Ааваасаа үнэхээр санаа зовж ичиж байна

Анх нөхөртэйгөө 10 жилд байхдаа үерхэж байлаа, дээд сургуульдаа орж чадалгүй жирэмсэн болсон. Тэгээд нөхөртөө хэлэхэд миний хүүхэд гэж би яаж мэдэх юм гээд надаас салсан. Би ч тэр үед бардам байж дээ, салуул сална биз гээл хаясан. За тэгээд хөөрхөн охинтой боллоо, охин маань 6 сар хүрээд 10 жилээсээ үерхсэн болохоор нөхрийнх, минийх гэхгүй дундын найзууд зөндөө байсан. Тэр найзууд маань охиныг минь хараа л ямар адилхан юм бэ аавтайгаа гээд зургийг нь аваад нөхөрт маань үзүүлсэн байсан. Тэгээд нөхөр маань ирсэн, би ч бөөн баяр хүүхдийн маань аав ирлээ гээл нэг гэрт ороод бөөн аз жаргал.

Удалгүй охин маань ой хүрээд удаагүй дахиад жирэмсэн боллоо. Бид 2 хоёулаа айлын ганц, хоёр талын аав ээжүүд ч өнөр өтгөн байх сайхан гээд л энэ хүүхдээс татгалзах шалтгаан байгаагүй төрүүлсэн. Дахиад охин төрлөө бас бөөн аз жаргал нөхөр маань бид 3-т амь. 2 охин маань овоо хөөрхөн болчихлоо, нөхөр маань ч сайхан тогтсон ажилтай. Тэгтэл нэг өдөр нөхөр маань найзуудтайгаа гадуур хоночихоод ирлээ. Үүрээр шахуу орж ирээ л унаад өгсөн, би ч өглөө босоод цай чанах гээд сүүний мөнгө авах санаатай кармаагийн ухсан бэлгэвч гараад ирсэн. Сэрэхээр нь юу юм гэж асуухад мэдэхгүй өчигдөр манай найзууд гарч орохдоо миний күртекийг өмсөөд гараад байсан би мэдэхгүй байна гээд бүр жинхэнээсээ уурлаад байна. Тэгэхээр нь би ч бас хүн үнэнгээ хэлээд байхад ойлгохгүй байгаам байхдаа гэж бодоо л өнгөрлөө.

Сайн найз охиндоо ярьсан манай найз охин танай нөхөр угаасаа захын юмтай явалдахад бэлэн гардаа л гээд байна. Тэгэхээр нь нэг өдөр найз охинтойгоо нөхрийгөө шалгахаар болов оо. Би дэлгүүр ороод ирье чи манай нөхрийг үнсээрэй тэгээд түлхээд авбал тэр л биз, хариу үйлдэл үзүүлвэл ойлгомжтой гээд би гараад цонхоороо хараад зогсож байлаа. Тэгтэл нүдэн дээр минь бараг л манай нөхөр найзыг маань барьж идэх нь ээ. Тэсэхгүй яваад орсон юу ч болоогүй юм шиг сууж байна өө. Би бас л дуугүй өнгөрлөө. Ямар ч эр хүн тэгэх л байсан байхдаа л гээд удалгүй дахиад жирэмсэн болсон. Өдөр ирэх тусам нөхрийн зан ааш өөрчлөгдсөөр л байлаа. Ойр ойрхон хэрэлдэж муудалцана. Тэгэхдээ хэдэн цагийн дараа буцаа л эвлэрнэ. Жирэмсний 3 сартай байлаа, тэр өдөр бас л муудалцсан.

Тэгтэл нөхөр маань намайг шатны уруу түлхэж унгаагаад тэр орой хүүхэд маань эндчихлээ. Намайг эмнэлэгт хэвтдэг өдөр том охин бас хатгаа аваад хамт эмнэлэгт хэвтчихсэн. Гэрийнхэн ажил төрөл бид 2-т 2 өөр эмнэлэг рүү хоол унд, хүүхдийн сахиур гээл ээлжлээл болж л байлаа. Тэгсэн нэг өдөр нөхөр над дээр хоол авчирч өгчихөөд охин дээр очих байсан байдаггүй ээ. Аавын ажил орох гээд яараад ирж байгаа байлгүй гээд охиныг маань ганцааранг үлдээгээд явчиж (нөхөр маань гэрээс гарахаараа утсаа ерөөсөө авдгүймаа дараа нь сонссонгүй гээл ороод ирдэг). Тэгсэн шөнө 11 болж байхад эмнэлэгээс над руу залгаж байна, хүүхэд чинь сахиур байхгүй кордерт аймаар халуунтай уйлаад яваад байна гээд тэгж нэг юм ирсэн юм шиг байгаан. Яасан гээд асуусан найз хамт юманд явая гээд гуйгаад байсан юм аа л гэж байна.

Удалгүй охин бид 2 эмнэлэгээс гарлаа тэрнээс хойш нэг л биш. Миний амьдрал хөндий хүйтэн, орой орж ирээл хоол идчихээд утсаа барьж хэвтэж байгаа л унтаад өгнө. Өглөө босоо л явчихна, хэрэлдэх болгондоо намайг ганц хоёр цохиод авна, тэгсэн нэг өдөр би чамаас өвчин авчихлаа, хэнтэйгээ заваарсан гээл уурлаж байнаа над руу, би чинь 2 хүүхэдтэй гэртээ суужийдаг хүн юу болоод байгаа ч ойлгосонгүй.

Тэр үед нь миний доошоо цус гараад байсан юм л даа, сар гаран цус алдлаа зүгээр болдоггүй, эмнэлэгээр бүр аав ээжтэйгээ хамт зөндөө явсан онош нь тодордоггүй. Баахан эхо шинжилгээ гээд л явлаа, тэр үед би өөрийгөө өвчингүй эрүүл гэдгээ мэдсэн юмаа, шинжилгээнийхээ хариуг нөхөртөө харуулсан би эрүүл байна гэсэн чинь гэнэт л өөөө би харин эмийн санчаас асуусан салхи сөрөөд шээхээр ингэдэг гэнээ тэгээд тариа бичиж өгсөн ажил ихтэй эмнэлэг орж тариулж чадахгүй, чи тариад өгчих үү гэсэн би тэр үедээ итгээд л 3 тариа тарьж өгсөн. Тэгсэн хүмүүсээс сонссон гонро гэдэг өвчин тэгдэг гэж байна лээ, 2 охин маань том боллоо би ч өөрийгөө хөгжүүлье гээд сургалт дамжаа гээд л явлаа. Бас л нэг өдөр хэрэлдээд би сургалттай байсан болохоор нөхрийхөө утсыг чимээгүй аваад гараад ирсэн чинь намайг лайтай пизда гээд хадгалчихсан, өөр нэг хүнийг honey гээд хадгалчихсан утсан дээрээ тэгсэнээ тэр хүн рүүгээ (энхриймаа гэдэг юм шиг байна лээ) энхриймаа чатныхаа блокийг гаргачих тэхүү чамаас өөр хүн байхгүй хайртай үхлээ уулзая нтр гэцэн байсан, за өдрөөс хойш миний тэрнийг гэх юу ч үгүй боллоо, найз нөхөдтэйгөө уулзая би чинь залуу хүн гээд нөхөртөө өөрөө хоолоо хий өөрөө хүүхдүүдээ аваарай гээд л өөртөө илүү их зав гаргадаг боллоо тэгээд нэг залуутай танилцсан. Сайн муугаа ярилцсан нөхөр хүүхдүүдээ ч хэлсэн. Тэгэхдээ би нөхрийгөө араар тавиад явая ч гэж бодсонгүй шууд л салая гэж нөхөртөө хэлсэн.

Нөхөр ч за гээд хувцасаа аваад явсан тэр залуутай уулздаг болоод би буцаад эмэгтэй хүн гэдгээ мэдэрлээ. Хүнээр хайрлуулах хүнд хайртай болох ийм байдаг билүү л гэж бодож байлаа. Нөхөр маань намайг өөр хүнтэй болсоныг мэдээд бид 2 ийг салгах гэж зөндөө явсан ч бид2 бие биенээсээ холдож чадаагүй. Аав ээждээ ч хэллээ, гэрийнхэн маань яарах болоогүй эээ 1-2 жил найзлаад үз тэгж байж зангийг нь танина гэлээ өө бас нээрээ би чинь нөгөө нөхрөөсөө 8 сард дахиад жирэмсэн болсноо бичихээ мартчихаж, яалт ч үгүй нөхрийн маань хүүхэд ээ. 8 сард жирэмсэн болоод 9 сард сургалтанд суугаад 10 сард тэр залуутайгаа танилцсан юмаа, нөхөр маань гэрээсээ яваад удлаа 2 охин маань байнга аав хайчихсан юм, аав хэзээ ирэх юм ажилдаа явчихсан юм уу, одоо хүрээд ирхиймуу гээд байнга хүүхдийг жоохон гэж бодож болдоггүй юм байна лээ. Нэг өдөр нөхрөө дуудаад охидуудтайгаа ядаж цаг байчихаад яв гэлээ. Аавыгаа ороод ирсэн бөөн баяр, ааваа гээд хүзүүнээс нь тас тэврээл аавтайгаа ханатлаа тоглож байгаа хүүхдүүдээ хараад үнэхээр өрөвдөөд нөхрийгөө буцаж ирж болно гэлээ. Гэрт ирэхээр нь би нүдэн дээр нь нөгөө залуугаасаа харьцаагаа тасаллаа. Нөхөр хүүхдээ сонгохоор шийдлээ, дахиж холбоогүй байя гээд л жин тан болголоо. Тэгж гэрт орж ирсэнээс хойш там шиг байсан.

Ам нээвэл л тэр залууг яриад л би тэрэн шиг чинь байж чадахгүй байна уу гээд л бөгс бөөрний хэрүүл хамгийн бузрын дуусдаггүй хэрүүл юм билээ. Намайг зодох нь ч ихсэж бүр хайр найргүй зоддог боллоо. Тэр үед би хүүхдүүдээ харин ч бүр тамлаж байгаагаа мэдсэн. Яасан бэ гэсэн нэг өдөр зүгээр л кино үзээд сууж байсан кинон дээр зодоон болоод унасан том охин маань тэрийг үзээд миний хүзүүгээр тэврээд уйлаад эхэлсэн. Аав нь нүдэн дээр нь яг тийм үйлдэл гаргаж байгаам чинь би ч одоо төрөх дөхөж байна аав ээж хоёр маань салчихсан ээж маань өөр хүнтэй амьдардаг юмаа. Ирсэнээсээ хойш л эхийгээ дуурайсан гичий гэж байнга хараадаг, сүүлдээ өөрөө бол ямар ч буруугүй хүн гэж яриьдаг, өмнө нь болсон өчнөөн юмаа би тэгээгүй гэж үгүйсгэж ганцхан миний буруу, би л бузар эм болж хувирлаа.

Одоо 8 сартай жирэмсэн ийм том гэдэстэй байхад хүртэл уржигдар намайг алчихая гэж дайраад багалзуурдаад хана мөргүүлээд өдөрт ажлаа ч тайван хийж чадахгүй байна, чамайг дахиад хэнтэйгээ заваараад байж байгаа бол гэж бодогдоод гээд над руу уурлаад чи хүн шиг тайван амьдарч чадахгүй бол там шиг амьдруулаад өгье гээд том охин руугаа хутга барьж дайраад яг галзуу хүн шиг байсан. Би үнэхээр тэр нөгөө залуутай нөхрийгөө ирсэнээс хойш нэг ч харьцаагүй байсан. Аав миний хөхөрч зодуулсан сорвийг хараад нөхрийг маань хөөж явуулсан л даа. Тэрэнтээ тэрэнгүй аав минь 4 хүүхдээ аваад явчиж чадна гээд л, тэгтэл надаа үнэхээр харамсалтай санагдаад байна. Хайран залуу нас минь сурч боловсрох нас минь, хайран бие хаа минь, тэр хүн надаас салаад яах уу, өөр хүнтэй суугаад өөр хүүхдүүдтэй болоод, дахиад амьдрал зохиогоол явна.

Тэгтэл би үлдсэн амьдралаа насаараа 3 хүүхэд хөтлөөд энэ 3-хаа төлөө 2 хүний үүрэг хариуцлага үүрч амьдарна. Одоо бас л гэдсэн дэх хүүхдээ цэцэрлэгт ортол ажил хийж чадахгүй. Тэгэхээр 4 ам ааваараа л тэжээлгэнэ. Тэгтэл аав маань ямар ч хамаагүй хүн ш дээ. Би аавынхаа өмнөөс хүүхдүүд гаргаж гэртээ хэвтээгүй, ааваасаа үнэхээр санаа зовж ичиж байна, хүүхдүүдийн маань аав бол хэзээ ч сэтгэлээрээ одоо 10 төгрөг бариад ирэхгүй хүн. Шүүхээр хөөцөлдөөд явбал аргагүй эрхэнд орвол өгөх байх тэгэхдээ манай гэрийнхэн хэтэрхий бардам зантай хүмүүс тэрнээс тэгээд явна гэвэл зөвшөөрөхгүй л байх. Би одоо яах вэ хүмүүсээ буруу зөрүү ойлгомжгүй алдаатай бичсэн байвал уучлаарай харамгүй зөвөлгөө өгөөч хүмүүс ээ.

19 Comments

  1. hun says:

    spiral taviulchih tehuuu guij baina!!! dahaid bas daljignaad jiremsen bolow zugeer

  2. Enkhtur says:

    Ойлгож байнаа бүсгүй минь.гэхдээ хүүхэд бол чиний хайртай хүнээ тогтоох багаж цэвсэг биш шүү дээ.Дээр нь хэтэрхий их анхаарал хандуулах хэрэггүй байжээ.Дутуу хайрлаж хайнгадуу байвал эр хүн татагддаг юм.

  3. BT says:

    Нэг хүнд 3 удаа хууртаад ханадаггүй ёстой ухаан нь уландаа орцон амьтан юмдаа чи.

  4. Zochin says:

    Миний дүү чи боловсролгүй жирэмсэнээс хамгаалах мэдлэггүй, мэдээлэлгүй учраас дахин дахин наад балиар юмнаасаа жирэмсэн болоод зодуулаад зовж яваан байна шдээ, эрэгтэй хүн нэг л гар хүрсэн бол хэзээ ч зогсохгүй шдээ, хүүхэдээ бодож байж өөрөа гарт нь алуулах юм байна, нэгэнт 3 хүүхэдтэй болсон тэднийхээ төлөө зүтгэ ажил амьдар, харин наад банзал араатанаасаа сал, ааваасаа юунд нь ичдийн хүчтэй байж тэмцэж амьдрах хэрэгтэй, одоо 3 хүүхэдээ бодож гэж байгаад дахиад жирэмсэн болоод зодуулахын байна л даа, аав мөнх биш аавыгаа ануухан байгаа дээр өөрөө сурч мэргэжилтэй болох хэрэгтэй, наад залуугаасаа юу ч горьдох хэрэггүй, чиний амьдрал угаасаа там байна ш дээ, дахиад ийм тамд хүүхэд авчрах гээгүй л бол сал наад гонорйгоосол

  5. зочин says:

    Юунд ингэж хэтэрхий эрт хүнтэй сууж, хүүхдэд дарагдаж байдаг юм бэ. Эр эм аль аль талдаа бодох хэрэгтэй. Хэн хэн нь сексийн амьдрал дөнгөж эхлэж байгаа юм чинь өөр хүнтэй сонирхоод явалдана. 20-40 нас бол ид даавар өндөр байдаг болохоор явах сонирхол давамгайлна, өөр хүнтэй учир ургуулна. Ийм хэрүүл зодоонтой гэрт хүүхдүүд эвдэрнэь зовно. Чи зодуулж байгаад алуулна, хүүхэд өнчирнө. Зүгээр аавыгаа амьд байгаа дээр сал, хүүхдүүдээ өсгөөд, өөрийгөө хөгжүүлээд амьдар. Хэцүү гэвэл одоо гаргах хүүхдээ өргүүлнэ гэвэл сайн хүн олж өгч туслая. Өөрийгөө л бод, гоё амьдарч ажиллаж хөдөлмөрлө

  6. 8 says:

    ЯАГААД ЭРГҮҮТЭЭД ДАХИН ДАХИН ЖИРЭМСЛЭЭД ӨӨРИЙГӨӨ ГЯНДАНД ХИЙГЭЭД БАЙДАГ ЮМ БЭ. ХОХЬ ЧИНЬ. ГЭНЭТ ОДОО СЭРЖ ГЭНЭ. СЭРСЭН Ч ЮМ БАЙХГҮЙ ЭНЭ ЧИГЭЭРЭЭ АМЬДРАХ САНААТАЙ БАС. ҮХСНЭЭ ХИЙЖ АВЧ ЯВЖ ЖАРГАЛТАЙ АМЬДРУУЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ОЛОН ХҮҮХЭД ЦУВУУЛСАН ТЭНЭГ ХҮҮХЭН БЭ ЧИ

  7. Zi says:

    Chi nuxriinxee setgeld hureegui l bna sh dee, chamd asuudal uur yumaa nuugaad bicheegui orhiduuljee, chinii uur ertei banzaldsniig medeej yamar ch huleen zubshuuruhgui sh dee

    • ... says:

      Юу хуцааад байгаа новш вэ чи.
      Нэг залуу бүсгүй арчаагүй эрд дурлаж байнга хүёирхийлэл дунд амьдөрсан байна. Энэ мэдээж өөрийнх нь сонгодт өөрийнх эюнь буруу ч гэсэн …. бүхэл бүтэн 4 хүний амьпралыг хог болгож хаядаг новшийн залууг ямар эр хүн гэх вээ

    • Fck says:

      Chi medrel muutai ymuu? Ymap ymandaa ter xar yumiig n omoopood bgaan? Setgeld n xupeegu ch gex shg ter n l oopoo zavaarad yvsan bgazdee… exneesee laitai pzda gj xadgalj bx uedee l boliy bi oop xuntei chinii amidraliig tam bolgmoopgu bn dxiad xuuxdtei bolox xreggu gj xlex bsiin.. unexeer l er ym uxaantai bsan bol dandaa l nuuj xaana barigdxaaraa uuplana archaaguin be

  8. Зочин says:

    Наад нөхөртэйгөө байвал алуулаад дуусах юм байна. Тэгэхээр хэдэн хүүхдүүддээ хэдэн жил амьд явж харагдахыг бод. Завхай нөхөрүүд найгүй муухай худалч. Гэхдээ тэдний амьдрал үйлээ эдэлдэг юм

  9. Onon says:

    Bi ch bas adilxan noxtsold baidald bgaa xun bnaa. Tegexdee neg xuuxedtei. Yum l bol bugd minii byryy bolool dyysdag. Ooroo exelsen ch chi chi geeel yyrlasaar bgaal suuld n bi yychlalt guigaal dyysdag. Tegexdee bur suuldee zalxaad noxroosoo salaxaar shiideed zorig shylyydsaan. Amid yavaxad argatai. Gants oldox amidralaa ingej urmeergu bn. Setgelee changalaad saldaa. Zorigtoi baigaarai busgui min

  10. Muugii says:

    Bi egchteige eejteegee amidardag bailaa. Egchiin anhnii nuhur yag iim adgiin shaar bsiin. Iim humuust neg zuil bdag ni hudlaa yrihiig uneheer sain hiij chaddag. yu ch turshaax uzeydaa hudlaa helsen bna uu gehed tiim l bdag. 8sartai jiremsen bhad gadaa gargaad jalgand zodoj bhad manai gudamjnii toirch zogsohoor iluug hiij chadaagui ymdaa. Tegsen ch daramtan door turuud huuheed 10 hurtel harsan ym. daraa ni bas l bulaagaad avaad yvsan. tsaash ni bichvel aimshigtai zuil mash ih. huuhduud aavtai aavgui bolchihdog l ym. Uuriigoo hairla. chamd durlah hairlah negen baigaa gedegt erzelzeed yahav. egch maani odoo uur huntei suugaad zoduulj nuduulehgui araar tawiulahgui shan amidarch bna. Hund hani oldonoo. Ohiduudaa sain hun bolgoj usguurei.

    • Bok says:

      Uhsnee hiigd mal gedgig n medser bj jiremsleed bdag yum belgevch gj bdagig medhuu?? Bugd chinu buruu 10 jilee tugsuul shud huhed gargana gj yu bdin odo ajild orloo ymr ch bolovsrolgui yadaj neg mergejiltei bolkudee… nuhruuruu tejeelgej bsin bna odoo yaana sanhuy??? Bi lav aav eejin chin orond bsan bol usertel n algadad zaaval surguulu soyold oruulah bsan … yaanar yum

  11. Ggh says:

    Ooriinhoo tuloo yav. Shuuheer tetgemj togtoolgoh heregtei.

  12. bb says:

    hohi chine l gey dee . Osohdoo neg zovooson odoo otloh nasand ni etsgiigee nasaar ni merj amidar daa zaya chin . Hormoigoo chirsen erguu archaagui em mine

  13. andy_red85 says:

    setgeltui huniig anhnaasaa huuhdeeree turii barih hereggui l bj de.manai ihenh emegteichuud ene hunii huuhdiig ni gargachihya gedeg.jiremsen bolchloo yaahu bish belgech heregleed uurtuu archaatai bh heregtei shd.nuhruu shalgana ntr gdgee martah heregtei shd.hun biologiin amitan bolhoor ihenh ni budreh bh.zoduulaad shuud haritsaagaa tasalj chadahgui bn gedeg chi sanhuugiin huvid nuhruusuu haraat bolhoor tegj bgaan.uuruu huchirheg bolovsroltoi chadaltai emegtei hezee ch nuduuleed bgaad bhgui.tegheer chi amidarlaa anhnaasaa buruu tuluvlusun yum shig sanagdaj bn.nas deer garsan etsegee noirgui honuulj bgaa chini bas l chinii buruu.ohinoo iim bdaltai bgaag haraj ymar shan baiv gej hugshin hund.manai ehner nadaa bas helj bsiin halamtsuudaa.neg nz ni uur huntei untaad uzeech uur medremj avdag ntr gsn ntr gj.tegheer bas muu nz amidarliin daisan yum shig bgaan.

  14. erdene says:

    uul ni tiim ch muu busgui bish bololtoi buhur bol chamd hani bolohguiee bi ch mun eregtei hun bas nuhurtei chin tustei zan aranshintai gehdee nuhr shig chin huuhedruu hutga bariad dairch baigaa jiremsen emegteig hana mirgvvlj baigaa hun hund hani bolohguiee za yavah suuh deeree bol bafag l adilhan yum bna nadtai

  15. Хүү says:

    Юу ч илүү дутуу юм бодох хэрэггүй, амьдралын төлөө зүтгэ, хэдхэн жилийн дараа хүүхдүүд чинь том болчихно.

  16. Mogi says:

    zutge amidraliin toloo. chinii amidral bol chinii uhaanii hemjee. huuhduud chin tovogtei bval aavd ni og. tegeed zutgehees oor zamgui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.