Анхны хайр

011

Танай сайтын байнгын уншигч байнаа. Хүмүүсийн бичсэнийг уншаад анхны хайр, анхны үерхэлийнхээ тухай та хэдтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Одоо би 30 настай ганц бие залуу. Гэр бүл найз нөхөд маань байнга л найз охин эхнэрийн талаар асуугаастай. Би гэдэг хүн үнэндээ энэ сэдэвээс залхаж байна даа. Хичээл сургууль, ажил гээд хүнтэй суух зав гарсангүй дээ. Яг үнэндээ сууя ч гэж бодож байсангүй. Дээр нь гадаадад 5 жил амьдарч байна. За одоо гол сэдэвтээ ороё. Өдийг хүртэл 2 охинд л сайн болж үерхэж үзсэн юм байна. Мэдээжийн хэрэг өдий наслахдаа уулздаг болздог охидууд зөндөө байсан л даа. Гэхдээ тэдэн дундаас тэр хоёр маань л сэтгэлд тод үлдэж дээ.

Анх 8-р ангид байхдаа анх хүнд сайн болж дурлаж хайрлаж үерхэж байжээ. Бид 6-р ангиасаа хамт 10 жилээ төгстлөө нэг ангид сурсан юм. Тэр нэгэн намар аавтайгаа хөдөө загасанд 10 гаран хоног яваад 9 сарын эхээр хичээл эхэлсэн үед эргэж ирж билээ. Тэгэхэд ангийн багш маань жирэмсний амралтаа аваад шинэ анги удирдсан багштай болсон юм. Шинэ багш маань манай ангийнханы суудлыг шинээр хувиарлаж би гэдэг азтай гар ангийнхаа хамгийн хөөрхөн охинтой нэг ширээнд суух болвоо. Тэр үед л эмэгтэй хүнийг эр хүний нүдээр харж эхэлж билээ. Хичээлээ олон хоног тасалсан хүн чинь хичээлээ нөхнө гэж нэг том даалгаварт уналаа. Аз болж шинэхэн ширээний найз маань онц сурдаг охин байлаа. Өдөр бүр нэг хичээлийн дэвтэрийг нь авч явж хичээлээ нөхөөд орой нь гэрт нь аваачиж өгдөг байв. Ингэж л бид хоёрын хайрын түүх эхэлсэн юм. Дэвтэр аваачиж өгөнгөө түүнтэй элдэв зүйлийн талаар ярьна. Өглөө нь сургууль дээр хамтдаа, өдөр нь байрных гадаа хамтдаа, орой утсаар шөнөжингөө яриастай. Цаг хугацаа ч явсаар…

Нэг л мэдэхэд нэг нэгэндээ хайртай болсонсон. Ангидаа ч төдийгүй сургуульдаа царайлагт орохоор охин байсан болохоор бүгд түүнийг хараастай. Би яахав жирийн л нэг дундаж, аа гэхдээ бас учиргүй царайлаг биш ч гайгүй ээ хэхэ. Охидууд танилцъя уулзъя энэ тэр гэдэг л байв. Зарим нэг охид залгаад та хоёр хэзээ салах вэ? Би чамд сайн юмаа гээл их яридаг байлаа. Банди нар бол ална тална сал гэх мэтээр дарамтлаастай. Юу боллоо гэж тэр болгонд нь больхов дээ, муу ч сайн ч эрийн хугархай юм болохоороо үзэж тарийш д хэхэ. Анх түүндээ өгч байсан бэлэг минь зүрхэн хэлбэртэй мөнгөн бөгж байлаа. Их л бодож бодож мөнгөө цуглуулан байж авч өгсөнсөн. Одоо тэрэнд минь байдаг л байх даа. Харамсалтай нь болж бүтэхгүй хүний үгээр үг хийж түүнээсээ салж билээ. Бодоод байхад миний л буруу байсан даа. Би очихоо больж нэг ширээнд суухаа больж, хааяаа хамт суухаараа юм дуугарахгүй түүнийгээ их зовоосон.

Миний араас надад сайн хэвээрээ 2 3 жил явсан юм шиг байна лээ найзаас нь сонсоход. Надад зориулж том тэмдэглэлийн дэвтэр хүртэл гаргасан байсан. Намайг гэж, эргэж нийлэх гэж их л хичээсэн. Даанч би гэж тэнэг толгой тэр сайхан үнэнч хайрыг нь ойлгож ухаарах сөхөөгүй явж дээ. Найз нөхөдтэйгээ нийлж гадуур дотуур дэмий тэнэж шоу цэнгээн хөөцөлдөж эргээд олдохгүй цаг хугацаа хайрт охиноосоо хөндийрсөн юм. Анхны үерхэл анхны үнсэлтийн минь эзэн тэр минь одоо нөхөр хүүхэдтэй гэрийн сайхан эзэгтэй болсон. Гэрийнх нь орцонд анх уруул дээр нь үнсчээд ичсэндээ гэр рүүгээ цугтаагаад шахуу ухаан жолоогүй гараад гүйж билээ. Анхны минь хайр ямар гэгээхэн дурсамж үлдээн сэтгэл зүрхэнд минь хоногшон үлдээ вээ. Түүнээс хойш 15 жил өнгөрчээ.

Одоо би түүндээ аз жаргал хүсэн хааяахан фейсбүүкийг нь орж хардаг. Сайхан хайр байдаг юм шүү, учирвал алдаж болохгүй шүү залуусаа. Хайрынхаа төлөө тэмцэж, нэгэн насны аз жаргалынхаа төлөө мөшгөн тэмүүлээрэй. Харин одоо би эхнэр болох хүнээ эрчимтэй хайж байгаа шүү хэхэ. Уулздаг хүнтэй ч болсон. Би бараг тэрний анхны хайр нь болох гээд байнаа олигтойхон шиг эргүүлээд байвал хэхэ. Надаас өмнө хүнд сайн болж үзээгүй гэсэн. Тиймээс би анхны хайр нь болвол заавал гэрлэнэ. Зарим нэгний хувьд анхны хайр бүтдэггүй гэсэн. Харин энэ охиныхоо анхны хайрыг нь бүтээчих гээл үзээд байна. Над шиг азгүйтэхийг нь хармааргүй байна. Хүний амьдрал богинохон. Тиймээс эрхтэн шиг хайр дурлалтайгаа учирч насны ханьтайгаа аль болох олон жил эрүүл саруул урт удаан аз жаргалтай амьдраарай залуусаа!

4 Comments

  1. MglausCom says:

    Tegeed show cengeen ohid huuhnuud geed uzeh yumaa amjuulaal yavsiin bga bizde. 8taigaasaa hamt bsn huuhedteigee suuna geheer daraa n chi uzeh yumaa uzkeed unuuhiig bogoon hudulcun hoino bas daldganah durak bsn bho bolj bolj unseltees hetreegui huurhun uyerhjiisen saihan busgui sain hanitai bolj setgeliin darhlaatai boloo biz. Chi ch gesen hoishid busdiin ugeer tolgoigoo bazuulaad bantagnaad bhaargui tom surgalt tugssun bn shd daraachiin songolt chini mergen baig neleen tolgoitoi tarhi n zavgui bdg huuhnuudtei taarahiin. Songolt chini so l bn da. Gadaadad bj uzsen er l iim songolt hiih bh. Mongoloosoo garch uzeeguinuud n bol zaluuvtar n gyalgat gadar mahan tolgoit rezin kukla shig yum shohoorhoj nas n oroitsonuud n hool tsai saitai ugaalgiin mashin shalnii mod budaa agshaagchtai l suuh geed bdg shig sanagddiin

  2. Ene tegeed amidraluuu says:

    Chi erni setgel medreliin ovchtei baaragguu 15nastaidaa duralsan bandi nart hiisen sudalgaagaar tegej garsan  tegehd manai horsh ailiin huuhed henteich niilehgui haraat ssurguuliasa garaad gereer surch baigaa yasan gsen eejni manai shuu  ireeduid business man blno genee gdeg bgaa super ghees oor yugehv horvoo yortonts zarim negniig aimshigtai shiitgeh yumaa

  3. cool says:

    erxten shig gnuu haha

  4. Ах нь says:

    Дажгүй шүү. Анхны ы хайраа хүндэлж яваарай! 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.