ПЛАСТИК МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХЭД ЗАЙЛШГҮЙ МЭДЭХ 5 ЗҮЙЛ

1201609061473128989

Гоо сайхны мэс заслын талаар анхаарал тавьж байгаа нь манай монголчууд америк оронд богинохон хугацаанд дасан зохицож хөл дээрээ зогсож чадах болсны нэг илрэл боловуу гэж бодоход таатай байна. Хэрэв та гоо сайхны аль ч мэс заслын тухай сонирхож байсан ялгаагүй ерөнхий анхаарах зүйлийн тухай эхлээд хэлье.

new_banner

1. Хамгийн түрүүнд эмчээ яаж сонгох вэ?

Интернет вэб сайт болон yellow page-аас plastic reconstractive surgery буюу нөхөн сэргээх өөрөөр хэлбэл ямар нэг төрөлхийн болон олдмол гажигийг засах эсвэл cosmetic surgery буюу гоо сайхны аль ч мэс заслын эмчийн хаяг олоод эхлээд зөвлөгөө авах цаг авна. Ихэвчлэн зөвлөгөө авахад үнэгүй байдаг. Гэхдээ эхлээд асууж лавлах хэрэгтэй. Та хэдэн удаа хамаагүй өөр өөр эмчээс зөвлөгөө авч болно.Туршлагатай өөрийн чинь асуултад хангалттай хариулсан хамгийн итгэж болохоор эмчээ сонгож авах хэрэгтэй. Зөвлөгөө авч байх үёдээ доорхй зүйлд анхаарах хэрэгтэй.

2. Хагалгааны үнэ, үргэлжлэх хугацаа.

Жишээ нь: Зарим том хотод нэрд гарсан эмч нарын үнэлэгээ нь дундажаас 2, 3 дахин өндөр байдаг боловч тэр бүр хагалгаа амжилттай болно гэсэн баталгаа болж чаддаггүй. Хагалгааны үнэ нь үргэлжлэх хугацаанаас их хамааралтай. Тухайлбал хэдийгээр нэг төрлийн хагалгаа боловч их жинтэй тарган хүний Liposuction өөх соруулах хагалгаа түүнээс 2 дахин бага жинтэй хүнийхтэй харьцуулахад урт хугацаа шаардана. Мөн хагалгааны үнэнд хагалгааны өрөө болон мэдээ алдуулалтын эмчийн үнэлгээ зэрэг нь цагаар тооцогддог учраас хугацаа их чухал. Ихэнхи гоо заслын эмч нар жижиг мэс ажилбараа хийдэг Office –тэй байж том хагалгаа хийхдээ төвлөрсөн том эмнэлгийн хагалгааны өрөөг цагаар түрээсэлж авдаг учраас хагалгааны суурь үнэ дээр дээрхи хагалгааны өрөө болон мэдээ алдуулалтын эмчийн үнэлгээ нэмэгддэг. Төлбөрийг бэлнээр юм уу эсвэл кредит кардаар / 7-10 хоногийн/ өмнө урьдчилж хийдэг. Personal check-ийг хүлээж авдаггүй.

3. Мэдээ алдуулалтын аль аргыг сонгох.

Та ямар ч төрлийн / том болон жижиг / гоо сайхны мэс засал хийгэсэн ч хэд хоногоор эмнэлэгт хэвтэхгүй 1-2 цаг хагалгааны дараах өрөөнд байсны дараа гэртээ харьна. Гүн мэдээ алдуулалтын дараа сэрсний дараа бөөлжис цутгаж, огиулах зэргээр тухайн хүний эмийн үйлчилгээнд хэр мэдрэгээс шалтгаалж хэсэг хугацаанд нилээд тааламжгүй нөлөө үздэг. Хэрэв та /mid cheek lift/ хагалгаа хийлгэвэл хөнгөн мэдээ алдуулалтын доор хийлгэх нь зөв сонголт байж болно. Давуу тал нь та хагалгааны туршид өвдөлтийг мэдрэхгүйн зэрэгцээгээр та гадаад орчинтой харьцаатай байж нүдний дээд зовхины арьснаас авах үед эмчтэйгээ харьцаатай байж нүдээ нээж аних чадвартай байсны дүнд сайн үр дүнд хүрэхэд нэг боломжийг өөртөө олгож чадна. Мөн үүнээс гадна та мэдээ алдуулалтаас бүрэн сэрсний дараах үе харьцангүй хялбар байж богино хугацаанд эргэж хэвийн байдалд орох боломжтой. Хэрэв та хөх томруулах / BREAST AUGMENTAION or BREAST IMPLANT/ хагалгаа хийлгэсэн бол магадгүй танай эмч мэдээ алдуулах шахуурга / pump/ санал болгож магадгүй. Үнэ нь 1 мянган орчим доллар өвчин мэдрэх бүрдээ IMPLANT-ын дор суулгасан гуурсаар өөрийн хүслээр шахуургыг базснаар өвчин намдаах эмийг шахдаг шинэ төхөөрөмж бий . 2- 3 хоногийн дараагаас огт хэрэггүй болно.

4. Та өөрөө юу хүсэж байгаагаа сайн ойлгуулах хэрэгтэй.

Та өөрийн саналаа сайн тайлбарлаж эмчийн хэлж байгаа үг бүхнийг бүрэн дүүрэн ойлгосон байх нь маш чухал. Европ болон ази хүмүүсийн гадаад төрх их өөр байдгыг мартаж болохгүй. Та өөрийн биеийн өндөр нам, нүүрний галбир зэргийг сайн бодсөн байх хэрэгтэй. Жишээ нь: Намхан биетэй хавчиг цээжтэй хүн том имрлант суулгавал, жижиг хүнхэр нүдтэй хүн давхраа хийлгэвэл хиймэл зохимжгүй харагдана. Хэрэв та 165 см-аас өндөргүй бол хөхний имрлантын хэмжээг 350 сс-гээс бүү хэтрүүлээрэй.

5. Эмчээ зөв сонго.

Танд өөрийн тань хүсэж байгаа ижил төрлийн хагалгаа хийлгэсэн хүмүүсийн олон фото зургийг үзүүлж та ямар харагдахыг урьдчилан харуулж магадгүй. Гэхдээ хэзээ ч 100 хувийн сайн амжилтай болно гэсэн баталгаа хэн ч танд өгч чадахгүй. Хэдийгээр нэг эмчээр хийлгэсэн ч гэсэн хагалгааны үр дүн бүр харилцан адилгүй байдаг.

Эх сурвалж: top.mn

2 Comments

  1. Aashmaa says:

    Gegeen egch min tanii helj bga chn barag l umnuh zuunii medeelel. Odoo technology saijirch, tarhi tolgoi, oi sanamj muutgahaa bolison gesen shuu 🙂

  2. GegeenCom says:

    Yer n oncgoi shaardlagatai l bish bol hagalgaand orj medeelel alduulalt davj garaad demii l shahuudaa. Oi togtoolt muudaj yum amarhsn martaj sanadag erguu l bolno. Yahav huurhun t1 huuheldeind durtai ulsuudiin nud bayasgaj uurtuu itgeh itgel olj avah l yum biz, uneheer ih ersdel uuren barin goy bolj chadlaa geed terniihee hergiig gargaj chadah ulsuudiin l songoh zam bh.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.