“Бяцхан чөтгөр”-ийн аль нь дээр вэ?

Олон эрчүүд том эрхтэний талаар боддог гэдгийг интернэтээр аялж буй залуусын хайлт харуулжээ. “Бэлэг эрхтэн томруулах мэс засал” гэсэн хайлтыг хийж мэдээлэл авсан хүн тоймгүй олон аж. Тиймээс ч бид энэ талаар мэдээлэл өгөхийг зорьлоо. БЭЛЭГ эрхтэн уртасгах мэс заслыг анх 1980-аад онд Хятадын мэс засалч Лон Дсю Чао хийж эхэлжээ.

1991 оны үеэс энэ төрлийн мэс засал оргилдоо хүрч хүмүүс ихээр хийлгэх болж. Гэвч өдийг хүртэл мэргэжлийн байгууллагын зүгээс гаргасан чанарын болоод аюулгүй байдлын ямарваа нэг удирдамжийг эс хайхран олон тооны эрчүүд бэлэг эрхтэнээ томруулах мэс засал хийлгэж байна.

Ингэхэд бэлэг эрхтэн томруулах мэс засал гэж юу вэ?

Бэлэг эрхтэний уртын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бэлэг эрхтэнийг биетэй хамт бэхлэн тогтоож байдаг агших шинж чанар бүхий шөрмөс лигаментийг тасладаг. Өөрөөр хэлбэл, биеийн дотоод хөндийд далд байсан бэлэг эрхтэний хэсэг гадагш гарч ирсэнээр бэлэг эрхтэн уртассан мэт сэтгэгдэл төрөх юм. Иймээс энэ нь “үнэн хэрэгтээ” бэлэг эрхтэн уртасч буй үзэгдэл биш.

Харин тойргийн хэмжээг нь нэмэгдүүлэхийн тулд үйлчлүүлэгчийн бисэс, тодруулбал голлон өгзөг болон хөлний хэсгээс тосны эсүүдийг нь аваад бэлэг эрхтэн рүү нь тарьдаг. Харин саяхнаас эхлэн мэс засалчид дээрх техникээ илүү боловсронгуй болгож, тосноос өөр бусад материалыг, тухайлбал, үйлчлүүлэгчийн биеийн эдээс, тэр ч бүү хэл нас барсан донорын эдээс авсан тарыдыг ашиглах болжээ.

Сүүлийн судалгаагаар ойролцоогоор 18 000 хүн бэлэг эрхтэн томруулах мэс засал хийлгэжээ. Энэхүү мэс заслын дараагаар олон эрчүүдийн эрхтэн ажиллагаагүй болж, нөгөө хэсгийнх нь хүн харахын аргагүй эвгүй хэлбэр дүрс, өнгэ төрхтэй болж байв.

Өдгөө энэ төрлийн мэс заслын талаар эмч нар харьцангуй өндөр мэдлэг туршлагатай болсон ч найдвартай эсэх талаар эргэлзэж тээнэгэлзсэн хэвээр байна.

Уг нь лигамент таслах арга нь бэлэг эрхтэн хөвчрөхөө бүрмөсөн больж болохуйц эрсдэлтэйгээр уртыг нь ердөө л хоёроос дөрвөн см нэмэгдүүлдэг. Түүнээс гадна лигамент таелуулсаны дараа бэлэг эрхтэний хөвчрөлтийн чиглэл халз доош чиглэх, эсвэл бүрмөсөн мэдрэмжээ алдаж ажиллагаагүй болох тохиолдлууд бий. Харин тос шахах арга нь эрхтэнийг тэгш хэмтэй бус, эвгүй хэлбэр дүрстэй болгож болно.

Бэлэг эрхтэнд шахсаний дараа тос нь урьдчилан таамаглах аргагүй байдлаар нүүдэллэдэг. Зарим үед бөөгнөрч бэлэг эрхтэнийг америк хэл бөмбөгний адил зууван гонзгой хэлбэртэй болгодог бол заримдаа жигд бус тархан түүнийг тэгш бус хэмтэй болгодог.

Ихэнх тохиолдолд тос шахуулсан эрхтэн хөвчирсөн үедээ ч эмэгтэй хүний хөхний адил зөөлөн болж хувирдаг.

Ингээд бодохоор хүсээд байх эд биш байгаа биз.

3 Comments

  1. Х says:

    Хуучирсан мэдээлэл байна. Одоо цагт био бэлдмэлээр хийдэг болсон. Эрүүл аюулгүй. 6 сарын дараа гэхэд өөрийн биений нэг хэсэг болдог би 4 дэх сар дээрээ явна. Мэдрэмж яг урьдын адил таатай. Бүсгүйд өгөх таашаал дээд зэргээр нэмэгдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.