Зан араншин

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо ганц бие л дээ. Хайр дурлал ярихаасаа өмнө хүн байхын тал дээр та бүхнээс зөвлөгөө авч бас үзэл бодлоо хуваалцмаар санагдаад бичиж байна.


Би одоо 31 настай ажил боловсролын хувьд боломжийн түвшинд яваа жирийн л нэг залуу. Гадаадад амьдардаг. Би боловсрол бас чинээлэг байдлын төлөө их хөдөлмөрлөж бас цаг зарцуулсаар өдийг хүрчээ. Бусдын нүдээр сайхан л харагддаг байх гэвч өөртөө хааяа таалагдахгүй бас үзэн ядах үе гарах юм.

Юу вэ гэхээр юмыг шууд утгаар нь хүлээж аваад тийм нэг өрвөс гэсэн зантай юм байна. Өөрөөр хэлбэл хүлээцтэй намуун дөлгөөн биш бололтой өөрийгөө хааяа ажиглахаар. Юмны зөв бурууг сайн мэдэж байгаа ч хааяа жижиг зүйлсийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж сурмаар байна. Энэ нь олдмол юм уу угийн юм уу бүү мэд.

Асуудалд том жижиг гэхгүйгээр их чухалчилж хандаад үүнээс минь болоод зарим орчин тойрны хүмүүсээ гомдоодог юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Яаж хүлээцтэй занд суралцах вэ? Ийм байдал маань гэр бүл болоход маань хүртэл муугаар нөлөөлнө гэж боддог учраас та бүхнээс асууж байна аа…

7 Comments

  1. тэвч says:

    Мөнай нөхөр шиг сонсогдож бна. Юм л хэлэхээр өрвийгөөд байдаг, нэг ёсондоо ааш муутай эрэгтэй. Эхнэртэй болоод хажуугаас нь хэлсээр одоо овоо өөрийгөө хянадаг. Гэхдээ л сурсаныг сураар боож болдоггүй гэж, ер нь л өрвөлзөх талдаа. Өөрийгөө хяна, эхнэр-найз охинтой болоод үг үйлдлийг нь аль болох тэвчих. Хөгширөхөөр бүр хэцүү болно гэдгээ ухаарч, одооноос л хянанадаа. Тэгэхгүй бол хажуу дахь хүндээ их хэцүү байдаг, хэрэв хажуудах чинь сайн айлд өссөн, хүмүүжилтэй бол

  2. goddess says:

    emotional intelligence geed buhel buten subject bna shd, uuruu unsh suralts

  3. alalts says:

    helj bgaa zuiliig helsen utgaar ni oilgoj bval chinii zuv, shuud utgaar ni helsen zuiliig shuud utgaar ni oilgoh ni medeejiin zuil. shuud utgaar helsen zuiliig uur utga bolgoj oilgo gej teneg shaarnuud chamaas sharrddag bh, tednii husleer bvv bol. Chamaig uuriin bool bolgohiig husegchid, chamaig husseneeree bailgahiig husdeg nohod /nuhud bish shvv/ shuud utgaar helseniig ni shuud utgaar oilgosnoig chin mushgij, chamaig uuriig chin tevcheergui keteer haragduulahiig orolddog. alalts, bvv buuj ug, yadaj uurtuu unench bai.

    ene chin targan baih, gudrah dontoi baih, mergejildee muu, chadvargui baihaas yalgaatai yum. hun amidraldaa udur bvr suraltsaj bdg, uuriiguu hezee ch bvv buruutga, zaaval nohdod taalagdah argagui.

  4. Baagii says:

    za yaav l gej de surtei ym. haha

  5. Бат says:

    Бусдаас үг дааж сурна гэдэг чинь сул талаа хүлээн зөвшөөрч чаддаг болохыг хэлж байгаа юм. Бусдын чаддаг зүйлийг чи чадахгүй чиний чаддаг зүйлийг чадахгүй хүмүүс зөндөө бий иймд төгс хүн гэж байхгүй бүх хүнд сул тал гэж бий. Чи өөрийгөө төгс төгөлдөр гэж бодоод өрвөс гээд биеээ өмөөрөөд байгаа хэрэг сул талаа хүлээн зөвшөөрч сурах юм.

  6. Зөвлөх says:

    1. Өөрийгөө тийм зан гаргаад байна гэдгээ мэддэг чинь сайн байна.
    2. Мэдэж байгаа учраас дараа дараагийн тийм үйлдэл дээрээ өөрийгөө хянах боломжтой болно.
    3. Ном сайн унш
    4. Шинэ зүйл сонирхож эхэл.

  7. Mogi says:

    Секс хийж бхдаа өрвөсхийж уурлаад шаажаагаа хүүхнээ гомдоогоод бгаа бол зөвлөгөө өгч болноо найзаа. Зүгээр л арвөсхийж уурлаад бгаа бол секстэй хамаагүйм бна эндээс бүү асуу 🤣🤣🤣

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.