Миний эгчийн амьдрал

107741511

Сайн байна уу. Манай эгч одоо 28 настай. Дөнгөж 20 гараад л нэг залуутай сууж 6-хан жилийн дотор 3 хүүхэдтэй болсон. Хүүхдүүд том нь 6 настай бага нь ой гарантай. Гол асуудал нь түүний нөхөр нь том охиноо төрсөн цагаас л хойш өөр өөр хүүхнүүдтэй явалдаж ирсэн бүүр эгчийн багийн хамгийн сайн найзтай нь хүртэл явалдсан гэсэн. Тэгээд тэр 2 бараг жилийн 360 хоног мөнгөнөөс болж хэрэлдэнэ. Эгч маань нялх хүүхдүүдээ хараад бараг 6, 7 жил гэртээ сууж байгаа. Нөхөр нь хүүхдүүддээ хоол хувцас ч авж өгдөггүй өөрөө  бөөн өр тавиж машин авч унана явдаг хүүхнүүддээ л мөнгөө үрэнэ. Бас архи ууна. Сүүлийн үед манай эгчийг нилээн зоддог болсон байна лээ. Эгч маань хүнтэй зовлонгоо яридаггүй дотроо л бухимдаад явдаг бүрэг хүн л дээ. Тэдний амьдрал ам бүл нэмэхээс өөр дээшилсэн юу ч байхгүй.

Одоо эгч маань бүүр стрессдсээр байгаад царай зүс нь хүртэл гундсан их өрөвдмөөр болчихсон. Нэг удаа салсан боловч буцаад л нийлсэн. Саяхан эгч маань хөх няц болтлоо зодуулаад 3 хүүхүүдтэйгээ төрсөн гэртээ ирсэн. Нөхөр нь үнэн хогийн урьд нь хүүхдүүддээ хувцас авч өгдөггүй мөртлөө одоо салсныхаа дараа хүүхдүүддээ хувцас авч өгнө гэж шалтаг гаргаж хүүхдүүтэйгээ уулздаг.

Эгчийнхээ энэ байдлыг хараад би бүүр санаа зовоод хэцүү байна. Би гадаадад сурдаг бас ажил хийдэг. Тэгээд би эгчдээ хэдэн төгрөг явуулааад ямар нэгэн дамжаанд явуулж нийгэмд оруулвал гэртээ гуниж шаналж сууснаас дээр болов уу гэж бодоод ямар дамжаанд явуулахаа мэддэггүй ээ. Эгч маань анагаахад сурж байгаад тэр новштой сууж жирэмсэн болоод бас сонирхолгүй байна гээд сургуулиа 4-р курсээсээ хаясан. Амьдралдаа ажил нээх хийж байгаагүй.

Ирэх жилээс сургуульд сургана гэж бодож байгаа. Иймэрхүү хүмүүст ажил хэр олдох бол одоогоор. Мөн би тэр нөхрөөс нь эгчийгээ бүүр мөсөн салгамаар байна. Хүүхдүүдээ тэжээдэггүй архи уудаг хүүхэнддэг тийм хүнтэй би эгчийнхээ үлдсэн амьдралыг үрүүлмээргүй байна. Сэтгэл гарган зөвлөгөө өгсөн таньд баярлалаа…

27 Comments

  1. says:

    наад нэг мэдрэл муутай залуугаа хөөгөөд явуулаач. эр мундсан биш

  2. saihan zaluu says:

    ажилгүй олхиогүй амьтад тийм л амьдралаар амьдардаг юум дүү минь

  3. sunmoon says:

    Өө тэр архичнаасаа сал. Нас залуу байна ш дээ, тэгвэл анагаахын сургууль дээр байхаа. Амжилт хүсье.

  4. MglausCom says:

    Gadagshaa undur hugjiltei bayan uls ru garga. Ugaasaa 35 hurtelee zaluuhand toocogdono

    Busad guren yaj amidraad hudulmurluud bn boditoor n uzuul

  5. Horon ugtei emee says:

    ene zaluug gambaa yum uu esvel dorjoo gedeg uu LoL

  6. re says:

    Ene zaluug murun gedeg uu

  7. вантөмөр says:

    ер энэ сайтад сэтгэгдэл бичдэг хүмүүс ихэнх нь нэг л их өөгүй цэвэрхэн үнэнч хүмүүс байх юм хүний амьдрал чинь алдаа оноотой л байж таарна захидал бичиж байгаа хүмүүс өөрийнхөө сэтгэлийн дарамтыг бусадтай хуваалцаж бусдын зөвлөгөөг сонсоё гэж бичсэн болохоос хэн нэгэн энхийн цагаан тагтаагаар доромжилуулах гээгүй л байх даа

  8. Abc says:

    Minii taniliin eej 55 nastaidaa jinhene hairtaigaa uchirsan gej yarij bsan. 3 udaa salaad 3 huuhedtei. Tegehed bi hun heden nasandaa ch shine amidral ehelj boldog yum bna gej oilgoson.
    Hun ooroo zov setgeltei, hun gomdoohgui yavbal amidral ayandaa saihan boldog sanagddag.

    Ooriinhoo setgel sanaag evguitsuuleed taivan bdaliig ni aldagduulaad bgaa humuusees zorig gargaad salaad surchih heregtei yum shig bgaan. Amidral bayan shdee.

  9. hi says:

    mongolman neeree unen helj shu bi sanal 1 baina ene huuhnuud yamar teneg baidag yum be. bi ch emegtei l dee. heleh ug alga daa.

  10. Бариач. says:

    анагаахад сурч байгаад гарсан бол хүний биеийн анатомийг сайн мэддэг байх нь тэгэхээр Бариа заслын дамжаа сургалтанд суулгаад, үнэмлэх аваад ажлын байр нээгээд өгчих бүтэн бие аарцагны гажилт засдаг сургалт 2 курс нь 300-д мянга, сар гаран л явна тэгээд мэргэжлийн үнэмлэх авчихна. өөрөө ажлын байр нээхэд 1 их зардал орохгүй хэрвээ боломжгүй бол хаа ч очиход бариа засалчаар шууд авна цалин нь боломжийн юм билээ. Давхар үсчин гоо сайханч болж болох юм хамгийн гол нь хүүхдүүддээ цаг зав гаргах ажил хийсэн дээр дээ.Салах эсэхээ тэд мэднэ биз. амжилт.

  11. ygyg says:

    угаасаа сургууль ч төгсөхгүй, ажил ч хийхгүй, хүүхдээ гаргаад ажил хийгээд явдаг хүүхнүүд зөндөө л байдаг шд.  эгч нь угаасаа л ажилгүй анхиагүй хүүхэн байна. тэгэхээр чинь эр хүн дээрэлхэхгүй яахав дээ

  12. Ariynaa says:

    chi yaasan teneg huuhen be egchiigee nohoroos ni huuhduudii ni aavaas ni salgah sanaatai jinhene shulmas gej chamaig heldiinshd. Hunii ger buliin aduudald buu oroltsoochee har gai min er emiin dund iljig buu jorool gej medehuu. Iimerhuu zavaan shulmasuudaas bolj ger bul salj huuhed onchrood bhii lai bolson yumnuud bhiimaa

  13. Busgui says:

    Geriin uilchlegch huuhed asragchiin ajil ih erelttei hun oldohgui l baina gesen huuhedtei humuus ih baina daa.Egch chin bol sain hiine dee.

  14. Хэн нэгэн says:

    Үнэхээр гунигтай бас харамсалтай л амьдрал байна даа. Тэгэхдээ эмэгтэйчүүд ерөнхийдөө л нэг байх юм даа. Би ч ялгаагүй л дээ. Иймэрхүү юм уншихаар өөрийгөө бас давхар олж хараад байх шиг.
    Захидлын эзэн зөвлөхөд өмнө нь сурч байсан чиглэлтэй нь дөхүү байвал зүгээр байх цаг хугацаа ч их алдахгүй. Хэрвээ оюутан болчихвол хорвоо ертөнцийг арай өөрөөр хараад тэр тэнэг архичингаасаа салж мэдэх л юм. Тэгэхдээ хүнд туслаж чадахаар өмнөөс нь шийдвэр гаргаж болдоггүй л хорвоо шүү дээ. Хүүхдүүдээ бодоод л салж чадахгүй гэх болов уу даа. 3-ийн гурван хүүхэд гэдэг чинь бас тоглоом биш шүү дээ.

  15. someone says:

    Ямар мундаг эмэгтэй вэ. Эгчдээ санаа тавьдаг. .үйлс нь сайхан бүтнээ.1,т эгчтэйгээ чтн сэтгэлээсээ бүх хар бодол гуниг цөхрөлийг нь гартал нь сайн ярилцаарай. 2,т өөрийнх нь саналыг сонсоод урд нь байсан мэргэжилтэйн дөхөм мэргэжлээр сургах тал дээр бас шүдний эмнэлэгт сувилагч байж болно. . Шүү цэвэрхэн ажил. Хувиараа юм хийх ч юмуу бизнесийн санаа олоод хамтдаа эхлүүлээрэй. Амжлт хүсье.амьд аиьддаа бие биенээ ингэж хайрлаж туслах шиг сайхан зүйл хаа байнаа.

  16. hmm says:

    Gantshan unen yum helye. Er emiin hoorond iljig adil buu jorool

  17. face says:

    Энэ хүмүүс цэцэрхэж загнахаа л бодох юмаа. Хуний асуултийг ойлгоод ч уншиж чадахгуй байж. Энэ захидлийн эзэн энд яагаад эгчийгээ хар багаасаа хүүхэд цувуулсанг нь шүүмжлээдэх гээгүй. ямар дамжаанд явуулахуу, эгчдээ яаж туслах вэ гэж асуусан бн шдээ. Энэ хун уншигчидийн зөвлөгөөг аваад  түүний дагуу проблэм шийдвэрлэх зорилготой бн. 
    Мэдэхгүй юм даа. Хэрвээ их сургуулид сурна гэж бгаа бол англи хэл компутэрийн дамжаанд явуулвал яж бн? Тэгээд тэр хар ямнаас нь салгасан нь 100% дээр байхаа. Амжилт!

  18. j says:

    Yamar sain duu ve iim saihan setgeltei tushigtei duutei hun alzahgui dee Hamgiin gol n egchiigee negent salsan bol butsaaj bitgii niiluul Huuhduud yaah ve ayndaa usuud tom bolchihno Harin egch chin zalyygaaraa bma bolovsrol medleg ezemsheed amidarcj ehelhed oroitoogui bna daa Ed material setgel sanaanii dem hamtad n uguurei

  19. Bb says:

    Yaah gj ene humuus yu yunii duhand hurelgui huuhed tsuwuulaad bdag bnaa orchin uyed jiremsnees hamgaalah ochnoon arga garchaad bhad, odoo yaay ghew huwi tawilantaigaa ewlereed ter nowshoos n salgasan dr tertei tergui amidrald tus nemer bolku gai bolj bga huneer yaah yum

  20. Monroe says:

    Nuhriig n ariunbold gedeg uu? 

  21. тр says:

    үсчин гоо сайхны дамжаанд суулгавал зүгээр байхаа өөрөө 1 подвол түрээслээд янзлаад орлого ч яахав болоод байдаг юм шиг бна лээ. хамгийн гол нь нөхөр нь гай болох байхдаа дарамтлаад

  22. nasaa says:

    egshiigee suvilagch mergejiltei bolgo..tegeed huuhduudtei n canada esvel hoid europii  ornuud ruu tsagaachluul..za gehdee ene muruudul l baihdaa..egch chin neleen teneg huuhen bna shuudee..ugn anagaahad surch bsan turshlaga deer n undesleel neg mergejiltei bolgochihvol ch..

  23. mongolman says:

    Эмэгтэй хүн ер нь суух хүнээ сайн таньж мэдэж байж суугаад нөхрөө энэ биений минь тал нь мөн гэж бодсон цагтаа л олон хүүхэд гаргамаар санагдах юм. Сайн таниагүй байж сууна тэгээд л хүүхэд цувуулаад эхэлнэ тэгээд зодуулаад доромжлуулаад явна. Өөртөө итгэлтэй 1 нь сална тэгээд баахан хүүхэдтэй юу хийж яаж амьдрахаа мэдэхгүй хөөрхий муу аав ээж ах дүү дээрээ очино тэдэндээ тээр болно. Хамгийн гол нь хүүхдийн ирээдүй бүрхэг болно. Царайны сайхнаар цай сүлдэггүй хувцасны сайхнаар хүн танихгүй түрийвчний зузаанаар сайхан амьдрахгүй ээ бүсгүйчүүдээ. Эр хүн сармагчингаас арай дээр царайтай нохойноос дутуугүй хүн чанартай шоргоолжноос дутуугүй ажилсаг арслангаа илүү гэр бүлээ хамгаалдаг байхад л эмэгтэй хүнд хань болно доо…

  24. Guta says:

    Manai avgai eniig 1 unshaasai. Tegeed uuriiguu 1 dygneesei. Tsaana chini iim nyhryyd bn shy gej

  25. atman says:

    Bi anhniihni shuu. Egchiigee ajild oruulaarai itgej bna shuu. Bas ter novshoos salagaarai.

  26. Helen says:

    Chi l bitgii egch shigee amidraarai..hair durlal uerhel geheesee iluu huvi hund bolovcrol ydjil uzuuleh um heregtei…

  27. Ах нь says:

    Оо архичин бол хэцуу! 28 бол залуу байна шуу дээ! 
    Сайн сураад, чамбай ажиллахад ч аяндаа босч ирнэ дээ! Эгчийнхээ сэтгэлийг зов талаас нь залаарай! Залуухан бусгуй алзахгуй! 
    40 хурэхэд хуухдууд том болсон; амьдрал тэгшрээд сайхан даа! 
    Европууд 40 насанд амьдрал донгож эхлэнэ гэдэг! 
    Хуухдууд том болсон; нас залуу; Жинхэнэ амьдрал тэгширч бгаа юм даа! Энэ уг чухал шуу!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.