Нүүе гэж хойшлуулсаар байгаад 2 жил боллоо

Сайн байцгаана уу эрхэм уншигчидаа та бүхэнд өөрийнхөө амьдрал тулгараад байгаа асуудлаа хуваалцаж зөвлөгөө авмаар санагдлаа. Би 24-тэй нөхөртэйгөө суугаад 2 жил гаран болж байна нэг охинтой. Анх суугаад хэсэг тусдаа амьдарч байгаад хадмын хүсэлтээр одоо хүртэл гэрт амьдарч байна. Энэ хооронд зовлон жаргал өчнөөн л юм боллоо. Юм болгонд л хадам ээж, эгч элдвээр араар нөхөрт маань муулна, янз бүрийн санаа зааж өгнө. Надад бол нээх чи ингэлээ тэглээ гэдэггүй. Анх бид хоёр 2 жил маш сайхан харилцаатай байсан ер нь л хэрэлддэггүй байлаа сүүлдээ ч би гэрийнхэнийхэн янз бүрийн санаа явуулгыг тэсэхээ байлаа байнга л жижиг сажиг юмнаас болж хэрэлдэнэ. Би ч сүүлдээ өөрийгөө ч танихаа байлаа маш их стресстэй хөгшин авгай шиг болж байна.

Сүүлдээ нөхрөө харахаас ч дургүй хүрж, ямар ч секс нтр хийх хүсэлгүй болсон. Гол нь нөхрөө гэсэн сэтгэл минь аажмаар байхгүй болоод байх шиг байна. Нөхөр маань ч надтай пизда нтр гээд муухаа харьцдаг боллоо. Гэрийнхнийгээ өмөөрч бараг намайг зодох шахна. Хамгийн гол нь тусдаа гаръя нүүе гэхээр манай нөхөр өөрөө нүүхгүй ээж аав нь ч байж бай гээд л байна. Намар хавар нүүе гэж хойшлуулсаар байгаад 2 жил боллоо. Энэ янзаараа байвал би бараг галзуу авгай болоод дуусах байх. Тэгэхдээ сална гэхээр гарц биш юм шиг санагдах юм. Яах ёстой юм болоо эрт амьдрал зохиосон гэж битгий шүүмжлээрэй. Гол нь одоо би яах ёстой вэ?

4 Comments

  1. Aimshigtai says:

    Ail ger bolj bgaan bol dusdaa garahgui yahiinbe. Huuree hiigeed gereesee yawj ugdgui shawar we. Amidraliin talaar oilgoltgui bj ehner, naiz ohintoi bolchood araas ni ingej uhamsarguitej bdag yaanadaa.

  2. сэтгэгдэл13 says:

    Өөрийн гэсэн үзэл бодолгүй, төлөвшөөгүй болохоор чамайг хүндлэхгүй, эхнэрээ ханиа ирээдүйн олон жил хамт амьдарна гэсэн төсөөлөл ч байхгүй, чамайг ч ойлгохгүй байна. Энийг тэгээд эрт амьдрал зохиосон гэхгүй бол өөр юу гэх вэ. Хүүхдээ аваад тусдаа гар. Араас чинь ирвэл хамт амьдрах гэж үзэхгүй юу даа.

  3. Цой says:

    Тусдаа гар, яг одоо боломж бүрдээгүй бол өөрийн гэрлүүгээ яв. Нөхөр чинь үнэхээр чамтай хамт байхыг хүсдэг бол чам дээр яваад л очно. Тэгээд хадмын хаяанд амьдрах ямар байдгыг өөрөө яс махаараа мэдрээд ирнэ. Тэгэхээр эрх биш тусдаа гарах юмаа бодох байлгүй.

  4. ERdene says:

    Салаад ч хамаагүй нүү цаг нь болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.