Испани улс сарын тэмдгийн үед цалинтай чөлөө олгодог боллоо

Испани үр хөндөлт, трансжендэр болон бэлгийн, нөхөн үржихүйн эрхийн тухай олон хуулийг баталснаар ажилчдад сарын тэмдгийн цалинтай чөлөө олгодог Европын анхны улс боллоо.

Испанид эмэгтэйчүүд одоо сарын тэмдгийн үед гурван өдрийн амралт авах эрхтэй бөгөөд хэрэв зовиуртай байвал тав хоног хүртэл сунгах боломжтой.

Сарын тэмдэг ирсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь нэг, хоёр өдөр өвддөг. Зарим хүмүүсийн хувьд өвдөлт маш хүчтэй байдаг тул тэд хэд хоногийн турш хэвийн ажиллах боломжгүй байдаг гэж Америкийн эх барих эмэгтэйчүүдийн коллеж мэдэгдсэн байна.

Cарын тэмдгийн үед амрах хуулийг Вьетнам, Солонгос, Тайвань, Индонейз, Япон улсад мөрдөж байна.

SOURCE: eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.