СЕКСИЙН ХАМТРАГЧТАЙ БАЙХЫН ДАВУУ СУЛ ТАЛУУД

gq_14

Ямар ч сэтгэлийн холбоогүй хирнээ, сексийн харилцаатай байдаг эрэгтэй эмэгтэй найзууд. “Friends With Benefits” гэдэг үгийг урбан толь бичигт ийнхүү тайлбарлажээ. Хайр дурлалын харилцаанаас түр зуур залхсан, эсвэл “залхуурсан” үедээ бүсгүйчүүд өөртэйгөө адилхан эрх чөлөөтэй ганц бие эрчүүдтэй FWB-ийн харьцаа тогтоодог. Хэдхэн жилийн өмнө л анхны ханьдаа өврөө нээгээгүй эмэгтэйчүүдийг “нүгэлтэн” мэтээр үздэг байсан бол, одоо хүмүүсийн харилцаа харьцангуй чөлөөтэй болоод байна. “Сексийн хамтрагч” хэмээх ойлголт шинэ, ичгүүртэй байхаа болиод удаж байна.

Гэвч ийм харьцааг удаан үргэлжлүүлэхэд хэцүү байдгийн нэг шалтгаан нь эмэгтэйчүүд бидний уян зөөлөн, дасамтгай зан юм.

“Ашигтай” талууд

• Сексийн хамтрагчтай байхын хамгийн том давуу тал нь өөрийнхөө ч, өөр хэн нэгний ч зүрхийг шархлуулахгүйгээр, амар хялбар аргаар оргилоод байгаа дур хүслээ нөхөх юм. Ийм харьцаа цэвэр шударга тохиролцоон дээр тогтдог. Хэн нь ч өөрийгөө ашиглуулж байна гэж гомдоллохгүй, хамтрагчаа хардахгүй, утсыг нь шалгаж үзэхгүй, ер нь “зүрх сэтгэл”-ийн асуудлыг үүнд огт оролцуулахгүй. Тиймдээ ч ямар ч дарамтгүй, драммгүйгээр хүссэн таашаалаа авдгаараа давуу талтай.

Сексийн хамтрагчдад болзох, бие бие рүүгээ байнга мессеж бичиж хаана байгаагаа илтгэх, тайлбар тавих, 100 хоногийн ойгоор бэлэг авч өгөх шаардлага байдаггүй. Хэзээ хүссэн цагтаа бие биенийгээ дуудаж болно.”Унтах болохоороо л дуудлаа!” мэтийн гомдол та хоёрын хэнээс нь ч гарахгүй. Учир нь анхнаасаа л та хоёрыг холбох зүйл нь зөвхөн секс байсан.

Сексийн хамтрагч нар ихэвчлэн бие биетэйгээ нээлттэй харьцдаг. Учир нь тэдэнд нэг нэгнийхээ сэтгэлийг эмзэглүүлэх вий гэсэн айдас байдаггүй. Тиймдээ ч дотно харьцаанд орж байхдаа 100 хувь өөрийнхөөрөө байж, хүссэн бүхнээ туршиж үзэх боломжтой.

Сексийн хамтрагч нар бие биедээ ямар ч өргүй. Нэг нь уулзахгүй гэж хэллээ гээд гоморхох эрхгүй, шаардлага ч байхгүй. Ихэвчлэн сексийн өндөр мэдрэмжтэй хүмүүс ийм харилцааг сонгодог тул, амрагийн ажилдаа туршлагажаад авна.

Сул талууд

• Хамтрагч нарын хэн нэг нь нөгөөгөөсөө сексээс илүү гүнзгий харилцаа хүсч эхлэх үед ихэвчлэн FWB нарын холбоо дуусгавар болдог. Эсвэл хамтрагч нарын нэг нь өөр хүнд сэтгэл алдрах үед нөгөө нь хардаж эхлэх тохиолдол бий. Ялангуяа бүсгүйчүүд бидний хувьд сексийг, сэтгэлээсээ ялгаж салгах нь тун төвөгтэй байдаг. Гэвч хэрэв чи зөвхөн “ашигтай” нөхөрлөлийг хүсч байгаа бол зүрхээ хазаарлахаас өөр аргагүй. Хэрэв чи төрөлхийн өмчлөгч зантай нэгэн бол анхнаасаа ийм харилцааг эхлүүлэхгүй байсан нь дээр.

Урьд нь найзууд байсан хүмүүс сексийн хамтрагч болох үед тун удалгүй тэдний дунд байсан хуучин нөхөрлөлийн үнэлэмжүүд үгүй болж эхэлдэг. Тэд найзууд шиг ярьж, хуучилж чадахаа болино. Хэрэв чамд багаасаа найзалсан эрэгтэй байдаг бол түүнтэй хамт согттолоо уухгүй байхыг зөвлөе. Учир нь чи дараа нь сайн найзыгаа алдсандаа харамсаж мэднэ.

Чөлөөт сексийн амьдралтай байсан хүмүүсийн тал хувь нь хамтрагчтайгаа ирээдүйд ч холбоогоо тасалдаггүй. Жирийн найзын түвшинд ч бай, бага зэрэг харилцаатай хэвээр байдаг. Энэ нь ирээдүйнх нь жинхэнэ хайрд саад болж мэднэ.

Яагаад эмэгтэйчүүд хамтрагчдаа дурладаг вэ?

Чи түүнийг үерхдэг байсан бүх бүсгүйгээ араар нь тависныг мэднэ. Чи түүний хайр дурлалын талаарх “тэрсүүд” гэмээр үзэл бодлыг ч мэднэ. Чи түүний сэтгэл зүрх хэн нэгнийг хайрлахад бэлэн бус гэдгийг мэднэ. Түүнтэй унтаж эхлэхээс өмнө чи иймэрхүү дутагдлуудыг нь хүлээн зөвшөөрч, найзын үүднээс харьцдаг байсан. Гэвч хэд хэдэн удаа түүнтэй цуг шөнийг өнгөрөөсний дараа-дур тавилтын өнөөх хүчтэй, эерэг мэдрэмж тэдгээр хөгийн чанаруудыг нь өчүүхэн жижиг зүйл болгож харагдуулна. Гэнэт л сексийн хамтрагч, найз чинь үнэхээр сайн, сайхан залуу мэт харагдаж эхэлнэ. Сайхан харагдах нь цаашлаад хайр мэт бодогдож эхэлнэ. Хэдий түүнийг муу залуу гэдгийг нь мэддэг ч, чамтай л байвал тэр өөрчлөгдөж магадгүй юм шиг санагдана. Тэгээд энэ талаараа түүнд хэлтэл-BOOM!-тэр гайхаж, цухалдах болно. Яагаад чи түүнийг өөрчлөгдөнө гэдэгт тэгтлээ итгэнэ вэ?Бүх учир гайхал гормонд л байгаа юм. Дур тавих үед бидний тархинаас “халамжийн гормон” хэмээгддэг окситоцин ялгардаг. Хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах, хэн нэгнийг хайрлах үед ч бас мөн адил бодис ялгарч, бие сэтгэлийг тайвшруулж, гүн сэтгэгдэл төрүүлдэг байна. Гэвч эрэгтэй хүнээс окситоцин ялгардаггүй. Тиймээс чи түүнд дурлаж эхлэх үед, тэр чамайг зөвхөн “ашигтай” найзын нүдээр харж байж ч мэднэ. Эсвэл багаасаа сексийг зөвхөн хайртай хүмүүсийн нандин холбоогоор төлөөлүүлж ойлгож ирсэн бүсгүйчүүд хамтрагчаасаа илүүг хүсдэг юм.

Дурлахгүйн тулд яах ёстой вэ?

• Хэрэв зохих ёсны хамгаалалт аюулгүй байдлыг хангаж чадна гэж үзвэл нэгээс илүү хамтрагчтай байж болно. Тэгвэл хэн нэгэнд нь онцгойлон татагдахгүй.
• Хамтрагчтайгаа утга учиртай зүйлийн талаар бүү ярь. Яриагаа хөнгөн байлга.
• Нэг нэгнийхээ найзууд, гэр бүлийнхэнтэй бүү танилц.
• Ирээдүйн талаар бүү бод, бүү ярь.
• Бие биетэйгээ дотночлон хамт байх цаг бүү гарга.
• Түүнээс илүү зүйлийг бүү хүсэн хүлээ. Хэзээ нэг өдөр чамайг хайрлаж эхэлнэ гэдэгт бүү итгэж найд.

FWB-ийн дүрэм:

• Хамтрагчид хоёул ганц бие байх ёстой.
• Эв найртайгаар салсан экс хосууд гайхалтай сайн сексийн хамтрагчид болох нь бий. Гэвч хэн нь ч хэнийгээ гомдоогоогүй тохиолдолд.
• Хэрэв хамтрагчид ийм харилцаанаас таашаал авч чадахгүй байвал, өөрөөр хэлвэл өөрсдөө үүнийг хийснээрээ аз жаргалтай болохгүй байвал зогсоох хэрэгтэй.
• Хэрэв чи түүнд сэтгэл алдраад эхэлвэл, түүнийг ч бас чамд дурласан гэж өөртөө итгүүлэх оролдлого бүү хий. Хэрэв энэ мэдрэмж чинь даамжраад ирвэл харилцааг зогсоо.
• Нөгөө талаар, чамд сэтгэл алдарсан хэн нэгнийг сексийн хамтрагчаар сонгох хэрэггүй. Хүний зүрхээр бүү тогло.
• Түүнээс өөр хүнтэй унтаагүй байлаа ч,тогтмол шинжилгээнд ор. Тэр чамд мэдэгдэлгүйгээр өөр бүсгүйтэй учирсан байх боломжтой гэдгийг санаарай. Боломжтой бол цуг явж шинжилгээ өгдөг байвал сайн.
• Хамтрагч нар эхнээсээ л заагаа тогтоож, харилцан ярилцсан байвал сайн. Юуг хийж болох ба болохгүй, бие биенийхээ талаар юуг мэдэх ёстой гэдгээ тогтоо.
• Энэ харилцааг хэзээ дуусгахаа тодорхой болго. Хэрэв та хоёр гэрээ хийх гэж байгаа бол эхний ээлжинд 3 сараар тогтоо. Юм юмыг бодолцож үзэхэд энэ хугацаа хангалттай. 3 сарын дараа хэн нэг нь өөр хүнтэй гүнзгий харилцаатай болсон бол гэрээгээ дуусга. Хэрэв үгүй бол үргэлжлүүлэх юм уу, бие биенээ өөрөөр харж эхэлсэн бол жинхэнээсээ үерхээд үзэж болно.Хэдий иймэрхүү эрсдлүүд байгаа ч, хэрэв чи хэсэг хугацаанд хайр дурлалын харилцаанаас хол хөндий байхаар шийдсэн бол өөрийгөө стресст оруулалгүйгээр, таашаал авах боломж нь “ашигтай” нөхөрлөл ч байж болох юм. Хамгийн гол нь өөрийгөө аюулгүй, эрүүл байлгах тал дээр анхаарч, хэзээ дуусгахаа мэддэг байгаарай.

27 Comments

  1. baatar says:

    orchin ued bol yagaad baij bolohgui gej hun neg l amidrana shude husseneere l baih heregtei 

  2. zochin says:

    25tai m75tai enginer tseverch zaluu bna dajgy bietei tseverch togtson ajiltai
    busguite hamtragch bolii khangai_11@yahoo.com

  3. tuka1977@yahoo.com says:

    Iim hariltsaag sonirhoj baigaa zaluu baina. Gereeniihee uurgee bieluulj chadna shuu. Ijil sonirholtoi busgui baina u

  4. tuslaach.., says:

    hamtragch boloh hvn bnuu bi er hvn bolmoor bn

  5. baingiin unshigch says:

    Neeree..bid 2 ih adilhan yum bi ch gsn zaluustai hariltsaa togtoohoor heseg hugatsaanii daraa l teneg teneg yumnuudaa yariad ehliishvvdee..neg ni bvvr durlatsan odoo salahgvi yadargaa boljino..2jil araas gvijiine getel bi odoo vnen setgeleese neg zaluutai holbogdoj bid 2n haritsaa tun dajgvi bhad gai blh wii gj aihiin.. Er hvn helsendee gdg vg estoi hudlaa…

  6. нээрээ says:

    Би хэд хэдэн ийм харилцаа тогтоож үзсэн. Даанч миний уулзсан залуус сүүлдээ хайр дурлал яриад хардаад эхэлдэг. Уг нь бол би анхнаасаа ” хайр сэтгэл, гэрлэлт гэдэг асуудал байхгүй шүү” гэж хэлдэг. Тэгээд хүнтэй суух төлөвлөгөө байхгүй учраас бэлгийн хэрэгцээгээ хангах үүднээс тогтоодог харилцаашд. Тэгээд ч хайраа гэдэг үг сонсохоор дотор муухайрахыг яана.

  7. Сүүгий says:

    Bi ug n yag iim bdaltaigaar xaritsaa togtooj exlej bsan chin tsaashlax tusam l bi dasaad bodood arai iluu ix xamt bmaar sanagdaad bdag bolchloo. Yamar ch toxioldold uulzaj uchirch l bgaa bol tiim xondii sex xiichixeed l xoyor tiishee salaad yavchixdag yum gej yer n xovor bxoo

  8. shiidsen huuhen ni bnoo says:

    Bi iim hariltsaag husch bgaa ch yag tsagaa tulahaar hiisen alham bhgui l bna. haanaas heniig gd haihawdee. Gants bie humuus neg negendee durlah magadlaltai gdgiig bi huleen shuwshuurch bgaa tiim blhr zarimdaa ger bultei hun ni naidwartai yum shig ch sanagddag. gd helchiheer bas buzar gd eldweer heleh bhdaa. yer ni bol hamgiin gol ni hen hendee yarshig tuwug bolohgui ar araa daagaad ersdlee tootsood belgewch ntr heregleed hedii belgewchtei h shinjilgee uguud yawah heregtei l gj bodoj bnadaa.

  9. GegeenCom says:

    Single bhyg husdeg hund bolj l bn gehdee her udaan harilcaag hadgalahuu n asuudaltail yum bn da

  10. kkk.. says:

    Hamtragchtai bolwol yah bol 

  11. kkk.. says:

    bi zandan yma yaj tailahu ih owdohv bi tailmaar zandanga

  12. xoyul247@yahoo.com says:

    Хамтрагчаа зөв сонгохгүй бол өвчин нтр халдаагаад бншд. Ямар  нз охин шигээ цагдаад байлтай биш

  13. sagu.zaluu@yahoo.com says:

    amar shdee sanaa zowoh ch yumgvi yag yu hvseed bgaga shuud heleel hne hamagv hcnd helj chadadgv gaj maygiin hvslee shuud l heleel hne eldew yanziin hvntei untaj uwchin ntr gj sanaa zowoh yumgv

  14. уншигч этгээд says:

    Clooney mailee үлдээхгүй яаж олох гэжаагаан? Хаха

  15. clooney says:

    Tseverhen busguitei. Nuutsaar naizaldag naizuud bolii. Nyaluunaas shuluun deer. sorry guys. Hudalaa neeh mailee bichij bgaad yazn yazniin yum bichsengui.shuluun ni deer. Lol

  16. Зараа says:

    Сексийн хамтрагч гэдэг бол их зөв юм. Ажил, хичээл ихтэй, хөл дээрээ гарах гэж зүтгэж байгаа залуу хүмүүст гэр бүл байтугай үерхэл хайр ч  дэмий. Тэр нь бүтэлгүйтсэнээс болоод сэтгэлээр унаад ажил нь муудвал яах юм?

  17. sss says:

    ger bultei huntei iim haritsaa uusgevel nuuts amrag bolood huvirchih uu?

  18. saihan_sexdii@yahoo says:

    Taniltsi huuhnude

  19. Ер нь бол эрчүүдэд илүү давуу талтай л даа… харамсалтай нь. Гэхдээ эмэгтэй хүн өөрийгөө бүрэн олвол эрэгтэй хүнээс дутахгүй ашиг авч болно

  20. azka says:

      ene  hariltsaa chin erchuudedl iluu ashigtai yum shig bi iim haritsaand baij uzseen yg barag3sar bolol  saljiisan ter zaluu maani sain boloh gd bsniig maani medsen gehvde . 

  21. Орчин үеийн нийгмийн шаардлагаар зайлшгүй гарч байгаа хэрэгцээ. Энд их сайн бичжээ. Лав орчуулга эсвэл өөр сэтгүүл зохиол дээрээс авсан бололтой. 

    Хариуцлагатай, хүндэтгэлтэй, найдвартай, итгэлтэй, “ажил хэрэгч”, мэдрэмжтэй, “гүйцэтгэл, техник” сайтай бол энэ бол харьцангуй эрүүл харьцаа байх боломжтой. Дээр бичсэнээр элдэв драма, зүрх сэтгэл оролцуулахгүй, “мэрэгжлийн” байх шаардлагатай, эсвэл ядаж бэлтгэлтэй. 

    Сексээс илүү харилцаа хүсэх, дотносох, гэрийхэн найз нартай нь танилцах, санах, утсаар ярихыг нь хүлээгээд, өмчлөх, хардах гээд гээд эхэвлэл тэээд л “эрүүл биш” болж байна гэсэн үг. Ажил, амьдрал, гэрээ хэлэлцээр, томилолт, гэр бүл найз нөхөд, үр хүүхэд, хобби, өөртөө зарцуулах үнэт цагаасаа хороолгүйгээр, хэрэгцээ гарах үедээ хоёр талаасаа энэ тэнцүү оролцоотойгоор, ямар нэг тоглоом, далдын санаагүйгээр, харилцан хүндэтгэлтэй, үнэнч шудрага, эмпатитайгаар хийж чадвал одоогийх шиг бүх юм ардаа тооцоо, төлөвлөгөө, эрсдэл ихтэй, “утастай” болсон үед бол үнэхээр хэрэгцээтэй харилцаа. Тэхээр “жинхэнэ” бэлгийн хамтрагчид болно гэдэг сонирхогчид, эсвэл гаж донтонгууд биш харин ч эсрэгээрээ сексийн өндөр мэдрэмж, боловсролтой, нээлттэй, өөрийгөө олсон хүмүүсийн хийх ажил болж таараад байгаа юм. Монголд гэхдээ ийм харьцаа үүсгэх хүмүүс цөөхөн байдаг шиг байгаамаа….

  22. hatan says:

    sex hamtragch bolon booltoi bolmoor bn

  23. Eegii says:

    Odoo tsagt nz zaluu haisnaas sex hamtragch haival iluu oldoh bhoo. Daanch bi iim hariltsaag demjdeggui ym. Tegsen mortloo l sex huseed bga ymda buh zuil ymar sanasnaar amar boloh bish de…

  24. sonirholtoi l ym. ugaasaa heregtei bol iim hariltsaa shaardlagatai shuu emegteichuud l harin durlachihwii gej l neg uulzsan emegteiteegee oirhon oirhon uulzadaggui. uul ni baingiin neg hawitagchtaigaa bwal zugeer bhgui yu daanch ohiduud getsuu

  25. dajgui shu says:

    gants neg zuiliig es tootswol dajgui shuu. bi ene hariltsaag husch bna. 

  26. uur says:

    Yg l ene zuiliig bodoj suuna. Nz zaluu baihgui neg naiztaigaa sex iin hariltsaand durlahgui geer hen hendee gai bolohgui geer zugeer l sex hiideg bolvol yah bol

  27. Lillian says:

    Wow buur geree hiideg FWB hariltsaag lav nadad tohirohgui yum bna . Harin FWB tei zaluutai taaraalduul hariltsaagaa neg mor tsegledegui gedeg taalagdsangui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.