Эрчүүдэд эдгээр л хангалттай

352

Эрчүүд эмэгтэйчүүдийг ойлгоход бэрх улс гэдэг. Бүсгүйчүүд ч бас эрчүүдийг яг яах гээд байгаа нь мэдэгддэггүй хүмүүс гэж тодорхойлдог.

new_banner

Үнэндээ бие биедээ юу хүсч байгаа, ямар байгаасай гэж бодож буйгаа шууд л хэлчихдэг бол аль алинд нь эсрэг хүйстнээ ойлгоход тийм ч төвөгтэй биш. Бид л өөрсдийгөө оньсого болгочихоод өрөөлөөр таалгах гэж оролдоод байдаг нь харилцан ойлголцоход хэцүү байдалд хүргэдэг. Эмэгтэйчүүд юу хүсдгийг бид өөрсдөө сайн мэднэ. Харин эрчүүдийн хүсдэг зүйлс бидний төсөөлж байгаагаас ч цөөхөн:

1. Шууд утгаараа ойлгогдох үгс

Бүсгүйчүүд хэлэх гэсэн санаагаа шууд утгаараа ойлгогдохоор биш, заавал цааш ухаж бодох хэрэгтэй үгсээр илэрхийлдэг нь хосуудын хоорондох асуудлын талаас илүү хувийг үүсгэдэг хүчин зүйл. Маш тойруу утгаар хэлсэн үгнийхээ дараа “Би чамд ойлгуулах гэж хамаг аргаа барлаа. Чи ямар мэдрэмжгүй юм бэ?” гэж гомдоллодог нь эрчүүдэд дарамт мэт санагддаг. Бүсгүйчүүдийг өмнөө дэлгээтэй тавьсан ном шиг уншдаг шалиг залуу биш л бол эрчүүд ихэвчлэн хэлсэн үгний цаад утгыг ойлгохдоо маруухан байдаг билээ.

Жишээ нь: Найз залуудаа би өнөөдөр мөнгөний асуудалтай байгаа гэдгээ ойлгуулахдаа “Аав намайг унтаж байхад яваад, унтаж байхад л ирчихээд огт таарахгүй юм. Хэдэн өдөр таараагүй, мөнгөгүй болох гээд баларч байна аа” гэх маягаар бүсгүйчүүд далд санаагаа ойлгуулах гэж үздэг ба үүнийг сонсож суусан найз залуу нь “Өө тийм үү? Надаас авчих” гэж хэлэхгүй л бол сэтгэлээр унаж, түүний мэдрэмжгүйг гайхаж эхэлдэг. Эмэгтэйчүүд бидний хувьд дээрх өгүүлбэрийг хаанаас нь ч харсан “Мөнгөгүй байна. Туслаарай” гэсэн нь илэрхий байгаа ч үнэхээр үүнийг ойлгодоггүй залуус бий. Үнэхээр шүү. Тийм болохоор тойруулж, тогшуулж, ойлгуулах гэж ядаж байхаар шууд л хэлчих. Нэгэнт л та хоёр хайртай хос, нэгэн биений хоёр тал мөн бол шүү дээ.

2. Магтаал сайшаал

Хүүхдүүдийг загнаж биш магтаж байж илүү сайн болгодог шиг эрчүүдийг ч гэсэн магтах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийнхөө амнаас гардаггүй үгийг хэрэглэж, хиймэл сонсогдохоор байж болохгүй.

3. Хааяа ч гэсэн товч тодорхой байх

Өдөр тутмын жижиг сажиг үйл явдлуудыг бүгдийг нь хамж шимж ярих, хаана явааг нь байнга асууж шалгаах, юу хийснээ, хийж байгаагаа илтгэж байхыг шаардах, найзуудынхаа амьдралын асуудлыг нэгд нэгэнгүй ярих гэх мэт бүгдийг “дэлгэрэнгүй” байлгах гэсэн хүслийнхээ тунг нь тааруулдаг байгаасай гэж залуус боддог аж.

4. Инээмсэглэл

Өөрийнх нь хийсэн зүйлээр мөн байгаагаар нь бахархаж, жаргалтай буйгаа илтгэж инээмсэглэдэг байхыг залуус хүсдэг. Бүсгүй хүний инээмсэглэл нь л хамгийн ихээр чимдэг шүү дээ.

“Эмэгтэй хүн инээх ёстой гэх хууль гаргая
Эмэгтэй минь инээх тал дээр битгий гуйлгаарай
Инээхийг чинь сонсоод дуулгавартай
болсон залуу тасалдуулахгүй байх даалгавартай
Инээ, чи эргүүлж хариу нэхээгүй атлаа
Эр хүнийг хүч хэрэглэхгүйгээр алгандаа багтаана” гээд дуу байна, цаад караокед чинь.

5. Юу хийхийг нь заахгүй байх

Ажил мэргэжил, спорт, машин техник гэх мэт тодорхой хэдэн зүйл дээр эрчүүд үргэлж удирдан жолоодогч нь байхыг хүсдэг болохоор үйлдлийг нь заахад тун дургүй. Тэр хэчнээн буруу хийж байсан ч гэсэн байнга зааварлах хэрэггүй.

6. Шинэ туршилт хийхэд бэлэн, халуухан секс

Тэр чамайг шахамдуулаагүй байхад ч түүнийг хараад зүгээр л хүсдэг байсан шүү дээ. Түүнийгээ эргэн санаад түүндээ бас өөртөө боломж олгоорой.

7. Амттай хоол

Эрчүүдийг ходоодоор нь барьдаг гээд нэг үг байдаг даа. Энэ зуун хувь үнэн биш ч тодорхой хэмжээгээр үнэний ортой. Халуун дулаан гэр орон, амттай хоол бол эр хүний амар амгалан байх орчин. Харин тайван байгаа газраа л эрчүүд өөрийн гэр гэж мэдэрдэг. Хэрвээ гэр нь эл хуль, хоолонд нь сэтгэл шингээгүй байх юм бол тэр гэр шиг мэдрэмж төрүүлж чадах өөр газрыг хайх болно. Яг л бид нөхрийнхөө дэргэд нөмөр нөөлөг дутахад түүнийг өөр хүнээс эрдэг шиг.

4 Comments

  1. zulaa says:

    Yahaaraa emegtei n argadaj amidrah estoim be? Bi tenegtee ingej helj bgaan bish, harin ch uruvudultei sanagdaad helj bn. Adilhan nasand hursen 2 hun zgr l bie bienee hundleed baigaagaaraa baij neg bag bolood yvj boldoggui umu? Zaaval neg arga zali hereglej baij nuhur n hun shg baidag umu?  Uuriihuu songood suusan ehneree naiz ohinoo hairlaj hundleh heregtei bzde? Odoo ohid huuhnuud ch durdee ortson hatan uhaan gargaj bn gj naanaa ineej tsaanaa guniglaad surchihsan teriigee ohiduuddaa zaaj surgaad bur oi gutmaar. Eregteichuud n ch gsn uuriin uureg hariutslaga gdgee medehgu bj neg l haan shg uuriiguu bodoj televiziin umnu hevtehees uur id shidgui boltson

  2. hdhdfhhf says:

    bs tsoohon gechihejee

  3. navchaa says:

    Bi ene buhniig hiideg daanch manai nuhur namaig hundeldeggui bainga esen busiin muuhai ugeer doromjildog. Minii uzel bodliig sonsdoggui. Jaahan l sanaand n taarahgu um garval hagartlaa uurladag. Hamt baihaas ch suuldee aij gutardag bolloo

  4. jochin says:

    heleh geed baigaa shuudhan helj chaddaggui huuhnuud bol zugeeer l uuriiguu ilerhiilj suraagui, hunees guihguigeer yum avah gesen etgeedud l bdg, tedniig oilgoh albatai ch bish. tus tas yarij chaddag busguichud l taalagddag.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.