МОНГОЛ БҮСГҮЙН ЗААВАЛ МЭДЭХ ЁС ЗҮЙ

Эх хүний есөн эрдэм

1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр
14518826_10155205107529045_564542178_n
5. Ханьдаа түшигтэй
6. Хадамдаа элэгтэй
7. Найранд дуутай
8. Настанд ерөөлтэй
9. Нартанд буянтай

Эхнэр хүний цээрлэх таван гэм

1. Эр бусдыг сэтгэх
2. Атаа жөтөө өвөрлөх
3. Муу санаа агуулах
4. Харамч байх
5. Зохилдохгүй үйл үйлдэх.

Эрхэм сайн охины шинж

Сайхан гоо зүстэй бөгөөд санаа сэтгэл номхон дөлгөөн, саруул ухаантай охин сайн. Эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран бол эрхэм сайн охин мөн. Алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад ахас ихэсийг зэргээр хүндлэгч уур хилэнгүй охин сайн.

Асар муу охины шинж

Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт асар их ууртай охин муу. Ачит эцэг эхээ сургахад уурлан ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгаад маш баясан айл хэсэгч охин муу. Үйл хийх дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх охин муу. Айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай аальгүй охин муу.

2 Comments

  1. Баяраа says:

    Байдаг ш дээ. Миний мэдэх олон хүүхэдтэй нэг айлын охидууд бүгд тийм. Одоо бүгд хань ижилтэй сайхан амьдарцгаадаг. Ээжийнх нь өгсөн хүмүүжил

  2. holy joy says:

    iim emegtei gej bhuu? Ulgert l bdg bhdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.