Чамдаа илгээх сүүлчийн захидал /2/

Би энэхүү захидлыг хайртай залуудаа зориулж бичсэн юм. Тэр маань хааяадаа энэ сайтруу ордог гэж хэлж байсан болохоор юмыг яаж мэдэхүү хэрвээ бие нь сайжраад, амьд байгаа бол олж уншаасай гэж хүссэн юм. Би өөрийн хайрын түүхээ бүгдийг дэлгэж бичүүл уншигч та бүхэн болон миний хонголд дэндүү нуршсан санагдах байх гэж имээсэндээ төгсгөл хэсэг болон түүндээ ямар их хайртайг  зүгээр л мэдээсэй гэж хүссэн юмаа. 

Зарим хүмүүс бид 2 харилцааг зүгээр интернэтийн харилцаа, түүнийг маань өөр хүнтэй гэсэн байна. Гэхдээ тэгж ойлгох нь аргагүй биздээ би тодорхой бичээгүй болохоор, миний сэтгэлийг ойлгож сэтгэгдэл бичсэн хүмүүсдээ маш их баярласан шүү. Тиймээс тайлбар хийхээр шийдлээ.

Тэр маань 20 насандаа аав болсон тухайн үедээ оюутан байсан бөгөөд англи улсад тэтгэлээр суралцах боломж олдож 3 сартай охин, эхнэр хоёроо монголд үлдээгээд явсан юм билээ. Буцаж ирэхэд нь эхнэр нь охиныг нь аав, ээжид нь үлдээгээд өөр хүнтэй гэрлэсэн байсан. Миний хонгол үнэхээр мундаг байсан болохоор цааш нь үргэлжлүүлж суралцаад тэндээ олон улсын байгууллагад ажилладаг байсан юм л даа, 2007 оны хавар амралтаараа Монголдоо ирсэн байхдаа надтай анх танилцаж байсан. Бид бие биедээ дурлаж үнэхээр их аз жаргалтай байсан ч түүний маань амралтын хугацаа дуусаж тэр маань Англи улсруу, би монголдоо үлдсэн юм би тэр үед оюутан, төгсөх курс байлаа тиймээс сургуулиа төгсөхийг илүүд үзэж Монголдоо түүнийгээ хүлээхээр шийдсэн юм.

Хүлээлтийн эхэн үед мэдээж хэцүү ч гэсэн сайхан байсаан. Гэхдээ нөгөө л хардалт гарч ирсэн юмдаа. Би ч олон найзуудтай, эрэгтэй найзууд ч цөөнгүй байсан юм. Би эрх чөлөөтэй, чамдаа хайртай чамаагаа хэзээ ч хуурахгүй, би залуу насаа гэр, сургууль, ажил, чамайг хүлээж өнгөрүүлж чадахгүй гэдэг байсан. Залуу насаа харамсахааргүй өнгөрүүлнэ сурч боловсрох, зугаа цэнгэлийг ч орхигдуулахгүй гэсэн бодолтой байсааан.

Миний энэ байдал түүнд таалагдаагүй хардалт үүсгэдэг байсан. Нэг л өдөр тэр маань чамаагаа би зовоогоод байна намайг мартаа гээд яваад өгсөн. Тэр үед одоогийнх шигээ шаналж байсан. Цаг хугацааны эрхээр мартагнаж байтал 2012 он гарч тэр минь миний амьдралд буцаад ороод ирсэн. Түүндээ хязгааргүй их хайртай болохоор түүнийгээ хүлээгээд л авсан. Тэр маань намайг найз нөхөд болон хотод байдаг эгч, дүү хоёртойгоо танилцууллаа. Би түүнийг гэрийнхэнтэйгээ танилцуулах гэтэл хонгор нь бүх ажлаа дуусгаад ёс төртэйгээр аав, ээжтэй чинь танилцаад чамаагаа гуйна гээд  2012 оны 06 дугаар сард тэр маань Англи руу буцаад явсан.

Тэндэх ажлаасаа гарч, Монголд байдаг НҮБайгууллагад ажиллана одоо чамаасаа дахиж хол байж чадахгүй охин та хоёрынхоо төлөө бүхнийг хийнэ гээд л явсан. Үүнээс цаашхыг  нь та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Бурхан хүнд сайхан зүйлийг амсуулаад л буцаагаад авах юм даа. Одоо би түүнийгээ хаана байгааг, үхсэн амьдыг ч мэдэхгүй байна. Түүнтэйгээ холбоо тогтоох бүхий л аргыг хэрэглэсэн боловч ямар ч амжилтгүй болсон. Яахоо, тэввитр, фэйсвүүк гээд хаяг нь хаагдсан байна. Надаас болоод төрсөн эгч, дүү нь ч утасныхаа дугаарыг сольж, охины явдаг сургуулийг сольсон байлаа.

Одоогоос 6 сарын өмнө дүү надруу дугаараа нууцалсан дугаараас залгаад одоо та мартдаа, ах минь ч гэсэн таныг мартаасай өөрийгөө бодоосой гэж хүсэж байгаа ахын маань сэтгэл санаа нь тайван байх ёстой ах маань өөрийг чинь зовоохыг хүсэхгүй байгаа та үнэхээр л хайртай юм бол тайван байлгасан дээр ахад маань ч таньгүйгээр байхад хэцүү байгаа гэхдээ таныг бодсондоо ийм шийдвэр гаргасан, ах өөрийгөө бодоод таньтай хамт байжийгаад нас барчуул таньд маш хэцүү байна тиймээс л ингэсэн дээр гэж хэлсэн гэсэн. Арга ядахдаа  түүндээ энэ сайтад захиа бичиж сууна даа.

16 Comments

  1. DARK ANGEL says:

    SAIHAN AMIDAR CHI

  2. kkk says:

    neg saikhan khulkhinii gart khulkhiduulj dox tuschkhaad yu geed bna naadakh chini anglid surdag ch vgvi khar ajil khiideg gar khudlaa shaaj bkhgvi yu bayarlachikhsan teneg khvvkhen end NUB d ajillana geed l ajillachikhdag Kkkk
    DOX ogchkhood irj chadakjhgvi bga yum bnadooooooooooo

  3. zochin says:

    tatatunga uneniig n helchih shig bolloo 100%unen gj bodjiin
    iim huniig huleeged demii bha haa 1te saihn amidrj yawaa blgui de
    setgelee hatuu chnga blgaad uragshaa harj amidar daa busgui mini

  4. tatatunga says:

    Huurhii hunii ohin uriig yaah gej ingej hudlaa huurch zovooj bdgiim dee Ah n uneniig helie Er humuus  bol yag unendee uursdiiguu negt tavisan huuhdees yalgaagui halamjluulah dyrtai yls bdgiim Uneheer uvchin tyssan bol chamaig hajuudaa bailgahiig l husne Chinii tuluu geed chamaas nyysan yum gej bodoy Getel duu n egch n hurtel zovhon chamaig bodsondoo dygaaraa oorchilj chamaas bolood ohiniihoo syrgyyliig solih uu Chamaig amidrald n gai boloh vii gesendee l buhniig nyyj hydlaa huivaldatsgaaj bna sh dee Ta 2 boginohon hugatsaand hamt bsan neteer  golchlon hariltssan yum bna sh dee Bitgii itgee naadah chin huuramch zalyy bn mart zugeer l mart busgui mini

  5. togs says:

    xoorxii oxin ax deere ir olood ogii

  6. Lol says:

    Chi end eldev yum bichij suuhaar dohiin shinjilgee ugsun n deer bolood yavchih shig baina shuu. humuusiin zuvlusuniig harahad

  7. tikd says:

    ene gulhiduultsan bainaa,neg heseg neteer neg iim yum yavagdaad baisan olon jishee barimt medehiin baina.emegtei uls ynen setgeleesee itgecheed uur zyil medehiig ch hysdeggyi, eregtei uls bol hunguhuun uuriiguu hugjuuj baigaad tegsgeed uruvdultei dyr esgej gonshgonjoogood alga bolnoosk hehe

  8. Monroe says:

    naadah chin owdoj zowoogui bhaa. huuchin ehnerteigee niilsen l gej oilgogdoj bn

  9. zochin says:

    Миний хонгол чих шиг энийг нь харсан чинь зевлегее егех битгий хэл шал тэнэг санагдчихлаа энэ хуухэн

  10. kkk says:

    chi ooro hongoroo en ter gd huleeged bg bh eron ooroo amdarlaa bodsn der bhda hairt bs bol ydaj negch udaa uulzah yumsan gj boddon doo so yuma ter zaluu

  11. kkk says:

    tim shv sarnai eron chamt suuh bs bol ali der l suuh bs shde

  12. Sarnai says:

    oo bi yag tolgoid shuud dox gesen bodol orj irlee… gehdee chi ene niitleldee ovdson tuhaig ni todorhoi bus bichsen bna…chi er ni ene huniig tegtelee hairlaad huleegeed hereg bna uu???Shal hereggui tsag hugatsaanii garz…ovchtoi ch bai tsaanaa huntei suusan ch bai hudlaa zaluu bna sh de…chi l minii hongol geed guigeed bgaa bolohoos…tiim l surhii bsan yum bol yagaad chinii aav eejtei taniltsaagui yavtsan yum shal hudlaa sanagdaad bhiin…unheer l jinhen hair bol 2 tald haana ch bsan setgel salna gej bdaggui yum…Minii huvid bi nohoroo buten 8 jil huleesen..chinii ene bicheed bgaa buh durlal enee tereeg amssan huleehiig jinhen utgaar medersen..teglee geed minii nohor namaig 1 ch huurch gomdooj bgaagui…2 biendee uhen hatan hairtai hezeech setgel holdoj bgaagui…bi nohoroo 1 ch huurch bgaagui tiim l ariun nandin hair bsan…bi nohortoo itgedeg nohor maani nadaa mash ih itgedeg bid 2 1 zorilgonii toloo tsaashiin amidraliin toloo 2 tald bsan tsaashdaa suuna ur huuhedtei bolno gesen tolovlogootoi..bas 2 geriinhentei taniltsasan tiim l bsan…minii nohor nadad hudlaa heleed tag chig alga bolj bsan udaagui…yag hajuud bgaa yum shig net utasaar holbootoi bsaan…odoo saihan 2 huuhedtei bolson amidral togtood amidarch bna…

  13. Tessy says:

    Eedee erchvvvd osoltoi shvv, ug n chamaig bitgii shanalaasai gej hvssen bol uvchtei zovlontoi gehgvigeer l yavmaar yum..

  14. g says:

    өвдөөгүй ч байж магадгүй өөр хүнтэй юмуу хуучин эхнэртэйгээ нийлчээд чамаас эвтэйхэн холдсон байж магадгүй.Тэр үнэхээр өвдсөн бол сүүлийн өдөр хүртэл нь хайртай хүнтэй нь хамт байлгамаар юм аа.Сонин л санагдаж байна. Гэхдээ чи тэрэнд найдаж тэрийг хүлээх хэрэггүй өөрийхөө амидралыг боддоо.

  15. 123№№ says:

    хөөрхий дөө зайлуул. Эрүүл саруул болоосой Элэг бүтэн амьдраасай хөөрхий. Энэ захиаг чинь олж уншаасай хайрт залуу чинь. Өр минь өвдчлөө

  16. эрдэнэ says:

    ДОХ туссан юм бишүү тэндээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.