Яаж энэ охиныг холдуулах вэ? Тэрний толгойноос яаж өөрийгөө арчуулах вэ? /2/

Энэ богино хугацаанд ийм олон хүн уншиж, сэтгэгдэл бичнэ гэж бодсонгүй. Сэтгэдэл бичсэн та бүгдэдээ баярлалаа. Би зохиолч хүн биш учраас зохиож бичээгүй шүү, үнэхээр ийм л ядаргаатай хүнтэй учирчихаад байна. Эрэгтэй хүн байсан бол дийлдэг ч бай дийлддэг ч бай нэг сайн зодолдоод салъя гэхсэн, эмэгтэй хүнийг чинь яаж ч болдоггүй юм байна даа. Би өөрөө худалдааны чиглэлээр нилээн хэдэн жил ажиллаж байгаа болохоор харилцагчдаа бодоод утсаа өөрчилж болохгүй юм аа.

Харин тэр дугаар блоклох нь сайн санаа юм байна. Бас нэг зүйл хэлэхэд сэтгэгдэл дунд нэг эмэгтэйн Фейсбүүк хаягийг тавьсан байна лээ. Огт танихгүй хүний фейс хаягийг бичсэн зүйлтэй минь холбож болохгүй биз дээ. Тэр эмэгтэйн таньдаг найз нөхөд байвал сэтгэгдэл бичсэний хүний өмнөөс уучлал гуйгаад, надтай огт хамаагүй танихгүй хүн шүү гэдгийг хэлье.

Харин жирэмсний тестийг тэр охин л өөрөө надад үзүүлсэн юм. Намайг итгүүлэх гэж тэгээ байлгүй. Тэгээд л би эмэгтэйчүүдийн эмчээс ганцаараа очиж асуусан юм. Заза олон юм нуршаад хэрэггүй биз дээ. Та бүгдэд баярлалаа би дугаарыг нь блоклоно оо.

10 Comments

  1. Naraa says:

    Tiim bhaa ene Gegeencom chini Elgemsuuenerengui ania bsn yum bna shdee. Ania ch sumtai ni ch sumtao shuu. 

  2. kaka d says:

    Bi bas yag tegj bodood bsan yum, 1 tiim setgetsiin uvchtei hun shig yum bichdeg, yamar ch yumiig zaaval guivuuldag.

  3. emma says:

    novshiin umnuud tanihgui hunii facebook hayagiig tavij maviad, bolioch muuhai um, zoriud tegj baigaam, shal hugiin.

  4. Block hiij yahiin busad n uursduu blockoo hiij tuslaad bhd chini kk

  5. dis says:

    Gegeentsegcom bvhniig meddeg gj bodsiin block hiihiig meddegvin bnshdaa hoho

  6. Aanhaan aij yavbal amind ulziitei ayutugai chichirtugei edr

  7. zochin says:

    Gegeencom er n ch bolohgui. Uchir n chi ooroo yadargaanii tuil

  8. S says:

    Gegeencom ih medegch mini dugaar block hiihiig medehgui haaguur n yavdag bna. 

  9. Зорра says:

    Болж дээ. Энд тэнд таарсан ч танихгүй юм шиг өнгөрдөг юм шүү. Айж бүлтэгнэж сандарч огт болохгүй. Өөртөө их итгэлтэй зоригтой бай. 

  10. GegeenCom says:

    Yamar utsiig yaj blockloh talaar googledlee yu bi bas teriig chini suraad avah yumsan gehdee odoogoor yadargaany tuiluudtai bolj arai amjaagui l bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.