Кесарь хагалгаа

Кесарь хагалгаа нь үтрээгээр төрөлт явагдалгүй умай, хэвлийн ханын зүслэгээр жирэмсэн эхийг төрүүлэх явдал юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхий даяар мэс заслаар төрөх нь ихэссээр байгаа юм. 2005,11 сард АНУ-д мэс заслаар төрсөн төрөлт нийт төрөлтийн 29,1%-ийг эзэлсэн дээд амжилт тогтоожээ. Энэ нь 4 эмэгтэй тутмын 1 нь мэс заслаар төрөх болсныг илтгэж байна.

Кесарь хагалгаа хэр удаан үргэлжлэх вэ?

Хэвийн кесарь хагалгаа дунджаар 45-60 мин ургэлжилдэг. Хүүхдийг төрүүлэх хугацаа ихэвчлэн 5-15 мин үргэлжилдэг бөгөөд үлдсэн хугацаанд нээсэн хэвлийн хөндийг хаах мэс засал хийгддэг.

Мэс заслын өмнө

Ерөнхий, нугасаар, эпидурал гэх 3 төрлийн мэдээ алдуулалт хийж жирэмсэн эхийг мэс засалд бэлддэг. Ерөнхий мэдээгүйжүүлгийг яаралтай тохиолдлоор жирэмсэн эхэд мэс заслын өмнө хийдэг.

Нугасаар болон эпидурал мэдээгүйжүүлгийн үед бүсэлхийнээс доошхи бүх хэсгийн мэдээ алддаг. Хэвлийн хэсэг болоод аарцгийн хөндийн эрхтнүүдийн мэдээ алдсанаас шээх хэвийн явц алдагддаг учир шээсний катетер шээсний сүвээр дамжуулан давсагт тавьдаг.

Мэс засал

Эрүүл мэндийн тусламж үзүүлэгч хэвлийн ханыг эхлээд зүснэ. Яаралтай хагалгааны үед хүйснээс умдаг хүртэл босоо шугамаар зүслэг хийдэг. Энэхүү зүслэгийг хийснээр хүүхдэд хурдан хугацаанд хүрч,аврах боломжтой болдог.

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг зүслэг бол хэвтээ шугамаар умдаг ясны орчим зүсдэг. Түүнийг бикини зүслэг ч гэж нэрлэдэг. Энэхүү зүслэгээр ходоодны орчмын булчин зүсэгдэхгүй сайн талтай. Улмаар хэвлийн ханыг дээрх 2 зүслэгийн аль нэгээр нээсний дараа умайг хэвтээ болон босоо зүслэгийн аль нэгээр зүснэ. Хэвлийн хана болон умайн зүслэгийг заавал адилхан зүснэ гэсэн үг биш юм. Сонгодог хэлбэр нь хэвтээ шугамаар зүсэх бөгөөд яаралтай тусламж шаардлагатай жирэмсэн эхчүүдэд босоо хэлбэрээр зүслэг хийдэг. Тухайлбал: ихэс ховхролт, умайн урагдалт, ургийн дистресс синдром,хүүхдийн биеийн байдал муудаж байгаа тохиолдол гэх мэт.

Мөн олонхи хагалгааны үед бага зэрэг хөндлөн зүслэг хийдэг. Энэхүү зүслэг хийгдсэн жирэмсэн эхэд тохиолдох эрсдэл болоод дараа нь гарах хүндрэлийн тоогоор хамгийн цөөн байдаг. Ялангуяа дараагийн жирэмслэлтийн үеийн умайн урагдалт харьцангуй бага тохиолддог.

Эрүүл мэндийн тусламж үзүүлэгч хүүхдийн амнионы хүүдийг хагалж , ураг орчмын шингэнг соруулан хүүхдийг гарган авдаг. Хүүхдийн толгойг түрүүлэн гаргаж, хамар, амыг цэвэрлэн, амьсгалах боломжийг бүрдүүлдэг. Улмаар хүүхдийг бүх биеэр нь гарган авч, хүүхдийг өргөн эхэд нь харуулдаг.

Улмаар эмч хүүхдийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхийн тулд нярайн эмч , сувилагч, эх баригч руу дамжуулан өгдөг. Эцэст нь ихсийг төрүүлэн , мэс заслын баг хэвлийн хөндийг хаах үйл ажиллагааг үргэлжлүүлдэг.

Мэс заслын дараа

Эх бага зэрэг огиулах, дотор муухайрах, дагжин чичрэх зовуурь илэрч болзошгүй. Энэ нь мэдээгүйжүүлэх эм тарианаас шалтгаалдаг. Эдгээр шинж тэмдгүүд нь богино хугацааны дараа арилдаг боловч нойрмог байдалтай байсаар л байдаг.

Хэрвээ хүүхэд эрүүл бол төрсөн эхийн цээжин дээр хүүхдийг тавин, анхны амлуулалтыг 30 минутын дотор өгч, хөхөөр хооллолтыг дэмждэг. Эмнэлэгт хэд хоног үргэлжлүүлэн эх хүүхдийг хэвтүүлж, учирч болох эрсдлээс сэргийлэн хянадаг.

  • Хагалгааны дараах мэс заслын шархыг зөв арчилах талаар эмнэлгийн эмч мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.