Доорх 7 зан төлөвтэй хүнээс аль болох зай барь!

Японы алдартай бизнесмэн Нанбара Тацүкигийн 7 зөвлөмжийг та бүхэнд хүргэе! Нанбара Тацүки захирал нь 2001-2003 оны хооронд Нихон тв-ийн эрхлэн гаргаж байсан “Мөнгөний барс” гэх нэвтрүүлэгт оролцогчдын төсөлд хөрөнгө оруулагч болж оролцож байсан алдартай хүн юм.

Аманд уусдаг Солонгос ялтсан виагра

“Мөнгөний барс” буюуマネーの虎 гэх энэ нэвтрүүлэг нь Монголын тв-ээр гарч байсан “Шарк Танк” гэсэн нэвтрүүлэгтэй адилхан юм. Ингээд энэ бизнесмэний ажил амьдралын туршлага дээр үндэслэн гаргасан зөвлөмжтэй танилцана уу!

1. Байнга мөнгө зээлэхийг хүсдэг хүн.

Иймэрхүү хүмүүс нь юм л болвол хэн нэгнээс мөнгө зээлж асуудлаа зохицуулахыг боддог.

Гэхдээ дараа нь буцааж өгөх тал дээр хойрго хандаж, найз нөхдийн харилцааг эвддэг.

Үнэхээр дотно найз нөхөд чинь их хэмжээний мөнгө зээлээч гэвэл 10/1-ийг нь зүгээр бэлэг болгон өгсөн нь нөхдийн харилцааг цаашид хадгалах боломж бүрддэг.

2. Харилцааны соёлгүй хүн.

Энэ төрлийн хүмүүс нь хүнийг үг хэлээр доромжлохоос гадна та ийм хүний дэргэд байснаар адилхан зан араншинтай болох магадлал өндөр.

Мөн иймэрхүү бүдүүлэг хүмүүстэй найзалж нөхөрлөснөөр хөндлөнгийн хүмүүс таныг адилхан зан араншинтай гэж бодох магадлал өндөр юм.

3. Хэт ганган хээнцэр хүн

Баян мөнгөтэй хүний дүрд тоглож, хэт ганган хээнцэр хувцаслаж, залилан хийдэг хүмүүс ихэссэн.

Тиймээс брэндийн хувцас өмсөж, алт мөнгөн эдлэл зүүсэн хүнээс болгоомжлох хэрэгтэй.

4. Байнга ажлаа сольдог хүн.

Ийм төрлийн хүн нь ажлын байранд ямар нэг асуудалтай тул ажлаа байнга сольж сэлгэдэг.

Нэг ажилд тогтвортой ажиллаж чадахгүй хүнээс үр дүн хүлээх шаардлагагүй юм.

5. Байнга өөрийгөө магтдаг хүн

Ялангуяа “урьд өмнө ийм байсан” хэмээн өөрийгөө магтаж буй хүнээс зай барь!

Учир нь эдгээр хүмүүс өнгөрсөн үедээ мундаг байсан ч одоо цаг үедээ нэг их амжилт гаргахгүй хүмүүс!

Ийм яриа сонсож сууснаар та алтан цаг хугацаагаа хоосон дэмий өнгөрөөж байна гэсэн үг юм. 

6. Юм болгоныг үгүйсгэдэг хүн

Ийм хүнтэй ажил бизнес хийхэд төвөгтэй байдаг.

Юм болгоныг бүтээх талаас нь бус болохгүй талаас нь байнга хардаг тул ямар ч ажлын үр дүн гарахгүй!

Хэзээ ч таны шинэ санаа бодлыг дэмжихгүй гэдгийг мэдэх хэрэгтэй.

7. Бохир заваан хүн

Өөрийн биеэ цэвэр авч явахгүй хүн ажилдаа бас сайн үр дүн гаргахгүй!

Ажлын байранд хэн нэг нь бохир заваан байснаар бусад хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэг.

Та бүхэн эдгээр 7 хүний онцлогтой санал нийлэх үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.