Эрчүүд ч хүндлүүлэх эрхтэй

Нийгэмд нэгэн тогтсон хандлага байдгийг саяхан анзаарч харлаа. Бид “Охидоо хайрлая”, “Охидоо хүчирхийллээс хамгаалъя” гэдгээс биш хөвгүүд, эрчүүдээ хамгаалъя гэж нэг ч удаа хэлээгүй мэт. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баяр хэдхэн өдрийн зайтай болдог. Алийг нь хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаагаас асар том ялгаа харагдана. 


Тоглоом, хошигнол ч юм уу бүү мэд. Ямартай ч таван ширхэг оймсоор цэцгийн баглаа хийж, гурав, дөрвөн лааз шар айргийг танк хэлбэртэй боон худалдаалж буй зураг цахим орчинд түгсэн. Эр хүнийг үнэлэх үнэлэмж ийм өчүүхэн юм уу гэж халагламаар. Жендэрийн тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхээр хязгаарлагдахгүй. Эмэгтэй, эрэгтэй хүнийг ижил түвшинд ойлгож, хүндлэх, үүрэг хариуцлагаа ч зэрэг хүлээх хэрэгтэй гэсэн үг. 

“Чи эр хүн учраас зовлон даах ёстой”, “Эр хүний нулимс цуснаасаа үнэтэй” зэрэг үгс нь тэгш бус харилцааг улам дэлгэрүүлдэг. Бид нэгэндээ хүйсийн ялгаатай байдлаар бус бие хүн гэдэг нь утгаар хандах ёстой. Зөвхөн “Хөвгүүдээ хүмүүжүүлье” л гэж хэлэхээс илүү охиддоо ч багаас нь эр хүнийг хүндлэх, зөв зохистой харилцах харилцаанд сургах ёстой юм шиг.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Г.ЭНХ

5 Comments

  1. owl says:

    хүндлэгдмээр хүнийг бол майр хүндлэнэ шдээ, харин шалчгар гонжгор юмнуудыг бол авч хэлэлцэхгүй. хүүхнүүдтэй аар саархан юм яриад хэлсэн болгонд нь инээгээд адилхан дунд нь ороод яриад суугаад байдаг, нэх эелдэг зөөлөн зантай эелдэг инээмсэглэсэн царайтай жоохон хатуу үг чанга хэлчвэл гомдчихмоор байрын залуучууд ёоо үнэн зайл гэмээр шүү

  2. а says:

    мартаар бүх эмсээ сэтгэл дүүрэн баярлуулаад цэргийн баяраар хүүхнүүд өлөн зан гаргана. Цэрэгт явсан уу? үгүй тэгвэл чамайг баяраас хасна энтэр гээд тэнэгтэнэ

    • Lol says:

      ems tiim uchuuhenbdg yum bilee, er hun hezee ch tiim hogiin yum bodohgui. avahaa medehees, uguh tuhaid goridoltgui humuus bnaa bna.

  3. emegt says:

    howguudiig humuujuulj haruulah ni aawiin uureg harin het eejiin tal oroltsood irwel em shinj ih garna shu, oorsdiin uurge biyluulj chadahgui hulchgar ochuuhen jhn huuhed bsanaa sanahgui huuteige hamt bj chaddagguit orshij bgam

  4. emegt says:

    erchuud uuniige medej bgaa bol ooriigo batalj haruulah ystoi , baigliin jam bndaa iimhen hairluulj orowduuleh shaardlaga bgaa gju ta nar chn huch chadaltai bizdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.