Эрхэмсэг, эгэлхэн Монгол бүсгүйг сэтгэлийн чанаддаа эрэхийн учир

Хувь заяа биднийг хэзээ, хаана, яаж уулзуулж, учруулахаа хэнээс ч илүүтэй сайн мэддэг юм шиг… Учрах ёстой хүмүүс л учирч, уулзах ёстой хүмүүс л уулздаг гэдэг. Тэр хэзээ ч уулзах ёсгүй хүмүүсийг нэгэн дээвэр дор нэгтгэдэггүй мэт…

14518238_10155205030129045_892418876_n

Тийм л учраас энэхэн амьдралд минь гэрэл нэмж, урагшлах ирээдүйг минь сийлэх монголжингоо үзэсгэлэнт бүсгүйг сэтгэлийн чанадаасаа нэхсэн зүрхний үгээ бичихээр шийдсэн юм. Энэ сайтыг уншиж суухдаа ухаалаг олон сайхан бүсгүй зочилж, амьдралын үнэ цэнэ, аз жаргалын талаар олон талаас нь харж ярилцдаг нь надад энэхүү захидал бичих бас нэгэн шалтгаан болсон билээ.

Намайг Б гэдэг. Би 35 настай энгийн л нэгэн эр хүн. Амьдралын хатуу хүтүүгээс үүрэхийг нь үүрч, мэдрэхийг нь мэдэрч л яваа залуу хүмүүсийн нэг. Хувийн бизнестэй, боломжийн амьдралтай, бас төрийн байгууллагад хэлтэс хариуцан ажиллаж, эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр ажиллаж явна.

Бартаа саадгүй амьдрал гэж байхгүй болохоор амьдралын шалгуур намайг ч бас тойроогүй. Өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан ч одоо бид тусдаа амьдарч байна. Хүү минь ээж дээрээ байдаг юм. Би хүүдээ маш их хайртай. Томчуудын үл ойлголцол хүүхдийн бяцхан зүрхэнд бүү сэв суулгаасай гэсэндээ хүүдээ чадах чинээгээрээ л хайр, халамж, анхаарлаа үзүүлэхийг хичээж л явна.

Цаг хугацаанд бүхнийг даатгаад урдах ажлаа хүн шиг хийх гэж зүтгэсээр явтал нэг л мэдэхэд нас минь хэдийнэ замынхаа талд ирчихэж. Энэ хооронд сэтгэлийн минь сүүдэрт гэрэл асаах, нэгэн насыг туулах бүсгүйг хайгаагүй биш хайсаан. Гэлээ ч өнөө хэр нь нэгэн зүгт харж, нэгэн сэтгэлээр амьдралыг туулах эрхэмсэг тэр бүсгүйгээ олж чадаагүй.

Энэ бол миний захидал бичих шалтгаан. Бас сэтгэлийн минь шарх, энэлэн…

Миний захидлыг уншиж байгаа уншигч бүсгүйчүүл минь намайг буруутгаж, элдвээр өөчлөхөө түр хойш тавиад чин сэтгэлийн үнэтэй зөвлөгөө өгнө хэмээн итгэж байна.

Магадгүй уншигч хэн нэгэн нь элэг бүтэн амьдралтай, хань ижилтэй болохоор бичих юмаа олж ядсан нэгэн гэж намайг харж болох. Гэтэл амьдрал гэдэг чинь заавартайгаа ирдэг дэлгүүрийн бараа биш шүү дээ. Болохоосоо болохгүй хүртэл нь зүтгээд аргагүйн эрхэнд тавьж явуулах хүртэл шийдвэр гаргахыг амьдрал биднээс шаарддаггүй гэж үү. Энэ л өнцгөөс нэг ч гэсэн удаа намайг хараад нэг үзээрэй.

Угтаа миний энэ сэтгэлийг ганц бие амьдралыг туулж туучиж гарсан хүн л ойлгох нь үнэн юм.

Тиймээс л чин сэтгэлээсээ захидлыг минь уншаад зөв бурууг нь минь тайлан хэлж өгнө гэдэгт уншигч танд итгэж байна.

Эрхэмсэг, эгэлхэн монгол бүсгүйтэй учирч, сэтгэлийн өргүй энгийн хэрнээ эгнэшгүй сайхан амьдралыг туулах гэсэн юм. Амар амгалангаар хөрөнгө хийж, аз жаргалаар гэрээ барих гэсэн юм.

Ингэхийн тулд эр хүн би хойшид юунд анхаарч, хэрхэн амьдарвал зохилтой юм бол. Бүсгүй хүн эр хүнийг ямар байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм бол. Би ямар байвал, яаж амьдарвал сэтгэлийнхээ бүсгүйтэй учрах бол. Буруу, зөвийг тунгааж үнэн учрыг зөвлөж өгөөч.

Амьдралын минь хань болох бүсгүй захидлыг минь уншаад надтай чин сэтгэлээсээ холбогдохыг хүсвэл 88559994 /sms/… Үнэхээр тийм сайхан завшаан тохиовол хэчнээн их аз вэ…

Comments are closed.