Ийм хүн засарна гэж байх уу?

156857564

Сайн байна уу? Би та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юм. Би жирийн л нэг оюутан залуу. 23-тай энэ жил төгсөх 5-р курс. Энд бичих зүйл нь миний найз бүсгүйн тухай юм. Эхнэр ч гэсэн болох юм. Бид өнгөрсөн жил хүүхэдтэй болсон. Бид танилцаж дотносоод 5-6 жил болж байна. Анх түүний даруухан зан ааш, хөөрхөн царай, өндөр гоолиг бие гээд бүр зүйлд дурлан татагдсан даа. Би ч 10 жилдээ сурлага сайтай сургуульдаа гайгүй нэр хүндтэй байсан болохоор тэр намайг эргүүлэхэд нэг их гуйлгаагүй. Тэгээд л миний хувьд анхны хайр, догдлол, үнсэлт, тэврэлт гээд бүх зүйлээ зориулж түүнд нэг мэдэхэд 6 жил өнгөрсөн байна. Түүний хувьд ч бас тийм л байсан байх. Тэр сургуулиа төгсөөд ажилд орсон энэ зунаас өмнө бүх зүйл асуудалгүй л байлаа. Надаас хэд ах нэг найз маань охидуудыг танихад хугацаа хэрэгтэй дээ 2-3 жилд юу ч мэдэгдэхгүй нэг их эрт хүүхдийн хэрэггүй гэж байлаа. Одоо л тэр үг бодогдож байна.

Зун би хүүхдээ хараад гэртээ өнжинө. Тэр маань харин шинээр орсон болоод тэгж байна гээд өдөр бүр л бараг оройтож ирнэ. Эхлээд би анзаардаггүй толгойд ч тийм юм орж ирэхгүй байсан болохоор юу ч мэдэхгүй л байлаа. Гэхдээ тэр нэг удаа мессежээ устгахаа мартснаас болж бүх зүйл нь тодорхой болсон доо. Ажлынхаа газрын нэг залуутай уулдаг байж. Яахав би уурлаад хэд хоног тусдаа байлаа. Тэр маань уучлал гуйж, байнга уулзъя гэж гуйгаад би ч хайртай болохоор тэгсгээд уучилсан даа. Ахиж тийм юм хийхгүй гоё машинтай мөнгөтэй залуу байнга эргүүлээд хүргэж өгөөд байхаар дургүйцэж чадаагүй гэсэн утгатай юм ярьлаа. Тэгээд хэсэг бүх зүйл гайгүй байлаа. Заавал тэгж оройтож ирэх шаардлага ч байдаггүй бололтлой, эрт ирдэг боллоо.

Тэгтэл сүүлийн үед ахиад нэг л биш болсон. Ажил ихтэй оройтно гэчихээд яваад очихоор байхгүй байна. Хаачсан юм гэхээр түр гарсан юм ч гэдэг юмуу ямар нэгэн шалтаг хэлнэ. Оройтсон үед нь залгахаар утас нь холбогдохгүй. Цэнэггүй болсон л гэнэ. Хүмүүс биднийг нөгөө зүйл дээрээ асуудалтай гэж бодож магадгүй юм. Харин ч тэр тал дээрээ хэн хэн сэтгэл хангалуун байсан. Миний бодлоор тэр гадуур зугаацаж явах нь гол байсан байх. Ер нь царайлаг хүүхнийг залуус бүхэн л эргүүлдэг байх л даа. Тэднээс аль нэг нь таалагддаг байлгүй. Одоо уулзаад байгаа хүнийг нь би мэдээгүй ч өмнө нь уулзаж байсан тэр залуу биш байх. Эргүүлээд байгаа залууст би хайртай хүнтэй гээд бардам байж чадах тийм бүсгүй байдаг л байлгүй. Өөрөө дуртай болоод тэгж явдаг байлгүй дээ гэж бодох юм.

Намайг 2-3 курсэд байхад хэд хэдэн охин хайртай энэ тэр гэж гүйдэг байсан ч би хайртай хүнтэй гэдгээ эвтэйхэн ойлгуулаад явж байсан. Тэр ч бас тэгж болох л байсан шүү дээ.

Бас нэг асуудал байгаа нь ажил хийгээд хэдэн сар болоход цалингаараа ямар нэгэн юм авч ч юмуу, тийм юм хийлээ гэж надад ер мэдэгдсэнгүй. Асуухаар бас л тэгж ингээд гээд баахан худал үнэн юм ярьна. Зарим худал нь баригдана. Жишээ нь хүнд мөнгө зээлсэн ч гэдэг юмуу дараа нь зээлээгүй л байдаг. Хэн хэн маань аав ээжээсээ л авдаг мөнгөөрөө хэрэгтэй юмаа авдаг хэвээрээ. Нэг удаа картыг нь авч АТМ-ээс хуулга авч үзтэл ганцхан өдөр л 300.000 төгрөг хоёр хувааж авсан байх юм. Асуухаар мэдэхгүй санахгүй байна ойр зуурын л юм аваа биз гэх юм. Бид тийм нэг өдөрт тийм мөнгөөр юм аваад санахгүй байхаар баян хүмүүс биш л дээ. Амьдралаа эхлэх гэж байгаа хүмүүс. Тэгээд манай хүн ямар нэгэн зугаа цэнгэл нийллэг энэ тэрээс ер нь дутахгүй. Гэртээ хүлээж байгаа нөхөр хүүхэд рүүгээ яарахгүй. Ер нь нэг тийм сэтгэлгээтэй хүн байх юм.

Ийм нэг шүлэг байдаг
Хамгийн содон чулуудаар тоглодог байсан
Хамгийн содон туузаар гэзгээ гоёдог байсан
Хамгийн содон үлгэрмйг ярмулдаг байсан
Хамгаас содон амьдарна гэж өөртөө андгайлдаг байсан
Гэнэн нас минь хөөрхий …
Агтны морь шиг он жилүүд хурдалж
Амьдрал намайг тоосных нь өнгөөр будчихжээ
Хамгийн содон чулууд нь бэлээ дагаад үлдэв
Хамгийн содон тууз минь сэмрээд сэмрээд дуусав
Хамгаас содон амьдарна гэж өөртөө ч итгэхээ болив.

Яг л миний амьдрал шиг юм. Би жилийн өмнө л салъя гэхээр хүүгээ бодоод чадахгүй юм гэсэн хэн нэгний захиаг энэ сайтаас уншаад гайхаж байж билээ. Харин одоо өөрөө тийм байдалд орчихож. Түүний аав ээж нь үнэхээр сайн хүмүүс байдаг. Тэднийг бодохоор, хүүгээ бодохоор, аав ээжийгээ бодохоор , найз нөхөдөө бодохоор сална гэдэг хэцүү юм. Бас надаас холдохыг хүсэхгүй байгаа, надад хайртай эсэхийг нь би мэдэхгүй байгаа тэр хайртай хүнээ бодохоор сална гэдэг хэцүү юм.

Ажлаа аз жаргалтай хийж гэртээ аз жаргалтай ирж аз жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг байлаа. Гэхдээ би түүнийг ийм хямдхан үнэ цэнэгүй хүн гэж яаж мэдэхэв дээ. Ингээд амьдарна гэхэд хэцүү юм. Иймэрхүү зүйлийг давж туулсан хүмүүс байна уу? Ийм хүн засарна гэж байх уу? Засарлаа ч анхных шигээ аз жаргалтай сайхан байхгүй биз дээ. Аль эсвэл амьдрал гэдэг угаасаа ийм байдаг ч юмуу. Би л гэж тэнэг амьтан үлгэр шиг сайхан юм бодоод яваа юмуу. Заримдаа өөр хүнийг хайрлаж сэтгэлийн хоосон орон зайгаа нөхмөөр санагдах юм. Надад зөвөлгөө өгөөч.

32 Comments

  1. Тэр хүүхнийг өмөөрөөд байгаа гарууд бүгд турсан тархитай гарууд ийм юм байдаг ч гэх шиг хуцана биз та нарын хувьд байдаг байх үр хүүхдээ орхиод шоудаад өөр хүнтэй яаж заваарч явж чадаж байнаа захидлын эзнийг дормжилж байна шдээ шууд улаан нүүрэн дээр нь хэлэх хэрэгтэй амьдрал дөнгөж эхэлж байна залуу минь чи чадна амжилт хэлээд ойлгохгүй бол салахгүй юу яадын

  2. Hi says:

    Ehnerteigee yarilts. Amidrald ehnii davaandaa l suhurch bolohgui shuu.

  3. амьдралаа бодсон нь дээр says:

    Засарахгүйдээ ийм хөнгөн хүмүүс хөнгөн жаргал хайсаар хэзээч тэрийгээ олохгүй амьдралаа бардаг харин тэр хооронд нь чам залуус хохирдог сайн сайхан хүүхнүүд зөндөө байгаа би эртхэн салаад амьдралла бод гэж зөвлөмөөр байнаВ нүдэнд харагдаж байна танай эхнэр нэг л их хамт олон баяр наадам зугаа цэнгэл ярьсан мөрөөдсөн дампуу хүүхнүүд

  4. ha ha says:

    tiim huuhenuud zasarsan tuuh medehgui ee Hogshin emgen bolson hoinoo hurtel zaluu harhuu haraad yawdag zawhai awgai nariig medehiin baina 

  5. uneng helehch says:

    ene SaRuul gej huurhii ltei bodoltoi huuhen be ohin ch yumuu medehgui gehdee Ihenh humuusiin amidral 0-oos eheldeg yum. yunii chin busadtai jishigdeed gologdohoorgui tuwshind hur wee!!! tegehiin tuld ger bul bolson 2 hun 2laa hicheeej 2laa neg bodoltoi bh estoi. ugaasaa iimerhuu huuhnuud bdag shdee huntei suuchihaad daraa ni nuhur ni amidralaa awch yawah gej zutgej jhon anhaaral halamjaa aldanguut uur zaluu dagaad yawdag. iim bj bolohguiee emegtei hun tur tusmaa eh hun AMIDRAL BOSGONO GEJ SUUSAN L BOL TERNIIHEE TULUU HAMTDAA TEMTSEH HEREGTEI

  6. Monroe says:

    minii duu jaahan er hun shig teschih. ehnertee ingej yawahaa boli bi medsen gedgee hel . ta 2- n amidral ayandaa togtood saihan bolood irnee

  7. minii bodold says:

    Zaluu, haluun, bardam bna daa. Yund ch am garch boldoggui yum. Ajildaa amjilt olloo ch gants biyer nasiig eleeh utgagui.

  8. purev says:

    надад хандаж бичсэн хүнд. Та надаас ухаалаг сайн сайхан мундаг болохоороо амьдрал чинь жаргал дүүрэн, элэг бүтэн явдаг байх гэдэгт итгэж байна. Гэхдээ хүнд юу тохиолдсонг мэдэхгүй байж ингэж нэг өнцөгөөс харж болохгүй гэж хэлмээр байна. Би одоо энд тэгсэн ингэсэн гэж бичих хаашаа юм. 

  9. Zaluud says:

    Ajil deree niildeg humuusees ni ih yum shaltgaalna. Hachin balai yumnuud bl uruu tataad yavj ugnu shuu. Bloogui ehnert chini olon yanziin hicheel zaana. Erthen ehnerteigee sain yarilts yag yunaas yasan gedgee.

  10. my bodol says:

    ugui ee ene chini nasnii ym nas nasandaa l bh heregtei shdee. Bi 25 tai huuhed bhgui nz yaluutai bsn. Ert huntei suuj huuhdtei bolson ohiduud chin uruvdultei shdee geriin avgai shig huuhed huuhed geed l neg l hetsuu. Tegeed ch amidrald hun olon durlaj olon salj bj uuruu beltgeltei bolj bj hamgiin tohiroh hunteigee suudag bolhoos bish shuud anhnii hairaad suusan bol tegeed l nuuts amrag enee teree bolnoshdee. Nadaa lav aylaal suraal hiiy gesnee hiiged l jhussen hunteigee uyrheed l erh chuluutei bdg. Huuhdiig bol bi amidrald belen bolson uydee l huuhdtei bolno gej boddog. Ta 2 heterhii ert suusan bn. Yr ni tegeed huuraad bgaa bol ter hariltsaa evdrene l dee. Hair chini itgel bolj bj ger bul saihan bn shdee. Naad huuhen chini 30 garaad l uhaarj magadgui.

  11. zass says:

    энэ хүн эмэгтэй хүн байна хүнд баригдахгүй гэж хүйсээ солиж бичжээ. гэхдээл эр ч бай эм ч бай битгий гэртээ бай ажил хий хувиараа хөдөлмөрлө эрхэл лангуу нтр ажиллуулж болдоггүй юмуу
    Энэ нийгэмд хүмүүст сэтгэлийн хат үгүй болсон тул эрт гэрлэхдээ нилээн сайн тунгааж сориж байж шийдэх хэрэгтэй мэт 

  12. залуу says:

    танай эхнэр чамайг дорд үздэг юм байна. цаана нь найз нар нь гэж баахан 1ц бие шуламнууд байна даа. эцэг эхэд нь хатуухан хэл, өөрт бас хатуухан хэл. дахин ийм явдал болвол шууд сална гэдэгээ хэл хүүгээ авахаа хэл. Гол нь чи өөрөө хүчирхэг хүн байх хэрэгтэй хэлсэн бол хийдэг амалсандаа хүрдэг явлаа гээд явж чаддаг байх хэрэгтэй. гадуур заваарч тэнэгтэв… хэрэв хайртай бол гуйгаад уйлаад ирнэ, тэнэг бол тэр чигтээ болно доо. тэгж тэнэгтэж буй эмийг холоос харахаар хар аяндаа дургүй чинь хүрээд хайртай байсандаа гайхах болноо. Ер нь эр хүн хүчирхэг байх хэрэгтэй л дээ. хүчирхэг гэхээр барьж аваад балбахын нэр биш шүү хэлсэн нь хатуу үнэнтэй, хэлсэндээ үнэнч, үг нь бодсон бодолтой, хүн уурлаж хашгирч доромжилж байхад тайван байхын нэр шүүү

  13. Oyunka says:

    Yavdaltai ehnertei erchuud hiimori suldgui, ajil uils butemjgui, uurtuu itgelgui bdag yum daa. Manai ah yavdaltai ehnertei, salj chadahgui, zolboogui hachin bolchdog yum bilee. 

  14. Purev -t says:

    Chi ehneree yavahaas ni umnu uhaarch boloogui yumuu.  Temzej, shud zuun zutgej boloogui yumuu.  Teneg humuus biyeeree uzej baij yumiig oilgodog gdg unen yumdaa.  Chamaig uhaaruulah gej, huuhdiinhee ezgiig er hun shig er hun bolgoh gej huurhii busgui toruulsen ureesee hurtel hagazaj yavsan bn daa.  Eh hun uree orhih chinii helj baigaa shig tiim amarhan baidg yumuu.  Chi odoo mungutei bolson ch uhaan chini bas l dutuu baigaa bolhoor ih amarhan helj baih shig bn daa.  Tegeed mungutei bolson ni bas ovoo doo.  Ter busgui huugee yaduu doroi amidruulahguisen gej zutgesen ni todorhoi.  Chamd hichneen ih hairtai daa huuhdiig chini toruulj ugsun boldoo.  Erchuud huuhnuudiig dandaa l mungu dagadag gj bodhiin.  Unen chanartaa asar olon yumnaas boldgiin.  Chamd oilguulah gj yariad heleed ch nemergui hezuu humuusiin neg bizee chi.  Sain ch muu ch huuhdiinhee ehiig butgii muulj baigaach erchuudee.  

  15. Mkkkkk says:

    Orosiin yarmak gd duuchnii serdtse patsana gej clipiig ehnertee sanamsargui bdlaar sanaatai anhaaraltai uzuul. Ehnert chin ih yum bodogduulan. Tur zuuriin mungutei zaluud xuurtad nuhrusu salad nuhur ni sxn amidarxch xarin ter xuuxen ni buh nasaara xaruusmar er ertei yawdag neg tiim yum bodmoor clip bgaa. 

  16. кккк says:

    Эхнэр чинь засрах байхаа. Нас чинь бага байна. Эд мөнгөнд хууртаж, зугаа цэнгэл хөөж яваа биз. Тэгэж байгаад тогтвортой болох байхаа. Чи удахгүй төгсөх гэж байна. Тэгээд ажилд орно. Тэр үед л эхнэртэй хэл. Одоо хэлээд хэрэггүй. Харин оройн цагаар цагийн ажил хий. зөөгч бармен гээд байна шүү дээ

  17. tsoo says:

    Neg tiim nas baidag uym aa chinii tiim ue ireegui baigaa baix salax gej yaraad xereggui ee zugeer tusdaa xuugee avaad er xun shig shiidver gargaad xeseg baigaad uz unexeer xairtai bol ter buxniig davaad uxaaraad ta 2-g zoriod irne ter tsagt xarin jinxnene uuchilsan shig uuchilj uuruu er xun shig sanxuu bolon busad talaar shiidemgii bai… tegeed tusdaa bainguutaa l utasdanguut ni uyaraad l baiv … xarin ergej neg ix chamaig guixgui baival ter chigt ni orxi setgel ni xursun chamd xairgui gesen yagaad ch nemergui iim l bna kkk …

  18. dfasdff says:

    Chamaig.uner uruvdj bna. chi uruvdulmer ndgen bx l gej bodoj bn

  19. Er Hun says:

    Purev………tei sanal neg bna.iim huuhnuud hezeech zasardaggui ym.sal.

  20. purev says:

    залуу минь. Хамгаас содон амьдарна гэж өөртөө итгэхээ байв гэдэг үгээ авч хая. Би одоо 34 тэй 19тэй байхдаа хүүхэдтэй болж байлаа, 23 тай байхад эхнэр минь бяцхан залуутай минь намайг хаяад явж байлаа. Мөнгөтэй залууг дагасан. Тэр үед л би ухаан орж нэгэн хэвийн арагцаасан яаядаа гэсэн амьдарлаас гарах гэж өдөр шөнөгүй зүтгэсэн. Шүд зуусан, үнэхээр зовсон,, гэхдээ одоо бол би үхэн хатан хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртээд үнэхээр амьдрал ямар сайхан байдгийг мэдэрч, надад үнэхээр хайртай бүсгүйг олж 3 сайхан хүүхдийн аав болчихоод байна. Харин намайг хаяж явсан бүсгүй амаа барьж байгаа, байнга холбогдох гэж хичээдэг, хүүгээр шалтаг хайдаг, санаандгүй хүртэл таардаг тэр ч яахуу…. Чамайг би алдаад ухаар гэж байгаа юм биш, одоо л ухаар, тэмц, 

  21. а says:

    Эхнээсээ л чамайг өөрөө эргүүлж байж суусан юм байна тийм ээ. Ёстой ийм амьдрал үзсэн хүмүүс л зөвлөгөө өгөх байх. Гэхдээ салахгүй дээрээ тулбал, чи өөртөө жоохон итгэлтэй байвал яасан юм. Ө.Х эхнэр чинь чамайг хүн гэж үзэхгүй байх шиг л байна даа. Тэгээд л сэтгэл нь гэртээ тогтохгүй өөр зүйл хайгаад байгаа байх гэж бодож байна. Эхнэрийн чинь нас нь ч залуу юм шиг байна. Чи л өөртөө итгэлтэй хүчтэй байж эхнэрийнхээ сэтгэлийг өөртөө татаж хүндлэгдэж, сэтгэлд нь байр суурь эзлэх ёстой байх гэж л зөвлөе.

  22. UB says:

    Арчаагүй пизда гэж чамайг л хэлье дээ. Улаанбаатарт эмэгтэйчүүдийнх нь тоо эрчүүдээсээ 70’000-аар давчихаад байхад нэг иуу банзал хүүхэнд ингэж дарлуулж суугаа бол хохь нь гэдэг юм

  23. Зочин says:

    shuud salaad yahavdeee zaluu mini chi minii uyiih bololtoi…..ehnerteigee sain yariltsaad heleldee esvel uuruu bas tsoglog shan bai…….neeh araar chini taviagui blguidee….shine ajild orood zuer heseg showdsiin blgui zazaza medehgui bi yamar huntei suuj huuhed gargasan bish…..amjilt

  24. cahirmaa says:

    het zaluu baihdaa huntei suuhaara ategdeg umaa, amidral uzeegui odoo l ajil torol hiigeed mongotei bolood ireheeree show stengeen geed garch orj baihgui yudaa, humuus odoo sal mal gej zowlogoo ogohoo boliochee. chi amidralaa joohon sonirholtoi bolgoh heregtei um shig sanagdlaa

  25. oyu says:

    Tabai ehner zasrahad dor hayaj 10 jil heregtei, chi ter uyed bas ih uur, odoogiinh shigee bish bna, 

  26. oyu says:

    Azgui tahia gej chi l bna daa.

  27. MglausCom says:

    Анх удаагаа ар хударгаар чинь явчихаад одоо бол засрах бол засармаар даа. Би лав хувьдаа худлаа гэж бодож байна. Хүүхэд яахав дээ, чи өөрөө эцгийн хайраар дутаахгүй бол болно шүү дээ. Амьдрал дөнгөж эхлэхдээ ингэж байгаа бол цаашид сайхан үргэлжилнэ гэж бодохгүй байна. Нэг мэдэхэд чи ч өөрөө хайраар дутаад ирэхээрээ өөр хүнийг харж л таарна. Би бол залуу дээрээ сал гэж зөвлөмөөр байна. Хамтын амьдралын 7,13 жил дээр бие биенээ ойлгохгүй юм л бол салямаар санагдаад байдаг гэж би уншиж байсан. Харин тэр үе давчихвал цаашдаа сайхан амар амгалан амьдардаг гэдэг юм байна лээ. Эргээд бодоход миний амьдрал ч гэсэн яг л энэ үеүдэд салсанч яадаг юм бэ! Гэж бодогддог байсан даа. Та 2 дөнгөж л амьдарч эхлэж байгаа юм байна шүү дээ. Хүүхдээ хүнээр харуулаад ажил хий, эхнэрээ яаг юү хийгээд байгааг нь олж илрүүл, тэгээд аав ээжид нь булааг нь дэлгээд л салсан дээр биз дээ. Эмэгтэй хүүхэд нэг замархаараа засардаггүй гэж олон ээж аав, хөгшчүүл ярьдаг юм байна лээ шүү!!!!

  28. Negen zaluu says:

    Hetsuu l huuhen bndaa

  29. .... says:

    Засрана даа чамайг гэсэн сэтгэл байвал. Миний хувьд одоо 28 настай 23 насан дээрээ иймэрхүү байсоон. Эргээд бодохоор өөрөөсөө ичиж нөхрөөсөө мянган уучлал гуймаар санагддаг л юм. Одоо бол жинхэнэ боловсорсон эмэгтэй шүү.

  30. Saruul says:

    Oyutan geheeree l hunees guina gesen ug bish shuu dee. Ehnertei huuhedtei bolson bol uuruu hariutslagaa uurdeg baih heregtei. Ehnertee oroid ni huuhdee haruulaad tsagiin ajil hiigeed uzeerei, tegvel ehner chini ch oroitohgui, chi ch shalchignahgui bolno.

  31. Saruul says:

    Hunees bish uuruusuu aldaagaa hai! Busadtai jishigdeed gologdohoorgui tuvshind och!

    Yun etseg eheesee avdag munguur amidardag, huuhdee haraad gertee suudag muudag ve.. Chi yur ni jaahan uruvdmuur jijighen bodoltoi zaluu baina, end olon yum bichij baihar ajil olj hiigeed ugluu oroid ni ehneree hurgeed, huuhdee huviin tsetserlegt uguud, etseg eheesee mungu guihaargui bolohiin tuluu hicheegeech!

  32. zvgeer zvgeer says:

    zasarnaa zasran sanaa zovoltgvi eregtei emegtei hvmvvsiin amidrald neg tiim ve bdag yum davan tuulaad garah heregtei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.