Нөхрөө хүндэлдэггүй дүү эхнэр… /2/

Сайн байна уу. Нөхрөө хүндэлдэггүй дүү эхнэр… би энэ захиаг бичсэн залуу байна. Одоо бол эхнэрээсээ салахаар шийдсэн байна. Сүүлийн 14 хоног бараг юм дуугарсангүй. Юу бодож юу санаж явдаг юм бол бүү мэд. Гэхдээ би салах тухай нэг ч үг цухуйлгаагүй. Сар бүрийн тэтгэмж байр, сав машин унаа бүгдийн үлдээгээд явнаа л гэж бодож байна.

Яагаад ийм хүйтэн хөндий байдаг юм болоо. Намайг хараад шууд тэс өөр хүн шиг болчих юм. Нэг тийм уурласан янзтай. Найзууд ах эгч өөр хүнтэй аятайхан харьцаад зүгээр л байдаг. Би гэрт ороод ирэнгүүт хөмсгөө зангидаал шулуун хараад өөр болчих юм. Би энэ хүний стрэссний эх үүсвэр ч юм шиг. Би байгаа учраас энэ хүнийг зовоогоод байгаа ч юм шиг санагдаад байдаг боллоо.

Манай эхнэр эцэгтэй үнэн голоосоо дургүй үзэн яддаг. Шалтгаан нь аав нь бага байхад нь архи ууж их зовоодог байсан гэсэн. Ээждээ бол амь. Ээж бид хоёрыг их зовоосон гэж ярьдаг. Тэгээд аавдаа эцэгдээ ямар ч хүндлэлгүй. Тийм учраас эрэгтэй хүнд нөхөртөө  гэр бүл гэсэн ойлголт суугаагүй юм шиг байгаа юм. Дээр хадмындаа очоод хадам ээжийг нөхөртэйгөө яаж харьцаж байгааг нь хараад шууд эвгүй оргив. Хадам аавын чих муу тэгсэн наадхантайгаа битгий харьцаач гээд шууд ээжрүүгээ хэлж байдаг шүү. Ирээдүйд хүүхэд
маань надтай ингэж харьцдаг болчих вий дээ гэж санаа зовлоо. Надтай яаж харьцдаг бараг адилхан байна.

Сүүлийн сар байнга хэрүүлтэй, хэрүүлээс залхаад би юм ярихаа больсон. Ямар нэгэн зүйл хийхээр л өдөөс ярдаг ярдаг гээд буруу юм яриад байдаг ямар ч жижигхэн үйлдэл байсан ч өөдөөс заавал сөрж нэг юм хэлдэг
зүгээр гэрийн цонх онгойлхох дээр л эсрэг юм хэлээд байдаг яг ямар учиртайн болоо? Би цонх онгойлговол битгий онгойлго гэнэ хаавал битгий хаа гэдэг нэг сонин хүүхдээ тэвэрмээр санагдаад тэвэр гэхлээр битгий хүүхэд тэвэр зүгээр хэвтэж байхад нь хэвтүүл гэнэ. Хүүгээ гадаа аваад гарахуу гэхээр салхитай байна гэдэг
альваа том шийдвэр байсан ч сөрөөд өөр зүйл ярьдаг яавал ийм нэг сонин байхаа болих юм болоо. ийм зүйлтэй учирч байсан хүн байна уу? Миний хувьд гэр бүл би биентэйгээ ярьдаг ойлголцдог. Нэг нэгээ гэсэн
хүндлэлтэй баймаар байдаг иймэрхүү амьдралыг ирээдүйд хүсэхгүй л байна даа.

32 Comments

  1. захидлын эзэн says:

    өөрийгөө бод гэсэн хүмүүсд хандаад хэлмээр санагдлаа
    дандаа эмэгтэй хүмүүс бичсэн байна
    би эхнэрээ нэг ч удаа араар тавьж үзсэнгүй ээ
    миний хувьд жаахан нялуун талдаа хүн
    үнсмээр тэвэрмээр секс хиймээр байдаг
    очоод нялуурхаар цаашаа цаашаа гээд ойртуулдаггүй
    чи яагаад ийм юм гэхлээр би тийм төрлийн хүн биш гэдэг
    манай эхнэр гэртээ хоол хийдэггүй долоо хоногт ганц хийвэл их юм
    бусад үед би хийнэ эсвэл хоол хийгээгүй л байхдаа гэж бодоод гаднаас хоол авч ордог
    ганц удаа гэрээ цэвэрлэж байхыг харсангүй
    ганц сайн хийж байгаа нь хүүхдээ л харж байгаа гээд баярлдаг
    сар бүр данслуу нь сая төгрөг шууд хийдэг
    шинэ 3 өрөө байр хүүхэд төрхөд авлаа
    сүүлдээ ийм байхад хөрчдаг юм билээ
    юм ярих ч хүсэлгүй болоод
    очоод тэвэрж үнсэх мэдрэмж ч байхгүй болж байна
    юм ярихлээр нэг хол танихгүй хүнтэй байаа ч юм шиг сонин

    • Уншигч says:

      Энгийн найз нөхдийн хэмжээнд танилцья

    • zailuul says:

      buh yum ni belen, hangalttai bolonguut ulun zelmuun ussun huuhen hamraa buruu suhuj dee, chi ch gesen bithii hool hii, ger ornoo tseverlevel barav. Uurt ni yag ijil hand. chi er ni manaihaas avna bgaa gej hel, archaagui awgai er nuhruu ani ijil ji irj bhad gants ayaga tsai, ayaga hool hiigeed ugch bno doo,

  2. бодол says:

    Яаг л миний амьдрал сда юмаа эхийн эрхэт ёстой айлд өссөн охид ингэж гай болдог юм байна лээ би хөдөө ажилладаг болсон бараг л тэндээ хөдөөгөө байгаад бай гэх нь холгүй л байдаг ш дээ нэг удаа хагас жил нэг удаа 1 жил салж явсаар 12 жил амьдарч дээ салаад ч ойлгоогүй надаас илүү орлоготой учраас бардам л даа гэхдээ миний байранд амьдардаг одоо эцсийн байдалаар салахаар шийдээд байгаа нас ч явлаа үлдсэн насаа жаахан утга учиртай өнгөрүүлъе дээ

    • Temts says:

      er hun hohirood ulddiim doo, ger orn ch gui bno, ur huuhdee ch shunaltai emd aldana, ali negiig ni avah yostoi l bhgui yu

    • G says:

      Oligtoi olj suraachee esvel yadaj ar gert n halamj hairaar dutaahgui yav l da uuruusuu bolood gologdoj bj gonginood

  3. Zul says:

    Chi er n ooroo xolduu toms yum bn. Ter xun neg l yum boloxgui bgaa bolood l dotroo gomdood tynirxaad yavaad bgaan bishuu. Sain yariltsaad oilgoltsoxiin orond exneree oolood l tsonx xaalgasangui xuuxed unsuulsengui gej tenegteed syyj bdag noxor bn.

  4. Зөвлагөө says:

    ЗА МИНИЙ ДҮҮ ЗӨВЛӨГӨӨ ӨГЬЕ.
    ХҮҮХЭД ШУУХАДГҮЙ БОЛ БАЙР МАШИН ТЭТГЭМЖ ӨШНӨ ГЭЖ ЮУ Ч АМЛААД ХЭРЭГГҮЙ ШҮҮ. СҮҮЛД НЬ ТОЛГОЙГОО ШААНА ШҮҮ. ХҮҮХЭДТЭЙ Ч БАЙСАН ХҮҮХЭДДЭЭ Л ЮМ ӨГӨӨРЭЙ НААД АВГАЙДАА ХЭРЭГГҮЙ

  5. sddad says:

    Salaach ee sdaaaa.

  6. Mr says:

    Гэр бүлийн хэрүүлд ялагч гэж байхгүй ээ. Хэн хэнийгээ давах гэсээр эцэстээ хоюулаа шархалсан бдийн. Бүр сүүлд нь хүүхэд л хохирогч болно. Аль ухаантай нь амьдралаа аварч үлдэнэ дээ. Амьдралынхаа суурийг бодоод хүлээцтэй ухаантай бгарай. Гэр бүлд нь сайн сайханыг хүсье. Бүх юм цаг хугацаатай.

  7. Алдааг өөрөөсөө says:

    Чи өөр эмэгтэйтэй суусан ч энэ байдал үргэлжилнэ. Эхлээд өөрийнхөө занг зас. Болохгүй бол ярилц. Алдаагаа харахгүй бол эхнэрээрээ хүнээр хэлүүл. Гэр бүл болно гэдэг тоглоом биш. Алцагнаж эргүүлж суусан юм бол одоо бол араа дааж амьдар. Дүү хүнтэй суух асуудалтай гэж бодвол анхнаасаа дүү хүмүүс битгий эргүүл. Дүү хүүхэн аашгүй чиний үгээр байна гэж бодсон бол том эндүүрчээ чи. Насаар ахимаг юм бол үлгэр дуурайлалтайхан шиг бай.

    • E says:

      Bitgii Shaa!!

    • Zochin says:

      Зүв зүгээр бж бхад тэгээд тэнэгтээд бдаг хүн бдаг юмуу. Сонин л юм. Өөрөө жоохон мэдрэмжгүй юм бишүү. Бичсэнээс чинь харвал. Хүүхэд унтуулах бас л амаргүйшд арай гэж унтуулсан хүүхэд хар орой ирчихээд үнсэж сэрээгээд бвал ямар эхнэр дуртай бхав дээ. Гадаа салхи шороотой бхад хүүхэд авч гарна гэж бас л утгагүй яриа биз дээ. Мэдрэмжгүй мангар мангар юм яриад байвал цаанаасаа л эгдүү хүрийшд. Гэр орны ажилд оролцдог юмуу ер нь. Ажил хийж мөнгө олж байгаа нэртэй эхнэрээ амраадаггүй гэр орны ажил хүүхдээрээ ядраагаад бдаг бололтой. Тэгсэн хэрнээ бодит нэмэр туслалцаа бхгүй ажил нэмэрлэсэн нөхөр бол эхнэр чинь шууд нүүрэн дээр чинь хэлж чадахгүй ч дотроо дургүй нь хүрээд явж бгаан блгүй. Манай нөхөр бас нэг ажил хийсэн нэртэй гэртээ оймсоо ч цэгцлээд тавьдаггүй идсэн ууснаа ч хураадаггүй зочид буудалд бгаам шиг бдаг нэг хүн бна. Харахаар уур хүрийшд бас. Хэлээд үг авахгүй. Гэрт сууж гэрийн ажилтай хүүхэдтэй бнга зууралдаж бгаа хүний ажлыг гэрт сууж үзсэн хүн л мэднэ дээ.

  8. U says:

    За хайр сэтгэлд бол нээх нас хамаагүй байх ханилж суухад бас нас хамаатай шүү
    Ялангуяа залуу охидтой сууж байгаа эрчүүд, хөгшин эртэй сууж буй охид бодох хэрэгтэй
    Эхэндээ их сайхан байлаа ч яваандаа зөрчил бол их гарна

  9. G says:

    Unlock poscastiin suuliinh deer naad zoddog aavtaigaa hundii issun philosofich uhaan suugaad uuriiguu hol hundii bsnyha tuluu shanalgahgui, ecegtee sain handaj umnuhteiguu zuuraldah bish ireeduigee uuruur zurah shiid gargaad amjiltad hureed goy az jargald hursen gjina da.

    The courage to be disliked.

    Mi bodloor chi gomdoochood ter chigt n orhichihdog hun yum bishu. Ah duu nart chini zugeer handaj bn gee bizde.

    Yu husch yavdag hun yum bol medsenu? Yund durtai gjine. Chi uuruu gologdood bdyn bn.

    Hundleliig hucheer bii bolgohguishde. Hundlel aldahaar yum uildej yavdga boli. Esvel anzaardguin bol yunaas bolj zan n huvirav todruul.

    Nadad yer n Helsendee hurdgui medremjgui hainga hulduu udaan huiten hoshingu t1 tumsnuud teertei sanagdaad bdyma. Zaluu busguichuudiig uhaalag lag er hunii eviig oldog bolgodog surgalt, medeelluud bvl ehnertee helee.

    Ev zuigee olj uur ucaargui amidray gvl harilcaagaa saijruulah arga hemjee avya geed uz. Setgelzuich or

  10. nn says:

    iim amarhan buugaad ogchihoj bgamu, za yron ohidod aaw ni mash ih nolooldog za tgd eej bol bainga helseer bgd nom surgaali shg tolgoid bat togtsson bga bh, bi bas etsegtei durgui ghde tom bolood uchiriig oilgoj dan aawaas bish buur aaw eejiin aaw ej, owoo emee gd buur yj osson yu mederdeg bsn, setgeliin sharh gd bugdin medehguima ghd barimjatai bh heregtei tgd yron dan aawd uchir bhguig oilgoson, ghde bi hundeldeggui ooroo ch medej bga.. za tgd dahij huntei uchirdag tm oogui hun olood dahij shineer ehlene gdg mdku ehleed naad huntei sn zuurald tolgoid yu bodogdoj bgaga newt heleh heregtei yron sn oilgoltsoj iim tm husej bgaga helku bl yaj ym ewleh biledee, za tgd emegtei hunii uudnes bichle, eregtei hun bol tgd tsaad emegt hunees ih charmailt gargaj shinjtein bn, nasaar duu bol chi iluu uhaan zarj chi hundluuleh huseltei bol zgr enhriilj hairlaj bj hussenee awna ,buur bolku bol gert ni butsaa2 ym oilgoh bizee

  11. Baysaa says:

    Chi bid 2 yaag adilhan yum bna manai ehner nadaas bas neleed duu ehendee buh yum goe bailaa huuhed garaal tegeel yaag tanai hun shig bolool tegj tegj etsest n salsan huuhed l orovdmoor bdag yumdaa

  12. dak says:

    muusain emegteichuud iimshdee oorsdiinho zangaas boldog bhguyu ohintoini suuj gj baigaa bol eejiigne har yg unen odoo zugeer bair saw yu bdiin bugdiine orhiod yaw pyazda iim hunii hajuud nasiig barna gj yu bsiin naadmuu pyazda chin chmg yawaad ogsnuj daraal bugdiig oilgoh bolno

  13. retard says:

    alnii cringe ynhanuud

  14. aimaar yum says:

    Het ugeer ni baigaad bval uuruus ni aij bn, uuriig chin ailgaj bna, yalj bna geed hoshgirood bgaa bh, turhumd ni butsaaj bairand ni tavih tsag boljee,.

    end tohioldold hairtai, hairguin tuhai .yarigdahgui. naad ehneriin chin abaigaa baidal erduu l ger buliin humuujil, hezee ch uurchlugduhgui, hezee ch deerdehgui, harin ch ulam bvr dordono.
    1) uchir ni eh ni etsgiig ni huldeldeggui, eldveer doromjilsoor bgaad hun bish bolgoson bgaa
    2) etseg ni uneheer zovooson bj magadgui, tiimees ehteigee niileed er huniig uzen yaddag bolj tuluvshshun
    3) tiimees naadah chin chamd etsegtee yaj handdag, yag teren shigee handana.
    4) tiimerhuu tsevdg huuhnii zurh hezee ch hailahgui
    5) naad em chin zuvhun tejeegchtei bolohiin tuld l chamtai gerlesen,
    6) odoo ger oron, ed hogshil, unaa tergiig chin avah sonirholtoi bolohoos chi terend ogthon ch sonin bish.

    Tiim emees hundlel, itgel setgel huleegeed hereggui, uujuu taivan amidrahiig husvel dahij aldahguigeer daraagiin hunee sain sudlaad, shinjeed suugaarai.

    7) ger ornoo uldeej uguh ni hangalttai shvv, herev huuhedtei bol. tiim emees bolj amidralaa aldaj bgaa chi deer ni nemeed edhurunguuruu hohirno gedeg hairan. Er ni ingehd huuhed, buh bair, sav, unaa tereg, ed hogshiloo uuruu avaad YAGAAD naad emee turhumd ni butsaaj bolohgui gej.

    Yamartai hc buu davraa, helsen bolgoniig ni eserguuts, yadaj l salah hurtelee bos gesen gazraa bosgoj, suu gesen gazraa suulga. Minii ex naiz huuhen bas yag tiim em bsan, ert medsen tuldaa shuud zai barisan, ter em nas barsan etsgee ehteigee niileed eldveer muulaad l bdg bsan, bas gereeree bugd er hund durgui,aldahaasaa umn medeed zai barisan.

  15. 111 says:

    Эхнэр авъя гэвэл ээжийн хараа гэж үг бас бнаа

  16. том ах says:

    гэр бүлийн хүмүүжил. багын өссөн орчин хүний амвдралд маш чухал. наад хүүхэн чинь чамд хэзээ ч сайн хань байж чадахгүй. хэзээ ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үүсэхгүй. бага насандаа авсан комплезс эргээд засардаггүй юм аа. амьдралаа бод. хүмүүс хүүхдээ бодоод битгий сал гэдэг. харин ч тийм орчинд өссөн хүүхэд бас л том болоод амьдрал дээр гарахаар маш их асуудалтай тулгардаг. шийдэж чаддаггүй. эсрэгээрээ ээжтэйгээ байхдаа боломжийн ч байх юм билүү. чи хадам аавынхаа оронд өөрийгөө тавиад үзээрэй. тэгээд чи өөрөө ойлгоноо.

  17. Mogi says:

    Салаад хэрэггүй. Гэр бүлээ засан тохинуул. Ийм асуудлыг эвлүүлэн засах чадваргүй гэрийн эзэн өөр хүнтэй суулаа ч адил. Харин эхнэрээ шахаж ойлгуулж амьдралын ачаагаар дарж бж тэнэглэлийг арилгамой. Хүчээр шийд эвээр ойлгоноо май шүү, урдаас чинь шаа л даа өмхий бөгс минь гэж хэлнэ. Монгол хүн шахалт дарамтанд сайн сурч, ихэд сайн ажиллаж, юм ойлгодог тархитай. Гэрийн эзэн эрхээ эдэл. Чадахгүй бол эмэгтэйчүүдийн эрх жендер ээ яриад бака. Чи бас л хүүхдээ хаясан бөөс болно.

  18. Norjmaa says:

    Chamd hairguin bna. Erthen zamaa bodoj setgeliin amar amgalang oldoo. Amjilt zaluu min

  19. Адилхан асуудал says:

    За манай эхнэртэй адил юм байна. Эхийн эрхт ёстой гэр бүлийн охид яг ийм байдаг юм. Чамайг давах гэж чамайг үгээрэй байлгах гэж үздэг дийлдэхгүй бол тэгээл амьдрал чинь там болдог юмдаа. Би энэ асуудалтай учираад ихэндээ бөөн хэрүүл болдог байсан. Амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзэхгүй гэж боддог байсан ч ганц 2 удаа хүрч ч үзсэн. Эр хүн өөртөө гар хүргээд байхад тэвчдэггүй л юм байнлээ. Хүүхэдүүдээ бодож шүд зууж тэсэж үлдсэндээ. Одоо бол өөрийнх нь гийдвэрийг өөрт нь үлдээгээд оролцохоо болисондоо. Санхүү тусдаа өөрсдийн асуудалаа тусдаа шийдэх нь илүү дээр санагдсан.

  20. Нараа says:

    Танилцаж ярилцаж байя.

  21. moon says:

    Ene bichij bgaagaa unshuulaad uzvel yadag yum bol. Hun dotroo olon yum bodood l bn teriigee il l gargahgui bol tsaad hun ni oilgohgui. Yamar negen argaar hoorondoo yariltsaj baij l olon jil bie biendee hani bolno shu de.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.