Эмэгтэй хүн ээ хайрла

Манай нэг найз охин байдаг юм. Их хөөрхөн аягүй олон залуучууд тойрч хүрээлдэг гоё энэргитэй охин байж билээ. Хүн болгон тэрэнтэй харилцах дуртай. Байнга инээгээд л явж байдаг. Гэтэл саяхан уулзсан чинь ёстой хөөрхий амьдрал үзэж явна даа гэдэг л болчихсон байна лээ. Нөхрөөсөө салаад дараа нь нэг залуутай явалдаж байгаад тэрэндээ хаягдаад бүүр царай алдчихсан. Гайхах юм яаж явахаараа тийм новшийн залуутай таарчихдаг байнаа. Би лав нэг аймаар лаг баян тарган мундаг залуутай л суух байх гэж бодож байсан.

Амьдрал ч сонин юмаа. Юу болох нь таашгүй. Гэхдээ угийн хүмүүжилтэй айлын хүүхэд болохоор хөөрхөн инээгээд л явж байсан гэхдээ өмнөх шигээ гоё сэтгэлээрээ инээдэг төрх нь алга болчихсон байсан. Эр хүмүүс минь эмэгтэй хүнийг битгий хамаагүй гомдоогоорой. Үнэнээ хэлээд үерхэж байгаарай. Хүний амьдралд хар толбо үлдээх шиг муухай юм байхгүй шүү хэзээ нэгэн цагт карма чинь өөр дээрээ иргэж ирнэ. Хүн хөгширнө хөгшрөх насандаа өмнөх амьдралдаа хийсэн муу зүйлүүд чинь тайван унтуулахгүй шүү.

Хэцүү үед нь тусламаар л санагдсан. Даанч би гэр бүлээ хаяад энэ охинтой уулзалтай биш дээ. Ярьж хөөрөх зүйл гарвал хэлээрэй гээд сэтгэлээрээ л хэлсэн. Баярлалаа гээд л инээгээд л салсан. Монгол эрчүүдийн муу үйлийн үрийг энэ охин шиг сэтгэл сайтай охидууд л дааж явж байна даа. Жоохон ч гэсэн хүн чанартай байцгаагаарай эрчүүдээ…

2 Comments

  1. None says:

    Woooow ene yasan goy yum bicheevee. Gantsaaraa ene horvood huslee guitseeh gj tursun bgaa bishdee, neeree l busad huniig gomdoohgui sharhluulahgui bh gj ali ali taldaa hicheej amidarmaar bnaa, hunii nudnii gal tsogiig untartal uuriiguu aldtal ni gomdooj muuhai blgaj bolohguiee, tgsen dor zugeer yag yavalday gj saihan yavaldaad yanhan ntr avaad belgiin huslee hangaj baisan ni arai iluu hun chanartai shuu

  2. Нээрээ says:

    Гоё сайхныг нь амтлах гэж л уулзах болохоос хайрлах гэж уулзах нь ховоршдээ. Тэгээд ч ямар царайлаг гоё хүн яг хамт амьдраад ирэхэд сонирхолгүй уйтгартай байх нь элбэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.