайгүй нэгэн байлаа. Хэзээ ч бид хүний амьдралыг шүүх эрх байдаггүйг, магадгүй нэг өдөр тэгж амьдрахыг үгүйсгэхгүй гэж юуны түрүүнд хэлэх гэсэн юм. Яагаад гэвэл, би хүний амьдралыг шүүж ярьсныхаа горыг магадгүй өнөөдөр амсаж сууна.

Би 25 настай эмэгтэй. Залуустай тэр болгон болзоод, үерхээд сүйд болдоггүй байсан. Ээжийн хатуу захиасууд миний сэтгэлзүйд хэт нөлөөлдөг байсныг ч хэлэх үү энгэр сул байхыг зөвшөөрдөггүй, хатуу чанга тийм эмэгтэй байлаа. Мэдээж жинхэнэ хайр ирээсэй, тэгвэлүнэнчээр сайхан хайрлах юмсан, бүх зүйл ямар агуу байх бол оо гээд итгэж хүлээдэг бүсгүй байлаа. Харин нэг жилийн өмнө миний амьдралд нэгэн залуу гэнэт орж ирсэн. Би түүнийг амьдралдаа оруулахыг шууд л хүлээн зөвшөөрсөн юм. Миний төсөөлж явдаг залуусаас тэс өөр хэдий ч би түүнд бүрэн татагдсан юм. Бид үерхэж эхлэхэд гэрийнхэн мэдэж түүний ар гэр амьдралын талаар гэрийнхэн судалсан. Мэдээж би түүний ар гэрийн талаар бүгдийг үнэнээр нь хэлсэн юм. Угаасаа ээжтэйгээ ний нуугүй ярилцдаг надад нуух зүйл байхгүй, хэлэх ёстой ч гэж бодсон.

Тэр маань тогтсон ажилтай, байр суурьтай, зөв үзэл бодолтой, боловсролтой, найз нөхдөөр хүрээлүүлсэн, намайг хайрлаж маш их хүндэлдэг хүн. Гэр хороололд амьдардаг, дүү нараа тэжээдэг, ээж нь өндөр настай гэдгийг аав ээж минь сонсоод дургүйлхэж байсан юм. Манайх тийм хүн голоод байхаар баян чинээлэг айл биш, дундаж. Тэр бүгдийг аав ээждээ хэлснээс хойш орой түүнтэйгээ гарч уулзах гэхэд одоо салъя гэж хэл, та хоёр тохирохгүй, боль гэдэг болсон. Учрыг асуухаар ээж “би чамайг ийм дорой амьдрахыг хүсэхгүй байна, чи хүнд муугаа үзүүлэх гээ юу, шороо ухаж амьдрахыг илүүд үзээ юу, ардаа татлаа түтлээтэй, тэгээд ч чиний гар утсыг солиод өгөх сэтгэл алга, чи ямар утастай явж байгаагаа хараач, халамжгүй, чамайг зовооно зүдрээнэ, тэгээд ч аав нь архи уудаг байсан юм чинь ууж л таарна” гэх мэтээр намайг үргэлж ятгана. Би хайр сэтгэлээ мэдээж тиймхэн зүйлээс болж үгүй хийгээд явахыг хүсээгүй, ямар ч байсан эцсийг нь үзье гэж бодсон. Одооны залуусын хайр сэтгэлийг ээж аав нар ойлгохоо байж дээ, эд хөрөнгө харах юм гэж дотроо бодно. Хамгийн цочирдмоор нь би хөл хүнд болсноо мэдсэн. /Би өмнө нь хүнтэй ойртож үзээгүй охин биеэрээ түүндээ очсон/

Тэгээд өөрөө ч их цочирдоод түүндээ хэлтэл бас л цочирдсон. Тэгээд гаргана гэж хэн хэн маань шийдээд харин яаж амьдрахаа ярилцтал тэр “одоохондоо гэртээ байж байгаад төрөөд 2-3 сарын дараа чамайгаа гэртээ аваачна, тэгэхгүй бол гэр хороололд амьдарч сураагүй чамд хэцүү байх болно” гэж хэлсэн юм. Би ч хүлээн зөвшөөрсөн.Тэгээд хамгийн том айдас гэрийнхэндээ хэлэх байлаа. Хэлсэн. харамсалтай нь АВАХУУЛ гэсэн дээ. Тэр нэг юм чинь тэгж хэлсэн юм уу, хүүхдээ ч тэжээх чадал чадваргүй, чи яасан ч наадахтайгаа суухгүй мэдэв үү, хүүхдээ авахуул, эсвэл гаргаад аавынхаа нэр дээр болго, яасан ч гэрлүүлэхгүй гэсэн юм даа. Хөл хүнд болчихоор сэтгэл санаа эмзэг болчихдог юм билээ. Ээжийн хэлсэн зарим үгс үнэн ч юм шиг санагдаж, түүнийг арчаагүй гэж бодон түүнд гомдох шиг.

Нээрээ л халамжгүй ч юм шиг сэтгэгдэл төрж тухайн үед толгой бүрэн эргэсэн. Эцэг эхийнхээ юу гэж хэлснийг бүгдийг нь түүнд уцаарлаж хэлсэн. Чи яагаад ийм юм гэж би түүнийг дорд үзсэн. Аваад явах чадал алга уу гэж ээжийн хэлсэн хатуу үгийг өөрийнх болгож бас хэлсэн. Тэр юу ч дуугарахгүй, бүх зүйл болно шүү дээ, яагаад та 3 бүгдийг болохгүй талаас нь хараад байгаа юм бэ гэдгээ л дахин дахин хэлж байсан. Би үгийг нь огтхон ч сонсоогүй. Тэр маш их сэтгэлээр унасаан. Надад бүгийг даван туулна, хүүхдээ гаргана, аав ээж чинь чамайг гэрээсээ хөөгөөд байгаа юм уу, төртлөө байлгаж болохгүй гэж үү гэж хэлсээр байсан. Гэсэн ч би авахуулна, надад ч бэлтгэл алга гэдгээ хэлээд салъя гээд гэртээ эргэж харалгүй орсон. Тэр минь их шаналсан, ажилдаа ч явалгүй олон хонож гэртээ ч харилгүй удсан. Уг нь нэг ч удаа хүүхдээ авахуулна гэсэн үг амнаас нь гарч байгаагүй юм.

Гэхдээ би аав ээжтэйгээ зөвшилцөөд дур мэдэн түүнийхээ үрийн амийг тасалсан даа. Аймшигтай юм билээ. Амьдрал шударга бус, хар бараан санагдахын хажуугаар түүнгүй амьдрал надад амьдрал биш байлаа. Аав ээж “нэгэнт чи биеэрээ ингэж хохирсон юм чинь мэдээж тэр нэг юмтайгаа нийлэхгүй юм байгаа биздээ” гэж байсан. Би “тийм ээ” л гэсэн. Удалгүй түүнтэйгээ ахиад уулзахад маш их сэтгэлээр унасан, өөрийнхөө арчаагүйг зүхсэн, гэхдээ надад маш их хайртай гэж байсан. Гэхдээ тэр аав ээж намайг хэнийг ч энэ явдалд буруутгаагүй, буруутгах юм бол тэнэг хэрэг болно, миний буруу бүгд миний буруу гэсэн. Чиний минь бие сайн бол болоо доо гээд л урвайгад сууж байхыг нь хараад дотроо ямар хэцүү байгааг нь би ойлгосоон. Гологдсон хүргэн шүү дээ. Үүний дараагаар би түүнээсээ салахгүй, угаасаа чадахгүй гэдгээ бүр ч ойлгосон. Бие биедээ урам өгч юуг ч давна, ирээдүйгээ хамт бүтээнэ гээд бид эргээд нийлсэн.

Харин нэг өдөр түүнээс ирсэн утасны дуудлагыг ээж харчихаад салаагүйг мэдээд бөөн хэрүүл болсон юм. Түүний ажил дээр очиж ажлаас нь гаргана, ажил дээр нь шившиг болгоно, миний охины амьдралаар тоглосон, насаараа зовно доо гэж хараасан юм. Үүнийг нь би тэвчээгүй ээ. Би өөдөөс нь ам зөрсөн. Ажил дээр нь очиж ажлаас нь гаргавал намайг охиноо гэж битгий бодоорой, намайг та хаиж харахгүй шүү гэж би ээждээ хатуу үг хэлсэн. Ингээд намайг зайл гэсэн. Би гэрээсээ явсан. 3 сар айлын хажуу өрөө хөлсөлсөн. Энэ хооронд тэр маань надаас сэтгэлээ урвуулаагүй ээ. Үргэлж хажууд байж болж бүтэхгүй нэг ч зүйл ярилгүй намайг улам л их хайрласан. Байшин барьж байгаа, намар дуусна, бидний өрөө их том, хайр нь ямар тавилга авах уу, буйдан дээр үү налаад суухад, зурагт, чамд минь гоо сайхны тавилга хэрэгтэй, за байз гээд л хоёулаа сайхан амьдарна гээд л. Тэр минь миний төлөө байнга хичээдэг. Миний үгнээс зөрдөггүй, хатуу үг хэлдэггүй, аав ээжээс чинь салгасандаа аймшигтай санагдаж байна, яаж хадам аав ээжийнхээ царайг харна аа, хэзээ нэг өдөр харах л байх даа, хайрыгаа уучлаарай гээд л. Зөв зүгээр байсан айлын булбарай охиныг ингэж амьдруулаад гээд л надад сэтгэлдээ ямар их зовдог нь мэдрэгддэг байсан.

Гэрийнхэн миний дугарыг хаалгаж надтай нэг мөсөн холбоо тасалсан байсан л даа. Би уг нь гэрээсээ явсны дараа нэг удаа эвлэрэх гээд очсон чинь “чи нүцгэн ирсэн юм чинь нүцгэн зайл” гээд хамаг хувцас чангаагаад дээгүүр өмсөж явсан хувцас тайлаад авчихсан. Цүнх рүү дайрахаар нь бушуухан л гараад зугатсан. Бороотой өдөр байсан болохоор их ч даарсан, түүндээ энэ тухайгаа хэлээд яахав, бас санааг нь зовооно гээд тэр өдөр тэгсгээд харьсан юм. Тэгээд бүүр дараа нь ээж намайг гэрээ ир гэсэн юм. Би харьсан л даа. Намайг түүнээс салсан л гэж бодсон юм шиг байгаа юм. Мэдээж салаагүй. Харин ч ирээдүйгээ сайхнаар төсөөлж байгааг мэдвэл ахиад л гэрээсээ хөөх биз. Ээж хоёр ч сайн гэх бөө дээр очсон гэнэ лээ. Тэр бөө нар нь манай хүнийг болохгүй, охин чинь зовно, зодуур амсна, архины лүү болно тэр нь гэх мэт хэлсэн гэнэ. Уг нь манай хүн уухдаа ч ухаалаг ханддаг, уусан ч дуугай л байдаг, давьтартай л хүн юмсан.

Түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гээд намайг ойрын 3 жил хүнтэй суухгүй шүү гэсэн. Би ахиж юм хэлээд нэмэргүйгээ ойлгоод одоод дуугүй л байгаа. Би гэрээсээ явахаас өмнө хэлсэн л дээ. Аав ээж гэдэг үр хүүхдийнхээ амьдралд зөвлөгөө өгч болдгоос биш амьдралд нь хуруу дүрж зааж зааварлаж, хайрыг нь боомилж, ингэ, тэг, тийм хүнтэй гэрлэ гэж болохгүй, та нар миний өмнөөс амьдраагүй, мөнгөгүй амьдрал хэцүү ч бид хоёр дээд боловсролтой хүмүүс, ажил төрөл хийж байна, хэнээс ч дутахгүй амьдарна гэдгээ хэлсэн. Одоо ч мөн тэгж хэлмээр байвч ахиад л бөөн хэрүүл болно гээд дуугүй л байгаа. Аав ээжээс хол байхаар эцэг эхээ их л гомдоосон юм санагдаад, би нээрээ ээж болохоороо ээжийн зовлонг ойлгох байхдаа гэж хааяа боддог юм. Тэгж бодохоор л энэ хүнээс салах уу гээп л муухай адын бодол зэрвэс орж ирнэ.

Мэдээж би салж чадахгүй шүү дээ, гэрийнхнээ ч гомдоомооргүй байна. Надад гэвч ямар нэг арга байгаа нь харагдахгүй юм. Түүнийг минь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Намраас намайг гэртээ аваачиж хамт амьдарна гэсээн. Тэр үед би ахиад л гэрээсээ явж байж түүнтэй амьдрах шаардлага гарна. Эцэг эхээ орхино. Ингэхгүйгээр зохицуулах арга байдаггүй юм байх даа. Бид хоёр ямар ч байсан хичээж, бүх зүйлийг болгоно бүтээнэ л гэсэн итгэлээр амьдарч явна. Миний алдаа бол хүүхдээ авахуулах байсан юм бол гэрийнхэндээ хэлэх хэрэггүй байсан. Гэрээсээ явах байсан юм бол хүүхдээ хамгаалаад тэр чигтээ яваад хүүхдээ төрүүлэх байсан гээд миний тэнэгийнх, миний буруугийнх их бий. Түүнийгээ ээж аавд бүр ч үзэн ядуулах хэрэг хийсэн.

Амьдралд их болгоомжгүй хандсан. Би хүүхдээ 1 сар 5 хоногтой байхад нь эм ууж зулбуулсан юм. Одоо бол мөд хүүхэдтэй болохгүй тал дээр арга хэмжээ авсан. Хэн хэн маань л их бодлогогүй үйлдэл хийж гороо амсаж явна даа. Хэзээ амьдрал минь санаа зовох зүйлээр бага болох бол. Яах ёстой юм бол? Хэзээ гэрийнхэн маань түүнийг хүлээн зөвшөөрөх юм бол? Гэрээс гарахдаа үргэлж худлаа хэлж гарах, утсаа байнга нуух, ярья гэсэн ч нэг л болж өгөхгүй дуугаа хураах, хоол идэх ч сонирхол төрөхгүй хоол хоолойгоор давахгүй байх… Харин түүнийгээ харахаараа л бүх зүйл цэлмэж амьдрал минь утгатай болж аз жаргалаар бялхах… Энэ бүгд хэзээ дуусах бол, яаж шийдвэл, яах хэрэгтэй юм бол?

24 Comments

  1. АНЯ says:

    Яана даа Яамаар ч юм лээ

  2. nomio says:

    sn bnuu chinii niitleliig unshaad setgel ih emzeglej bn nadad bs yg iim yum tohioldoj bsan bi jiriin negen ailiin hvvtie suusun geriinhen maani ih durgvi bhad zorsoor bgaad bid2 haaya muudaltsah bolgond tanaihan nadad durgvi bsan chi bayn ailiin erh tanhi zaluutai suuhgvi yasan yum gej heldeg blaa gewch ter amidral mini udaan vrgeljleegvi bi 3nast neg hvvgee awaad salsan chinii niitleliig unshaad bhad nz zaluu chin amia hicheesen doroi zaluu shig sanagldaa chamd gj helehed eej aawiin vg svvld tolgoid buudag yum bnlee bitgii zorooriei emegtei hvn buruuruugaa temvvldeg gej vnen yum shig sanagdsan shvv

  3. yio says:

    turtluu gertee bai gedeg n vnen teneg bn tehvv namaig manai nuhur tegj bsan tegeed araar taviad ahiad oor hvnd hvvhed n bsan naad vhej bsan muu sanaanii tsugluilgaasaa salaach. amidral chin yaj tam bolj bj chi oilgoh ym. gertee awaachahgvi ch geh shig hudlaa gar bn da. amidray gsn hvn shal oor bfag ym

  4. hm says:

    CHI AAW EEJEESE ZURUUD TER HVNTEI SUULAA HJ BODOY HEDEN JILIIN DATAANAAS CHAMD GAR HVREH N TODORHOI. YAGAAD GEWEL AAW EEJ CHIN TEREND MUUHAI HANDSAN BN. OORT N YAJ HAMFAJ BSAN YAG L TEGJ CHAMD HANDAH BOLNO. ODOO YAGAAD SAIHAN ZAN GARGAAD BGAG N MEDHVV  CHI HVVHEDGUI BN BAS EEJ AAWAAS CHIN HARIUGAA AWAAGUI BN. EEJ CHIN CH GSN OHINOO BODOOGUI MUUHAI HVN BN

  5. zun says:

    Etseg ekh buruu khardaggui yumdaa. Ungursun amidraliin araas orokh viide. Eej aaviinhaa ugiig sonsson ni deerdee

  6. zochin says:

    saihan hairiig olvol aldaj bolohgui gedeg.tanai eej ooroo tiim bayn bish ym baij ohinoo bayn gaigui bolomjiin huntee suulgahiig boddog bhaldaa.2uula ijil tuvshiniih bhguil bol hen iluu chadvartaini nogoohoo baga zeregch gesn erhsheeldee bailgahiig boddog .gants mngld bosh gadni saihan soeltoi bolovson orond gesn ene dald gemer ertsontsiin huuli bsaarl bdag bsaarch bh bolno.ene zaluuga golj bga bol ooriigo oodni tataaad eejidee taalagddag zindaani hund taaarahaar hemjeend ochih heregteeldee

  7. Өнгөрсөн амьдрал says:

    за дүү минь чи яг миний алдсан амьдралыг давтах гэж байгаа охин байна. Би 10 жилээ төгсөөд гэр хороололд амьдардаг гэр бүлээ тэжээдэг залууд ухаангүй дурлаад гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад яг л чам шиг юм болж хаалгаа саваад гарж явж байж билээ.3 жил гэрийнхэнтэйгээ холбоогүй амьдарсан. Гэр хороололд амьдарч үзээгүй би мөн ч их юм сурсан даа. Гал түлж, мод хагалж, ус зөөх гээд л……. Тухайн үедээ хайртай дуртай хагацаж чадахгүй гээд бүхнээс холбоогоо таслаад жижигхэн байшин засаж янзлаад хүүхдээ өсгөөд хамтдаа байхад бүх зүйл бэрхшээл шиг санагддаггүй байлаа. Манай хүний ажил жоохон амжилттай явж хэдэн төгрөгтэй болсон чинь 4 дэхь жилээсээ ууж эхэлсэн. Эхэндээ уусанд уучлаарай, дахиж уухгүй гээд аргадаад, энхрийлээд л.. би түүнийгээ ухаантай гэж бодож байлаа. Тэгтэл эргэлт буцалтгүй архинд орж зодож нүдэж, танайхан ийм тийм, чи над дээр өмссөн хувцастайгаа ирсэн, танайхан тийм сүрхий юм бол энэ олон жил болоход 5 цаас ч өгч байгаагүй, чи ямар лусын дагина уу, хүнээс илүү хүүхэд төрүүлсэн юм шиг манайхныг голдог байсан гээд л байнга зодож дарамталдаг болсон доо. Ингээд эцэг эхээсээ зөрж байж суусан хүн минь миний хар дарсан зүүд болж сүүлдээ хөл гараа хугалуулаад үхлүүт хүн хүүхдээ чирээд 7 жилийн дараа төрхөмдөө буцаж ирсэн дээ. Өчнөөн олон сар гуйж уучлалт гуйгаад би тэр болгонд нь хууртаж гүйж очоод дахиад л хөх няц болсоор сүүлдээ бүр холбоогүй болж санаа амарсан. Ер нь эцэг эх хүүхдээ сайн сайхан явуулах гэж, өөрсдийн алдаагаа давтуулахгүй гэж, хүнээс дор оруулахгүй гэж л хичээж, загнаж, уурлаж байдаг юм. Би одоо ганц том охинтой ч охиноо өөрийнхөө амьдралаар амьдруулахгүйн тулд маш их хорьж цагддаг болсон. Бүх зүйлийг нь шалгаж нэгжиж, бүх найзуудыг нь гэртээ оруулж уулзуулах гэх мэт хатуу чанга болсон.

    Миний дүү битгий эцэг эхээсээ зөрөөрэй, Тэд нар чамайг муу явуулах гэсэндээ, муу санасандаа чамайг хорьж цагдаагүй юм шүү.

    Хайр дурлалын хувьд хүнд хайртай болохоороо бүр сохорчихдог юм байна лээ. Нөхрөөсөө салсныхаа дараа би өөр залуутай учирч түүндээ дасаад тэрүү, урьд нь өмнөөс нь амиа өгөхөөс буцдаггүй байсан хуучин нөхрийнхөө царайг ч санадаггүй, юун хайр майр, заримдаа нэр нь хэн билээ гэж охиноосоо асуудаг. Хэсэгхэн хугацааг л даваад, өөр хүнтэй байж, өөрийгөө завгүй байлгаад байвал дорхноо мартах болно. Цаг хугацаа л хэрэгтэй.

    Тэр залуу чинь ч гэсэн тийм ч сайн хүн шиг санагдахгүй байна. Айлын охиныг гуйж авахгүй эцэг эхтэй нь тангараг таслуулчихаад төртлөө гэртээ бай, дараа нь манайд ир гэдэг чинь утгагүй асуудал.

    Мөн эмэгтэй хүн өөрөө гүйж орсон айлдаа хэзээ ч нэр хүндтэй байж чадахгүй, Заавал бэр гуйлгаж байж хүнтэй амьдрах хэрэгтэй.

    Би одоо 32 настай, миний хайр хайр гэж үхчих гээд чам шиг шийд гаргаад явж байсан үе минь амьдралын минь хамгийн том хар толбо байсан юм шүү. Битгий ийм алдаа гаргаж сүүлд нь харамсаж амьдар дүү минь.

    Чиний нийтлэлийг уншаад миний залуу насны алдаа шууд нүдэнд харагдаж байна

  8. sum1 says:

    Bi uilchihloo bichsen yumiig chini unshaad. Setgeliin tenheetei bgaarai. Uneheer hairtai l yum bol saihan hairiigaa aldaj bolohguie. Sanaa zovoltgui ireedui, buh yum saihan bolnoo. Uhaalag baigaarai. Amjilt husiye

  9. lan says:

    yag ene mayagaaraa yavaad l bai chamaig hentei ch suulgahgui. chi er humuuseer bish eejeeree togluulaad l bh bolno. eej chin harin aavtai chin suuhdaa chamtai adil nyaltsgai zan gargaagui l suusan bj taaraa, shiidemgii hun bna yamarch hamaagui argaar uuriin sanasandaa hureheer zutgej bna. Eejid chin taalagdlaa gehed chamaig 40 hureh ued gariin dor gesen hunteigee bushuuhan suulgah gej oroldo bolno,nuguu humuusees icheed ednii ohiniig hun avsangui gej heleh bh geed shavduulna. ter ni chamd taalagdah ch ugui, chamd ene zaluu shig chin hair ch ugui chinii amidral staraya devagiin amidralaar duusna tiimees. eej shigee shiidemgii bai za 

  10. zula says:

    Уучлаарай энэ захиаг уншаад хамаг учир эцэг эхэд биш залууд ч биш чамд байна. Чи өөрөө энэ залууд хир хайртай юм бэ. Ирээдүйгээ чи өөрөө яаж харж төсөөлж байгаа юм бэ гэдэгт учир байна. Яагаад ямар нэгэн хүн заавал чиний төлөө юм хийж чи тэрийг нь харж дүгнэж цэгнэж байх ёстой гэж. Үнэхээр хайртай бол хамтдаа бүтээх ирээдүйн тухай бодож тэрнийхээ төлөө хамтдаа зүтгэх ёстой байх. Би 25 жилийн өмнө нэг залуутай танилцаад амьдрал зохиосон юм. Гэхдээ миний танилцсан залуу өмнө нь амьдрал зохиосон нэг хүүхэдтэй хүн байсан. Би айлын бага охин байранд өссөн гал ч түлж үзээгүй тийм байлаа. Одоо миний нөхөр танайхан чамайг надтай суулгахгүй л байх гэж байсан боловч би сууна гэж шийдсэн. Сэтгэл байвал ээж аавдаа зөвөөр ойлгуулж болдог юм аа. Тэр хүнийхээ сайн сайхныг харуулж болдог юм. Тэр залуу маань надад энэ амьралын төлөө чадахаасаа чадахгүй хүртэлээ зүтгэнээ гэж хэлсэн. Би ч тэр үгэнд  нь харцанд нь итгэсэн. Чи итгэж байж л бусадад итгүүлнэ ш дээ. Муу юм бодох завгүй амьдарч болдог юм.Бид хамтдаа байшингаа барьж байлаа. Одоо бид бусдаас илүү гаргахгүй ч хараад нүд баясгах 3 сайхан хүүхэдтэй, нөхөр манай ажлын газраасаа авсан 2 өрөө байртай сайхан амьдарч байна. Хүнээс авах тухай биш хамтдаа бүтээх тухай сайхан мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Бусдын юумыг үнэлж цэгнэх биш өөрсдийн бүтээсэн юмний үнэ цэнийг бодож баярлаж сурах хэрэгтэй. 

  11. Нүүкий says:

    Хэрвээ үнэхээр л чи найз залуугаа чамайг бас та хоёрын ирээдүйд гарах хүүхдийг тэжээгээд хоёр идэхгүй ч хоосон хонуулахгүй байлгаж чадна гэж итгэж байвал битгий эргэлз. Одоохондоо найз залуугаа харж л бай, байшингаа бариад дуусахнуу, чиний төлөө хэр зүтгэх нь үү харж л бай. Угаас ойрын 2,3н жилдээ суух бодолгүй л байгаа юм чинь одоохондоо энэ чигээрээ явж л бай. Найз залуу чинь байшингаа бариад ээж аавд чинь өөрийгөө баталж чадвал ээж аав чинь зөвшөөрөх л байх. Гэхдээ удам судар хар гэж бас оргүй үг биш шүү. Ер нь тэгээд өөрийхөө зиндааны хүнтэй л суусан нь дээр байх даа

  12. Zaluu says:

    Etseg eh chine muu humuus yum bna. Chi ch bas muu hun ooriigoo zugeer het doviilgood baidag bolohoos. Er n ger horoolold amidardag humuus muu bairand amidardag n sain geh geed baigaamuu. Zarim 1 n yagad aav eej n ood garaaguin boldoo ch geh shig hutsna biz. Esregeere ood garsan geed baigaa humuusin ihenhn avilgal esvel tsavchaa tsohio hiij mongonson humuus baidag. Yag shudarga hodolmorooroo land avch baigaa humuus tald n ch hurehgui shuu. Setgeld sevtei mongoor bayan targanaa gaihuj baigaa orovdoltei luivarchid. Shudarga yos hergjdeg gazar bol hamgiin adgiin shaarnuud baihgui yu.  Minii bodloor ene ger horoolold amidardag zaluugiin aav eej havigui iluu sain humuus. Er n nutsgen irsen nutsgen zail geed huuhdiinhee huvtsasiig huiten borootoi yed tailj avaad hooj yavuuldag eh hun sain hun baij chadahuu. Udam sudar yarival chi tiim hunii ohin sain ohin baij chadahuu.  NO chi bolood chinii udam muu hun naad zaluugiinhaa amidralaas zailj buyan bol. 

  13. gegee says:

    Er n hunii etseg eh huuhdee saihan amidraasai l gej husdegees bish hezee ch muug husehgui sh dee Etseg eh chin chamaig bodvol amidral uztsen hashir humuus chamaig saihan amidrasai l gesendee gargasan shiide
    ver shuu dee 

  14. zochin says:

    generaltai suuy gevel tseregtee suu gedeg ug bdagiigil sain medhiin.

  15. zochin says:

    uhaantai ohin bnashuu.eejni ohiniihoo shiidveriig hundetgeh uhaan gargasan bol 1ch gesn ohin jargaltai bh baijee.hun ooriinho bieer tuulj uzej baijil bugded suraltsaj uhaajdag gesn.ene zahiag unhsaad ireeduid ohiniihoo hiar setgeliin asuudald hutgaldaj zovohgui ymsan gej bodloo.uneheer zovolgoo ogch chadahgui ymshig bn 2iin alini songoh gedeg hetsuuldee

  16. Irgen says:

    Ezeg ex chin yamar teneg archaagui humuus ve.chi dahiad huuhedtei bolvol Tom az shuu.

  17. buzna says:

    Ямар сонин эцэг эх вэээ хайртай бол хамт амьдар аа чиний л амьдрал чи л амьдрана хүүхдээ авахуулдаг тэнэг бна даа болгоно бүтээнэ гэжбгаа иийс сайн залууд урам өгж хайрлаж амьдар түүнийгээ туотал нь хайрла тэр хирээрчамд бүхнийг өгөх болно

  18. Sisi says:

    Sain bnuu. Erni bol eej aawiinhaa ugiig bodoltsoj uzsen deershv, Heseg hugatsaand hamt amidraad uzdee. Ta hoer hir udaj bgaa we.Chinii yarianaas tanaih hun sul doroi yumshig sanagdlaa,Minii buruu geed l. ERegtei hvn uuriiguu uneldeg,bardam baih eostoi.Hen gedgiigee tanai aaw eejid haruulah eostoi.Odo hicheewel hench bair, mashin awch bolno. bolomjud ch bna. Za ter bair mashin ch yahaw. CHi bas uuruu ter huniig archaagvi gej boddog yumshig sanagdlaa. Za tegeed daraani yamar neg yum bolwol chi ene hvn archagvigees bolloo geed l bodoj ugnuduu. Minii zuwluguu bol joohon hamt amidraad bolohni uu gui yu uzehgvi yu. heden sar bolohod l hun tanigdnashde. Erni bol bairand usch, amidarsan hvn ger horoolold amidrana gedeg hetsvde. Uneher amidrahaar bol2ula ajiltai humuus bairnii zeel huutsulduhgvi yu, Hamgiin gol ni aaw eejdee l saihan amidarch bgaga harulaarai, Amjilt husie. 

  19. zaya says:

    odoo chinii yarij bgaagaar chinii zuw haragdaj bna. gehdee ternii aaw eej n yagaad uudluugui uym boloo. udam sudriig n sain sudlah heregtei baihaa. uhaan muutai uymuu, zalhuu uymuu, eswel ugaasaa udmaaraa yaduu uymuu, eswel aaw eej n arhi uusaar bgaad uudluugui uymuu. teriig n yer n harah heregtei. za ter huuhed awhuulsan ntr ch yahaw. odoo haramsaad yahav. arai uhaalag baih heregtei baihaa. 

  20. tulga says:

    tnai eej chn ysn aash muutai het uuriinhuuruu hun be. tgd bas deern chi 25 t odoo hurtel bie ee daagaagu

  21. eee says:

    udii 25 hurcheed hze aav eejiihe uvruus garah hunbee chi

  22. ooriinhooroo amidar says:

    tatlaa tulhee muutai huntei amidrah hetsuu l dee nuruun deer chin buh ym undag ym gehdee en amidrald mongo horongo etssiin etsest chuhal bish bdag biy biynee hairlah eleg buten amidrah n l hun bolj torsonii jargal gj boddog bs suuld n haramsahguin tuld ooriinhooroo amidar amidral baylag chi horongiig ooroo buteej chadna gehdee mongoor sn hainiig olj chadahgui bhaa

  23. dfasdaff... says:

    Аааяаяа… ямар арчаагүй юм бэ. Дээр үед бол шууд оргоод л гараад явчихдаг байсан. хүүхэдээ гаргачихаад 1 хагасын дараа гэртээ бөөн бэлгэ салга болоод очиж байсан гэж ярьдаг юм. Үүдэн дээр нь хадаг тохчихоод оргуулаад шууд хотруу явж байсан гэж байгаа юм даа. Ийм аугай хайрын дэргэд чиний хайр, байж байгаа байдал ч бас л өчүүхэн санагдаж байна. харьцуулахад шүү дээ. ер нь тэгэд хиргүй сэтгэлтэй байхад амьдрал аяндаа болж бүтэд байдаг юм шиг байгаам. Нээг их мундаг санатай амьтад болох гээд санаа гаргаад байхаар хариу нь нэг иймэрхүү. Угтаа бол ээж аавын үргэлжил чи өөрөө чамд л хамаг юм байна даа. чи л голж шилж сэтгэл дундур байснаа л ээжтэйгээ яриад л ээж чинь тэрийг чинь мэдэрсэн юм биш үү. сэтгэлээ ариутга.

  24. gerlee says:

    Chi naad zaluugaasaa salj chadahguigee medseer baij ter nylh amitniig zoliosloj yaj bgaa yum ooriin chine siidver oortoo zov nad hun chine tiim muu zaluu bish l bhii odoo tsagt tanai etseg ehiin chine moroodood bgaa ayn chineeleg hun chanartai hun hovor bolson shuudee eej aaav chine deer ueiin sotsolizmiin ueiinh shig sain humuus hovor bolson suudee hunii chanar muudsan odoo ued sain hun oldvol aldaj bolohguil baihdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.