Бие биедээ хайртай ч багахан хэмжээний асуудал дээр ингээд байгаа бид 2 яах вэ?

171282262

Сайн байцгаана уу? Би эгэл жирийн л нэгэн бүсгүй. 2 жилийн өмнө өөртөө сайн бүх талаараа дажгүй боловч надаас нэлээд ах хүнтэй учирч, хааяа уулзаж ер нь бол бараг суухаар ярьж эхлээд байлаа. Амьдрал л болсон хойно их бага хэмжээний асуудал гардаг л байсан. Би залуу хүн учраас тунирхаал тэр харин асуудлыг огт тоолгүй давчихдаг байсан. Удалгүй 3 сар гарны дараа би санаандгүй нэг залуутай танилцлаа, сэтгэлдээ хүнтэй болохоор тэр залуу надад огт сонин биш байсан, харин хайртай байсан хүн маань өдөр ирэх тусам л над руу залгах нь багасч тэгэх тусам нь би улам бүр холдсоор сүүлд танилцсан залуутайгаа уулзаад үзэхээр шийдсэн.

Эхэндээ тоохгүй байж байгаад сүүлдээ өдөр бүр хамт байгаад байхаар дасаад одоо бүр хайртай болчихсон. Хамт амьдраад 2 жил боллоо. Заяаных юмуу 2 талын хадмууд маань ч дэндүү сайн байдаг, харин тэр минь дэндүү хүүхэд шиг зан гаргах юм. Амьдралд хэрүүл уруулгүй байна гэж хэзээ ч байхгүй биз дээ?

Хааяа жоохон асуудал гарахаар л сална гээд явах юм. Урьдны хүн маань намайг хадмындаа амьдраад удаагүй байхад уулзая учрая гэж их гуйдаг байсан ч энэ хүний намайг гэх сэтгэл, ээжийнх нь гуйлтыг бодоод би өдийг хүртэл түүнтэйгээ хамт амьдарсаар л ирсэн. Саяхан 1 өдөр муудалцаад найзийнхаа төрсөн өдөрт явчихаад тэр шөнөө ирээгүй, би шөнөжин хүлээж өглөө ажил дээр нь очиход ч ирээгүй л байсан. Тэр шөнөө өөр эгчмэд бүсгүйтэй хамт хоносноо хэлээд уучлаарай чамдаа ямар их хайртайгаа тэр бүсгүйтэй байхдаа мэдэрсэн одоо энэ насныхаа амьдралыг чамдаа л зориулна гэж амласан. Тэр эгчтэй надаас урьд нь уулздаг байсан, уулзахад гоё байдаг байсан одоо харин тийм биш болсон байна лээ уулзахдаа л бид 2 унтахгүй зүгээр л сүүлийн удаа уулзая, ярилцаж сууя гэж л уулзсан юм гэсэн, би итгээгүй ч итгэхийг хүсээд нэг удаагийн алдаан дээрээс нь амьдралаа сүйтгэхийг хүсээгүй учраас уйлаад гуйхаар нь сэтгэл өвдөөд уучилчихсан.

Тэрнээс хойш сар ч өнгөрөөгүй байна. Харин сая тэр эгчтэйгээ ярьдаг байсан дугаарыг нь би түр авчихсан байхад бариулаад 3 ч хонолгүй дугаараа авъя гээд, тэгэхээр нь би миний хань түрхэн зуур хүлээчих хань нь дугаарыг нь бүр авахгүй, удахгүй л буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Тэгсэн чинь насан туршдаа дарамтанд амьдрах юм байна, ингэж амьдарч тэвчихгүй гээд гараад явсан. 4 хоног ирэлгүй өчигдөр ирэхээр нь би учирлаж байж эвлэрсэн. Би тийм ч царай муутай бүсгүй биш урьд нь цөөнгүй залуусыг л дурлуулж явсан. Одоо тэгэхэд ийм арчаагүй байдалд ороод байж байгаадаа үнэндээ дургүй хүрч байна. Хаячихая гэхээр сэтгэл минь үнэхээр тэвчилгүй түүнийг санаад бүх юм утгагүй юм шиг л санагдах юм. Уг нь их сайхан сэтгэлтэй зөөлөн хүн л дээ, даанч дэндүү сэтгэлийн тэнхээгүй аахар шаахар юманд л амьдрах итгэлгүй болчих юм, сайн байсан хүнээ хаяад ханийнхаа сэтгэлийг бодоод хамт амьдарсандаа хэзээ ч харамсч байгаагүй ээ.

Гэхдээ миний тэр сэтгэлийг, дэндүү их халамжийг минь, араар тавиад ирэхэд нь өдөржин архийг нь гаргах гэж бөөцийлж зовлонгоо цуг үүрэх хань минь шүү дээ гэж бодоод алдааг нь өршөөж амьдарч байгаа сэтгэлийг минь яагаад ойлгодоггүй юм болоо? Энэнд л их гомдох юм. Надад хайртайг нь би мэднээ, харин ингэж сална гээд явдгийг нь, амьдрал гэдэг тоглоом биш гэдгийг ойлгуулах учраа л олохгүй явна. Эгч нараасаа зөвлөгөө авъя гэхээр нөхрийнхөө нэрийг хамаатнууд дундаа унагах вий гэж айсандаа хэнтэй ч юу ч ярьж чадахгүй юм. Удахгүй бид 2 хүүхэдтэй болвол арай өөр болох юм болуу гэж горьдох юм.

2 сарын өмнө жирэмсэн болоод эмчид үзүүлээд ураг бага байхад дотуур үзлэг хийснээс болж зулбачихсан. Хань минь аав болно гээд зөндөө баярлаж байлаа, даанч бүтээгүй. Сониноос өмнө нь хамт байсан хүн маань хүний эцэг болоод сайн ханьтай болсон байна лээ. Тэрэнд үргэлж сайн сайхныг хүсдэг юмаа сэтгэл минь. Бие биедээ хайртай ч багахан хэмжээний асуудал дээр ингээд байгаа бид 2 яах вэ? Зөвлөгөө өгөөч хүмүүсээ?

16 Comments

  1. ochir says:

    Чи өөрөөсөө эхэл. Чи өөртөө өөрчлөлт хий. Чи нөхрөө хардаж загнаж болохгүй. Орой болгон ямар хоол хийх вэ хайраа гэж ярьж бай. Үргэлж сэтгэлийг нь засаж бай6

  2. Nora says:

    yagaad odooni ihenh erchuud iim archaagui ulbugur boltson ym be…

  3. Ehner says:

    Er hun hezee ch salna gj shalchignadaggui yum.Emegteichuud l salna gedeg. Estoi sonin zaluu bna.2-a saliya hangalttai tewchlee gd salwal yasan yum.Tegeed chamd sain bol guigaad guwshaad hureed irne.Tegj ailgasan ni deer shuu,huuhedgui deeree,tegehgui bol enemuu yaj vh chadahgui gd uuriiguu ih yumand bodood ywj bga

  4. zulaa says:

    Naad hun chn huuhed garaad ch yag heveeree bna. Huuhed uvdluu bi chmaas sallaa gd garaad yavah hun bna daa

  5. amirlan_1173 says:

    manai nohor nadas nileen ah bid 2 suugad 2 jil bolj baina saihan l baina minii bodloor omnoh ah geed baisan zaluutga suusan bol enenes arai deer amidarch  baih baisan baiha.

  6. зочин says:

    нэг салаад үзүүлчихгүй юу

  7. MglausCom says:

    Nas zaluu uyed bolchimgui bodlogoguil bdg yun huntei suuh buu hel uuriiguu ch oloogui yavj bdg huleezne. Salna gej ailgaj bga bol salaad ugchuul yadiin erchuud iim yadargaatai olon aashtai salj niilj guih durtai bvl hundlungiin humuust ch oncguil sondogdono gehdee neg taliin ulger iim bj gej bodohod nuguu tald unuu zaluu n bas uudgui huuhen tevcheeriig maani baraal yavjiina geel yarial suujiigaadaa kk

  8. lalariin teneg says:

    Sal sal bas dahin sal

  9. nemj helehed says:

    ihenh erchyyd iim baidag yum yaag kinond gardag shig hyn hediichinee er hyniig hairlana tudiichinee zovno gedeg yaag ynen,bi bol sain eryyld ni yarilcaad sal gemeer yum gehdee2laa bish eceg ehiin derged demii yum yaag manai guliisun har yum shig egch ni salj amarsan,2jil hecyy baidag yum tegeed martagdana chi hyyhedgyi deeree boli,arhichin archaagyi zavhai yuuhev

  10. dfxghk says:

    buuri suurigui ih l ongotshon hoosontsor mayagiin hun bna. oorchlogdohgui bol ongoroo iim huntei zovno

  11. zaluu says:

    Setgeliin huurluur ymiig shiddeg hun bn bi anhandaa tiim bsan daraa ni ugluu bolj shine udur bdag nar vrgelj manddag gedgiig oilgoson oroi ih heruul hiideg bjdee ugluu bolohod uuruusuu ihl ichdeg bsan odoo bodhoor arguil teneg bjdee ter zaluu chin nad shig oilgoh blguide oilgohgui erguuch bj med ingehed ter zaluu hedtein be bi 24 tei ih hojuu uharsan ymshiy bgan 19 teidoo anh amidrald hul tavisandaa bi hanidaa bayrlaj yvdag namg uneheer bul suuritai bolhod mine ih nuluulsun uhaalag daichin emegtei bdag ih ch hairtaidaa hanidaa

  12. 39тэй аав says:

    Ямар шалчигнуур юм бэ. Эр хүн за 2ла салъя да гэдэг үгийг маш их бодож үнэхээр болохгүй үед л хэлдэг байх ёстой гэж би хувьдаа боддог. Миний бодлоор төлөвшиж чадаагүй нугарамхай эр юм шиг санагдлаа. Одоохондоо яахав өхөөрдөөд л энэ надад хайртай гэж сэтгэлээ тайтгаруулаад явж болох ч амьдрал гэдэг чинь дургүйгээ хүрэхлээр саллаа гээд л дураа хүрэхлээр амьдарнаа гээд л явж байдаг орчлонгын наадгай юм уу? Тийм бол ч яахав дэ. тэгээд л амьдраад байж дэ. эсвэл чамаас салсан ч дахиад яваад очиход хүлээгээд авах хүн байдаг болохоор саллаа гэдэг үг тэр хүний хувьд хэлж л байдаг хэрэглээний 1 хямдхан үг юм байлгүй дэ. Миний хувьд бол салнаа гэж хэлэх нь үнэхээр амнаас унахад тийм хялбар унах үг биш шиг л санагддаг. Гэхдээ мань мэт хөгширч дэ. Одоо үед амархан хэлдэг болчихсон ч байж болох юм да. өөрийнхөө л бодлыг бичлээ.

  13. Цэцэг says:

    За, наад хүн чинь чамд хань болохгүй ээ. Одооны залуус нэг иймэрхүү хүүхэн шиг холбиромтгой болчихоод байгаамаа.

  14. Уншигч says:

    хэзээ ч амьдралаа манлайлж жолоодож чадхааргүй эр хүн байна даа. Больсон нь дээр байхаа. Нилээн сайн жүжигчин залуу шиг санагдлаа. Чамтай муудах нь зугаацах шалтаг л байна. Амьдралаа бодох сайсан бол уужим сэтгэлээр хандах байсан даа.  

  15. amidralaa gej says:

    ailiin otgon ni yum shig bn iim ohidiig uuchlaarai ohin gechihlee duraar ni tavij boldoggvi yum bi ch gesen otgon zaluutai amidardag ih hetsvv shvv er hvn bj uilna urvagnana gehdee gants sain taltai ter hezee ch chamaas yumaa nuuhgvi

  16. Naran says:

    Хань болохгүй ээ. Амиа бодсон хүн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.