Рole dance гэдэг спорт уу эсвэл стриптиз үү

Багантай бүжиг буюу Рole dance гэсэн өвөөрмөц төрлийн спорт сүүлийн үед ихэд моодонд ороод байгаа аж. Энэ спортоор хичээллэгч нь тайчигчдын ашигладаг нарийн багана ашиглан спорт гимнастик, балет, акробатикийн элемент ашиглан янз бүрийн хөдөлгөөн хийдэг. Рole dance-н үүсгэн байгуулагчид нь 2014 онд Олон улсын спорт гиманстикийн холбооноос албан ёсны спортын төрөл гэсэн гэрчилгээ авсан төдийгүй 2020 оны зуны олимпын төрөл болох хүсэлтээ Олон улсын олимпын хороонд явуулаад хариугаа хүлээж байгаа аж.

Спортын төрөл болохоор оролцогчид нь савхи, гялгар өнгийн материалаар хийсэн секс, эротик агуулга бүхий хувцас өмсөхийг хориглодог. Энэ спорт хаанаас анх үүссэнийг тааж ядах юмгүй. Өнгөц харахад л хялбар мэт боловч хүнээс маш их хүч, тэвчээр, хөдөлгөөний эвсэл, орон зайн мэдрэмж шаарддаг тул сонирхогчдын тоо нь сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.