Эрчүүдээсээ асууя!

vzaimootnosheniq6

Сайн байцгаана уу. Би 1 хүүхдийн эх. Нөхөртэйгөө суугаад 9 жил болж байна. Эрчүүдийн хувьд анхны хайр гэж юу вэ? Та нар минь энэ талаар хэлж өгөөч. Учир нь би саяхан нөхрийнхөө мэйлийг уншсан юм. Гэтэл надтай гэрлэхээсээ өмнө найзалж байсан бүсгүйтэйгээ бичсэн байсан. Би чамд хайртай, чамайг санаж байна, цаашдаа чамайгаа байнга санан дурсаж явнаа гэж бичсэн байсан. Би тэрэнд нь маш их гомдсон, надад үнэхээр хайртайдаа гэж дэндүү их итгэж байсан болохоор тийм юм үзээд маш их шаналж өвдсөн. Надад зүгээр л энэ хүн хэзээ ч хайртай байгаагүй  юм байна гэдэг бодол байнга төрөх болж, сэтгэл минь хоосроод нөхрөөсөө маш их хөндийрсэн.

Гэтэл манай нөхөр би хэзээ ч чамд хайргүй байгаагүй энэ миний алдаа би зүгээр над руу мэйл бичихээр нь л хариу бичсэн. Цаашдаа ч тийм зүйл гаргахгүй гээд амлалт өгөөд байгаа. Би тэрэнд нь итгье гэсэн ч сэтгэл минь нэгэнт хөрчихсөн юмуу нэг л итгэл төрж өгөхгүй, энэ үгнийх нь цаана бас л худал хуурмаг нуугдаж байгаа болуу гэж эргэлзээд хайртай гэдэг үг нь хуурмаг санагдаж, тэврэлт нь ч үнсэлт нь ч таалагдахгүй нэг тийм хөндий болчих юм. Миний өөрийн энэ байдал минь надад дэндүү түвэгтэй ч санагдах шиг. Маш удаан миний мэдснээр сүүлийн 4 жилийн турш харилцсан байсан. Тэрнээс өмнө харилцаатай байсан эсэхийг нь би мэдэхгүй ээ мэйл нь л тийм байсан. Байнга л чи минь яагаад таг байгаа юм, яагаад ойрд хариу бичихгүй байна юм, утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм гэсэн байсан…

18 Comments

  1. bbb says:

    Анхны хайр ариун нандин чигээрээ л үлдсэн. Ахиж уулзлаа ч гэсэн одоо дурсаад инээхээс цаашлахгүй л дээ.

  2. bold says:

    aan erchvvd hair gedeg vgiig hamaagvi helchdegiinmuuu urdnii hvvhneel shaah geel ter hvvhnee dorgioj bhgvi yu kkkk

  3. bataa2853@yahoo.com says:

    гэр бүлгүй хүмүүс нь уучлахгүй сал гэнэ. гэр бүлтэй хүмүүс нь уучил гэнэ. энэ бол тодорхой. тэгэхээр хэрвээ уучилж байгаа бол уучилсан шиг уучилж сур. уучлахгүй гэж байгаа бол юу алдаж, юу онох вэ гэдгээ дэнсэлж бод. шаардлагатай бол нөгөө хүүхэнтэй нь холбогдоод яагаад ингээд байгааг нь лавла. чамд эхнэр хүүхэдтэй хүн таалагдаад байгаа юм уу гээд холбогдоод үз. ихэвчлэн хөнгөн, хийсвэр зүгээр л энгийн харилцаа байх нь элбэг. тийм учраас нэг их зүйл бодоод байх хэрэггүй. эр хүн эцсийн эцэст өөрийн гэр бүлээ, миний гэсэн зүйлээ л авч үлддэг юм. анхны хайраа биш гэр бүлээ сонгодог гэсэн үг. эр хүн бусдыг шохоорхоно гэдэг нь хайрлана гэсэн үг биш. хайртай гэж хэлсэн нь ч гэр бүлээ орхиод тэр хүнээ сонгоноо гэсэн үг биш гэдгийг ойлго. эр амьтны сэтгэхүйн онцлогыг захын сэтгэлзүйч хэлээд өгөх байх. хүндээр тусгаж аваад байвал үйл хөдлөл ч хүндээр л тусна. ухаантай байгаарай. ӨРӨӨЛИЙГ УУЧИЛСАН БОЛ УУЧИЛСАН ШИГ УУЧИЛЖ СУР, ӨӨРИЙГӨӨ Ч БАС УУЧИЛЖ СУР. 

  4. ganbaa says:

    Эрчүүдийн хувьд анхны хайр гэдэг бол нэг их ач холбогдолтой зүйл биш ээ. Зүгээр л амраглах боломжийг хайж байна гэж бодчих. Харин бүсгүйчүүдийн хувьд бол сэтгэл зүрхнийхэн асуудал байдаг бололтой. Манай эхнэр ч гэсэн анхны хайрттайгаа нууцаар харилцдаг байсныг нь мэдсэнээс хойш сэтгэл нэг л сонин болчихсон доо. Сэтгэл сэвтэй болохоор хэцүү дээ хэцүү.

  5. Би says:

    Үнэтэй зөвөлгөө өгсөн та бүхэндээ баярлалаа. Авах гээхийн ухаанаар хандах болноо. Надад өөрт минь ямар нэгэн нууц байхгүй ээ. зөвхөн өөрийн хайраар нөхөртөө хандаж ирсэн болохоор л эмзэг хүлээж авсан байж болох юм. Цаг хугацаа гэдэг хамгийн сайн эмч болохоор би удахгүй урьдын адил жаргалтай болох байх аа.

  6. OwlMusya says:

    minii bodloor nuhur chin chamd hairtai, gehdee nuhurt chin neg asuudal baina, urid n darj chadaagui huuhnee yaj iij baigaad neg darchih yumsan gesen bodol, tuuniig bur ulam ih devergej baigaa, chi shuud asuuh heregtei minii bodloor uneheer tiim yumuu esvel gants darchii gej bodood baigaa muu geed нялуунаас шулуу нь дээр

    harin busad busguichuudee helehed bi odoo hurtel anhii hairaa hen baisaniig sandaggui sanah gej ch oroldoj baigaagui yum baina

  7. altaa says:

    Naaduul chin anhni hair ene ter geed hudlaa soliorch baigaa bolohoos tsagaa tulahaar ter anhnii hairaa dagaad ger bulee orhij chadahgui tiim l aimhai hulchgar ymnuud baigaa daa. Terend neg ih ach holbogdol bitgii og. Tsaad huuhend ruu n email bicheed manai nohortei bitgii harits geed helchih.

  8. Saraa says:

    Zaa ene erchuud bugd hudalch huurmag archaagui novshnuud.Iim banzaluudaa nedsen yum bol yah gej ailiiin ohin huuhdiig huuhed garguuldag bainaa.Gantsaaraa olon nudleed olon hodoodtoi hirtei huvtsastai arhia uugaad banzaldaj dix metiin ovchnoo avaad uhej baihgui.

  9. Tugsuu says:

    Erchuud gdg anhnii hairaa hezeech martdaggvi humuus bdag gseen

  10. Monroe says:

    Nuhur chin uyn altsgar nowsh we

  11. sky says:

    ter huuhen ruu zahidal bicheed eyeldegeer dahij haritsahgui bhiig husehgui yu.nuhur chin uneheer ih haramsaad uuchlalt guigaad bur nuhruuruu bichuulsen ch yadgiin.dahij holbogdohgui bolgoh heregtei.

  12. aaviin chin nz says:

    Shalig zavhai yum bichsen bj bno harin sanadag hezeech martahgui ntr gej hutssan bh yum bol zail geed yvuulval taarna. Tsag urgelj boddog huuhniihe hajuud ochood tevred hevtej bval taarna sht davartsan novsh ve. Chinii gomdoh n argagui

  13. zulaa says:

    Er hunii shynaliin zan baihoo. Gehdee chamd amlaj bgaa bol itgeed uzej yagaad bolohgui gej yamar amidralaa aldaad bgaa bish. Chamd hairtai bolohoor l 4 jil haritsachihaad salaagui l b.a shde. Er ni negniihee ytas mailiig uzej yadag b.aa heruuliin l nemer. Bi l law zarim oroi anh uerhej bsn zalyytaigaa holbogdoj hugjiltei zuil yariltsdag tegj baital nuhur asuudag l daa my hani yasan bayartai bh yum geed l.. bi hen gedegiig ni heldeggui gehde bi nuhuruu araar ni tawihgui ch gesen haad huntei haritsah goe l bdag ene minii byatshan nyyts. Hun bur nyytstai uur uuriin oron zaitai baij amidral ytgatai shde. Nuhur anhandaa harduulah geed l ter huuhen handraad geh met zuil yaridag bsn bi ch hydlaagaasaa joriig ni taaruulj hardaj ugdug hahaa erchuud ih l mangar ch yum shig huurhun ch yum shig humuus dee. Ehner bidnees erchuud er ni yawaldah yyh teneh ni hamaatai bdag yum shuu. Chi uur mail hayag neegeed uur luugee hairtai chamaig l boddog geh met zuil bichchih teed hariu bich chi ch ter ued taalagddag bsn odoo harin nuhurtei gh met zuil bich teed nuhurtuu ynshyylahaar uldee. Nuhur chini chamaig aldchih wii gej suns ni zailna bas chinii nuhurtei gedeg ugiig haraad chamtai syysandaa uneheer bayarlana daa iim neg arga b.aa b.a. haad uun shig uuriiguu duwiilguj gemgui hardyylah chini er hund heregtei jornii neg dee. Za amjilt

  14. unen says:

    haha anhni yum yu gej martagdah ve haayaa uulzaj l baigaa bi bol tegeh l baisan saihan shu de

  15. meegii says:

    herwee nadad iim zuil tohioldwol heruul margaan uusgej ter huuhen ruugee yw gej boon ym boloh bh.uuchlaad ongorson ch jijig sajig heruul uuseh burt teri ni sohoj asuudliig hundruuleh bno.yagaad zowhon emegteichuud tewchij tesch ger bulee awrah estoi ym be.er hun bur ger bultei bolchood dor hayj neg udaa huurah asuudal gargaj terii ni ehner ni uuchilj bj huuhdee onchruulehgui awch uldej bdag.setgeld orson sew nasan turshid sharh bolj sederseer etsestee hair setgel ugui bolj amidral utgaa alddag.oor huuhend hairtai gj bichsen bol bi hezee ch uuchlahgui.uuchlahiig ch husehgui.

  16. Одоо муу муухайг орхиж сайн сайханд тэмүүл. says:

    Яахаа та өөрөө мэдэх хэрэг. Гэхдээ яаран дааран шийдэх гээд хэрэггүй. Ухамсарт хүн та аливааг шийдэхдээ сэтгэл хөдлөлүүдээсээ ангижирч байж ( түүн дотор гомдох ч орно ) асуудалыг шийдэх ёстойг дурьдах илүүц бизээ бүсгүй минь. Та тухайн үед уучиллаа гэж шийдээд нөхөртөө боломж олгосон байна шүү дээ. Тэгэхээр түүнийгээ гүйцэлдүүл. Та нөхөртэйгөө анхлан ханилж, суухдаа бүхий л уйтгар гуниг, зовлон жаргалыг гэтлэн туулна гэх бодлоор суусан л байж таарна. Тэгвэл тэдгээрийн нэг нь танай амьдралд тохиож та түүнийгээ давж, гэтлэнэ гэсэнчлэн нөхрөө уучилж цаашил хамт үсээ цайтал амьдрахаар шийдсэн байна тэр нь ч зөв бүсгүй минь. Та гэр бүлээ тухайлан хэлбэл нөхөр, хүүхэд, өөрийнхөө ч ирээдүй, амьдрал сайн сайханыг аваржээ. Учир нь та тухайн үед нүүр бууруулж, сэтгэл хөдлөлдөө бүрэн хөтлөгдөж одоогийн амьдралдаа цэг тавьсан бол та ч, нөхөр чинь ч, хүүхэд чинь маш хэцүү байдал сэтгэл зовьнол, гомдол, гансралаар амьдрах байсан тийм биш гэж үү. Та сайн бод таны дуртай даашинз, гутал гэмтэж сэвтэхэд хүн засуулж янзалуулчихаад дуртай болхоороо улам л гамнаж, хайрлаж эдэлдэггүйсэн билүү? Тэгвэл та нөхрөө уучилсан л бол одоо тэр анхны хайр энээ тэрээ гэсэн танай амьдралд огт хэрэггүй, таны аз жаргалаас одоог хүртэл хомсолсоор байгаа тэр бүсгүйг март, санаанаасаа гаргаж хая. Яг үүнтэй утга дүйх сэдвээр би өчигдөр бас нэг хүнд зөвөлсөн юм. Яг үүнтэй л ижилхэн нөхцөл байсан. Тэгэхээр бүсгүй та гомдоод, гоморхоод байх зүйлээ одоо үлдэн хөө, хая хэдий болтол, хэдэн жил? Арай бүх амьдралаараа гомдож, гонсойж явах гээгүй юм байгаа биз дээ бүсгүй минь! Амьдрал дэндүү сайхан шүү дээ үүнийг чинь бид хайр, энэрэл, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байж туулах ахуй л аз жаргал гээч биш гэж үү. Тэгэхээр та яг энэ мөчөөс эхлээд уучилсан өршөөсөн тэр шийдвэрээ гүйцэлдүүлж амьдралд буулга. Та өөрөө ч мэдэхгүй анзаарахгүй байхад тэр явдал таны амьдралд оршиж мөрөө гаргасаар улам бүр дордуулаад байна шүү дээ. Энэ таны сонголт гэж үү? Тиймээс бүхнийг уучилсан бол одоо мартаа. Харин та нөхрийгөө анх аав болгосон ачтан, түүндээ бүхнээ зориулж аз жаргалаар дүүрэн амьдарч байсан тэр амьдралдаа эргээд ор. Явж явж гомдол, гунихрал хамгийн ихээр таныг л мөхөөнө. Өнөөдрөөс эхэлж нөхөртэйгөө цагийг хамт аль болох зугаатай, сайн сайхан өнгрөө тэгээд л гүйцээ үүнд хэцүү зүйл огт байхгүй. Түүндээ гоё хоол хийж өг, үдэшийн амраглалдаа түүндээ яаж өөрийгөө гоёоор бэлэглэхээ бод г.м. Таньд дахин зөвлөхөд та нэгэнтээ л уучилаж боломж олгосон бол түүнийгээ одоо нөхөртөө олго, өг харин хэрхэвч өнгөрсөн тэр муу явдалыг бодож байнга шаналж, гомдож гоморхоод байж болохгүй шүү та чинь аль хэдийнээ уучилсан шүү дээ бүсгүй минь. Эцэсд нь танай гэр бүлд аз жаргал нөхөр та 2-т чинь халуухан хайр, янашлалыг хүсэн ерөөе! Амжилт бүсгүй минь.

  17. zochin says:

    Martaad shan amidraarai emegtei hun gj iimerhuuu jijig sajig ymiig orhiod martaj bj l twan amidrna shu de. ongorson ymiig ongorsond n uldee. chmd ch gsn huwiin amidral gj bsan bh. chmd ch gsn nuhurtuu medegdmeergui nuuts gj bs bsan bh. zgr l mart hichneen ger bul ch gsn huwiin amidraltai ongorson amidraltai humuus shude. yhv dee neg huuhen nairah gj oroldoj geed l oilgochih chmd amar shu de. az jargal husie:)

  18. ... says:

    Нөхөр чинь чамд гэр бүлдээ хайртай . Би ч гэсэн анхны хайртайгаа сүлжээнд холбогджил байдаг.  2 биенийхээ  Аав ээж ,эхнэр ,  нөхөр хүүхдийнхээ  мэнд усыг асуудаг. Гэхдээ хэзээч уулздаггүй. Уулзыч гэж боддоггүй.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.