Уншигч та бүхэндээ баярлалаа…

138108221

Уншигч та бүхэндээ хуучны танил Тамирын хүү бичиж байна. Би аав шигээ бусдад ойлгогдохоор, тэдэнтэй шууд харьцах хэмжээнд бичиж чадахгүйг минь ойлгож уучлаарай. Надад ааваас минь тэр эрдэм өвлөөгүй бололтой. Манай гэр бүл хайртай аавыгаа алдаад өчигдөр лхагва гаригт ажил явдал нь дуусаад одоо гэр маань хэдхэн өдрийн өмнөх дуутай шуугиантай инээд хөөртэй байдал үгүй болж нэг л хөндий сэрүүн уур амьсгалтай болжээ.

Удаан хугацаанд зүрхэний өвчинтэйгээ тэмцэлдэж болох бүтэх бүх л арга хэмжээг аваад дийлсэнгүй. Миний л мэдэхийн аав минь өвдлөө гэж хэлж байхыг мэдэхгүй юм. Гэтэл хамгийн эрүүл гэж бодож явсан аав минь биднийгээ орхилоо.Аавынхаа та бүхэнд бичиж байсан захиануудыг бүгдийг нь уншлаа. Тухайн үйл явдлуудын заримийг нь би мэдэхгүй юм. “Хүний амьдралаа гэж” “Итгэлийн захиа 1, 2” -ын эздийг танина. Харин үйл явдалуудыг нь бидэнд хэлж байгаагүй юм байна. Хүний амьдралаа гэж захиа бурхан болооч Энхбаяр ахад зориулагдсан нь зөв юм шүү. Аавын минь нэрийг мэдээж Тамир гэдэггүй. Гэвч тун ойролцоо нэр сонгожээ.

Та бүхэнтэй нэгэнт Тамир нэрээр харилцаж байсан тул энэ нэрээр нь уншигч та бүхэндээ үлдээе. Мөн аавын минь захиануудад хариу сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлаа. Таагүй сэтгэгдэл бичсэнд нь хүртэл шүү. Учир нь тэд захиануудыг нь уншсан байна шүү дээ. Манайд охиноо өргүүлэх гэж ирсэн хүний аав нь ирээд хоёуланг нь аваад нутаг буцсан. Дүү нарын хичээл сургууль удахгуй эхлэнэ. Миний хувьд Оюу толгойд ажиллахыг хүссэн гэвч заавал мэргэжилээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гээд авахгүй байна. Аав минь байхгүй болохоор зөвлөх хүн олдохгүй хэцүү юм. Ямар ч байсан энэ гэрийг авч явах үүрэг ноогдсон болохоор хүү нь хичээнээ. Эцэст нь хайрт аавтай минь цуг байсан уншигч та бүхэндээ дахин их баярлалаа…

Анхны бүсгүй…

Хүний амьдралаа гэж…

Амьдрал гэдэг өөрөө шагнал

Дурсамж…

Хүүхэд гэдэг жаргал…

Монголжингоо

Итгэл, сэтгэл, эрүүл мэнд

Итгэлийн захиа

Итгэлийн захиа /2/

Эхнэрээ буруутгах нь оновчтой шийдэл биш…

 

27 Comments

  1. zochin says:

    Sain hun saihan setgeltei hun bjee. horboo yaagaad sn huniig ni turuulj abch ybdgiig medehgui yum. Tengeriin orondoo amar amgalan huuhed ta nariigaa harj ibeej bgaa bhaa. 

  2. За байз says:

    За байз үеийн нөхдүүд яваад эхэлждээ Би аавын чинь захиаг уншаад өөрийнхөө үеийн гэдгийг мэдсэн юм ах нь бас аав шиг чинь 1989 онд Орост оюутан болж очиж байлаа тэгхээр мний үеийнх байж таараад байгаа юм Гэхдээ аав чинь жаахан залуу сэтгэлгээтэй байсан бол өдийд юун өнгөрөх байсан шүүдээ яахав ажиглаж байхад их эрт хүүхэдтэй болсон хүмүүс сэтгэл санаагаар их эрт хөгширдөг бас ач гуч нь яагаа ч үгүй залуу байхад нь гараад ирдэгээс ч болдог байх гэтэл ах нь нилээд орой гэрэлсэн 8-12 насны 2 хүүхэдтэй Охидуудтай найзална уулзаж учирдаг охидуудаас хамгийн залуу нь 1993 оных хамгийн хөгшин нь 1980 оных байдаг хүн сэтгэлифйн амьтан өөрийгөө залуу гэж сэтгээд залуу хүн шиг байвал залуу л байна шүүдээ За тэгвэл үеийн анд минь сайхан нойрсогдоо

  3. baby_baby says:

    Ум сайн амгалан болтугай, сайн хүнтэй уулзаж байгаагүй ч бүх нийтлэлийг нь уншиж байлаа хүлээж байгаад уншдаг байлаа………..

  4. Tseene says:

    Um mani bad mi hum. Hairtai aav Tani sain turuluu saadgui oloh boltugai. Saihan surgamjtai zuils bichdeg sen. Sain hunii ur saalitai guunii unaga chi saihan amidraarai!

  5. mgl man says:

    Gun emgenel ilerhiilei duu min. uneheer saikhan surgamjtai zuil bichdeg baisan shuu aav tani. um sain amgalan baih boltugai.

  6. tika says:

    horvoogoos neg byleehen dulaahan numurtei nuulugtei tyshigtei tulgatai tos daasan iim saihan, tiim sain hyn baidag gej tusuuluhud horvoo uujim gereltei gegeetei naidvartai saihan baidagshd.Odoo baihgyi yavaad ugj dee geheer hov hooson ,seryy tataad evgyi,tavgyi,zevhii,tun gunigtai horvoo yum daa.saihan hynii yr hoichno bainaa bas yldseniine yrgeljlyyleh bailgyi ee.Gashuudaltai baina.Haramsmaar yum.Hairan yum.baij l baihgyi gazar daahgyi bish.gej bodogdood baihiin.Yr hyyhed hani ijil, ah dyy turul turugsud,naiz nuhud ,tanil tal ajil ahui orchniihon , hyndlen unshdag unshigchdadna bygdedne emeglnel ilerhiilie!

  7. Nomin says:

    Zaluu meni! chi ene orchlongoos saihan gese buhniig ni hurtej chadnaa!

  8. Hmm says:

    Hunii sainiig ni ihelj avah yumdaa um mani badme hun 

  9. Ramirez Sanchez says:

    Тамир ах бхгүй ч Тамирын хүү нь цаашид юм бичэж аав шигээ шийдэлүүдийг гаргаж бидэнтэй хуваалцана гэж найдаж бна. Харин бурхан болоочын хувьд бол уучилаарай би ч өөрөө үхэл гэдэг юмтай хамт амьдраад тоохоо ч болиж дээ. Тэр новшыг үнэндээ дийлэхгүй юм чинь гэхдээ түүнд бол бууж өгнө гэж бхгүй шүү. За амжилт.

  10. Ggggg says:

    Сайхан нийтлэл бичдэг, бас их сайн ч хvн байсан юм шиг байнаа. Ийм сайн хvн, зев амьдралыг туулсан сайн vйлс бvтээсэн, сайхан дурсамжууд vлдээсэн юм чинь эргээд vр хvvхэддээ терех бизээ. Та нарт сайн сайхныг хvсье. Аавынхаа замналаар явж сайхан ирээдvйг цогцлоогоорой. Ум ма ни бад ми хум. Би бvх нийтлэлийг нь уншиж, инээж, ухаарч, бас хайрлах, уучлахыг сурч хичээсээр яваа нэгэн…

  11. nana says:

    ай хөөрхий яасан хэцүү юм болоо вэ, гүн эмгэнэл илэрхийлье. Эх  орон газар шороо, ээж аав элгэн садандаа эргэж төрөөрэй

  12. wow says:

    gun emegnel elerhiileye haramsaj bn
    bi bichsen yumiig ni unshij bsan ih shan snagdaj bsan yum bn
    chi chadnaa uhaantai saihan huutei yum bn
    amjilt husyee

  13. har says:

    end iim uhaantai hvn baisniig say l medlee. Um mane bad me hum. Hvnii amidralaa gej…

  14. sar says:

    um maani badmi hum. ih saihan uhaantai hun bsan umsan.

  15. unshigch ni says:

    Daxin niitleliig ni unshij chadaxgui bolloo.Olon zaluuchuudad surgamj ni xereg bolson ,bolsoor baix baixaa.
    Um maani bad mi khum………

  16. unshigch ni says:

    Yuni ono emgenel ierxiilye!
    Engiin mrtoloo nudend xaragttal saixan amidralin surgamj bichdeg xun baisan.
    Minii deed talin setegegdel ulgeesen emegtei yag minii bichchix gesniig bichchixjee.
    Ix saixan setgeltei,gunduugui mongol er xun baina daa l gej bodoj bsan.Bas xanidaa ix xairtai.Zaluu stgelgeetse

  17. emegtei says:

    um mani badmi hum. buh niitleluudiig ni unshij bsan ch setgegdel bichij bgaagui yum bna nas togtson hun murtluu ih zaluu setgelgeetei ih hugjiltei tsailgan hun boluu gej bodogdoj bsan yum bna. shn aaviihaa shn urgeljlel ni bgaarai minii duu. eejiigee iluu ih hairlaj harj handaarai.

  18. MONGOLIA says:

    AAAAAAAVAAARAAA BAHARHAJ YAVAARAAI, YAMAR HVN BAISNIIG SAIN MEDEHGVI TGHDEE CHI AAAAAVIIINHAAA URGELJLEL YUM SHVVVV    …….   AHAAAS NI DVVVVDEEEE

  19. azuu says:

    Iim saihn setgelte hanidaa halamjtai mun eh orniihoo tuluu ajillaj bsn sain aawtai chi ih aztai zalyy. aawiinhaa urgeljlel bolson chamd gunee emegnej bgag mini huleen awaarai. buh zuil chini butnee . oyu tolgoigoos uur uur gazruudad anketaa uguud l bai uguud l bai. jijig gazraas ehelsen ch bolno shuude tegj bj yum syrch dadlagajaad irne. amidral goe bolnoo. uud bolsn hunii araas ih gashuudah muu bdag yum shuu saihan namuuhan duu tawij honhnii duug udur bolgon gargaj baigaarai. zaawal honh damarniih bish zuger l huuhdiin gytalnii honh ch bhad bolno mash saihan energi dyydaj gynig huudug yum. za yragshaa harj amidraarai mash ih amjilt 

  20. Lady says:

    R.I.P

  21. KLKK says:

    BAS NEG YM HELEHEE MARTAJ, AAVINHAA BICHSEN NIITLELUUDEER ZAAVAL NOM BOLGOJ GARGAARAA

  22. KLKK says:

    EE ZAILUUL DA HAIRAN HUN YAVJEE… DANDAA L SURGAMJ UGSUN ENGIIN UGEER NUDEND HARAGDTAL SONIRHOLTOI BICHSEN ZUILIG N DURTAI UNSHIJ BAIJEE….BAS L SAIHAN UGUMUUR SETGELTEI HUN BAIJEE, SAYA BICHSEN ZUILUUDIG N UNSHIHAD, BUHEL BUTEN AMIDRAL N GUIGED UNGURUH SHIG BOLLOO…ZA DUU MINI BUGD L IRJ BUZDAG HORVOOD AMIDARCH BAIGAA BOLHOOR, UILAGNAJ BOLOHGUI SHU, AAVINHAA ZAAJ SURGAJ BAISANIIG BODOOD SAIHAN AMIDRAARAA…TAILIGCH INGEJ ONOJ HELJEE …Амьдрал гэдэг өөрөө бурханы ариун дээд шагнал юм шүү.

  23. demid says:

    emgenel ilerhiilye

  24. Onna says:

    Um Mani badni hum

  25. mongol says:

    um maani badmi hum

  26. Onna says:

    Gunee emegnel ilerhiilie.

  27. zochin says:

    Um maani bad mi xum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.