40 гарсан 2 хүүхдээ гэрээсээ албадан явуулах шүүхийн шийдвэрийг гаргуулжээ

Итали улсын шүүхээс саяхан нэгэн хачирхалтай шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, тус улсын хойд бүсийн Павиа хотын оршин суугч 75 настай эмэгтэй 40 ба 42 насны хоёр хүүгээ гэрээсээ явуулж, тусдаа амьдруулахаар шүүхэд ханджээ.

Улмаар шүүх эмэгтэй талд шийдвэр гаргаж, хоёр хүүхдийг нь албадан явуулах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 18-ны дотор төрсөн гэрээсээ явж, өрх тусгаалах захирамжийг хүргүүлжээ.

Тус эмэгтэй шүүхэд хандах болсны шалтгаан нь хоёр хүү нь ажилтай хэдий ч өрхийн амжиргааны зардалд нөлөө үзүүлэхгүй, хуваалцдаггүй байсантай холбоотой ажээ. Өмнө нь хүүхдүүдээ тусад нь гаргахыг ятгаж байсан ч амжилт олоогүй аж.

Итали улсад 2022 оны жил эцсийн байдлаар 18-34 насны иргэддийн 70 орчим хувь нь эцэг эхтэйгээ амьдардаг гэх судалгаа бий. Энэ насны эрчүүдийн 72.6, эмэгтэйчүүдийн 66 хувь нь эцэг эхийнхээ гэрт амьдардаг байна.

Сүүлийн үед төрсөн гэрээсээ өрх тусгаарлах залуусын тоо багассан нь эдийн засагтай холбоотой хэмээн тооцоолж байгаа ажээ. Тэр ч утгаараа “хөгшин хүүхэд” буюу “bamboccioni” гэх нэр томьёо түгээмэл болж байгаа юм.

Н.АННА
eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.