RESTART

Сайн байна уу? Намайг Ж гэдэг. Би одоо 40 хүрч яваа жирийн л нэг Монгол эр хүн. Эхнэр бид хоёр гэр бүл болоод 15 жил болж байна. 3 хүүхэдтэй. Амьдрал уул нь дажгүй сайхан л болж байна. Бид 2 өөрийн гэсэн орон сууцтай, машинтай. Хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа яваад амьдрал үргэлжилж байна. Би эхнэртээ хайртай. Оюутан байхдаа анх танилцаж дэр нэгтгэсэн гэх үү дээ. Эхнэрийгээ ч надад хайртай гэж боддог байлаа. Одоо харин эргэлзэх боллоо. 

Би өөрийгөө амьдралаа аваад явах чадвартай, ирээдүйтэй гэдэгтээ бат итгэлтэй байдаг байлаа. Хангалттай боловсролтой, юм үзэж нүд тайлсан ч гэж боддог. Гэхдээ эр хүний ноён нуруу, цог хийморь, амжилттай байх эсэх ханилсан ханиас, эхнэрээс ихээхэн хамааралтай болох нь үнэн юм байна гэдэгт одоо л итгэж байна. Амжилттай яваа хүмүүс хэлэхдээ “миний энэ амжилт эхнэртэй минь, ханилсан ханьтай минь холбоотой, ар гэртээ санаа зовохгүй байх, амжилттай ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгож, намайг байнга дэмжиж ирсэн…” гэж ярихад би анхандаа нэг ёсны бялдууч үг л хэлж байна, нөгөө талаараа бага ч гэсэн холбоотой нь ч холбоотой л байх л даа л гэж боддог байлаа. Гэхдээ маш их нөлөөлдөг, маш их хамрааралтай байдаг юм байна гэдгийг ойлгодоггүй байж. 

Манай эхнэр их хартай, найз нөхөдтэй уулзах, ажил төрлийн шаардлагаар ч гэх юм уу хүн амьтантай уулзаж оройтох энэ тэр асуудал мэдээж гардаг л байлаа. Тэр болгонд бөөн уур уцаар, хэрүүл хараал болно. Тэрнээс нь залхаад ч гэх юм уу халшраад ч гэх юм уу найз нөхөд, хүн хартай уулзаж ууж идэх асуудалыг мартсан гэж хэлж болно. Тэр хэрээрээ найз нөхөд ч байхгүй нэгэн болж хувирсан. За тэр ч яахав гол асуудал биш. Гол асуудал юу вэ гэвэл. Ер нь хүн гэдэг амьтан урмаар тэтгэгдэж, ханийн хайр, халамжаар дутагддаг, услагддаг юм байна. Энэ амьдралд миний зөв гэж юу ч байхгүй. Гэр оронд гарсан их, бага маргаан бүгд миний буруу. Ийм байна, тийм байна гэж учир байдлаа ярилцья гэхээр манай хүн өөртөй хир халдаана гэж байхгүй. Бүх зүйл 100 хувь миний л буруу. Ажилтай төрөлтэй явж байгаад гэр орондоо орж ирнэ ядаж аяга цай хийгээд өгөхгүй. Заавал цай ууя, хийгээд өгөөч гэж өдөр бүр гуйлгана, эсвэл өөрөө цайгаа хийж ууна. Цай хийгээд өгөөч гэж өдөр болгон хэлүүлнэ. Гэр орон цэвэрлэнэ гэдэг ойлголт тун муу. Би өөрөө л гэр орноо цэвэрлэе, ийм тийм байна гэхгүй бол хөглөрөөд л новшроод л байгаад л байна.

Өглөө босно гэж байхгүй, сэрүүлэг тавиад ч босохгүй. Заавал дуудуулж босооч ээ гэж 2-3 хэлүүлж байж босно. 3 хүүхдийн эх болсон хүн шүү дээ. Өглөө хүүхдүүддээ би л цай цүүг нь бэлдэж өгөхгүй бол байгаад л байна. Тэгээд л жижиг сажиг хэрүүл, маргаан гарна. Бас л миний л буруу. Яагаад гэдэг нь мэдэхгүй, “чи өөрөө …” л гэнэ. За тэр яахав гэж бодоё. Нэг удаа хүнд урмын үг хэлээд, дэмжээд зөвлөнө гэж байхгүй шүү дээ. “Болохгүй байна бүтэхгүй байна…” л гэсэн үг гарна. За тэгээд эхнэр нөхөр юм хойно нөгөө ор хөнжилийн асуудал бас байна аа. Нэг удаа эхлээд санаачлана, татна чангаана гэдэг асуудал ерөөсөө байхгүй. Байнга би л хөөе, хаая гэхгүй бол унтаад л өгнө. Уул нь би өөрийгөө тийм муу гэж бодохгүй л байна. Эхнэр маань таашаал авдаг, тавьдаг. Тэгсэн хэрнээ л тийм. Би ерөөсөө ойлгохгүй юм.

Сүүлийн үед миний ажил төрөл жоохон бүтэмж муутай, лам хуврагт үзүүлж харуулахаар дандаа л сүлд хийморь чинь доройтсон байна л гэх юм. Засал ном уншуулж засал хийлгээд л хэсэг хугацааны дахиад л сүлд хийморь чинь доройтсон байна л гэнэ. Сүүлийн үед энэ бүгдийг эхнэртэй холбоотой л гэж бодох боллоо. Үнэхээр яах учираа мэдэхгүй гайхаад байна. Эхнэртэйгээ ярилцая гэхээр дахиад л хэрүүл болох болов уу, дахиад л бүх зүйл миний л буруу болох болов уу гээд ярилцахаасаа ч халшираад байх юм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болоод бүр нэг гэрт цуг байж чадахгүй хэмжээнд хүрээд хэдэн хүүхдээ өнчрүүлчих вий гэж бодох юм. Миний хувьд өөр хүүхэн шуухан, нууц амраг энэ тэр ёстой байхгүй. Энэ янзаараа гүрийгээд байгаад байх уу, өөрчлөлт хийх үү, өөрчлөлт хийлээ гэхэл ямар өөрчлөлт хийх вэ. Ёстой нөгөө RESTART хийх хэрэгтэй юм болов уу? Уул нь манай эхнэр ийм байгаагүй юм аа. За мэдэхгүй юм даа. Яах ёстойгоо үнэндээ мэдэхгүй байна. 

27 Comments

  1. nobody says:

    Hundlel duusjee. Bi ch bas yalgaagui zovlontoi zaluu bn, bas 3 huuhedtei. uram zorig husel temuulel uur yu yu ch gedeg bilee dee bugdiig ni martaj dee. sex hiihdee ch hurtel ymar ch uramgui boltson, ehner ch ter bi ch ter. bi bol odoo zugeer l amidarjiin uur yu ch alga ymar ch muruudul zorilgo alga. ingej novshiin amidralaar amidarch baihaar salaad yavchmaar ym shig, gehde udii 10 garan jil amidarsan amidral 3 huuhdiin ireedui geheer hetsuu ymaa. manai baga odo 3 oitoi, eej ni namaig bhad pampersiig ni solij barag uzeegui dee. ingeed bodohoor neeree yaaltai ch bilee. nadad tsai ch ayaglaj ugduggui. gehde bi ter tsai maind ch neeh gomdood bga ym alga, odo ingeed bodohnoo haana hezee yagaad ehner maani namaig hundlehee boliod iim amidral ruu orchiv gedgiig bodood oldoggui ee. het ugeer ni baij, heruulees zailshiij, helsen hussen bolgoniig hiij ugsuur bgaad l iim bolj baih shig bn.

  2. Sascha says:

    “Ийм байгаагүй юмаа” гэж бгаагаас үзвэл хүүхэд харж гэртээ бсаар бгаад ийм болчихсон юм шиг бна…Сэтгэлийн гутралд орчихсон юм бишүү…Эхнэртээ зөвлөөч сэтгэл зүйч дээр оч гээд. Төрсний дараа олон нойргүй шөнүүд, дааврын огцом өөрчлөлт, эрдэс амин дэмийн дутагдал гээд олон асуудлаас болж ийм бдалд ордог, дээр нь нэмээд хүн болгон өөр бдаг. Гэрээ цэвэрлэхгүй бгаа нь залхуудаа биш ч бж болно, сэтгэлийн гутралд орсон хүн юу ч сонирхохгүй, хүсэхгүй, амьдралын идэвхгүй болдог. Сэтгэл зүйчид хандаж, эрүүл мэндээ сайн анхаарч арчаатай бж чадвал давж болно гэж боддог….Би нэг хэсэг яааг ийм депрессэнд орж бсан…Зүгээр л гоё хувцсаа өмсөөд найзуудтайгаа уулзахаас хүртэл төвөгшөөдөг, дуртай кино, номоо ч бүрэн үзээд дуусгаж чадахгүй, ёстой амьдаараа үхсэн юм шиг болдог юм бна лээ. Та өөрөө ийм болж үзээгүй бол мэдэхгүй бх л даа…

  3. Anu says:

    Tanai ehner setgel gutrald orson yum bishuu
    Ergen toirnoo tseverlej ch chadahgui bnaa gdg chn gutraliin neg shinj, ta yu ch gsn ehneree joohn halamjlaad uzeh uu
    Etssee hurtel hariu nehelgui hicheegeed uz, 3n 3 huuhed gargasan yum chn hesegtee ehnereesee yu ch goridohgui amjuulah gd uz setgel ni uyarah ch yum biluu
    Anhnaasaa iim bgagui gj bn, tghleer zasrah bolomj bga bhaa
    Bas ter balai lam huvrag gsn yumnuudiin ugiig bitgii too, ugaasaa l buh hund adilhan yum helj bga

  4. Хүү says:

    За манай эхнэр ч нэг иймэрхүү дээ. УБын дундаж хүүхэн биш үү?

    • Sascha says:

      Яанаа энэ амьдралын идэвхгүй бдал (apathy) монголчуудын дунд тийм түгээмэл гэж үү? Манайхны ихэнх нь уушигны бронхит, сүрьеэний вирустай бдаг юм бна лээ, агаарын бохирдлоос болоод. Бас дээр нь нэмээд депресс ядаж бтал бас тэмбүү, монголчууд ер нь л бие сэтгэцийн бдал эрүүл биш болчиж дээ

  5. Viliin vr says:

    Yun salah we uuriinhuu 3 sheesnvvdiin tuluu chi nasaaraa hamt l amidrah bolj dee. Salaad chi haachih n we yu hiih ym? Gantsaaraa chih amar amidrah sanaatai yu. Tegj baisnaas ehneree ajil turuld oruul. Salaad bas 1 ymtai suuy gej bodoy ehnerees chin hol deerdehgui barag dor hvn taarval yaahuu bas salah uu?? Mongoliin ihenh haltar gulugnvvd end tend sheesee tsatsaj hayad hariutslaga hvleehgui zugataad alga bolno, daraa n hvssen hvseegui viliin vree edeldeg ym daa. Namaig dunguj ih surguilia tugssun jil tolgoi ergvvlj uulzaj bgad jiremsen bolson hoino minii hvvhed bish geed hayad ywsan gulug 2jiliin umnu har zaluugaaraa elegnii hort havdraar vhsen , ardaas n bainga haraadag bsiin haraal hvree biz zayagui amitand. Avgai n 2hvvhdee awaad salaad yavsniih n daraa elegnii hort havdartai bolood majiisan daa huurhii ter zolgui amitan.

    • Бузар бэлэвсэн гичий вэ says:

      Энэ үйлийн үр гээд эрийн хойноос гүйж явж эцэггүй шээс олоод хаягдаж, бүх эрсийг үзэн ядах болсон царай муутай үзлийн янхан гичий байх шиг бна. Үмхий янхан минь чиний шээсийг бас ингэж хэлвэл ямар бна? Хүний 3 үрийг шээсээр дууддаг чи хаанахын хужаа янхны шээс вэ? Эцэггүй хүүхэд тэврээд үлдсэндээ хорсож төрүүлсэн үрээ бас шээс гэж бодож явдаг янхан юм бна л даа. Чам шиг янхантай нийлээгүй нь тэр залууд зол болсон бна. Богино насалсан ч чам шиг янханаас хол жаргалтай амьдраад буцаа байлгүй. Үйлийн үр гэж мэддэг бол үмхий сэтгэлдээ ийм юм бодоод суухгүй л бсан даа чи цус ойртсон адгуус минь. Хүний үрсийг шээс гэж дуудсанг харж тэвчсэнгүй хөгшин янхан минь.

      • Huue gulug uu zail daa says:

        Ilvv vgtei yanhnii zulbasga mine duugui vhej dald or. Ter zayagui zaluu 1huduunii yambii gichiitei suugaad 2zulbasgatai bolson, ter hvvhentei suugaad haramsaj bgaagaa bainga naizdaa yarij, nadtai butsaj niileh gej uchnuun vzsen yu gej ter gulugt nvvr uguh we dee, tegeed ch bi ternii hvvhdiig gargaagui ym l daa umhii amtai novsh mine. Uur sain saihan zaluutai amidraad setgel hangaluun l amidarch bn. Chi dutaach ergvv vheer mine.

      • Хаха says:

        Тэр залуу чинь хөдөөний ямбий гичийний хэмжээний залуу бсан юм бол чи ч бас хөдөөний ямбий гичийний л зиндаа бхгүй юу даа, удам сударгүй нохой гахай шиг өссөн азгүй нүх минь, дугуй дугуйгаа л олдог юм, араас нь харамсаад хараагаад бхыг бодоход их л хайртай бждээ таарсан таар шуудай минь. Зөв ч бичиж чадахгүй боловсролгүй хөдөөний халтайсан лалар бгаа чи

    • jamia says:

      chi ch gsn yalgaagui uliin uree uurc hyavaa azgui amitan bn do! haraal har tolgoido gedeg.Bichsen ungu ayasiig chin harval ene amidrald nasara azguitleer duursen BETCHKO bh shig bn da chi

    • Яг үнэн says:

      Үрээ тоогоогүй хаясан эрийн оронцгууд оцогонохдоо кондомоо углахад яана вэ. Хэнд ч хэрэггүй тожигоо хаа сайгүй цацаад Монголоор дүүрэн эцэггүй хагас өнчин хүүхдүүд. Эцэст нь яг наад залуу шиг чинь үйлийн үрээ эдэлдэг нь гашуун боловч үнэн шүү дээ.

  6. Баагий says:

    Байр саваа соль орчиноо соль болж өгвөл 2 оос 3 жил болоод солиод бай

  7. Зочин says:

    Хүний амьдралд байдаг л асуудал. Давж гарах л хэрэгтэй. Эцсийн эцэст хэрэлдээд халтайгаад ч болохнээ эхнэр хүүхэдтэйгээ бүрэн бүтэн амьдрах шиг сайхан зүйл байхгүй ээ.

    • Gulug zailaa says:

      Chinii bolovsroltoi chine haana bgan ergvv yanhnii hvseegui zulbasgaa haha. Hotiin unagan hvvhed bn tehvv tarhi n utchihsun har mal mine. Uurt hvrteelgui ymand bitgii umhii hoshuugaa dvrj bai nohoin gulug mine hol zailj vz. Eswel chi ene zahianii ezen bvtelgui gar ymu? 3shees vildwerlesen bol vhen vhtlee temtseed baij dee chamd salah erh baihgui, nasaaraa zovj amidraarai kkkkkk.

  8. Зочин says:

    Сүлд хийморь доройтох гэж байгаа л даа. Гэхдээ өөрөө сайн өөдрөг байхгүй бол буцаад л доройтоод байдаг шиг санагддаг. Эхнэр чинь 3 хүүхэд гаргаад ядарсан гэрт суугаад унжийсан байхаа. Тэгээд чамаас өөр хэндээ ч стрeссээ гаргах билээ. Ажилд оруулбал сэтгэл санаа нь сэргэх байлгүй дээ. Ийм олон хүүхдүүдээ хаяад салж сарниж болохгүй ээ.

  9. Ажимма says:

    Ёо ямар эсрэг тэсрэг юм бээ. Манай нөхөр залхуугийн туйл. Ховдог, бохир заваанаа мэдэхгүй аймар хэрүүлч. Би л өдөржин гэр орны ажлаа робот зарц мэт огт төвөгшөөлгүй гялалзуулдаг. Бас 3 хүүхэдтэй. Өөрийгөө мэдэхгүй байнга өөлж, шүүмжлээстэй. Тэрнээс нь болж харин ч нэг тачигнатал хэрэлднэ дээ. Ийм балиар новшнууд хэзээ ч засрахгүй дээ. Болдог бол нөхрөө танай залхуу заваан эхнэрт өгөөд, чамтай суучих юмсан.

  10. Chi tugs yum baina shdee says:

    Chamtai suumaar baina

  11. d says:

    ЦАЙ УУМААР БОЛ ӨӨРӨӨ ХИЙГЭЭД УУГААЧЭЭ. ЮУН ЯДАРГААТАЙ ЗҮЙЛД НЕРВТДЭГ ЮМ :D.

  12. zaya says:

    ehnerjjn chin eejni yagl tiim hun baihoo manai awgai gej yg eej shigee nohroo diileed surtsan teneg awagai bdgiin ohinoni bas yg tiimeehuu

  13. Mogi says:

    Битгий сал. Энэ доор эхнэрээ хаясан новшын гөлөгнүүдийн араас бүү ороорой. Чи өөрөө асуудлаа судлаж бгаад эргэлт хийх хэмжээний өөрчлөлт оруулж гэр бүлдээ шинэчлэлт хийхээс өөр замгүй. Чамд л ганц тулаад бгаа асуудал биш, ухаантай нь даваад сайхан амьдраад, мулгуу гөлөгнүүд нь салж сарнидаг юм. Чи л өөрчилж чадах ёстой.

  14. bold says:

    za husghuun chamd l gej heleye!!.odoogoos 5 jiliin umnu 38 tai bhda yag cham shig amidralaar 15 jil amidrasan blaa.Bas l 3 huuhdiin etseg.End bichsen buh zuil chamtai yag ijil yaah uchraa olohgui uulzah naiz nuhudgui yavlaa. Neg l udur bi shiidver gargaj SALSAN yumaa.Ur huuhduude amraltiin udruudeer daguulj yavj uulzaj, zugaatsuulj busdaar tusdaa amidraad ehelsen. ehende hetsuu l bdiin heruultei ch gsn hooltoi bj dee geel.Medeej ymar neg huuhnees bish zugeer l HERUULEES zalhaj salsan yum.Tod udahlgui uuriin uyeiin busguitei taniltsaj amidraad odoo 2 huuhdiin etseg bolson.Hun hani ijilee sain sudalj songoh chuhal yum bilee.Chamd l gej zuwluhud bolovsroltoi, udam saitai, bolj ugvul ailiin tom ohintoi suuhad altsahguie. Yag unendee hun neg l amidrana gedeg ugnii uchriig ter ued l oilgosondoo!!! zorig gargaad SHUUD SAL! gej zuwlue!

  15. zaluu says:

    За бас л асуудал нэгтэй хүн байна.Сайхан ярилцъя манай эхнэр ч гэсэн иймэрхүү би бас 3.н хүүхэдтэй.
    Сүүлийн үед салах уу яахуу гэж бодох боллоо.Майл хаягаа үлдээгээрэй

  16. owl says:

    үнэхээр бичсэн шиг чинь авгай юм бол салахаас ч айлтгүй л юм байна шд. эсвэл чи ажилгүй эхнэр чинь мөнгө олж гэрээ тэжээдэг юм уу. эхнэр чинь чамаас илүү мөнгө олдог бол чи гэр орны ажил хийхээс аргагүй л юм байна. үгүй бол юу дуртайгаараа л бай л даа, 40-тэй байж нээх авгайгаас болж хийморь унаад байна майна гэсэн юм ярисхийгээд явах жоохон инээдтэй биш үү. эхнэртээ хүндлэгддэггүй бол нэг бол эхнэр чинь учиргүй мунхаг тэнэг эсвэл чи хүндлээд байхаар нөхөр биш л гэсэн үг

  17. er hun says:

    Муу эхнэртэй хүн хогон дунд амьдардаг муу нөхөртэй хүн зовлон дунд амьдардагаа гэж.

  18. Buyka says:

    Gert suuj bga 3n hvvhed harj bga hvn ugaasaa iim l bn shde uur yaalgah geed bga iljig we chi. Gaduur uur har ymtai banzaldaad alga bolson bish jiriin l 1 geriin ezegtei bn tanai hvn. Baigaa baidaltaigaa ewlereed amidar. Bas lam huvrag gej gvij bdg bvtehgui ch er boldoo. Lam huvrag, boo nariin amnii unshlaga ym bishvv ter svld hiimori doroitson, haraal hiisen bn ene ter zasal nom unshuul geed hvmvvsiin halaas hoosloh l arga n uur yu ch bish.

    • buyakag shaadag boov says:

      hahaha.Buyaka chi oor shigee azgui amidralaar busdiig amidruulah ge yu!!!!

      • Boovoo saagch bandintsart says:

        Boovoo saasan bandintsar mine bi cham shig azgui amitan bish. Setgel hangaluun bolomjiinl amidarch bn.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.