Ийм хүн архинаас гарах болуу?

graphics-alcohol-904440

Юуны өмнө надад зөвөлгөө өгөх хүмүүстээ баярлалаа гэж хэлэх нь зөв болуу. Миний бие 27 хүрсэн амьдрал зохиосон хөөрхөн бяцхан 6 сартай охинтой. За гол сэтгэлийг минь шаналгаж байгаа зүйл гэвэл ээж аав 2 минь байнаа. Аав хүнд өвчтэй ээж архинд хэт донтсон дүү, эгч 2 минь гадаадад  хараар амьдраад олон жил болж байна. Манайх боломжийн амьдралтай айл юмаа гол асуудал нь манай ээж хүнд өвчтэй аавын дэргэд архи уугаад ерөөсөө болихгүй 3 сар боллоо. Архинд ороод 10-аад жил болж байна өчнөөн газраар явлаа үр дүн алга архинаас гаргадаг хүн дээр очлоо бас л найдваргүй наркологт хэвтүүллээ бас байдаггүй ээ. Спирал мөн тэр код тавиул гэхээр үгүй гэх юм хамаатан садангийн ах дүүс нь ч тоохгүй би их ганцаардаад яах учраа ч олохоо байлаа. Хүүхддээ уягдаад гарч орж ч болохгүй юм. Уухгүй байхаараа хэсэг явжийгаал уучих юм. Дансандаа залуудаа хэдэн төг хураасан тэрэнгээрээ уугаад дууслаа ёстой нээрээ үйлийг минь үзэж байнаа.

Аав ээж 2 маань хоорондоо бага байхын л таардаггүй хүмүүс байсан одоо 2-лаа 50 гарсан. Хадмууд маань ээжийг бүр ийм дээрээ тулсан архичин гэж мэдэхгүй мэдэгдэхээс үхтлээ айж байна. Урьд насандаа юу хийсэн болоод өвчтэй аав архичин ээжтэй болчдог байнаа. Хүүхэд нас минь хэцүү хэрүүлтэй орчинд өнгөрсөн одоо нөгөө 2 хөгширчөөд зовоож дуусдаггүй л юм байхдаа. Сайн үзэж хардаг хүн байгаа болуу? Ийм хүн архинаас гарах болуу? Ажил төрөл хиймээр байх юм хүүхэд харж өгөх ч хүн олдохгүй. Уул нь ээж минь их сайхан сэтгэлтэй эрүүлдээ тэнгэрлэг тийм л сайхан хүн байгаам ер нь архинд ороход нь аав их нөлөөлсөн гэж би боддог юм. Манай аав архи уудаггүй. Иймэрхүү зүйлтэй тулгарч байсан хүн байвал хуваалцаарай. Би сүүлдээ бурхан минь ингэж дор орж явж байснаас эрүүлдээ нэр төртэй өөд болоосой л гэж хүсэх юм өвөө эмээ минь ямар сайхан улсууд байлаа. Нэр хугархаар яс хугар гэж үг байдагдаа. За та бүхэндээ баярлалаа.

7 Comments

  1. boldko says:

    arhichin ch gesen eej mini baidag boloosoi… chi tegtel vhsen ni deerch genvv teneg ymuu…yaadgiin uujil baig… tusdaa garaad zaigaa aw…..

  2. lili says:

    Эмэгтэйчүүдийн уух гол шалтгаан нь хүнд сэтгэл гутрал байдаг байх өвчтэй хүн асарсанаасаа болоод (хамгийн хүнд ажил хэн ч ойлгодоггүй юм ) эсвэл аавын чинь ааш зангаас болдог байх нэг тийм хүмүүс байдаг шдээ гаднаа сайхан хүн тэгээд яг знэн төрх нь.янаглан хорлогч маягын ер нь л ямарч байсан эмэгтэй хүн гутралд.орохоороо.эрэгтэй хүнээс илүү доошоо ордог юм билээ. Бас чамд л гэж хэлэхэд хэдий.их архи ууж зовоодог байсан ч гэсэн өөд болоосой гэж хэзээ.ч.битгий.хэлж байгаарай хэдий.одоо чи тэгж бодож болох ч хэзээ ч иргэж ирэхгүй оллхын цаг хэлсэн үгэндээ.үүрд харамсаж.амьдрах болно шүү   архи уудаг ч гэсэн эх хүний орон зайг юу ч нөхөж чадахгүй шүү дээ энийг сайн бодоорой ээжийгээ хэзээ ч битгий архи уудаг гэж ад үзэж байгаарай 

  3. Dear sunny says:

    owchtei aawtai bolsondo haramsaj bna gej bgam shg un hawchuulaan bhin? ymr owchtei yum be emchleed awldaa neg l odor bhgui bolchwol chi uneher haramsana shu! bas eejteige yrilts gui uil eswel uhne ntr gj surdul buur eswel ganc l uuwal aawiga or dre awad gantsarang n hay zaza yu ch yrichiw

  4. M@@ says:

    Spiral l ih sain arga yum shig sanagddag 

  5. AA says:

    Уудаг ээжийн асуудал надад ч гэсэн байна аа. aa.org.mn рүү ороод үз. Энэ нь архи уудаг байсан хүмүүс цуглаад ярилцдаг цуглаан маягийн юм. Ээж чинь ганцаардаад байдаг юм болов уу? Манай ээж бас л овоо хэдэн жил ууж байгаад энэнд яваад 2 жил уугаагүй. Мөнгө төгрөг ерөөсөө хэрэггүй. Амжилт хүсье

  6. yahoo.com says:

    Eej chin amiraldaa hanatsan bas ih gutartsan hun yum bishuu arhi uuh munguuruu nuhruu emchluuleh heregtei shdee zuvhun uurin jargalig huuguud uudgui l bn daa. AA-d yavuulaach

  7. Tom Jerry says:

    nuhur bol salna barina gej daramtlahsan eejiig odoo yaaltai bilee. 
    eejiige eruul saruuld n gantsaarddag tuhaiga bas hadmuudasa sanaa zovj bgaga bas hadmuudda ad bolj amidarmaargui bgaga heleed jaahan uuriiguu uruvduuleh geed uzvel yadiin bol. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.