Тэр хүн тоглоом биш…

Бороотой өдрийн мэнд хүргэе! заавал уншаарай! Миний мэдэхгүй амьдрал, миний бичих зүйлд ихэнхи нь дургүйцэх байх гэхдээ хүн бүхэн л алддаг бүгд л анх удаагаа амьдарч байгаа тийм болохоор битгий их хэмлээрэй гэж та нараасаа хүсье. Би одоо 23 хүрч байна. 2019 онд их сургуулиа төгссөн. Анх 2015 онд хотод оюутан болж ирээд анх удаа хот гэдэг зүйлийг үзээд сайхан байсан улаан хацарласан л охин байсан. Манай ар гэрийн амьдрал тийм сайн бишээ аав маань маш их уудаг уухаараа хэд хэдэн хоногоор дээрээ 2 ахтай 2 ах тусдаа амьдарлаа бодсон хөдөө ээжийг ганцааранг нь орхиод уугаад явчихдаг уугаагүй бол миний аав шиг сайхан хүн байхгүй уудаг ч гэсэн аавдаа би маш их хайртай.

Эхний жил 2 курсын намрын семистерийн төлбөрийг ээж ааваараа төрүүлсэн бас байрныхаа мөнгийг. 2 курсдээ байхдаа нэг орой өрөөний охин хоёулаа гарч хүнтэй уулзчихаад ирье гээд цуг гарсан намар байсан. Тэр үеэс л миний өмнө үзээгүй амьдрал урд минь гарч ирсэн. Тэр найз маань нэг ахтай уулзсан надад гадуур хононо гэж хэлээгүй би ч асуулгүй гараад явсан. Тэр орой гэрт очоод вино, пиво тэр уусан бид 2-с хамаагүй ах 17 насаар ах би гэрт нь ороод л хүн ингэж амьдарч болно гэж үү гэж дотроо уулга алдсан, үнэхээр гайхалтай тохижуулсан айл байлаа. Бүх юм нь автомат бараг нүдэндээ ч итгэсэнгүй бүгд л уугаад идээд л. Тэр хүн намайг сонирхоод байгаа нь илт. Эхнэрээсээ салаад 5 жил болсон хүн байсан тэрнээс хойш хүүхэн нтр зөндөө байсан гэхдээ хамт амьдраагүй гэдгээ хэлсэн.

Найз маань ч надад наачих санаатай тэр үед би найз залуутай байсан хүүхдийн өрөө гэсэн лүү нь ороод хаалгыг нь түгжээд унтаад өгсөн юу ч болоогүй маргааш нь хичээлтэй байсан болохоор өглөө эрт босоод гэр орныг нь цэвэрлээд гарах гэтэл хүргээд өгье гээд цуг явцгаалаа. Тэрнээс хойш над руу байнга залгаастай би худлаа яриастай үнэнгээ ч хэлсэн та надаас ах болохгүй бүтэхгүй гээд ч зүгээр уулзая гээд 2 сар боллоо. Байрны гадаа ирчихээд явахгүй бие өвдөөд байна гэхээр баахан эм тан өгөөд оруулчихна. Утсаараа блок хийсэн ч өөр өөр дугаараас залгана. Найз залуутайгаа уулзаад байж байтал /утсаа сольсон байсан блоклоогүй байсан угаасаа 10 хэд хоног алга болсон байсан болохоор больсон гэж бодоод тоогоо ч үгүй хаячихсан байсан./

9911 залгаад найз залуу тэрийг нь хараад бөөн юм, чам руу яахаараа 9911 залгадаг юм гээд тэр оройжингоо хэрэлдлээ, би гуйлаа үнэнээ хэллээ, надад итгэдэггүй, хэлэх хэлэхгүйгээр доромжлоод хэд хоног өнгөрлөө аргаа барлаа. Үг хэл нь дэндэж би бүх үнэнээ цуг явсан найзаа хүртэл уулзууллаа, угаасаа маш аймшигтай хартай хүн байсан. Тэгээд салахаар боллоо, нөгөө ах залгаастай, мсж бичсэн хэвээр л, салах гэж бөөн юм болсон. Араас дагадаг, хутга барьж салвал би үхнэ гэж сүрдүүлнэ, 2 давхраас хүртэл үсэрсэн тэгээд байхаар юун нийлэх харин ч эсрэгээрээ тэр хүнээс айдаг болж улам л дөлсөн.

Тэгсэн ч найз нөхөд, багш, ар гэрлүү залгаж танай охин янхан болсон энэ тэр гээд бүр балайрч өгсөн. Нэг орой ээж залгаад аав чинь уусан, 2 ах чинь ажил төрөл байхгүй гээд л уйлаад, би ч уйлаад тэгээд дотроо ер нь яадаг юм тэр ахтай уулзая гээд уулзаж эхэлсэн. Төд удалгүй тэднийд бараг амьдардаг боллоо. Миний мэдэхгүй гайхалтай амьдрал дэлгүүрт ороод үнийг харалгүй авах, идэж үзээгүй хоол өмсөж үзээгүй хувцас барьж үзээгүй утас Миний амьдрал орвонгоороо эргэв.

Гэхдээ ар гэртээ наасан юм байхгүй ээ, сургуулийн төлбөр давхар муу санаалаад байрныхаа төлбөрийг ч хийлгэдэг байв. Хэзээ хэрэлдээд хэзээ хөөчих бол гээд л тэр. Тэр хүн бол уг хүн нь сайхан сэтгэлтэй тусархаг, хар муу санаагүй хүн байсан даанч хүнд нэг юм заавал дутагддаг гэдэг шиг тэр хүнд ханийн хайр байдаггүй байлаа. 2 ч эхнэрээс салсан маш түргэн ууртай хүн байсан, 1 жил гаран цуг амьдарлаа миний ч өмсөж зүүх улам л ганган болсоор би ч энэндээ бараг дассан. Гэхдээ сэтгэлд нэг л юм буглаад байдаг байсан. Энэ хүн бид 2 хэзээ ч бүтэхгүй гэдэг үзэл. Харин тэр хүн аль хэдийн намайг эхнэрээ болгоно гээд итгэчихсэн бүр ээждээ хүртэл намайг хэлээд ээж нь нэг удаа намайг ирээд хацар дээр үнэрлэчихээд явсан. Дотор салганаж би нэг хүний амьдарлаар тоглочихлоо гээд л, нэг удаа найзтайгаа бөмбөгөр зах тэр үед найзыгаа дагаад орсон. Би ч нэгэнт орсных хар жинс авчихая гээд хар жинс авав. Нэлээн таргалсан учраас хэр баргийн юм зохихгүй, за яахав нэг ээлжинд гээд авчихав. Тэр орой л би шал өөр болсон, намайг өөртөө зохихгүй юм авлаа, хачин юм нтр гээд л.

Би ч яахав угаасаа өмнө нь урдаас нь хэдэрлчихдэг байсан болхоор зангаараа л миний биен дээр өмсөнө танийх биш ямар нтр гээд хэрүүл хийлээ. Өмнө ч бага сага хувцас дээр иймэрхүү юм болдог л байсан. Тэгсэн гэнэт л дуу нь өндөрсөөд ширээн дээр байсан чихрийн тавиураар намайг зохиод унагаачихав юу болоод өнгөрснийг ч мэдэлгүй нэг харсан цус гоожсон байв. Аавдаа ч зодуулж үзээгүй би уурласандаа сэрээ аваад шидчихсэн чинь толгойд нь очоод зоогдчихсон. Үхтлээ айсан тэгсэн ч намайг цохисонд нь уур хүрч баахан хэрэлдээд нөгөө өрөөнд ороод хаалгаа түгжээд суулаа, айсандаа найз луу нь залгаад хүрээд ир гээл хэлчихэв. Найз нь ч ирлээ гараад харсан зүгээр сууж байна, пиво уусан, тэр орой 2 өөр өрөөнд унтав.

Өглөө болсон миний нүд, хүзүү, хөмсөг хөхөрчихсөн байсан. Би ч та намайг ийм болгосон энээ тэрээ явна барина гээд бөөн юм боллоо. Уучлаарай гээд л баахан уучлалт гуйв. Гэрээс ч гарсангүй 4-5 хонолоо. Ер нь тэрнээс хойш гар хүрдэг болсон, хүрэх болгонд нь ямар ч байсан сургуулиа төгсөөд авая гээд шүд зуун гүрийсэн. Ямартай ч намайг алчихаар тийм аймаар бол биш байсан учраас тэссэн. Гэхдээ зодуулснаас илүү бид 2-т сайхан дурсамж маш ихээ. Бүх сайхан гэснийг л надад зориулдаг, өөрөө дургүй ч тарвагны боодог хүн амьтнаас гуйсаар байгаад 7 хоног шахуу хийж өгнө. Өөрөө хүсэлгүй ч би дуртай гэвэл заавал хийж өгнө, юу ч байсан. Чамайг инээлгэж байвал надад гоё байна гээд л, тэр хүний гэнэн зан хүүхэд шиг инээдэнд би одооо ч хайртай.

Тэгээд 4-р курсдээ оров, төлбөрөө ч төлүүллээ. Хавар нь төгсөх гээд хичээл ихтэй бас нэг өдөр хэрэлдлээ, намайг пизда нтр гээд л гэнэт заза ингээд дуусгая гээд бүх хувцсаа аваад байрандаа ирэв. Эхэндээ ч уучлалт гуйгаад байн байн залгаад байдаг байсан сүүлдээ ч чи хүн чанаргүй нтр гээд л хэрүүл хийсэн мсж блоконд байнга ирээстэй. Хонхны баяраар бэлэг аваад бас хэдэн төгрөг өгөөд явуулсан байсан. Маш их өрөвдөж байсан ч бид 2 хэзээ ч бүтэхгүй хөгшин болсон аав ээжийнхээ нүүрийг эдний охин баян хөгшинтэй суусан гэдэг нэр зүүлгэхгүйн тулд. Өөрөө ч нэлээн дассан сайхан амьдарлаас буцаад борчуудын амьдрал надад сайхан байсангүй ээ. Байнга бухимдаж ажилд ч орж чадахгүй цалин ч үгүй өөртөө итгэлгүй болж одоо бол зүгээр л яахаа мэдэхгүй хогийн охин болоод сууж байна.

Бардам зантай ч юм уу таарсан ажил нь надад таалагдахгүй, надад таалагдсан нь намайг авахгүй, одоо мөнгөгүй ээж аваасаа мөнгө гуйх эрхгүй, авахыг ч хүсэхгүй байна. Ингээд өөрийгөө хохино гээд чичлээд сууж байна. Зүгээр л өдөр хоног ямар ч утгагүй санагдаж байна. Одоо ч залгадаг л даа гэхдээ буцаад очвол би хэн болох вэ? Тэр хүн тоглоом биш цуг л амьдрахгүйгээс хойш би тэр хүний амьдарлыг алаад яахав гээд сууж байна. Би яавал дээр вэ? Надад ямарч сэдэлжилт ямар ч зорилго хүсэл алга үхмэл болчихоод байна. Суряаа мөнгө байхгүй, зөөгч хийеэ 4 жил сурчихаад ийм юм хийх гэж гээд өөртөө бухимдана. Өөрийгөө үзэн ядна, хараана зүхнэ, нойр ч хүрэхгүй юм. Яах вэ?

28 Comments

  1. man says:

    Одоо яахавдээ өнгөрсөн явдал хүни л амьдраль. Их сургууль төгслөө гээд нар саранд гараад төрөл арилждаг юм биш дээ. Ажил олгогч хүний хувьд хэлэхэд чамд ямар чадвар байна гэдэг чухал. Мөн чи ажилд ямар хандлагатай вэ гэдэг чухал.

    Нэгэнт тансаг амьдралаас гарахаар шийдсэн юм бол бас ажил голоод яахав тэгээд ч гадуур өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой зарим газар хаагдаад байгаа учир ажлын байр өмнөхөөсөө багассан юм дуулдаж байгаа. Мэдээж хэрэг нөхцөл сайтай ажил олж чадаж байвал тэрэндээ л орно шүү дээ.

  2. enkh says:

    ogt mungugui deerees ni uhaan muutai hund surch hugj bolovsor gej heleed nemerguildee. tegeheer bi chamd neg l yum zuwluy. nudee aniad shudee zuugaad uurt chini yamar ch doromjloltoi sanagdaj baisan zuugch ch hamaagui hiij ariun tsgaan hudulmuruuruu neg mungu olood uzchih. uurt chini yamar sanagdaj baina anzaar. uurt itgeh itgel nemedgej uram zorig orj bnuu anzaar. daraa ni oldson mungunuusuu survh bolovsroh tal dr mungu tsag zartsuul. yag unendee zuugchiin tsalingaar surch bolovsrood bai gej heleh hetsuuldee. unuudur margaash honogiin hoolnii asuudal l yrigdah baih…. gehdee odoo uyd chini er ni surch bolovsrohod surgaltiin tuvd mungu tuluh shaardlagagui bolson chamd internet l baihad angli helee saijruulj , , uur bas bus zunduu zuil surch bolno. nadad cham shig neg egch bdg blaa. bi yaj ch uram zorigoor tetgeed negent zalhuu , itgelee aldsan hun ulam dooshoo unahaas uur garts olj hardaggui yum bnlee. tegeed bi huntei suugaad togtson amidraltai bol gej zuwlusun yum. erdem nomiin mur huuj gegeereegui ch ter egch unuudur sain eej, geriin ezegtei l bolj. muugui shuu. buruu zamaar yavi baisnaas l deer. gehdee chi uuriinhuu potentisialiig dugneed bodood uz. uuriin chadvar, oyun uhaanaar hol yavj chadna gedegtee nuutsaar ch bolov itgeltei baidag bol tsag aldalgui hudulmurlu. tegej chadah itgel baihgui bol erthen uuur amidrah zam muruu haisan deer baih.

  3. hudulmurluud baijdee says:

    odoo ajil golj shilj yavah tsag bish baih, oldson ajlaa hiigeed, aajmaar ajiliin orchnoo solij, aj amidralaa saijruulna daa, ajil golj dajiad yu ch ul uurchlugduh. ariun tsagaan hudulmur avarna doo, belen zelen yum neg l udur atan zagasnii emgen huuchindaa bairandaa tavigddag shig ugui bno, zuud zereglee met ugui bno. chamd zogsoltgui hudulmurluh arga zam bii, uur songolt ugui. ter hun ch chamtai amidrah bodolgui biz, zugeer zaluu nas, uvurtulj untah hun heregtei ued zugaa bolgodog baih

  4. Romance says:

    Хэн хэндээ биеийн таашаал өгч байснаас сэтгэлийн таашаал өгч байгаагүй байжээ. Ар гэр чинь тааруухан амьдралтай байсан бол арай өөрөөр л сэтгэж харах байж дээ. Харах өнцгөө арай томруулж харж сур. Зөвхөн өнөө маргааш, сургууль соёл, төгсөлт, оюутны байрны мөнгө гэж харахаас илүүтэйгүүр толгойгоо илүү сайн ажилуулах байжээ. Хамт болзохдоо хэрхэн яаж амжилтанд хүрэв, амжилтын түүхээс хуваалцах байж дээ. Цаашлаад өөрийгөө бүрэн дүүрэн үнэлээд өөрийгөө хөгжүүлж явах байж дээ. Гадаадад сурах, толгойгоо цэнэглэх, нийгмийн харилцаанд идэвхитэй оролцож өөрийгөө бүрэн дүүрэн хөгжүүлэх. Цаашлаад компанийг чинь удирдаад явах хүн болъё гээд л.
    Одоо ийм байдалд хүрсэн болохоор дахин боломж олго, боломжийг ашигла, тултал нь хий. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг үгийг сана. Өөрийгөө дайчил, өөрийгөө хөгжүүл, зоригтой шийдэмгий бай. Залуу хүн байж залуу насан дээрээ ихийг хийж бүтээ. Гишгэсэн мөрөө харахгүйгээр урагшаа тэмүүл. Ихэмсэг том авхай болтол өөрийгөө өөд нь татаж яваарай гэж зөвлье дөө.

  5. Mr says:

    Богино хугацааны ЯШКА амьдрал. Бодит амьдрал хоёр нь зөрчилдөөд бн. Нойрноосоо сэрж бодит байдалдаа ор. Амьдралын төлөө зүтгэж өөрийн хүчээр сайн сайханд хүр. Жинхнээсээ хайрлаж дурла. Сөрж тэмц. Эсвэл алаа зараад алгадуулаад зодуулаад залуу нас үнэ цэнэ мөрөөдлөө үхүүл дээ. Юм оройтоогүй шүү

  6. Сиси says:

    Ядуу өссөний чинь л үр дагавар гэх үүдээ.Охин хүүхдийг юмаар хэт дутааж өсгөхөөр голддиггэрүүд болоод байх шиг байдын ерөн л нэг тийм мөнгө мөнгө гэж үхэх шахсан.Мөнгө нь бараг өөрсдөөс нь айж зугатаахаар…

    Чи өссөн орчныхоо ээж аавынхаа орк хүрээллээс гарах гэж хичээх л хэрэгтэйдээ.
    …. бардам ч гэж ….бодол богинотой л охин байнадаа

  7. formation says:

    hahaha argagui l ork baina daa. tarvaga idne gene uu, yaj tiim zavaan yum amaar ni ordog bainaa discusting. Bas bumbuguruus huvtsas avch umsunu whahahahaha

  8. Baagii says:

    Чамайг бүр тэжээвэр амьтан шиг болгожээ. Тэгээд дургүйгээ хүрхээр зоддог.

  9. зол says:

    за эгч нь дүүдээ ингэж зөвлөе. юу ч үгүйгээс босох амьдралын замд чинь тэр хүн хор хүргэжээ, харьцуулснаасаа болоод чи өөрийн бодит байдал хүч чадлыг давуулан үнэлээд тэр хүний үзүүлсэн богинохон бөгөөд чамд огт хамааралгүй амьдралыг байх газраа гэж сэтгээд бна. гэтэл чи өөрөө хэн билээ? залуу хүнд туулах зам давах даваа гэж бий, бүү шантарч хүний юмаар дөрөөл, хожим нь харамсдаг юм. Өөрийгөө яг одоо байгаа мөн чанар дээрээ барьж өгс, битгий өнгөрснийг өөрийн биш юмаа чинийх юм шиг сана.

  10. 89 says:

    ymartaich odoo chi ynhan bolson hha

  11. RB says:

    Hervee eregtei hun ingej amidardagaa bichsen bol odiid ene sited ordog huuhnuud eldveer doromjloh bsn bh. Emegtei hun iim niitlel bichihed diileh huuhnuud aimaar zoolloson, barag l zovtgoson comment bichih ym. Alivaa ymand tegsh bus handdag, buh zuil eregtei huniig buruutgadag tiim setgel zuitei ym shig bhiin. Eregtei huniig zugeer l yu ch mederdggui, medreh ch esgui, mongo l oloh estoi subject meteer tolgoidoo tosooldog bololtoi. Ta buhentei l adilhan setgel zurhtei, hair halamj zergiig medreh erhtei hun gesen oilgoltoor handahgui ym.

  12. Ггн says:

    Жоохон ажилладаг толгой бсан бол өмд гутал үмх хоол авахуулж гүйхээр гадаад хэл, гарц шийдлийн сургалт, ном, бийлэгжүү танилуудынх нь хүрээ амжилтын түүхүүд судлах, ажлын дадлага сураглах эдртээ юм салгаад төгсөхөөсөө өмнө яаж наадах хүн шиг чинь юм үзээгүй хэддээ гайхагдчихаар үлгэрийн мэт амьдрал босгож болохнуу гадарладаг болчих л бсан бх. Дээгүүр доогуур төгсөхөөсөө өмнө, бараг гадаадаас буцахаасаа өмнө гээд дандаа араа бодож дараагийн нүүдлээ төлөвлөж явдаг өөртөө найддаг улсууд нь нэг юм хэлээл сургамжлаал бн да? Тэхдээ ийм хоосон толгойтууд хоолтой толгой болохын тулд заавал бүтэлгүйтэл шок салалт хагацал ч юм уу үзэж бж ухаарах гээд бдаг хэвийн үед Өсч хөгждөг төрлийн биш улсууд цөөнгүйлдээ. Хойшид хоол халбагадагчаасаа бултахын өмнө өөрөө хоолоо хийдэг эсвэл хэсэгтээ идэх хоолоо нөөцөлдөг эсвэл өөр хоолны нөөц олдсон үед т1тжийхаа мэдсэн биз?

    Учиргүй муулкуу бхыг бодоход бас ч зүрх нь царцсан этгээд биш л бн, тархийг нь жаахан өнгөлчүүл гараад өгөх бха. Ном умш гэвэл бүлтэлзээд унах бх зүгээр ажил хайх подкаст монголоор сонсмоор бвал uglyhotmongolian руу ороо.

    Цагтаа чам шиг нөхдүүдийг тээршаадаг дургүйцдэг л бла одоо бол үгүй ээ аль болох л биеэ даахад нэмэр болох чиг рүү нь зүглүүлчихиймсан кк ирээдүйн бэр худ ураг маань ч тууж явахын билүү бас нэгнээ хайрламаар л байшдээ кк. Нэгэнт биенээсээ бусад үнэ хүрэх зүйлсээ анзаарахгүй бга улсыг тэжээвэр гахай болгоод сууж чадкуу юм чинь ядаж цаг нь ирэхээр сайн яваасай гээд сэтгэлээсээ хүсэх хэмжээнд чадвал бүр өөрчлөлт хийхэд нь дэмтэй явах хэмжээнд оччуул яг алкээд бнаа

    • Салхи says:

      Тэнэгээ мэдэхгүй юун ч урт юм бичдэг юм

    • Po says:

      Энэ залудаа бас 1яагий байжээ. Эмгэн болчоод харамсааш

  13. RAY says:

    bugsuu zaraad amruugaa hool halbagdaj hiilgeseer bgaad surtsan batsaan bna amidraliig chine zaachijee chi odo bugsuu zarahaas oor yuch chadhgui shuluuhan helhed YANHAN bolchjee

  14. Хүү says:

    Өөрөө чадвартай болох л хамгийн зөв зам даа, наад хүн чинь мэдэхгүй ээ, манай үеийнхэн угаасаа юм үзээгүй мулгуудуу хмс бдын, сайн хүн бж ч мгдгүй, чиний үеэс арай эгч эхнэртэй найзууд ч бх нь бн.

  15. Сонио says:

    Хөдөөний охидууд нээх гэнэн цайлган эвдрээгүй гэдэг хирнээ цаанаа л ийм тэнэг байдгийн сонин. 1-р курстээ улаан хацарлаж ирчихээд 2 оосоо эхлээд аав ээжийхээ мал маллаж олсон хэдэн цаасаар хөмсгөө шивүүлж давхраа хийлгээд, нээх зохицохгүй олон хувцас сольж өмсөөд л. Зан ааш нь хүртэл майр сэхүүн кк. Будмал, хоосон толгойтой их зантай авгай нар болчдог. Тэгээд ядаж бхд хичээлдээ ч олигтой сурахгүй. Тийм байхаар зөөгч хийхээс өөр юу хийхэв дээ. Нэг л зорилгогүй тэнэмэл, харц нь хүртэл тэнэг. Чи ч мөн адил огцом амьдрал дээшлээд тэнэг дээрээ тэнэг болжээ. Зөөгчийн ажлыг голж байгаа бол тэрнээс дээшээ ажил олоод хийх потенциал байгаа юмуу чамд? Би хотод өссөн чамтай харьцуулахад хамаагүй хангалуун өссөн ч нүүрээ будаж гангалах завгүй оюутан насаа дуусгасан. Хичээлийхээ хажуугаар зөөгч, угаагч, үйлчлэгч хийж, харин төгсөөд дипломоо тэвэрч гүйгээд хэдэн газар анкет өгөхөд бүгдээс нь зөвшөөрсөн хариу авч байлаа. Оюутан байхад сайн ах нар эргүүлэх явдал хэд хэд гарч л бсан. 4 мөч минь хөдөлж бхад яагаад янхан хийх ёстой юм гээд тийм юманд эрс эсэргүүцдэг бсан. Гол нь хүний зорилгошдээ. Чи анх оюутан болохдоо хүсэж хүлээж байсан мэргэжлээ сонгосон уу? Мөрөөдлийн мэргэжлээрээ сураад мөрөөдсөн ажлаа хийнэ гэхээс хичээлээс өөр юм бодогдохгүй хэдэн жил өнгөрнө биз дээ. Зорилго тавьсан хүнд бусад асуудал юу юм бэ, тэр ахтай нийлэхүү байхуу гэж гиюүрч суух яасан их зав бэ?

  16. nuutsaa heley says:

    bi ih surguulia gadaadad tugssun. nadad ajilgui suusan heseg zawsariin hugatsaand hezee ch zugeer suuy gej bodoogui. bi zuugch, ugaagch , orchuulagch , guide hiij bsn, neg horom ch zugeer suuj uzeegui, udalgui mergejliinhee daguu ajild ch orj emcheeree ajillaj ehelsen, mergejliin bus goo saihnii zuwlugch ch hiij baisan. nadad tuslah gants ch hun baigaagui. …harin hezee ch munguur uuriiguu hudalday gej setgej baisangui. tgej baisnaas amia horlochihson ni deer gej boddog. joohon bardam bai, yaduu hund bardam zan uuriiguu hundleh uzel baihgui bol buur ch yaduu boldog. odoo neg aldsan geed hoishoo uharch suuh hereggui. yu ch hamaagui hii, tegeed baiguullaguudruu anketaa yvuul.bitgii buuj ug. nas chini zaluu baina

  17. ( ͡° ͜ʖ ͡°) says:

    hun ajiliig bish ajil mergejil huniig goldog ym daa.Hun baigaa ymandaa setgel hangaluun baij surahgui bol yg l iim baidald orno.Chi odoo uuruusuu dor baidaltai baigaa humuusiig haraad uuriiguu ymar aztai baigaagaa harah heregtei.At least chamd zarim humuusiin hiih baitugai muruuduh ch bolomjgui ajiliig hiih bolomj bn.Nas zaluu tsus shingen bn tsagiin ajil hiigeed mungu huraagaad hel us surch gadaad ruu yvaad olon2 bolomjiig uurtuu neesen chine deer dee.

  18. Azka says:

    Хаха. Эрэгтэй гэдэг залуугын бичсэн коммэнт бол шулуун бөгөөд шудрага шүү дээ.

    1-рт сургуулиа төгссөн бол бүгдийг 0-ээс нь эхэл, ажилд ор гол нь мэргэжлээрээ тэгэх тусам … чи үнэ цэнэтэй болно. Эмэгтэй хүн гэхээрээ нөхрөөрөө тэжээлгэж амьдрах ёстой биш шүү дээ.

    Чи чинь хүн өөрийн гэсэн үнэ цэнэтэй, тэр үнэ чинь чи ямар зарчимтай, ямар ур чадвартай, ямар туршлагатай гэдгээ хамаарна.

  19. To gold digger. says:

    Amar hyalbar argaar amidrahiig huseed iim zuil hiijdee. Odoo bas munggui bolood ochih gej baigaa bololtoi. Herew chi mungutei baisan bol ter hun deer butsaj ochih baisnuu gedgee uuruusuu asuugaad shudargaar uurtuu tiim gej hariulj chadaj baival ochdog baihdaa. Zaluu hun baij yamar archaagui bodol ve? Surch bolovsrood uuriiguu hugjuuleh nasandee heden tsaasnaas bolj gold digger bolood yawj baih gej. Mungu ed baylag bol uregdeed duusna. Harin chi uuniig buteegch bolj baijl iim baidlaasaa salnadaa. Odooo Ggn geed neg Egch chini nuguu bayan zaluug chini dis hiij baahan yum bichih baih, U RE A GOLD DIGGER.

  20. м says:

    Их ч өмхий бага ч өмхий гэгчээр тэр хүнтэйгээ уг нь зөөлөн харьцаад бүр амьдарсан ч болох байсан бус уу. Та хоёроос их зөрүүтэй хосууд байдаг ш дээ. Гэхдээ чи энэ хүнтэй амьдрал болохгүй гээд тархиа кодлосон учраас бүтээгүй байна.
    Яг л омголон жинхэнэ хөдөөний Монгол охин мөн дөө. Нэг хэсэг зөөгч хийгээд үзэхгүй юу даа. Тэглээ гээд яадгийн. Дараа нь мэргэжлийн ажилдаа орно биз. Танай найз банди бол үнэн мулгуу амьтан байжээ. Тийм хогоос салсан нь зөв.
    Уужуу ухаанаар сайн бод доо. амжилт.

  21. Po says:

    Бүгдийг нь 00с эхэлж заасан сайн ч сурсан хаяа санаад хуучинаа дурсдаг байсан ч одоо больсон. Анал групп бүгдийг үзүүлсэн дээ

  22. Po says:

    Оюутан охидууд ийм зөндөө . Намар ахиал шинэ оюутанууд ирнэ тэгээл чи мартагдана. Хэн хэнийгээ хэсэг жаргаасан бол тэгээл болоо шдэ . Надад ч 1оюутан охин байсаан байсан. Хаяа задгай авалцдаг байлаа. Одо эмч хүүхэн болцон байдын ккк

  23. zochin says:

    zereglel ondortoi yanhan bolood bair suutsnii mongotoi bolood daraanji togtson ajil toroltoi bolson deerdee ih mongo oloh chance enel bain

  24. Эрэгтэй says:

    Одоо чамайг энд бүгд янханаар дуудна. – Битгий тоо –
    1. Их дээд сургууль төгссөн гээд зөөгч хийлтэй нь биш гэж байна. Би гадаадад төгссөн. Миний ажлын гараа барилгаас эхэлсэн. Одоо бол дэлхийн том байгууллагад ажилж байна. Юуг ч битгий гол. Хамгийн гол нь боломж үргэлж олддог, алдаж болохгүй, өөрийгөө бэлд.
    2. Их дээд сургууль төгссөн юм чинь ажил олдож л таараа. Гол нь Коронагийн хямралын үе ирчээд байгааг ухаар. Хүн бүр санхүүгийн асуудалтай нүүр тургарч байна. Бүр дэлхий даяараа.
    3. Тэр хүний өмнө өөрийгөө буруутгах хэрэггүй. 2-ийн 2 эхнэрээс салсан гэхээр өөрт нь л асуудал байна гэсэн үг. 1амьдрах байж насаараа гарын шүүс болно ч гэж юу байхав. Харин оронд нь тэр хүн байгаагүй бол миний нүдийг нээж өгөхгүй байсан, 2жилийн төлбөр төлөх гэж тамаа цайх байсан гэдэгт баярла. Харин төлбөрөө чи биеээрээ төлцөн. гүйцээ.
    4.Сэкс бол тэртээ тэргүй биологийн хэрэгцээ. Ажил дээр гараад ирэхээр хүмүүсийн 80-90%-ийх нь сексийн амьдрал замбараагүйтна. Угийн энэ асуудал дээр монгол тэр чигтээ живцэн. Энэ сайтаас харахад.

    • Zochin says:

      Zarim zviltei ni sanal niilj bn. Biyeere tulsun gedeg vnen shu. Genen tsailgan tged dahiad ergehgv hvnii zaluu nasiig vneleh heregtei. Hen hendee gomdol teelgvi martssan ni dr nasnii zurvvtei verhel bsn l gj bod. Zodno gj yu gsen vgiin zodson hvn dr bitgii ergej och. Ugasa dunguj surguulia tugssun ymarch hvn bsan hyamardag hicheej zvtgej bj dasan zohitsdog gj boddog. Heden jiliiin dara naadah chini asuudal bish bolchihson hvssen hvseegvi uur hvmvvseer hvreelvvlj uur zvild anhaardag bolson bh bolovuu. Tm bolhoor ungursun zvild uyagdsan udrvvdee bodood ireedvid haramsahgvin tuld hicheehees uur argagvi ee eswel ayndaa martagdana bhaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.