Үзэсгэлэнт алуурчин

414520

Саяхан 7 сарын 1-нд Боснийн топ фото модель Слободанка Тошичыг баривчилсан байна. Playboy сэтгүүлийн зураг авалтанд оролцож, Боснийн фото мисс шалгаруулалтанд тэргүүн байрыг эзлэж байсан бүсгүй 5 хүнийг амийг хороосон ял сонсоод байна.

Тэрээр хүний амь нас хороосон гэмт бүлгэмийн гишүүн хэмээн сэжиглэгдэж байгаа бөгөөд гэмт бүлгийн толгойлогч нь түүний найз залуу байсан гэнэ. Үүнээс гадна түүнд 5 хүний амь хороосон, дээрэм хийсэн гэж яллаад байгаа ажээ.

Түүний байсан дээрмийн бүлгэмд 30 гаруй хүн багтаж байсан бөгөөд тэд хэд хэдэн хүн амины хэрэг, банкны машин руу дайрсан гэх мэт ялыг сонсоод байгаа гэнэ.

2012 онд бүлгэм хоёр хэсэг болж хуваагдсан бөгөөд тэдний орлогыг хэдэн сая еврогоор үнэлж байгаа юм байна. Одоогийн байдлаар 23 хүнийг барьсан байгаа бөгөөд сэжигтнүүдийн нэг нь амиа хорлож, нөгөө нь зүрхний шигдээс өвчнөөр нас барж, үлдсэн нь хаа нэгтээ зугатаж яваа ажээ.

Бүлгэм хуваагдсаны дараа фото модель бүсгүй найз залуугийнхаа амийг хороох даалгаварыг алуурчинд өгсний улмаас баригджээ. Одоо бүсгүйн хэргийг Босни руу шилжүүлэх талаар яригдаж байгаа гэнэ.

4 Comments

  1. харш says:

    Матарыг хэн нааш гэх вэ. тэгээд тэнэг бол…ккк

  2. GegeenCom says:

    Sxn turuh ayultaimo

  3. Зорра says:

    Энэ хүүхэн зүгээр золиос, тоглоом болсон

  4. Нээрээ says:

    Уг нь бол үнэхээр сайхан бүсгүй байна. Ялангуяа бие нь. Даанч ийм хүн байдаг нь харамсалтай. Харц нь аргагүй л хүйтэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.