Манай урд хөршийн иргэдийн амжиргаа дээшлэн баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэхийн хэрээр бие хамгаалагч, түүний дотор эмэгтэй бие хамгаалагчдын эрэлт эрс нэмэгдсэн байна. Иймд мэдрэмж сайтай хэсэг бизнесменүүд энэ салбарт ажиллаж байсан хүмүүсийг ашиглаад Чингисийн аюулгүй байдлын академи гэгчийг байгуулжээ.
Хайнань арал дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн маш хатуу шалгуураар шалган аваад хүйсний ямар нэг ялгаа гаргалгүйгээр 10 сарын турш маш хатуу, хүнд сургалтанд хамруулдаг. Үүний дараа хамгийн амжилттай төгссөн зарим сонсогчийг Израйльд байдаг Олон улсын аюулгүй байдлын академи руу явуулдаг ажээ.
Заавал Израйль руу явах гээ байх албагүй 10 сарыг тэсээд төгсөж чадсан л бол ямар ч байсан Хятаддаа өндөр цалинтай бие хамгаалагч гэсэн ажил хийх эрхтэй болдог ажээ.
1 Comment
za bolioroo naad zurguud chini taivanii tsergiin surguuliinhan geed tveer garch bsan shuu