Барын бамбарыг бага дээр нь гэдэг үг их муухай үг байна лээ

Сайн байна уу. Зүгээр сэтгэлээ уудалж бичих гэсэн юм аа. Шууд яриандаа оръё. Би мөнгөтэй айлын хүүхэд. Өөрийгөө магтаж байгаа юм биш гэхдээ царайлаг. Дунд ангид байхад  ангийн охидын тал нь надад талтай байсан. Ангийн хөвгүүд надад ер нь л дургүй. Сайн охин нь надад талтай учираас надаас илүү гэдгээ батлахын тулд намайг хэн ч биш болгож бах таваа хангадаг байсан. Тухайн үедээ юу болоод байгааг ч өөрөө мэдэхээргүй тийм Тарума-д орчихсон байсан байна лээ.

Ангийнхнийхаа хувьд бараг хэтэвч, мишок л байсан. Аав ээж маань надаас хөндий. Хамаг анхаарал нь ихэр охин дүү нарт зориулагдаад, надтай ярьдаг ч үгүй байсан. Хэн нь ч миний дотор юу болоод байгааг асууж байгаагүй. Одоо ч итгээд ярьчих хүн ховор. Өсвөр насны иймэрхүү асуудлуудаас болоод би өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэж мэдрэх ээ болчихсон. Бүгдийг хөндлөнгөөс ажигладаг, дотогшоогоо бодоод л байж байдаг болчихсон. Одоо бол хоол хүнс,машин, байр, хадгаламж гээд бүх юм бэлэн. Хүмүүстэй танилцахаар надаас ашиг хараад байгаа юм шиг байдаг болхоор харилцаандаа хана хэрэм өрчихдөг, найз нөхөд, найр наадам байхгүй дээ. За тэгээд өөрийгөө хог новш шиг мэдэрч байгаа эр хүнийг ямар эр хүн гэхэв дээ. Насаараа ганц бие амьдрах байхаадаа.
Нэлээд нэр хүндтэй хэд хэдэн үзмэрч дээр ээж хүчээр шахуу авч очсон ч адилхаг хоёрхон өгүүлбэр хэлсэн.

Урьд насандаа хүний хүнийг бузарласан байна. Энэ төрөлдөө элбэг дэлбэг ч богино настай гэсэн.
Тийм үг сонсоод амьдрал зүгээр л утгагүй санагддаг юм байна лээ. Богино настай юм чинь хүний охины амьдрал үрээд яахав гээд бүр шийдчихсэн. Аз жаргал удаан үргэлжлүүлэхгүйг мэдчихээр аз жаргал биш болчидог юм байналээ. Бүх зүйл миний эсрэг яг ингээд төгс таарчихсан болохоор сэтгэлзүйчид хандах хүсэл ч бага байна. Өөртөө итгэх итгэл, амьдралын идэвхи, зорилго, мөрөөдөл, алсын хараа гээд эр хүнд байх ёстой бүх зүйл тэг заачихсан.

Тэжээмэл амьтан шиг л. Хичээгээд өөрчлөлт гаргалаа гэхэд үр хүүхэдтэй болонгуутаа чадарчихвал, хойд эцэг мэцгийн бараа хараад хэцүүдчих ч юм шиг, зөнөтлөө амьдарлаа гэхэд энэ сэтгэлзүйн тогтворгүй байдал маань хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх ч юм шиг, нийгмийн харилцаа, хариуцлага нэхэгдэхээр надад төвөгтэй ч байж болох юм. Маш олон тохиолдлоор тарума-д орж байсан болхоор зориг зүрх ч үхчихсэн. Үүндээ бусдыг буруутгахаа больчихсоон тавилан юм даа.

Толботой цаасыг яагаад ч эргээд шинэ болгодоггүй шиг сэтгэлээс арилахгүй юмаа. Хааяа энэ сайтыг уншихаар гэр бүл зохиох ч тоглоом биш юм аа гэж бодогддогшд.

Өсвөр насандаа байгаа хүү, охин, дүү нартаа санаа тавьж, ярилцаж байгаарай л гэж захья даа.
Барын бамбарыг бага дээр нь гэдэг үг их муухай үг байна лээ. Тэвчиж болох зовлон тэвчиж байгаарай.

Мань өнгөрсөнд та нараас дутахгүй л явсан юм шиг байна лээ. Бодолтой байгаарай. Амьдрал бас л хурган шүү… 

27 Comments

  1. Бабук says:

    Үхэхийн хооронд хэдэн төгрөг савчаач хаха буян болно

  2. Carlos Jackal says:

    Тээгч эх

  3. Mmm Ccc says:

    Үзмэрч чиний амьдралыг шийдэхгүй ээ. Өөрөө өөрийгөө олбол тэр аз жаргал шүү. Тэр цагт ганцаараа байсан ч жаргалтай байдаг. Сул талаа давуу тал болгоорой. Би эмэгтэй, гэхдээ чамтай төстэй амьдрал туулсан. Одоо хичнээн ганцаараа ч амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Бусад хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовохоо больсноор өөрийгөө чөлөөлж чадсан.

    • Dorj says:

      Энэ лаларын монголд удаан амьдрах хэрэггүйштээ эртхэн зоволгүй үхвэл аз

  4. V says:

    Uurtuu itgehgui bol hen ch chamd itgej naidahgui. Bi bas cham shig sain nz nuhudgui bas gants bie ch uurtuu bol hezee ch ergelzej baigagui. Buh ertunts chinii esreg baisan ch unenii tald bat zogsoh zorigtoi bai. Uzmerchid itgej amidralaa zalna ch gej yu baihav. Yu gej ch hudlaa burj mungu salgaj magadgui.

  5. A says:

    Bitgii tiim umand itgee. Zaluu bga bj zgr l hen negentei sain huntei uchraad hairlaj durlaad aldaj onood amidraarai.

  6. Цоглог цэцгийн дэлбээ says:

    Үзмэрч бол шал худлаа л юм байна лэ худлаа шаагаал байдын байна лэ шдэ, цогтой золбоотой бай, хаясан хаягдсан бай хамаагүй охидуутай уулз учир амьд байгаагаа мэдэр баярла цэнгэ дуртай зүйлээ хий, ууланд алх, тиндэр ашигла бусадтай санаа бодлоо хуваалц

  7. Цоглог цэцгийн дэлбээ says:

    Үзмэрч бол шал худлаа л юм байна лэ худлаа шаагаал байдын байна лэ шдэ, цогтой золбоотой бай, хаясан хаягдсан бай хамаагүй охидуутай уулз учир амьд байгаагаа мэдэр баярла цэнгэ дуртай зүйлээ хий, ууланд алх, тиндэр ашигла бусадтай санаа бодлоо хуваалц

  8. Болиод өг дүү минь says:

    эвий дээ эвий эвий. хайран сайхан хүүгээ хайхардаггүй. ямар гээчийн хачин айл вэ. тэр мухар сүсгийн чанартай зүйлийг бодохоо яг одооноос боль. үнэхээр ямар ч хэрэггүй шүү. би бас биеэрээ туулж мэдрээд явж бн. өөртөө л итгэ, өөрийгөө л хайрла. өөр юу ч хэрэггүй

  9. Astralogy says:

    Baigaa baidlaa ewdeed update hiie gj husej baiwal sanal bolgoh zuil bgaa shuu. Chm shg humuus mash ih oor bolood ywdag shuu

    • Бабук says:

      Үхэхийн хооронд хэдэн төгрөг савчаач хаха буян болно

  10. Ундра says:

    Бусдын төлөө сайн үйлс хий.Бүр чаддаг бол арга хэмжээнүүд зохион байгуул хороодын засаг дарга нийгмийн ажилтнуудтай хамтарч өөрөөсөө суулгац нтр гаргаад мод тарих аян хий боломж бололцоогоо зөв зүйлсэд зарцуул.Хорвоо ганцхан чамайг тойрч эргэдэггүй тэр хүүхдүүд ч гэсэн чамд атаархсандаа тэгж байсан гэдгийг чи мэдэж байна тэгэхээр энэ бол чиний өгөгдөл.Үзмэрчээ март сайхан эхнэр найз охинтой бол.Хүн ер нь бусдад туслах өөрийгөө хүнд хэрэгтэй юм байна гэж мэдрэх хүндлүүлэх үедээ маш их адерналин ялгаруулдаг.Чамайг хүмүүст туслаасай тийм ажлууд боллмжтой бол хийгээсэй гэж хүсэж байна юу ч байж болно би лав монгол улсдаа хэрэгтэй юм хийх юмсан гэж маш их хүсдэг хийнэ гэж боддог яаманд хүсэлт тавиад огт хариу өгдөггүй гэхдээ төслөө хэрэгжүүлбэл хэдэн ч хүүхдийн амьдралд гэрэл татуулж чадах бол гэж бодохоос гоё байдаг.Анх удаа коммент бичээд баахан галзуу юм биччихлээ хха ойлговол ойлгоод ойлгохгүй байсан ч яахвээ үзмэрчид л битгий итгэ

  11. Муисийн оюутан хха says:

    Мэдэхгүй ээ яамаар ч юм болж бүтэж бгаа юм гэж түй ч алгөө үнэндээ арай дээрдэв үү гүү юу нэг асуудал гараа л ирхийн амьдрал үнэхээр новшийн бнөө хэний манаагү бодол санаагаа цэгэцлээд битгий их юм бодооо тэрний оронд шинэ найз нөхөд хайж сэтгэлээ уудлах хэн нэгнийг олоорой гэртээ суугаад гутраад байвал юу ч өөрчлөгдөхгүй хүчтэй байгаарай😊🍻 би ч гэсэн энэ олон асуудал стрэсс нэг өдөр байхгүй болнл байхаа гэж итгэж байнааа🥲

    • Kkk says:

      Үзмэрч юуч гэсэн байж болно. Харин хэлснээр нь амьдрал явдаггүй гэдэг бол 100% үнэн шүү. Үзмэрч хүн хэлж байна шүү, учир нь дээрээс хүний хувь тавиланг цаг цагт өөрчилж байдаг юм. Үзсэн хэлсэн тухайн хэсэг хугацаанд үнэн, харин тодорхой хугацаа үе өнгөрөхөд өөр гэсэн үг. Үүнийг тайлбарлах хэцүү, олон зүйл нөлөөлдөг. Тийм болохоор зүгээр дээд хүчинд, удамдаа сүү, цай, амттан өргөөд, хааяа зул бариад, тэгээд өөрийнхөөрөө хүчирхэг бай. Нөхцөл, найз, орчиноо өөрчил. Тэр өөрчлөлттэй цуг чамд шинэ тавилан ирнэ.

  12. zaya says:

    oo yorni tgeed hudlaa hunii tarhi ugaaj mongo oldog boo uzmerch nertei oromtsguud mngloor duurenl bainshde terend btgi ach holbogdol ogoo hogshoon er hun shig saihan amidraldaa chi tiim bolomjiin amifraltai tsarai zus saitai zaluu ym chin saihan ajil hii hamt olontoi bol yorni ooriin turshlagaas helehef emormi gutrani edr gedeg chin zawtai hunil ajil ym bnleedee saihan zawgu ajil hogj niigmiin hariltsaand orood ajil hiigeed yawj baihad seks hiih eegteichudd hog negeereel taarna saihan zaluu nasandaa seksiin saihniig mederch erch huchtei amidraldaa

  13. hana says:

    bi ch gesen uzmerch buu ntr deer hed heden udaa ochij uzuulj baisaan, setgel sanaa ulam dorddog yum baina lee, chamd yu heregtei we geheer eruusuu l yamar baigaag chin sonsoj uguh naiz, sanaa tawidag negen. harin chi uuduus ni harin setgel sanaagaa gaigui bolgoh jargaltai baih arga zamiig oloh gej hicheeh heregtei. Chi uuruu hicheehgui bol hen ch chamd tuslahguiee, yasan ch emzeg yumbedee, odoo hedteig chin medehgui ch busdaas buruug haij hen namaig oilgoh yum boldoo gej suudag tsag ungursun shuu. Uuriinhuu hussen amidralaa uuruu l buteene. Uzmerch gej baisnaas ehleed setgel zuich deer l ochson ni arai deer baih bsan bh

  14. Ах says:

    Үзмэрчид итгээд ийм юм бодоод сууж байвал шуудхан үх үх писда. Тийм балай юманд итгэчихээд ийм тэнэг юм яриад сууж байгаа сда өөр юу хэлдэг юм. Тэр бага насны траума энэ тэр чинь хүн болгонд ямар нэг хэмжээгээр байдаг юм, бүгд өөрийн гэсэн зовлонтой байгаа. Дандаа “би, би, би, миний мэдрэмж” гэж бодоод анзаараад байвал ийм юм болдог юм. Чи нэг удаа бусдын төлөө гэж бодож үзсэн юм уу? Үгүй л байхгүй юу. Хүн угаасаа өөрөө өөртөө бол огт хэрэггүй амьтан, харин бусдад хэрэгтэй болж байж жинхэнэ хүн болдог юм. Сэтгэлзүйн асуудал байгаа бол сэтгэлзүйч энэ тэрийн туслалцаатай асуудалтайгаа нүүр тулаад давж гарч амьдар, тэгж чадахгүй бол хэнд ч хэрэггүй дээрээс нь ийм тэнэг юманд итгэж амьдралаа шийдүүлчихээд сууж байгаа сда амьдарч яадаг юм, шууд үх. Юу гээч чи үхэж бас чадахгүй зориггүй сда байгаа, би харсан юм шиг мэдэж байна. Хүн амьдрал богиныг мэдэхээрээ харин ч хийж бүтээх хүслээр дүүрдэг байхад азгүй туучий чинь юу гэнэ вэ? Тэртээ тэргүй богинохон гэж итгэж байгаа юм бол таталдаад байлгүй наад үлдсэн жаахан насаа бусдад зориул!!!

  15. Бацаан says:

    Өсвөр насны сэтгэхгүйгээсээ салаагүй юм даа. Юм уншиж сайн бодож тунгаах хэрэгтэй дээ. Болдог бол цохиод авмаар арчаагүй сэтгэхүйтэй нөхөр юм байна ш дээ

  16. Хммм says:

    Юм 2 талтай. Битгий нэг талыг барь, би ийм тавилантай хүн гэж битгий гутар, хүний хэд наслахыг хүн хэлж мэдэхгүй,эрлэгийх л мэднэ. Тим болохоор сэтгэлд таатай мөн бусдад хохиролгүйгээр л амьдар, бясалгал хий, сэтгэлд ойр хүнтэй танилц, хөнгөн дурла хөнгөн үерхэ, чи мөнгөтэй айлын хүүхэд юм бол материаллаг зүйлээр баян гутрхах зүйл үгүй шүү дээ, зарим чиний үеийн залуус мөнгөгүй олигтой хувцас авч ч чадахгуй байна шүү дээ,

  17. PARTIZAN says:

    Өөрийхөө толгой, бодол ухаанаа чи өөрөө л удирдаж байгаадаа уг нь. Бид бүгд л адилхан махан биетэй 4 мөчтэй, хардаг сонсдог үнэртдэг мэдэрдэг. Зүгээр л бодлоо цэгцэлж, зорилготой амьдрах хэргэтэй байхаа хөгшөөөө!!!!

  18. balar tsetseg says:

    Бага насны өөрийнхөө дүр зургийг харах шиг боллоо. Бага байхад жил бүрийн зурхайн зурлага аа уншаад би ямар азгүй амьтан бэ гээд өөртөө гутардаг байждээ. Жил бүр гурван хар, хоёр хар чулуу буугаад дандаа эгч нартайгаа харш жил болоод суудал өнцөгдөөд үйлийн үр нь дандаа муу буудаг байж билээ. Их ч сэтгэлээр унадаг байж. Шарын шашин бол шүтэх шашин биш шүү. Хүний хийморь лундааг үнэндээ л үгүй хийдэг бузартай шашин… Одоо бол үхсэн баасны үзмэрч, лам зүгээр л та нар түй май шүү..

  19. Baldgaa says:

    Зовлон бэрхшээлийн өмнөөс инээ. Салаавч үзүүлээд зүгээр амьдар

  20. Худлаа шааж бгаан says:

    Нас уртасгах засал гэж хийж мөнгө олох гээд худлаа богино настай гэж шаадаг … манай аавыг 80 ын талыг зооглоод нас барна гээд бсан одоо 60тай өвөө явж л бна хаха, нас уртасгах засал хийлгээгүйэээ, угаасаа шууд хүнийг богино настай гэж хэлж бна гэдэг чинь чадваргүй худ үзмэрч л шуналд автаж хэлдэг юм . Сайн үзмэрч бол хүний насыг хэлдэггүй юм . Тэгж бодоод аав минь засал хийлгээгүй одоо 120 ын талыг зооглчлоо ххаха тэгээд нууц биш бол насаа хэлээч ? Хэдн насандаа ийм бодол суучаад бгаа чинь чухал бнашд бид хэдэд

  21. ах хүү says:

    Чи одоо Эр хүн байж нэг муу халтар монгол үзмэрчид итгэлээ юу? Тэнэг байна. Чиний амьдрал чиний гарт. Мөнгөтэй айлын хүүхэд юм бол Шууд гадаадад сургуульд яв. Сургууль төгсөж ирээд чи үзмэрчид үзүүлж байсанаа бодохоор Инээд чинь хүрэх байлгүй. Шууд Гадагшаа яв. Өөр амьдралыг нүдээрээ хар.

  22. Иргэн says:

    Би эрэгтэй. Бараг л үе байх. Чамтай нэг сайхан ярилцаж суумаар санагдлаа. Үзмэрч гэж хэлсэн хүний чинь бүгд хэлсэн яг таарсан уу? Эсвэл худлаа шоуны гарууд бас байдаг шдээ. Хэдэн ээжүүдийн судсыг атгацан. Нөгөө талаас үйлийн үр гэж байдаг нь улам батлагдсаар байна. Бид үгүйсгэж чадах ч үйлийн үр үгүй юмдаа.

  23. Ррр says:

    Үзмэрчийн үгээр өөрийнхөө амьдралыг шийдчихэж бгаа юм уу? Уул нь чи л өөрөө өөрийнхөө эзэн биз дээ. Магадгүй, сөйн сэтгэлзүйч чамд хэрэгтэй бх

    • 777 says:

      Ee zaluu mine yasan ih gutrang uzeltei yum be. Ooriinhoo amidrald ezen bolood yvaa. Mash sain setgel zuich deer och. Esvel hureelelee soli shine orchin uusge. Ydaj or zeel tavi l daa orniihoo hoinoos hootsoldood yun setgel gutarch ynz buriin demii balai yum bodoh ch zavgui bolno shd. Tsuglaand neg udaa ochood uzeerei. Pastortoi neg udaa yriltsaad uzeerei teglee geed chamd aldah zuil bhgu shu. Amidarliin hedhen tsagaa zartsuulaad zaaval ochooroi. Youtube-ruu orood 17 minut geed suvag baigaa teriig sonsooroi. Amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.