20 настан шиг залуу харагдах Лиү Елин

50 нас дөхсөн ч наснаасаа хоёр дахин залуу харагдах боломж бий юу? Нэгэн хятад ээж 22 настай хүүгийнхээ найз охин шиг нь харагддаг гэнэ.

Лиү Елин хэмээх эмэгтэй элдэв нүүр будалтгүйгээр 20 настан шиг залуу харагддаг бөгөөд түүнийг хүүхэдтэй, 49 настай гэдгийг хүмүүс мэдээд итгэж ядан гайхдаг байна.

50 дөхсөн эмэгтэй гэхэд үрчлээгүй цэвэрхэн царай, гоолиг бие бялдрынхаа ачаар Лиү ийнхүү залуу охин шиг харагддаг төдийгүй хүмүүс түүнийг хүүгийнх нь найз охин гэж андуурдаг аж.

Түүний 20 настан шиг харагдаж буйн нууц гэвэл мэдээж дасгал хөдөлгөөн. Тэрбээр өдөр бүр дасгал хийдэг. Дасгалаас гадна түүний эрүүл биеийн нууц бол усанд сэлэх. Лиү өвлийн улиралд нуур далайд сэлэх дуртай аж.

Тэрбээр Хятадын Янгце мөрөн болон Өмнөд Солонгосын Хан мөрнийг хөндлөн сэлж байсан түүхтэй.

Өнгөрсөн жил гэхэд Малайзын Пенан эргээс Малакка хүртэл 11,9 км замыг дөрвөн цагийн дотор сэлж байсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.