Уучлал эрчүүдийг давраадаг уу?

200406341-008

Сайн байна уу энэхүү сайхан сайтын уншигчид аа. Би ер нь энэ сайтын уншигч л даа. Заримдаа хүмүүст зөвөлгөө өгдөг гэхдээ өөрт минь асуудал тулгараад ирэхээр хүн  яахаа мэддэггүй юм байна. Би нөхөртэйгээ нийлээд дөрвөн жил болж байна. Одоо 25 настай. 10 сартай хүүгээ хараад гэртээ сууж байгаа. Нөхрийнхөө бүх асуудлыг амьдралаа бичье гэж бодлоо.

Би уул уурхайн компанид хөдөө ажилладаг байсан юм. Декритээ авч ирээд шууд л байр хайж эхэлсэн. Урьдчилгаагаа цуглуулсан байсан болохоор дажгүй байр олох л үлдсэн байсан юм. Нөхрийн талынхан маань нөхөрт маань нэг өрөө байр өгсөн боловч Солонгосоос ирсэн ах нь авгайтайгаа түрүүлээд орчихсон. Надад хэлэхдээ түр байгаа гэж хэлсэн. Би нэг өрөө болохоор нь нээх ч юм саналгүй өгвөл өгнө л биз илүүдэх юм биш өөрөө боломжтой байгаа дээрээ байрны зээлэнд орчий л гэж бодож байсан. Тэгээд банкин дээр очоод дансаа шалгатал танай нөхөр чинь хугацааг нь цуцлаад хадгаламжаа авсан байна гэдэг байгаа. Жирэмсэн би ч бөөн уур нөхрөөсөө асуутал банкинд үхмэл байж байхаар хоёр ахтайгаа нийлээд том тэрэг авахад хувь оруулсан намар гэхэд бэлэн мөнгөөрөө байр авна л гэж байна. Би ч тэгсхийгээд уур гарсан юм.

Би ч төрлөө. Хийсвэрээр төрсөн болохоор бөөн сэтгэл санааны хямрал. Тэгээд эмнэлэгээс гараад гэртээ гарах уу хадмынд очих уу гэсэн асуудал үүслээ. Шууд гэртээ харивал монгол ёсонд болдоггүйн байхаа. Тэгсэн нөхрийн нөгөө ах нь доод байшинд засвар хийгээд ор гэсэн байсан. Хадмынх хашаа байшинд амьдардаг юм. Нөхрийн ахынх нь авгай надаас сарын өмнө төрсөн байсан юм. Төрчөөд бүү хэл жирийн үедээ ч хороонд байж чаддаггүй би гэртээ ирвээ. Удалгүй ээж маань эмээг аваад хөдөө яваад өглөө.

Би өдөржингөө хүүгээ гадаа авч гарна. Хоол ч хийж идэж амжихгүй, нэг хөх маань өвдөж сүү орохоо ч байлаа. Нөхөр түгжрээтэй байна гэсээр орой л гэрийн бараа харна. Манайх хотын гадна байдаг. Иймэрхүү байдал үргэлжилсээр намар боллоо. Юун байр авахав дээ манай нөхөр. Ядаж нэг өрөө байранд нь ороё ажилтай чинь ойр юм. Цагийн өмнө ч гэсэн гэртээ ирж хүүгээ авч өгж бай гээд нөгөөх нэг өрөө байрыг нь суллахыг шаардваа би. Тэгсэн ах нь нөхөрт эсэн бусын шалтгаан хэлсэн бололтой гардаггүй. Миний уур хүрч хэдий болтол хадмындаа толгой хорогдох гэсийн гэж бодоод байрыг нь суллуул чадахгүй бол байр хөлсдөөд ч болтугай тусдаа гарья гэж шаардаж эхэлвээ. Тэгээд байр хөлсөлж амьдарч эхэллээ. Бид 3 хагас бүтэн сайн болгонд аавынд ирдэг байсан юм.

Нэг удаа нөхөр эгчдээ юм аваачиж өгөх ёстой тэгээд гэрээсээ өглөө эрт ажилдаа явчий гээд явбаа. Маргааш нь харьтал шалан дээр аяганы мөр байна. Сайн харвал миний саяхан авсан хундагны ёроолын мөр гарцаагүй мөн. Би ч тааруулж үзэв. Улаан дарсны хундагны мөрөөр үл ялиг дугуйран хатжээ. Нөхрөөс асуутал ундаа уусан гэж байна. Би ч юм саналгүй хөргөгч янзалж байгаад хоёр дарс байсны нэгийг сугалан авч харвал урьд нь байснаас өөр дарс байлаа. Хоёр ижилхэн дарс хүн өгсөн байсан юм. Тэгтэл хоёр өөр дарс болсон байв. Нөхрөөс асуутал манай найз найз охинтойгоо ирж хоносон юм найз охин нь дарс уухгүй гээд бид хоёр уусан. Чамайг гэрт хүн авчирлаа гэж уурлана гээд хэлээгүй юм гэв. Нэлээн хугацаа өнгөрсний дараа би фэйсбүүк үзэж байтал нөгөө манайд ирж хоносон найз нь найз охиныхоо баахан зургийг постолж өгч байна. Бүгдийг нь утсан дээрээ хадгалж аваад орой нөхрийгөө ирэхээр нь энэ хөөрхөн охин байна уу гээд асуутал хмм яг ш дээ шал тэнэг  юм байна шдээ гэдэг байгаа.

Тэгэхээр нь би аан тийм байна уу найзийн чинь найз охин шдээ гээд л хэлээд тавьчлаа. Манай хүний царай ч барайгаал явсан. Муу нуухаар сайн илчил одоо нэгэнт тодорхой болсон ямар хүүхэн авчирч хоносон гээд л байцаалт явуулав. Харьж явахдаа гар өргөсөн хүүхэнг оруулж ирээд дарс хувааж уугаад унтсан гэдгээ хэлэв. Тэр хүүхэн таалагдаагүй тэгээд ч нөхрийг голоод уурлаад үлдсэн дарсаа аваад гараад явчихсан гэж байгаа бацааныг нь гайхаад.

Хоёр хоног нөхөр хаалганы цаана орцонд хонов. Хүү ханиад хүрч халуурч эхлэв. /Бөгсний бузар/ Унаа тэрэгнээс авахуулаад надад үнэхээр нөхрийн туслалцаа хэрэг болов. Хүүгээ үзүүлтэл бараг л хатгаа эмнэлэгт хэвт гэв. Бид хоёр ч хэвтллээ. Нөхөр ажлынхаа хажуугаар өдрийн хэд л хоол цай зөөж оройд эмнэлэгт ирж хонодог байв.
Надаас өөр эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй гэдгийг нь мэдэх тул сонирхсон юм байлгүй гээд тэгсхийгээд хаячихлаа.

Манай нөхөр надтай танилцахдаа Солонгост сурна гээд хэлний бэлтгэлд сурдаг байсан юм. Тэгээд намайг хөдөө ажиллахаар болсны дараа явмааргүй байна холдмоогүй байна явахаа болилоо гэсэн. Би ч сургалт дамжаанд явж байгаад эндээ сур гээд конкурсдуулав. Их л өндөр оноо авсан гээд улсын том сургуульд орсон гэв.

Би ч хөдөө ажилтай байсан болохоор сургууль ажил дээр нь очиж амжаагүй л төрөөд гэртээ суусан. Нялх хүүхэдтэй хол явах биш. Нөхөр сурангаа ажилсаар л. Шалгалттай байхад дуудаад хэцүү байлаа ажлаас халж ч магад гэсэн шүү юм ярьж орж ирдэг байв.

Түрүүчийн долоо хоногт цалин нь буусан гэхээр нь би мөнгө авч спираль тавиулахаар сургууль дээр нь очив. Нөхөр гарч ирдэггүйээ таг. Яг хэдэн тоотод байна гэсэн таг. Сэжиг төрөөд сургалтын албанаас нь лавлатал тийм оюутан элсээгүй гэдэг байгаа. Ээ бурхан минь духан дундуур минь шилбүүрдээл авах шиг болсон. Нөхөр ч аахилж уухилсаар сургууль дээрээ ирэв. Цалинг нь кормалж аваад бүгдийг мэдснээ хэлээд сална гэдгээ ч хэлээд яваад өгөв.

Нөхөр нөгөө байраа суллуулчаад очино гээд ирэхгүй байв. Би аавындаа л. Түрээсэлж буй байрныхаа түлхүүрийг авах санаатай нөхөртэйгөө уулзаж бүх үнэнээ хэл гэхэд нөхөр үлгэрээ үргэлжлүүлээд яриад эхэлсэн тул би машинаас нь үүрд баяртай гэж хэлээд буугаад алхсан юм. Араас гүйж ирээд гуйгаад л байв. Яг ч натурын гүүрэн дээр явж таарав. Зайлаад өг гээд явах гэтэл үсрэнэ гээд гүүрнээс зүүгдэж байна. Үсэрч чадах л эргүү гэж бодоод машин руу нь эргээд алхтал ард пад гэсэн чимээ гардийм даа. Хартал гүүрний дор нөхөр хэвтэж байна. Буугаад очтол арай ухаан алдчаагүй ёолж байна. Өөдгүй новш үхэхдээ хүртэл хүнд гай болно. Намайг ингэж зовоочоод шоронд хиймээр байна уу одоо гээд л уурандаа баахан өшиглөсөн. Нөгөөх дээрэлхүү ах руу утсаар нь үсэрчихлээ ирж аваарай гэж хэлчихээд яваад өглөө. Замдаа явж болж байна уу ах эгчид нь хүлээлгэж өгөхгүй бол дахиад амиа хорлочихвий гэж бодоод эргээд очтол мөлхөөд гүүрэн дээр гараад ирсэн газар хэвтэж байна. Үсрээд л хөл нь хугараа биз гэж бодоод нүүр өгсөнгүй. Удалгүй эгч нар нь ирж бөөн уйлаан майлаан болов. Дүүг чинь гурван удаа уучилсан хайрыг минь үнэхээр даасангүй одоо тэвчиж чадахгүй нь ээ хүлээлгэж өгье гэж хэлчихээд л хүү дээрээ хүрээд ирсэн дээ.

Одоо аавындаа байна. Нөхрийн хоёр өсгий нь бяцарсан гэсэн. Гибстэй сар гарангын дараа хөл дээрээ босох байх. Би ч сална гэж гүрийсээр л байгаа. Мэдлэг боловсролгүй, ухамсаргүй, сэтгэлгүй, тэнэг, эрэмдэг хүн надад хэрэггүй гэж хэлсэн.

Ах нь хорин хэдтэй байж 40 настай авгай авч базуулсан залуу бий. Ах нь тийм авгайг тэгэж хайрлаж байхад яагаад тэр янхны дайтай тэднийхэн намайг үзээгүй юм бэ, ар гэр мэдлэгэ боловсрол нас зүс, бие хаа,  юугаараа ч харьцуулашгүй байхад. Манай нөхөр яагаад хоёр машинаа ах нартаа унуулчаад намайг явган гүйлгэдэг юм бэ, өөрөө байр түрээсэлчээд ахдаа яагаад байраа өгч байгаа юм бэ, яагаад надаа ийм олон ийм удаан хугацаагаар худлаа хэлж чадаж байна гэж бодохоос л.

Манай ээж аав манай нөхөрт их сайн. Хүүгээ бодоод уучил хүний чанар муудсан цагт ийм сайн архи дарс уудаггүй халамжтай хүн олдохгүй шүү гээд л шахаж өгч байна. Би харин салмаар байна. Бардам зан маань ч хөдөлж байж магад. Энэ цаашдаа ч худлаа хэлж ах дүүдээ зулгаалгана. Яагаад намайг нэгдүгээрт хайрлаж болохгүй байгаа юм болоо? Би цаашдаа яавал дээр вэ хүмүүсээ хэлж өгч тус болооч.

Солонгос киноны сириал шиг юм биччихлээ уучлаарай. Аль болох ойлгоод уншаарай.

50 Comments

  1. busgui says:

    Ахых нь авгайг л янхан гэж бичсэн бна шдэ. Тэр янхны дайтай намайг үзсэнгүй. Гэсэн бна. Ббичсэнээс нь үзэхэд бүсгүй минь өөрөө бас буруутай бишүү. Гэр хороололд амьдарч үзээгүй ш гэх шиг.. бас ахых нь эхнэрийн боловсролгүйг гайхжээ,. Худлаа цамаан юм ярьсаар байгаад нөхрөө үнэнээр амьдрах аргагүй. Итгэлгүй болгосон бишүү. Тэр боловсрогүй 40 тэй янхан шиг хатан ухаан гаргаж нөхрөө базаж дүүгийн байрыг булааж амьдарч чадаагүй шалтгаанаа өөрөөсөө хай даа

  2. Tsasangoo says:

    Haha bichsen style-g chin haraad ineed hurev sorry. 
    Nuhur chin ymr tenegiin be? Uudgui hudalch zantai, bi bsn bol yag cham shig booj uhej bga. Ter userdeg n yu ve! Heniig hohirooh gd bgn teneg yum chin, hudalch hun zasrahgui de. Nasaaraa l chamd ih baga end tengui hudla heleh bhda. Tgd teriig tevchine gvl niilehgui yuda chinii l amidral, bichseniig chin harval aihtar l hun bololtoi chi. Surguulid yvj bga gj hudla helj bas yaj bgn bol.. Hend ch ashiggui hudla yaridag nuhur bnaa. Yag asuudaltai nuur tulj chadahgui shalchig shalchig gl yavdiin bishuu. 
    Ps: Oogiid: oilgoogui teneg n gants chi l bh shig bnda

  3. oko says:

    odoo chi ted nar shig ni zangaar ni nuhurtuuguu hariltsaad uz nuguu hed ni hoshigiruuldag bol hodhigiruul zivlon toochdog bol zovlon yari yag teden shig ni jujigleed hairaa hania geed uuriiguu jaahan aul doroi meteer neg harits tegeed ene bdal deer ni bair mashinaa salgaad uuriinhuu ner usan deer bolgo bad hamtran oruul tegeed heseg hugatsaand gariltsaad buh zuilee zohitsuulaad bolohgui bol baka bolgo hamgiin gol ni tedgeer teneg zalutai humuus shig ni uneg shig sanaatai tednees iluu uhaantai zov gedgee haruul amjilt husey 

  4. anhil says:

    Sainuu busgui.hudalch hun l huniig aldgiin uul n.hania songohoor hadamaa songo gj ug bii.chi huuhdee awaad ywahad haana ch gantsaardahgui emegtei hun er hunees iluu l bdg yum daa.uhaarahguiee naad hun chin.uheheeree hun algaj bgaa hun ymar 7ujuu uhaan bhguin shinj gemshij bnuu naad durak chin ….gemshih uhaan bhguiee ooriigoo teneg gj itgesen hun eswel uhaantai gj itgesen hun 2uulaa alddgiin harin uhaantai uildel gj bn shuu dee zaza bi bol buyn buynaa edelj burhan burhanaa tahi gj jeliy dooo.naad nuhurt chin chinii chiimnii etseg ehiin buyniig huwaaltsah erh bhgui

  5. mongolia says:

    naad nohoroo hollywoodad huch uz gej zovlooch.esvel SUIS.yamar zevuun jujigchin gar ve.chamd yag us agaar shig heregtei bish l bol sal gej zovlomoor baina.

  6. Gyalbaa says:

    Энгийн хүний хэлсэн 10-н үгний 3 нь худлаа байдаг бол танай нөхрийн хэлсэн 10-н үгний 10-н худлаа юм байна даа.Миний бодлоор авах ёстой юмнуудаа аваад салсан дээр. Эмэгтэй хүн эхэнд нь өөрийгөө дараа нь хүүхдээ дараа нь ээж аавийгаа тэгээд нохойгоо хамгийн сүүлд нь ийм эргүү тэнэг нөхрөө тавьдаг болсон цаг даа.

  7. Donuts says:

    Oogii chi uuru yum unshaad oilgodoggvimuu, ahiinh n ehneriig l yanhan gsn bna shd. Yur n aihtar shiruun huuhen bn. Ug n zuulun n hatuugaa iddeg horvoo shvvdee. 

  8. hm says:

    Ta 2 chini harin 2 ulgeriin baatruud uu gui yu. Chi derrik shig aimaar yumaa, bichsenees chini harahad nileen shiruun nuhur bololtoi yum.Nuhur chini yaasan doojooguum de chaavaas haha. Chamd deerlhuuleel yavdag boltoi dog. 

  9. bembi says:

    salchuul chi alzahgui uuriiguu avaad yavchih um bishuu, nuhur chini unendee archaagui umaa, hudalch, amia horloh geed chadahguim baijeej hund gai bolno, bas chamaig araar chini tavina, yadaj baihad teneg heden ah nartai, ted nar ni salj uguhgui munhud zuuraldaastai, naad nuhur shuu umiig chini mungunii baraa harmagts l bainga zulgaana, harj l baigaarai, chi er ni uuruu huuhdee tejeegeed ter mangar zaluutai zaluugui amidraad yavchuul bolomjiin l um baina shd, naad zalhuu er chini chamd l chiregdej amidrah bolno.

  10. Dorj says:

    Chi uuruu estoi aimshigiin kino bna daa eoeo aichihlaa chamaas

  11. na says:

    ssh chaavaas, shiljiltiin nas ni duusaagui zaluu yum uu haashaa yum. Sul doroi hun yum daa. Ehnereesee aigaad hudlaa yariad… Hudlaa yaridag hun zasardaggui yum baina lee. Chi butsaad niilbel tom, jijig olon yuman deer hudlaa yariad l baina. Barigdahaaraa chamaas aisan l gej ooriigoo omoorno. Odoo hadmuud chin chamaig uzehgui bolson baigaa. Ter guuren deerees usersenees bolood. Butsaad niilsen tohioldold tsaadahiinhaa hiisen aldaag ni uuchilj argadaj l amidrah baih daa. 

  12. news says:

    niilsen n deeree.endees yum asuuwal bugd sal gesen zuwluguu ugdug huuhnuud bdag yum.mongolchuud eleg buten amidartsgaah heregtei

  13. Oogii says:

    Энэ юм уншиж байгаа хүмүүс сайн ойлгоогүй  байж л тэнэгтэцгээх юм. Ахынх нь эхнэрийг янхан гээгүй, дагуулж авчирч хоносон хүүхнийг нь хэлээд байгаа юм биш үү.

  14. Zahidliin ezen says:

    Bugded ni bayarlalaa. Manai nohor nmg gold ortol gomdoogoogui bolohoor niildeg ch yum biluu gj bodjiino. Odoo l ys mahaaraa oilgoj bn. Ahij l ah duu gehgui huugee sanaj bn gsn. Bi nohroosoo egch bishee chatsuu. Bas nohor maani ahiigaa nadaas iluu hairlaj bhad ah ni tiimhen zuil deer nair tawichku bsan ni awgainh ni atgaas gj bodson. 
    Bi derrik shig bj chadaguide l iim udaan huurtagdaj ywj odoo jinhene chono shig bn!

  15. tuvshuu says:

    Ter zaluu chn chamaas bas hed duu yumaadaa zaluu bna shuzde bas Chamd muugaa uzuulku gesen zantai yum bna chi uuruu sain yariltsaj bldaa iimerhuu humuustei yariltsaj bh heregtei bdag yum…. Ter userch bgaa ni Chamd uuriiguu batlah gesen ochuuchen oroldlogo buruuldaa gehde uur taliig ni harah heregtei huniig 3han l uuchlana gj bodvol heute Ch udaan amidarch chadahgui tiim bolohoor hairtai durtai geel jaahan banditai suusan bol tuslaad demjeed zalruulaad og amidral zaaj ogch amjaagui bhad ni suusan bol uuruu zaaj ogoldoo negnee hairal daraah ur dung ni sain bod chamaig haitaldag l zaluu bna Salaagui bhad chn ingj bgaa hun salsnii chn daraa hunee ch bj boloh hun bna…
     Sain bodooroi… Bas zovlohod Heden sar huleegeed uz hol baigaad jaahan uhaaruul ok

  16. MglausCom says:

    Ahiin ehner chamaas ch aihtar bj chadjiishdee. Unentei nuur tul.
    Gehdee chi ch shiruun l gar bn doo bargiin eriig l chichruulchih boltoim shig bn.

    Er hunii sur gutaasan yumnuudaas zaigaa bari ireeduid chini ih gai boldiimdoo.
    Yadahad ceverhen ch hiichij barq neleen dongioduu l nuhurteim bn adilhan dongiorood meden budilaad meliigeed yavj surahiim bol evlene

    Ah nar n duugee boddoggui toogui l ulsuud bn.

    Gehdee chi ch bas zevuun aihtar baij chadaaguil bn shd

    Amia horlodog heseg deer elgeer yavchih shahlaa alia gar ve uhchihgui yasiin bol 

  17. 123№№ says:

    бичсэнийг чинь уншаад чамайг нэлээн нухацтай шийдэмгий бүсгүй болов уу гэж бодлоо. Нэг юм чинь таалагдсангүй. Ахынх нь 40 тэй авгайг нь янхан гэж хэлсэн чинь. Чамд хугацаа хэрэгтэй. Энэ тусдаа байх үедээ өөрийн амьдрал болон болсон явдлуудыг олон талаас нь нухацтай сайн бодож тунгаа. Би бол чамайг салаасай гэж хүсэхгүй байна л даа. Нөхөр ч бас өөрийн хэмжээнд юм бодож л байгаа байх. Тэр нь ч сайн. Сайн бодож ухаажаасай билээ.Хөдөө ажиллаж тусдаа байсан чинь чи түүнийг илүү их мэдэх тал дээр саад болж нөлөөлсөн байж болох юм.Ажил сургууль дээр нь бараг очиж амжаагүй байгаад л хүүхдээ гаргаад амьдралд бодит байдлаараа орж явсан юм шиг байна. Чиний сүүлд бичсэн олон “яагаад? ” -ыг нөхөртөө хэлж энэ өвчтэй гэртээ байгаа үед нь өөрөөр нь сайн эргэцүүлж бодуул. Өөрийнх нь амьдрал өөрийнх нь гарт байгааг, өөрийн гэр бүлийг хойш нь тавьчихаад ах эгч гээд гүйгээд байж болохгүй тэд тусдаа гэдгийг бас нөхөртөө хэлж нөхөр чинь ойлговол бүр сайн байнаа хө. Чиний сэтгэл шархалж хэцүү байгааг маш сайн ойлгож мэдэрч байнаа. Энэ явдлаас нөхөр чинь сургамж авч ухаарвал чи бас нэг боломж олгоо. Ядаж хүүхдээ бодоод. Цагийн аясаар сэтгэлийн шарх бүүдгэрэх биз. Амжилт! сэтгэлийн их амар амгаланг эдлэх болтугай!!!

  18. Chonongoo says:

    Teglee geed ahiinh ni ehneriig yanhan gesniig chin ogt oilgosongui, zugeer bga busgui huniig yaj tegj bichij bnaa, egch bolhooroo yanhan bolchihdog yumuu, chi ch bas oortoo bugnelt hiij, bichsen shigee uhaalag hun mon bol zangaa jaahan zasmaar yum bishuu

  19. vcxvn says:

    salna gesen bol tegeed salaach dee!

  20. kkk says:

    userdeg ni shal iluu bailaa. odoo ah egch ni chamaig bur uzehgui duug ni alah shahsan uhehe gej bhd ni orihood yavsan geed chamaig bugd uzen yadaj bga. 

  21. Panmongol says:

    Тэр залууг буруутгаж байна гэхдээ чамайг нүдэндээ харах шиг боллоо. Яг Деррик шиг хүнтэй хэн ч хамт удаан амьдрахгүй үргэлж мөрдүүлээд л хардуулаад л өөлүүлээд л амьдрал там болох юм байна. Өндөг шиг өөгүй хүн гэж байдаггүй юм даа эхлээд өөрийгөө шинж дараа нь хүн муул…

  22. Tuulai says:

    Salsan ni deerde gantstai bgaa deeree

  23. mongol zaluu says:

    Za busgui mine salsan ni deer baihdaa chamaig bagagui tom asuudluudaar huursan baina 1 huuhedtei baigaa deeree uuriiguu boddoo chamd nasan turshiin hani bolj vhadahgui hun baina

  24. sss says:

    Чи тэр анхынх нь эхнэрийг яагаад янхан гээд байгаа?. Чамд ямар гэм хийсийн. Тэнэг хүүхэн байна даа өөрөө.

  25. Monroe says:

    muugaa medehgui zawhai hog ve. zow minii duu bitgii och sain buulgaj aw. neeree l chi yagaad bair sawgui mashingui yawgan guij bdgiin yarshig l bn. 

  26. K useg says:

    Uuriinhuu ger buliig ah duugeesee ard tavidag humuus uneheer laitai shuu. Heseg guriigeed harzana. Bairaa butsaaj avahnuu, mashinaa uuruu avahnuu? Uridchilgaa munguu avahnuu? Chinii shaltgaaniig oilgood bas zasrah alham hiihnuu?

  27. sdd says:

    hehehhh yosto yanziin ineedmiin kino hiiheer bichjee, bi bur saya baahan huhurluu. Minii bodloor chi ugaasaa uuruu uchiraa olood bolchih yum bishu, neeh hunii zuvluguu asuugd bdg hun bish yum shig sanagdlaa. Uuriinhuuruu shiid dee chinii amidral shdee 🙂

  28. orhon says:

    Minii bodoloor har amia l bodson hun baina daa. Ger buldee hairtai bol yu gej usrehev dee. Hairtai bol usreed gemtej bertvel, uhej uregdvel ene 2 min yah  bol gej bodood tiim yum hiihgui shdee. Ah duus ni ch hurtel bas archaagui yumaa neg negiigee demjeed yavahgui har amia bodood bair savaa sullaj uguhgui.  Tegeheer chamaig geh setgel baih ch ger buldee chin setgelee zoriulahgui l hun shig baina.  Aav eej ah duus gants oldono avgai huuhed 10-raa oldono gedeg hatuu muuhai ug baidag yum bilee. Ah duustei ni orhison deer baihoo.

  29. muugii says:

    teneg l zaluu bn da er hvnd itgeheer erhii huruundaa itge gej vnen vg shvv 

  30. live says:

    наад залуугаа ямар гэдгийг нь мэдэж байж залаад явж чадахгүй бол ар гэр боловсрол мэдлэг чадвар бие хаа хэнд хэрэгтэй юм ? дараа нв дахиад нэг залууг олж аваад өөлж эхлэх юм байна тийм үү?

  31. sar says:

    2 yylaa l ger bul boloh boloogui tuluvshuugui ulsuud baina.amidral neleen um uzuulne dee.2 yyland chin yhaartal aldaad l yav

  32. Tuya says:

    Асуултанд чинь хариулъя. Уучлал ухаантай эр хүнд насны шийтгэл болдог. Мулгуу хүнийг бол давраадаг. Чиний нөхөр аль ангилалд нь багтахыг чи л сайн мэдэж байгаа даа. Ер нь тэгээд гүүрэн дээрээс үсэртлээ хайртай юм бол ямар юмаа хийж өөр хүүхэнтэй унтдаг байна??? Бас мөрөөрөө байж чадахгүй мөнгө төгрөг дур мэдэн зарцуулна, худлаа ярина. Адгийн наад зах нь амиа ч хайрлаж чадахгүй гүүрэн дээрээс үсрэнэ. Ядаж хүүхдээ боддоггүй юм байх даа. Буруу байж болох ч чамайг зулгааж чирэгдэж л амьдрах хүн юм шиг. Гэхдээ дунд нь хүүхэд байгаа болохоор бас хэцүү ч юм даа.

  33. Tessy says:

    Chamaig iim aimar aihtar bolohoor chin hayagdah vii gej aisandaa surguulid orson gej hudal helsen bna. Chi uuru ch tegsen gedgiig n dotroo medej l bgaashdee, tegeed uruvduugvi yu? 
    Nuhur chin neg udaa hvvhen ergvvlj mash tom aldjee, chi ch oilgood uuchilsan chin vneheer mundag bn, bas chinii barij avsan arga chin ch ih aihtar, chi yur n naad zaluugaa zahlajgvi zalgihaar hvvhen bna. Hudlaa yarij huursan ch gesen uuriig n hairladag nuhriiguu gvvren deerees vserchiheed mulhuud yavj bhad hvn duudchihaad hayaad yavaad uguh ehner hvn mash hovor shvv. Chi chuluun zvrhtei bhaa. Butsaj ochson shaltgaan n tvvnd sanaa zovsondoo bish uurig chin hvn aminii heregt unagah vii gej aisandaa l butssan bnshd.
    Yagaad gem buruugvi muruuru yavaa ahiinh n avgaig yanhan ene ter gej doromjilj bgan be? 
    Tegeed ed mungund arai l ih durtai yumaa. 
    Yurunhiidu

  34. egshig says:

    Зүрх сэтгэлээ дагадаа бүсгүй минь. Хүний өмнөөс сал эсвэл боль гэх нь хэцүү л дээ. Үр хүүхэд гэдэг хамгийн том үүрэг хариуцлага, амьдралын гол гагнаас. Сайхан ний нуугүй ярилцаж учраа олсон нь дээр болов уудаа. Бүсгүй чиний амьдралын зам дардан байхы хүсье!

  35. busgui says:

    Yoyo unshij uhtelee ineelee bas gashuudlaa. Busgui chinii bodol zovoo. Ehleed huuhdee jaahan tim bolgood haraas gargaad av. Daraa ni ooriigoo bod doo. Tiim hetsuu ah duusdee zulgaalguulsan humuus tegj bgaagaa meddguim. Hezee ch chinii hussen shig bhgui gej med. Tiimees oort chin gai bolood bga hunees hol bj ooriigoo huuhdee bod doo. Aav ni ym chin huuhdee haaya uulzuul. Tsaashdaa nohor ehner 2 baij chadahgui, huuhddee sain eej aav ni baij amirdarna gedgee helj oilguulsan ni deer. 

  36. danko says:

    яг миний эхнэр шиг хүн байна даа салсан нь дээр хэзээ ч засрахгүй шүү бөгсний дон шүглэсэн новшнууд бас дээр нь хулгайч хулгайлсан мөнгөөрөө нэг байтугай шимэгч тэжээж байгаа даа

  37. hurandaa says:

    ee mdkui e naad nuhur chini ch de.doojogui amitan bn do.ger bule awch yawhin bjij ooro tejelgej tetguleh gd bdg.salad huuhde usgu.huuhdese oor zuild sataaralgui ajila sn hii.sain hun taarna

  38. yadargaatai um says:

    yadargaatai archaagui zaluu baina. er hun negdugeert uuriinhuu ehner huuhdiig bodoh yostoi, yaahaaraa uurinhuu amidraliig zoliosond gargaj hunii amidralig tetgeh yostoi gej, yostoi booj uhmeer zaluu baina. Buur shal durgui hurchihlee, tegeed nyalh huuhedtei huuhniig gazriin muhart hayachihaad uuruu naiz nartaigaa showdaad yavaad baihdaa yahav dee, tanai hun ch uur huuhentei neeh untaagui baih, naizuud ni l tanai huniig zuulchilj baihgui u daa, ter nz ni tanhai gar, ter untsan huuhen ni nuhriin naiz busgui ni bish, tsag zuuriin um avchiraad tanai huniig zuulchilsun um baina. Chi uuruu amidraliin tuluu zutgej saihan amidrah sanaatai nuhur chin archaagui zalhuu deerees ni hudalch um baina. Hezee ch chinii zindaand hurch amidraliin tuluu zutgehgui um baina. Gehdee yahav ta 2t hairtai l gar baina. Chi hatuudaad nuhur chin erguuteed l baidgiin baina, yavtsgui, tsaash hetsuu gehdee eleg buten amidaraya gevel bololtsootoi um baina. Tavhai zuurah ch nasniih boljee ter hetsuudjee

  39. boby says:

    Nuhur chin yasan archaagui er ve ehneree turuud udaagui baihad huuhendej l baidag er ni er hunii ner gutaasan iimerhuu umnuud tsuuhun baigaasaa daa

  40. emegtei says:

    zavharsan har hog ve.naadah chin butehgui gar bnaa.hudlaa helne deer ni huuhendene.hetsuu l yum bna.heseg hugatsaand salaad harznaj bsan ni deer yum bnaa.

  41. zaya says:

    чам шиг омголон хүнд таарсан сайхан сэтгэлтэй залуу юм бишүү. манай нөхөр байсан бол намайг зодоод хэрэлдээд ална. жоохон тэвчээд аятайхан залаад явбал дажгүй хань болхоор харагдаж байна. чиний хүссэнээр болохгүй болхоор уур чинь хүрээд байгаа байхоо. чамд их л хайртай юм байна шдээ. чиний сэтгэлд нийцүүлэх гэж худлаа ярьдаг байхаа. нөхрийгөө жоохон дэмжээд өгвөл болхоор л залуу байна. хүлээцтэй байсан нь дээрээ. чамд таалагдах гэж, бас бусад хүмүүсийг боддог нь сайн зан чанар шүү. 

  42. Xoc xyn says:

    Hudlaa helsen huniig buruutgaj boldiin bj. Hoer tavhaigaa byatsaltsan nohroo hayad yavtsan hunig yahuu…

  43. bi er xun baina says:

    setgel baixgui archaagui xudalch bna oo xudlaa xellee gexed er xun baij usreed baixdaa yaxav dee chamaar uruvduulex gesen archaagui zan bna xerev tsaashid amidarval chi ch ix zovno doo chamaas bolj bi iim bolson geed zovooj ugnu duu eej aav uy gex ni yaxav arxi uuxgui bailaa archaagui er xun bna uuruu l med dee busgui mini … gants xuuxed yaxav bno biz ingexed iim archaatai zorimog amidraliin tuluu busguichuudtei yagaad iim xogiin nuxduud uchraad baidag bna aa

  44. nana says:

    дэндүү түргэдээд байгаа юм биш бээз, сайн л бодорой доо хө. Уншиж байхдаа арай ч үсрээгүй байлгүй гэж бодоод бсан чинь үсэрцэн байна шүү золиг чинь кккк сорри

  45. hehe says:

    Ер нь бол сэтгэлийн хат муутай л залуутай таарч дээ, цаашид хамт амьдрах нь бол тодорхой л юм байна гол нь чамаас их тэвчээр хатуужил шаардагдах байх.

  46. Helen says:

    kkkk balai nuhur vv gvv yu …Gehdee amidral der ymar ch er nuhur . nz zaluu …ar ger tursun ah dvvsee l gediin …Odo tgeed salan geed shiiidsiin bol salaach de .yundaa ergej butsahgaad bgn ..arai l denduu nuhur bn sde …medleg bolovsrolguidee gol bish …. gol n amidrah uhaan chuhal sde …gehdee tanai hund ali n ch bku um bn ..ehnereeee tetguuuleed l bh sanaatai …

  47. Emegtei says:

    Chi yamar aimar huuhen be. Amidrald uunees ih yum tohiolddog yum. Yahaa medehee baih ch uye garna. Er huniig uhaalag emegtei hun zalj chigluulj tushij tulj yavdag gedgiig odoohondoo oilgoh boloogui bn da. Tanai nuhur tiim ch yadgaa aldchihsan zaluu bish sanagdaj bn. Olon jiliin daraa haramsav daa oor yu helehev chinii shiid chinii amidral bol gantshan chamaas shaltgaalna

  48. SOYOMBO says:

    BUGDIIN UNSHIH GESEN CHIN DENDUU NURSHAA YUMAA. YAJ IIM IH YUM UNSHIJ SUUHAV DEE. UNSHHAAS ZALHUU HURSEN BOLHOOR ZUVLGUU UGCH CHADAHGUINE

  49. Xoc xyn says:

    Omgolon bna daa

  50. доги says:

    яагаад худлаа ярьдаг юм болоо.худалч хүн ч дээ мэдэхгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.