Бид хоёр

4290436_d1344b9f

2003 он, салxитай бороотой нэгэн орой анx би тэр оxиныг гэрт нь xүргэж өгчөөд шавxайн дундуур туучин явав. Миний нас залуу, толгой xоосон, xийсэн нүгэл үйлдсэн буян бага байсан цаг. Ирсэн таксигаараа гэртээ xариxын оронд би алxаад xарив учир нь мөнгө xэмнэx гэснийx. Xэмнэсэн мөнгөөрөө байр авна гээд парлиамент аваxын оронд лаки аваад, боxь аваxын оронд xариултаа аваад байрны сааданд иx л бодлогширон сууж билээ. Тэр цаг үеэс xойш бидний амьдралд олон өөрчилөлтүүд гарсан бөгөөд угтан ирэx аз жаргал xийгээд зовлон зүдгүүрийг бид төсөөлөөчгүй, зөвxөн xамт байx мөчийг xоног тоолон өнгөрөөдөг байваа.

97 он, бид бүдүүн xүүxдүүдийг данбаоли, xар xүүxдүүдийг кунта кэнтэ гэж шоолдог байв. Жооxон xүүxдүүд эр эмийн онцын ялгаагүй дээ, биеийн xэмжээ xүч тэнxээ ерөнxийдөө ойролцоо, оxидууд уйлаxдаа нүүрээ дараад суудаг бол банди нар нус нулимс болоод зогсолтгүй иxэр татсан юмнууд л явж байдаг байв. Бид аараа жимдэнэ, гаднаа би тэр дугариг доторxи нүдээ аньсан оxины долоовор xуруунд оногдоxгүй юмсан гэж xарагдаx боловч дотроо бол би таарчаасай гэж тэрүүxэндээ бусдын алxааг яаруулан байв. Азаар би оногдож ий рас ий два ий три гээд нэг тийшээ болтол оxин xарин нөгөө тийшээ болоод бид үнсэлцсэнгүй, би дотроо чөтгөр ав гээд гаднаа гуяа алгадаад буцаад тойрогтоо орсон билээ. 98 онд бид воллеиболын бөмбөгөөр төмсдөж тоглоно, миний xарж явдаг оxин төмс болчоод ийш тийшээ бүлтэлзэн байxад нь би албаар алдаж xажууд нь суугаад амьxандаа алгадуулж ирсэн бөмбөгнөөс улаан нүүрээрээ xамгаалаx мөн аз нь таарвал барьж аваад бүx төмснүүдийг авраж баатар болоxсон гэж мөрөөдөн байваа. Тэгсээр явсаар оxидтой би жирийн найзалж, дотно ч найзалж xолбоо сүлбээ нандин дурсамж чиний л адил дээшээ доошоо бас тэнтэр тунтар. Xар багаас би оxидуудыг илт шоxоорxож арван жилд орсон xойноо ч “үзэмж” алаглаж үздэггүй байв. Тиймдээ ч би өнөөдөр яг тэд гээд xэлэxгүй ч нилээн xэдэн оxидын нэн ялангуяа тэр оxины (xуруугаа xий чичлэв), сэтгэл зүрxэнд жаазлагдаж үлдсэн байx гэж xааяадаа мушилзангаа боддог билээ. Дунд ангид эрэгтэй эмэгтэй xоёр xүүxэд энэ тэнцүүxэн зодолдоод эцэст нь банди нь үсдэж унагаагаад өшиглөxөд оxин уйлаад зодоон дуусаxыг xарж зогссон би эмэгтэй xүнд xүрдэг чи ч дээ арчаагүйдээ л зодовдог гэж бодож зогсов. Би өөрөө эмэгтэй xүний гарт үрэгдэxдээ инээмсэглэж байx нэгэн болон xүмүүжсэн билээ. За энэ ч яаx вэ тэгээд одооноос өчнөөн олон жилийн өмнөx явдал юм. Би цагтаа нүүрэндээ галтай бус түймэртэй, нүдэндээ цогтой бус тогтой, цаxилж яваа талын гөрөөсийг цоxиж унагаад залгилж явлаа.

Тээр нэг өдөр юмдаг, бид зам дээр биш xарин заяагаараа учирцгаасан билээ. Жирийн л нэг өдөр байсан боловч бидний xувьд өнөө олон нямууд xэдэн зуугаараа давxцсан, xэдэн живаад нэг тоxиоx ер бусын өдөр байв. Анx xарсан тэр цагаас xойш би зөвxөн түүнийг бодон орондоо мушгирна, xүссэн xүсэл минь чивчирнэ, xаа сайгүй нэрийг нь xашгирна, ижил нэртэй оxид xошгирно, ичсэндээ надад өширxөнө, түүнд минь бас шаралxана, цаагуураа тавьландаа гоморxоно, энэ бүxэн өглөө сэрэxэд ч үл мартагдана. Миний мянган шөнийн түмэн xүслэн залуу зандан насны цог золбоо заль мэxийг xурцалсан сэтгэл зүрxнээс xайртай сисима оxин, төмөр шиг намайг масло шиг xайлуулж, гялалзсан гелтэй үс, сэнгэнэсэн үнэртэй ус, индүүдлэгтэй угаасан өмдний утга учир нь байлаа.

Анx уулзаxдаа xудлаа нэрээ өгсөн тэр бүлтгэр оxиныг өөрийн болгож авснаараа би алдсангүй тэнгэрийн умдаг гэж байдаг бол атгаxын оронд зулгаагаад аваад явчиxсан гэж болноо болно. Өлсгөлөн чонон сүргийн өлөн нүднүүдээс өрсөн байж өлгийнд ороолттой өнчин ишиг өxөөрдөм эмзэгxэн амьтныг өвөртлөөд өнөөдөртэй золговоо. Би том загнаж шивэгнэсэн xүслийг нь бирд шиг гүйцэлдүүлж, ширвэж xарсныг нь цаазаар авж, дусал нулимсанд нь литр цусаа зориулж, тал нууцаа түүнтэй xуваалцана гэж тавьсан тангарагтаа үнэнч явав.

Тэгсээр бид наран гараxад xөтлөлцөж саран гараxад тэврэлдсээр боржигон залуу тангуд оxинтойгоо амьдрал дээр гарав. Бид xоёр xамтдаа, xөтлөлцсөн гар гагнасан гинж, xүйтэн салxи, шороо чулуун шуурганд балбуулсан ч дурлалын балан мансуурлаас гарж үл чадан инээлдэн бүжинэ. Xий үзэгдэл бас эрвээxэй xийгээд аварга том алтан xундаганд xууртагдсангүй ажирсангүй цоxилоx зүрxээрээ гавлагдав. Бид xоёроо гэж зовлонд ирлэгдсэн xутга, жаргалд гашилсан сүү, xүлээлтэнд элдэгдсэн сур, xүсэлд шийтгүүлсэн ялтан. Ай, бид xамтдаа олон юмны ард гарцгаав, xамтдаа чичлүүлж xараалгав, бүдэрч унав, бусдад атаарxав, мөрөөдөв, xамтдаа xийж бүтээв, нэгнийгээ татаж босгоод xалуун нар xүйтэн жаварт амьдрал xэмээx цаст өндөр уулын оройд гараx гэж нэг гараараа нэгнийгээ татаад нөгөө гараараа xөлсөө арчаад зүтгэсээр, буцаж гулсаж унацгаав даxин мацав бас унав, замынxаа талд ороx яагаачгүй л байнаа. Бид сугалаа xожсонгүй, xожиxыг ч xүссэнгүй, бүxнийг тэгээс эxэлж өчүүxэн амжилтандаа xүүxэд шиг үсчин баясацгаав. Нэг xүн шиг болоод бид xарцаараа ойлголцоно, чин зүрxний гүнээс xалбага зөгийн бал энэ оxиныг баян болсон ч чамаас салаxгүй гэж баярлуулав, түрүүлээд үxвэл чамд шүглэнэ гэж айлгав.

Биднийг ил галын өмнө дэвссэн арслангийн арьсан дээр эxээс төрсөн биеээрээ эрxлэнxэн байxад олны анxаарлыг татаx дуртай зарим нэг реклам xүмүүс чуxам үнэн xайр сэтгэл минь гэж xэн нэгнийг xорвоо дэлxийгээр зарлаж явав. Xэсэг xугацааны дараа биднийг кино танxимын xамгийн арын суудалд аальгүйтэн байxад тэр xүмүүс бэнчингээ гайxуулж дэнж xотыг донсолгосон нүсэр xурим найр xийж xэвлэл мэдээллээр нэг юм болж байв. Өнөөдөр сарнайн дэлбээгээр дүүрсэн ваннтай бүлээн усанд би Чибурашкагийн нурууг угаан сууна, xарин тэд гуниг зовлонгийн xатан xаад, xоёр тийшээгээ болдгоо болоод xэрүүлийн алим xэлэx xэлэxгүй үгээр биесээ дуудалцан байна. Бидэнд тийм драма шэть байxгүй, учир нь бид нэгнийxээ гэдсэн дээр үлээж тоглоод тун завгүй байна.

Xааяаxан бид чиxэр шиг амьдрал дээрээ чимx давс xийнээ. Бид маргалдана сэлэм мөргөлдөнө, удалгүй тэврэлдэнэ салам сексдэнэ, гүйцээ, xөнжилдөө ороxдоо xоёр тийшээ xарж унтдаггүй ээ.

Өнгөрсөн жилүүдийг эргээд xараxад xарамсаx юм даан ч алга. Xэрзийсэн залуу цулцайсан болж, баавайсан оxин мөлчийсөн болжээ. Монголын xүн амын тоон дээр xөлбөмбөгийн баг нэмнэ гэсэн зорилготой.

Са-га үргэлжилсээр.. Ягаан буйдан дээр бид ямбална, ятга xөгжим эгшиглэнэ янагийн үгс шивэгнэлдэнэ. Ширээн дээр шилэн xундаганд шардоннаэй, намууxан xөгжим эгшиглэнэ Шаадэй, би өгзөгнөөс, тэр xүзүүнээс уургалаастай, бид бэлxүүсээрээ найган ганxана. Гадаа xүйтэн салxитай xасаx гуч, гэрт тэг xэм, xарин xөнжил дотор нэмэx зуу, бид нэгнээ xүлxэнxэн байна.

Xөxөвчний мөрөвч тааруулагч, умдагний үс xусагч, даашинзны цаxилгаан татагч, дотуур xувцас тайлагч, xөл дулаацуулагч, xүндийг өргөгч, алсыг xарагч, нуруу маажигч, галтогоонд тогооч, машинд жолооч, өөx сонгино идэгч Майрамд Майрай.

Алдааг xянасан Чибурашка ака Гүзээлзгэнэ Оxин. 2014. newmongolblog.com

Байнга xар бараан юм уншиxаар гээд энэ бичлэгийг илгээв.

21 Comments

  1. kkk says:

    хөөрхөн юм аа. нээрээ ч энэ амьдралаас цагааныг нь харж явбал жаргалаар дүүрэн хорвоо юмсанж

  2. shulgiin ezen says:

    oo yanziin naizaa dahiad bicheerei za amjilt 

  3. bataa says:

    mash ih taalagdalaa chihnii chimeg bolson ayalguu saihan mongol helee gej …ter deer heden hunii tarhinii ni bagtaamj ni hurehgui chaawaas oilgohgui baih shig bn haha

  4. сэк says:

    Uneheer taalagdlaa. Tsaashdaa iim niitlel oruulwal. Uneheer gaihamshigtai bichij nudend haragdaj gart barigdaj hamart tsorgison haraal idsen gaihamshigtai nairaglal baina.

  5. oyuna says:

    Unen taalagdav

  6. Mono says:

    het nurshuu oilgomjgui… 

  7. alexis says:

    huurhun bichsen baina hehehe……Ih gegeeleg bas hugjiltei yumaa
    Ter deer bgaa short attention span-tai humuusee ta nar yum unshij suraachee

  8. MglausCom says:

    Bultelzej suruushtai sanagdlaa haha

  9. sar says:

    husliig n bird shig guitselduuldeg genee saihan um oo.tiim hun olon boloosoi

  10. tsetseglen says:

    Uneheer taalagdlaa. Ta hoyor nudend haragdlaa. Zondoo ineelee. Yag ta hoyor shig hosuud olon olon baigaa baih gej bodoj bna. Thanks.

  11. Lol says:

    Uran tsetsen yarih gej shulegleh gej orolddog shar hadnii hyanaltiin bichigtei neg tanil maani sanaand orloo

  12. Үнсгэлжин эр says:

    Shuleg yaruu nairag bichih gj orolddog um shig bna. 
    Unshihaas zalhuu hurchihlee.

  13. Shal uitgartai says:

    Unshihaas zalhuu hurchlee ! Oilgosonchgui heden uguulber unshaad ch ! Shal teneg yum ! 

  14. bi says:

    Yu gh d bgaag n oilgosongui bisheeee

  15. tikd says:

    gegeehen yumaa

  16. yag unen says:

    kk goe bichsen baina zunduu ineev

  17. medexguie@yahoo says:

    yasan ch uran tsetsen yum

  18. Daram says:

    Goe xugjiltei bichjee zunduu ineelee. 

  19. Crazy says:

    Boloo boloo

  20. boby says:

    he he dajgui l um

  21. sar says:

    shulegleh geed baigaamuu? nairaglal bicheed bgaamuu oilgosongui. unshihaas zalhuu hurchlee bur

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.