Сонирхолтой шохоорхолын тухай

Нэгэн найз залуугүй гунигласан бүсгүй интернетээр аялж яваад царайлаг залуугийн фотог олж хараад танилцахаар шийджээ. Эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй урт савангийн дуурийн эхлэл шиг санагдаж байна уу.

Гэхдээ энэ түүх бодит амьдрал дээр болсон тул тун богино гэж болно. Бүсгүй нь залуугийн фотог постлоод “Би яагаад Валентины баяраар ийм залуутай болзож болдоггүй юм бэ” гэсэн тайлбар хийж.

Гэтэл удалгүй нөгөө залуу нь ч түүнийг хайж олоод холбогджээ. Даан ч бүсгүй нь залуугийн өөр нэг зургийг үзээд түүнтэй болзож, уулзахаас эрс татгалзсан байна.

Удалгүй энэ түүх интернэтэд тавигдахад олон мянган хүн уурлаж, хилэгнэж, шүүмжлээд бөөн юм болжээ.
Яагаад вэ гэвэл фото дээрх Шон гэдэг нь залуу одой хүн. Дааврын дутагдлаас үүддэг эмгэг л дээ. Үүнийг мэдсэн бүсгүй залуугаас татгалзсан байна.

Үүнээс болж олон хүн бүсгүйг шүүмжилж Шоныг дэмжсэн бөгөөд түүний Фэйсбүүк хуудас нь 100 мянга гаруй дагагчтай болжээ. Иймд Шон хүмүүсийн анхаарал халамжаар дутахааргүй болсон гэж болно.

Гэвч зарим нь энэ түүхийг анхнаасаа зохиомол, жүжиг. Шоны пэйжийг олон дагагчтай, лайктай болгох гэсэн сурталчилгаа байсан гэж харддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.