Порноны буянаар цаашдын бэлгийн амьдралаа баллаж орхив уу…

Би одоо 23 настай. Хэдэн сарын өмнө болсон зандангаа тайлах гэсэн оролдлогынхоо тухай хуваалцая. Нэг л өдөр найз охинтой болно биз гэж найдаад нэг их юм бодохгүй, хичээхгүй, тэгээд дээр нь бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй зангаараа халхавч хийж мангуурч явсаар байтал бие сэтгэл хоёр яах аргагүй нэг юм шаардаж, залуу насны сайхныг мэдэрч чадалгүй өнгөрүүлэх нь гэж айж эхэлсэн.

Тэгээд л нэг өдөр сургуульд байхдаа надад сайн байсан охинтойгоо уулзаад, хамт хонох боломж олдсон. Уг нь над шиг амьтанд ахадхаар охин л доо. Тэгээд удаан хүсэн хүлээснээ биелүүлэх гэтэл санасны гарз болдог юм байна.

Эхлэл оршил үнэхээр гайхалтай, намайг үнэхээр хүсч байгаа, норж байгаа нь мэдэгдээд л. Эмэгтэй хүний бие, үнэр гэж ямар ч сайхан юм. Гэтэл яг гол зүйлийн өмнө сандралаас болсон уу, эсвэл хэдэн жил порно үзэж, саасны гор гарав уу нөгөө муу чинь өндийдөггүй. Өндийлөө гэхэд нэг л эвээ олохгүй байсаар шөнөжин зүгээр ноололдож хоносон гэхэд болно.

Хэдий булайгаа дэлгэсэн, одоо дахиж уулзахаас ичих ч гэсэн би тэр охинд үнэхээр их баярлаж байгаа. Гол санаа зовоосон зүйл нь өдөр болгон шахуу сугсарсаар байгаад боожгойгоо зориулалтаар нь ашиглах боломжгүйгээр “эвдэлчихэв үү”, порноны буянаар цаашдын бэлгийн амьдралаа баллаж орхив уу гэж бодож, өөрийгөө зүхэж сууна. Одоо юунаас ч илүү бусад хүмүүсийн бодол, зөвлөгөө л чухал байна даа, энэ тал дээр.

7 Comments

  1. ааа says:

    Bi naiz zaluutaigaa anh untahad yag iim zuil tohioldoj baisan. Bi umnu ni ene site-s unshij bsn bolohoor yunaas bolson talaar hoorondoo elen dalangui yariltssan. Porno uzej gar hangalaga hiihgui 7 honogiin daraa dahiad oroldoj uzehed deerdsen, tuunees hoish hiiseer 1 sariin daraa gehed heviin bolson baisan.
    Minii huvid yanz buriin olon huntei untaj hevtsen zaluusaas iluu iimerhuu zaluus bsn ni deer gej boddog. Daraa ni ohintoi untah gehed iim zuil tohioldvol unenee heleerei. Chinii sul tal ch gelee bas nuguu talaaraa davuu tal chin yum shu.

  2. Mr says:

    Сандрал, туршлагагүй байдал нөлөөлөхгүй. Яи порнонд донтоод ердийн секс хийж чадахгүй болтлоо буруу дадалтай болж. Тархи чинь гар хангалага порно бол~секс гээд програмчилчлаа.
    Одоо муу зуршлаа хаяаарай.

  3. Dfasdff says:

    Yamar ch asuudal bxgui. Iim yum bdgiìn. Gxdee nuguu oxin chine chamtai daxij uulzaxgui biz. Terend anxnii dursamj ni xamgiin chuxl. Ternees tsaashxiig medexgui, xusex chgui. Tiimees anxnii oxiniig xayad tsaashaa yav. Magadgui xed xeden xuuxentei iingej magadgui, teged jiigdene biz. Gxdee zugeer. Tegej bgad 1 udur l ajillad exlene dee. Eregtei xun asuudalgui shu dee.

  4. Зочин says:

    Мэдээж сандралаас бололгүй яахав. Зарим нь сандраад шургуулж амжаагүй байхдаа тавина, заримынх нь босохгүй. Порногоо харин үзэхээ болисон нь дээр шүү. Тархи чинь порно үзэж л боов босох ёстой гээд програмчлагдсан байгаа. Тэгэхээр нөгөө охинтойгоо дахиад уулзая гэж тохиролц, тэгээд дор хаяж хэд хоног порно үзэлгүй, гар хангалга хийлгүй уулзаад үз. Жинхэнэ сексийн гайхамшгийг мэдрэх болно.

  5. Ах хүү says:

    Зүгээрээ Байгалийн журмаар нэг өдөр л Жинхэнэ ориг сэксийн амтанд орно. Сайн хүүхэн таарсан байна. Ахиад уулз л даа. Юунд нь санаа зовдог юм. Ер нь байгалийнхаараа л гоё штээ. Яваандаа байга хийгээд ирэхлээр ямар асуудалгүй болно. Чи ямар Гомо юм биш. Зүгээрээ эр хүн урагшаа зүтгээд бай. Өөр олон охин найрч сураа. Амжилт.

  6. Zugeer says:

    Noir hool saitai ywsan ymuda, ugasa hiihgui porno uzej olon jil ywj bgd hiiher tegj l taarna. Zugeer odoonoos ter porno ntre ter chigt n hay, gar hangalga hiij bolno, porno uzehgui hii. Tegeed sain unt, chalh saijriuldag hool unt id jishee n buils, banana, har chocolate geh met. Tegeed ugasa ehnii 1,2 udaa bolj ogohgui bh taltai. Ter ohintoigo dahij uulzad hii. 2dho boldguma ghd 3 dha bolj l taarna. Gol ni ceck gdg zuiliin uyd naad doodoh chin belen bh estoi gdgiig tarhinda sain oilguul, ugasa porno uzher l bosdog boltson bn pornogo boli, togtmol cekc hiiged baiwal suulde asuudalgui, Zgr unt, Id, Hii tged boloo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.