Нөхрөөс минь салгах гэж л энэ хүнийг түр зуур явуулсан юм болвуу?

Сайн байцгаана уу, бүсгүйчүүд ээ? Би 27настай, нөхрөөсөө салсан, нэг охинтой, дээд боловсролтой, ажил орлогын хувьд хэнээс ч дутахааргүй гэж боддог. Манай нөхөр их хартай хүн байлаа.

Сүүлдээ өнөөх нь хүндэрч гар хүрэхээс наагуур юм болдог байлаа. Найзууд маань ч үүнийг нь мэддэг болохоор түүнээс айдаг болсон. Бидний салах болсон шалтгаан түүний хэлсэн нэг үгнээс болсон юм. Би түүнд яаж ч хэлүүлж байсан цагийн дараа түүнийг уучлаад л хайрлаад л ирсэн. Тэр үгнээс нь болоод үнэхээр салъя гэж бодох болсон хирнээ охиноо бодоод 1 жил хөрөлтийн байдалтай амьдарсан юм. Овоо гайгүй болж ирэхийн даваан дээр тэр дахин өнөө үгээ хэлж асах гэж байсан дөлийг бүрмөсөн унтраасан юм.

За тэр өнгөрсөн баларсан ч яахав, гол зөвлөгөө авахыг хүссэн зүйл маань би түүнээс салааад удаагүй байхдаа нэгэн сайхан залуутай учирсан. Нэг өдөр манай найзууд караокед дуудахаар нь очсон чинь тэр залуу байж байлаа. Надад эхэндээ нүдэнд тусч харагдаагүй л дээ, миний стиль биш байсан. Гэхдээ би түүнд таалагдсийн байж. Маргааш нь надруу залгаад болзоонд урьсан. Би ч зөвшөөрсөн. Бид хоёр уулзаад, энэтхэг хоолонд ороод, дараа нь Тэнгист кино үзсэн. Дараа нь нэг найзтай нь 2 пиво уугаад, жаал юм ярьж сууж байгаад намайг хүргэж өгсөн юм. Маргааш нь бас л болзов оо. Орой 9 цагт уулзахаар болсон байж байтал, манай экс залгаад надад мөнгө хэрэгтэй байна гэлээ. Би ч мөнгө өгөх ёстой байсан болохоор гэрт хүрээд ир гэсэн юм.

Тэгсэн чинь тэр уучлаач, буцаж нийлье гээд нөгөөдөх чинь шалдаа бууж өгөө. Тэгэх хооронд нь болзоот залуу маань залгахаар нь би ч эксийн хажууд утсаа авахгүй байж чадсангүй. Гэтэл тэр миний утсыг аваад зугтчихсан. Тэгээд бүх мессеж уншчихаад, уурлаад орж ирж намайг хүзүүгээр боогоод бөөн юм болсон. Тэгснээ миний утсыг өгөлгүйгээр яваад өглөө. Тэгээд тэр залуу руу маань ярьж ална гээд бөөн юм болсоон. Тэрнээс хойш нөгөө залуутайгаа бүр ч өдөр болгон уулздаг болсон, манай нөхөр өдөрт хэд хэдэн удаа сүрдүүлж ярьдаг байсан ч, тэр надаас буцаад нийлэхгүй юм уу л гэж асуусан. Намайг үгүй гэж хариулахад, тэгвэл хоёулаа бие биенээ хүндлээд, ариухнаар энхрийлээд цаашдаа хамт байя тэгэх үү гэж хэлсэн.

Ингээд бид хоёр орой болгон болзож хамт ийш тийш яван, түүний бүх найзуудтай нь танилцсан. Хоёулаа явж говиос малгай авсан, бас тэр чиний гар дандаа хүйтэн байдаг гээд бээлий авч өгсөн. Ханиад хүрэнгүүт чацаргана буцалгаж өгнө, уух юм авахдаа томатны шүүс авъя цус чинь төлжинө гээд л, машиндаа суунгуутаа миний хөлийг өвөр дээрээ тавьж нэхийгээрээ хучаад дулаацуулж явна. Тэр өндөр, мах шөл нь таарсан биетэй, боловсон, эелдэг, царай нь надад таалагддаг болсон, бас тэр маш хөгжилтэй хамгийн гол нь сексдээ хамгийн мундаг нь байсан. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн, яг үлгэрийн юм шиг л учрал байлаа. Би яг л үүлэн дээгүүр нисч байгаа юм шиг өдөр бүр аз жаргалтай байдаг болсон. Ямар ч хүн намайг хараад нүд чинь гялалзаад өнгө ороод, чамаас гэрэл цацраад байнаа юу болоо вэ гэдэг болчихсон байсан. Би гэхдээ ийм их жаргалыг дааж чадахгүй байх аа гэж айдаг болсон. Арай удаашруулахгүй бол тэр минь надаас явчих юм шиг санагдаад, уулзахаа багасгахаар шийдсэн.

Тэр бодлоосоо болоод түүнийг их олон удаа өөрөөсөө түлхэж хөндийрүүлсэн юм шиг байна аа. Сүүлийн удаа уулзахдаа тэр бүгдийг миний өмнөөс шийдээд байх янзтай байгаа нь таалагдаагүй, өөр найзуудад маань арай илүү анхаарал хандуулж ярьж байсныг нь бодохоор уур хүрээд явчихсан. Тэндээс гараад харих болоход нь би тэднийд хонохгүй гээд хэлчихсэн юм. Гэтэл тэр намайг өөрөө ч хүргэж өгөлгүйгээр, өөрөө гэртээ буучихаад жолоочоороо намайг хүргүүлсэн. Тэгээд над шиг шоучин залуутай жаахан ч гэсэн хамт байсанд баярлалаа гэж смс бичээд миний гэсэн юмыг цонхоороо гаргаад хаячихлаа гэсэн. Тэрнээс хойш бид уулзалдаагүй ээ. Хааяа facebook, мессенжерээр ганц нэг л юм бичсэн. Уулзалгүй 6 сар болсон ч би түүнийг санаад, мөрөөдөөд байдаг минь яг хэвээрээ. Өчигдөрхөн уулзаад салсан юм шиг л санагдаад байх юм. Одоо би яах ёстой юм бол оо? Эсвэл бурхан намайг зүгээр л нөхрөөсөө салсан нь дээр гэж энэ хүнийг түр зуур явуулж өгсөн юм болов уу?

17 Comments

  1. Бат- says:

    Юмыг чинь цонхоороо хаясан хүнийг бодоод байдаг чи жоохон юмтай юу. тархи толгойдоо гэмтэл авч байгаагүй бол нас залуу байна амьдралаа дахиад шинээр эхэл , чамайд тэгш сайхан амьдрал , аз жаргал ирнэ.

  2. Anu says:

    Lai2 ugaasaa tiim soliotoi nuhruus salsan ni bolsiin. Ugasaa setgetsiin uvchtei gar bsiin bish uu.
    Naad daraa ni yvaldsn zaluugaa zugeer saihan zugaatsaj unguruusn stress tailagch bsn gl bodchihgui yu. Hugshin huuhnuud mungu tulj yvdag gartai unegui yvtsn gl bodchih.
    Odoo zugeer taiwan ajlaa hiigd huuheddee anhaaraad eldev doloon zaluuchuudtai uulzahguihen shig bai. Er ni hatuu helehed ohinoo tom boltol huntei bitgii suu, eregtei hun bitgii gertee avchraarai. Anhnaasaa hariutslagatai ger bul zohiogooguin bj daraa ni ohindoo hoid etsegiin baraa haruulj zovooh hereggui shuu.

  3. goy huuhen says:

    Миний үеийн хүүхнүүд угаасаа ийм гэнэн мангардуу байдаг юмуу эсвэл би егзөр юмуу

  4. Mogi says:

    Харж байгаа биз бүгд чиний тэнэгийг гайхаж байна, олны үг ортой гэдэг.

  5. Zochin says:

    Huuhedtei huuhentei xen suuhab dee, tegeed ch ter ariuhanaaraa chmg hairlaad amidralaa ureh uu zugeer chamd sn xandaj erguulsn l bhgui yu odoo chmg uzsen odoo uidsn, huuhedtei huuhneer yahab dee, odoo joohon ohin erguuleed yabj bgaa, chi terend sonin bish, uuriigee ix yumand bodchixjee

    • Hh says:

      Suudag l yum da ene tohiodold bol shinr zaluu bol hani bolohoor sanagdsangui

    • Төрөө says:

      хүүхэдтэй хүн хүн биш үү! Хүүхэдтэй хүүхэнтэй суугаад схн амьдарч байга залуус зөндөө бн. Би өөрөө эрэгтэй хүн бн

  6. Бодол биелдэг гэж… “би энэ жаргалыг дааж чадахгүй байх” гэж бодож эхэлсэн мөчөөс л бодол чинь биежиж, бодит болж эхэлдгийг мэдэх үү? Мөөөөөн ч олон жишээ бн даа…

  7. Даваасүрэн даажаа says:

    хайр хүнддэх азгүй хүүхэн минээ ёстой хохь чинь гэж үүнийг хэлдэг юм. Сайн залууд сайн хүүхэн тохирно. Чам шиг азгүй заяагүй хүн холуур бай.

  8. ray says:

    өөрөө эхэлж гуйж тэнэгтэв дээ, чамайг гэсэн сэтгэл байвал холбогдоно, гэхдээ ийм олон сар холбогдоогүй юм бол үгүй л болов уу. тэглээ ч хонохгүй (секс хийхгүй) гэсний төлөө тэгж уурладаг юм цонхоор гаргаж хаядаг бас инээдтэй залуу байна, ухаалаг хүн байсан бол чамайг ойлгох гэж хичээх байсан. экстэйгээ нийлэх хэрэггүй наадахаа ч март, өөртөө охиндоо анхаараад явж байхад сайн хүн гараа л ирнэ. тэгээд ч 27той бас хүүхэдтэй байж жоохон намба суу, наашаа гэсэнд нь амархан тэгж битгий намир

  9. Tiim biddee says:

    negees salchaad, dahiad neg yumtai bolohiin tuld adsaga shig aashaa zasah, ugui hiih heregtei yum shd,
    charlaad, tenegteed yavaad bvl hen chamtai naaldah ve

  10. сэтгэгдэл13 says:

    Ёстой амьдрал үзээгүй, нухлуулаагүй 27 хүрч дээ. Нэг бодлын атаархмаар ч юм шиг. Тиймээс бие хаа царай зүс арьс доод эрхтэн чинь хүртэл булбарай зөөлөн сайхан бололтой. Нөхөртэйгөө угаасаа нийлэх хэрэгггүй. Харин тэр сүүлийн залуу бол чамайг ингэж бодуулах гэж албаар харилцаагаа тэгж хэлж өндөрлүүлсэн байна. Гэхдээ чи бурханд хувь тавиланд итгэж үлгэрийн далайд сэлэх дуртай хангалуун амьдралтай болохоор уран төсөөлөлдөө автаад явж байх буруу биш ээ. Хүсч байгаа нэг алхмаа л хийгээд үз.

  11. Dada says:

    Ohiniihoo talaar neg ch ug tsuhuisanguidee.
    Nuhur chn uneheer hartai bol odo ta 2 butsaj niilne ch gj hetsuuhen ym bolohnee

  12. Их буу says:

    Uhaan muutai yum bee nohor chin chamaig yugsen bolood chi salsin eregteichvvd bid nar chin heseghen hugatsaand zgr l zugaatsah gej hvvhen olchood untaj untaj duuschaad holddin ygd geheer nohortei hvvhen bas 20 hedtei ohiduud chin gai bolood baidaggvi yum iimhen zaluugaas bolj amidralaa tam bolgodog hha chinii vtree chin goy yumuu aan bariu yu hoorhii chamaig gesen nohroo huuraad iim teneg boloh gej hvsvvl yu hiij bolno shvv dugaraa vldeecheerei

  13. Po says:

    Shartai huuhen zaluu yma chi ailiin 1 huuhed v esul bayn ailiin ohin u ? Zorgooroo ym

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.