83 настай кино од Аль Пачино хүүтэй болжээ

Холливүүдийн домогт жүжигчдийн нэг Аль Пачино дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа тухай хэвлэлүүд энэ сарын эхээр мэдээлсэн билээ.

Эрчүүд, бүсгүйчүүд, гэр бүлийн хосуудын тоглоом

Тэгвэл 83 настай кино од маань хүүтэй болсныг хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр зарласан байна.

29 настай кино продюсер Нур Алфаллахаас мэндэлсэн хүүд Роман гэх нэрийг өгчээ.

Аль Пачино өмнө нь жүжигчин Бэвэрли Д’Анжелотой хамт амьдарч байхдаа хоёр хүүхэд, жүжиглэх урлагийн багш Жан Тарранттай амьдарч байхдаа нэг хүүхдийн эцэг болж байсан юм.

Пачиногийн найз, жүжигчин 79 настай Роберт Де Ниро дөрөвдүгээр сард долоо дахь хүүхдээ өлгийдөн авч байв.

Оскарын шагналт Аль Пачино нас өндөр болсон ч уран бүтээлээ туурвисаар байгаа. 2021 онд тэр “House of Gucci” уран сайхны кинонд загвар зохион бүтээгч Альдо Гуччигийн дүрийг бүтээж, Лэди Гага, Адам Драйвер нартай хамтран тоглож байжээ.

Мөн энэ оны эхээр хоёрдугаар бүлэг нь цацагдсан Amazon Prime стриминг платформын “Hunters” цувралд тэр гол дүр бүтээсэн юм.

Эх сурвалж: CNN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.