Хятадад найз залуу түрээслэх боломжтой нэгэн үйлчилгээ

Хятадын томоохон их дэлгүүрүүдэд нэгэн сонирхолтой үйлчилгээ дэлгэрээд байгаа нь бүсгүйчүүд дэлгүүр хэсэж байхдаа найз залуу түрээслэх боломж юм. Цэвэрхэн хослол өмсөн, эрвээхий зангиа зүүсэн царайлаг модель залуусаас таалагдсанаа сонгон найз залуугаа болгох боломжтой ба 30 минутанд ердөө 1 юань төлөн түрээслэх юм байна.

Эдгээр залуус нь таныг дэлгүүр хэсэж байхад цүнх, торыг тань барьж туслан, зураг авч өгөх, худалдан авалт хийхэд сонголт хийж туслах зэрэг үйлчилгээ үзүүлэх ажээ. Харин бие махбодийн ямар нэг үйлчилгээ үзүүлэхийг хориглодог гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.