Тэвчээртэй ах…

happy-man

Гадаадад сурдаг нэг жаахан таньдаг ахын ФБ дээрээ бичсэн зүйлийг өнөөдөр уншаад сэтгэл их хөдлөлөө. Тэгээд хүмүүст сургамжтай юмуу гээд энд оруулчлаа. Ахын нэр усыг харин бичээд яахав.

2008 онд Энэтхэг улсад суралцаж байхдаа хүндээр өвдсөнөөс хойш 7 жил өнгөрчээ. 6 жилд нь групп тогтоолгож өнгөрсөн жил хаалгасан ч биед зовиур хэвээр л байлаа. Уул нь эхний жил хагаст эмчилгээ хийлгэж бүрэн эдгэсэн ч эмний гаж нөлөө нь намайг хэдэн жилээр туйлдуулж зовоож өдий хүрсэн. Энэ хугацааг зүгээр өнгөрөөлгүй Хятад руу сурахаар явж, ирээд хэсэгтээ аль сайн гэсэн эмнэлгийн үүд сахьдаг байлаа. Хичээл нь ашгүй цөөн цагаар байдаг учраас өдрийн ихэнхийг өрөөндөө тэнхэрч өнгөрөөдөг. Хичээл их хийхээр толгой өвдөнө. Заримдаа тархины даралттай хүн шиг толгой хагас дутуу ажиллаад хүмүүсийн, найзуудын дургүй хүргэж орхино. Гадуур гарах дургүй. Учир нь бие амархан ядарна. Тиймээс хотын төв рүү бол ховорхон л орно. Хааяахан л гаднаа инээж баясч зураг хөргөө авахуулж, олон нийт дунд орж зовиураа мартдаг байлаа. 

Уул нь өнгөрсөн зун сургуулиа төгсч Монгол бүр буцъя гэж бодсон ч очоод ажил хийж оффист өдрийн 8 цаг суухад бие дийлэхгүй тул буцаад үргэлжлүүлж сурахаар Хятадад ирсэн. Гэрээр хэдэн газар багш хийх зэргээр санхүүгээ, эмчилгээгээ болгодог байлаа. Хөгширчөөд яаж гэрийхэндээ төвөг удахав. 

Одоо харин биед үлдсэн байсан гаж нөлөө нь арилж энэ зун гээд зүгээр болчих тул Монгол руу бүрэн буцахаар шийдээд байгаа. Хичнээн жилийн зовиур бэрхшээл арилж буй тул бөөн баяр. Хичээлдээ явахаа байж Монголд очиж юу хийж яаж амьдрах тухай л бодож өдрийг өнгөрөөдөг боллоо. Мэдээж хичнээн жилээр хойшлуулсан чухал асуудал болох гэр бүлтэй болохыг чухалчилна. Мөн ажил олж хийнэ. Харин ямар ажил хийх вэ гэдэг дээр л их эргэлзэж байна. Би үнэхээр хүнд өвдсөн. Цуг эмчилгээ хийлгэж байсан олон хүмүүс эмчилгээний хүндийг даалгүй нас барсан. Би ч үхэж болох байсан. Мөн би тэр хүчтэй зовиурт олон жил шаналж, амиа хорлох тухай хааяа бодож, хувь заяандаа гомдон уйлж байсан ч би тэвчиж ард нь гарч чадлаа. Ер нь юуны төлөө би ингэж бүтэн 7 жил зовов. Надаар ямар нэгэн чухал зүйлийг бурхан хийлгэх гэсэндээ эхлээд ингэж миний тэвчээрийг сорив уу. Бусад цуг өвдөж байсан хүмүүс эдгэсэнүүд нь 1, 2 жилийн дотор л зүгээр болж байхад минийх яагаад ганцаараа ингэж их сунжрав. Би тэр хүмүүсээс илүү л биеэ анхаарсан. Олон л юм бодогдож байна ойрд. Ямарч гэсэн жирийн нэг ажил хийгээд жирийн хүний адил амьдарвал шударга бус байх юм шиг санагдаж байна.

Урьдны алдсан жилүүдээ нөхөхийн тулд юу хийх үү. Өндөр хариуцлагатай бас улс оронд маань тодорхой хэмжээнд өгөөжтэй ажил хийх нь зөв. Гавъяа байгуулж өөрөөрөө бахархмаар байна. Тэгэж байж л миний хувь заяандаа гомдсон гомдол маань тайлагдах болтой. Бизнес хийх авъяасгүй, тэгэхээр улс төрийн байгуулгаар явбал хоромд том асуудлыг сайнаар шийдэж болдог боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр зунаас энэ чиглэл рүү л анхаарч ажиллаж үзье гэж бодогдож байна. Өнгөрсөн 7 жилийн түүхээ товчлоод бичихэд ийм болж байна. 

Эрүүл бие болон залуу нас хүний хамгийн том үнэт зүйлс юм шүү хүмүүс ээ!

10 Comments

  1. Zaluu says:

    Ohin ooroo buruu oilgoson bna. Gadaadad uls tir oor mongold neg oor. Mongold gol ni ulstor bohir hahuuliar tender nereer gazriin naimaa licens r mongo oldog gedgiig medeed shurgalah geed bgaa ni ooroo notoi asuudal. Gants hun ulstord orood ene buhniig tseverlene gevel buur ch hudlaa teheer ur huuhdee zov humuujuuleed ondor soyol ondor bolovsroltoi bolgovol iimerhu yum ooroo ayandaa alga bolno tsag hugatsaa ih ordog zuil ternees dalai lamiig yoronhiilogch bolgood romiin pap r yoronhii said esvel huuli zuin said hiilgeedch mgld shudarga yos irehgui heel hahuuli arilahgui

  2. Zaluu says:

    Uul ni zugeer yamarch hamaagui ajil hiigeed ger bultei bolood tedniigee tejeegeed bolovsroltoi soyoltoi humuunleg irgeniig osgoj humuujuulvel ternuls orondoo ogch baigaa hamgiin tom tus yum baigaan. Manaihan neeh tom tom yariad uls tor business geed bg zov zamaar yavahguu bol uls orondoo tus bish us bolood bgaagaa medehgui setgeld sevtei mongoor huuhdee hoollood l yavaad baidag durakuud ih baihiimaa. 

  3. Busgui says:

    Hiihed hund bish 

  4. Busgui says:

    Gereer bolon surguulid bagshilj amitnii alag ursed erdem medleg bolon amidraliin hund soriltiig davan tuulah mun eruul mend hund yamar chuhliig surtalchilah, uvdsun ch buuj uguhgui davan tuulah yostoi geh met talaar surgalt yavuulbal iluu ur uguujtei, buyantai saihan ajil bolno doo.  Gadniihan yamar 1 hund hezuu zuiliig davaad garsan humuus iim turliin ajil ih zohion baiguulj, surgalt seminar yavuulj busdad ulger jishee uzuuleh, setgeliin tenhee hairlah idevhitei uil ajillagaand ih orolzdog.  Ter hemjeegeeree ch ner aldar ni duursdag.  Chi yagaad iim zuil hiij bolohgui gej.  Chamd ch hiihed bish, buhniig uuriin biyeer medeh uchraas.  Hun meddeg, chaddag zuilee hiih saihan.  

  5. ohin says:

    Ene deerh humuus ene huniig oilgoh uhaan hurehgui bn ldaa. Ene hun uvduj mash ih tsag aldsan bolhoor ali boloh hurdan huluu olii gej bodson bn. Harin idne uuna hudlaa yrina gej ogt heleegui bn. Yagaad uls tur sonirhoj bolohgui gej deerh humuus uursduu iim baidald orj uzeegui baij bitgii ataarh. Mongold ugaasaa buh ym hulhi buh humuus huurmag tiim bolhoor deerh humuus yg uursd shigee sanaj bn. 
    Getel gadaadad baidag humuus shal uur baidag. Bi ch gesen gadaadad uchnuun udsan. Mongol bol yg edgeer deed comment uud shig huniig hundeldeggui hund itgedeggui buduuleg orchin.

  6. ggg says:

    yostoi goy niitlel oruulsan bn bayrlalaa bi olon jil idevq amidarsan bas l ih zuil hiih yumsan gej boddog olon jil aldsan hoishid aldahq gej hicheeh heregtei

  7. zax says:

    Ямарч гэсэн жирийн нэг ажил хийгээд жирийн хүний адил амьдарвал шударга бус байх юм шиг санагдаж байна!!!!!!! Чинийхээр бол улс төрд орж уран донгодож нүүрэндээ баг өмсөх шудрага юм биз дээ.Хүссэнээ хий залуу минь чамд бүх боломж нээлттэй байгаа.Харин шудрага бус юманд дургүй чамд шудрага үнэнийг хэлэхэд хүнд өвчинтэй юм бол гэр бүлтэй болж бас 1 ээжийн охиныг шаналгаж шар махтай нь хатаах хэрэггүй шүү.

  8. bold says:

    davartsan gar, uls tord orj shoudaad orilj charlaj magnai batzandan nuur gargaj bgaad hyalbarhan bayajih sanaatai shaasan. tui goridvoo chi ih sanasan gazar 9 shono hooson gedeg ugiig sanaj yavaarai. heree medehgui daldganaj bj barand bariulj shorond hatav daa. zugeer shudragaar hodolmorlo mal aa. amarhan mongo olchino gej bodjiivol nohoin zamaar ordog yum nohoin uhleer uhne gej sanaarai.

  9. Зорра says:

    Тиймээ үнэн

  10. Саруулхан says:

    Маргаангvй vнэн эрvvл саруул байхад амьдрал сайхаан гэж 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.