Дүүгээ, охиноо гэж бодоод зөвлөөч

Би 21-тэй айлын ганц охин, найз залуу 6 ах. Би жирэмсэн болоод 4 сар болж байна. Их л халамжтай зөөлөн дөлгөөн залуу. Миний зүгээс гол шаардлага тэр хүн өмнө амьдрал зохиож гэр бүл хүүхэдтэй болж байгаагүй байх нь чухал тэгээд энэ талаар үргэлж үнэнийг хэл гэдэг байв. Учир нь би тэр хүний бүх зүйл дээр анхных нь байв бас байхыг хүсэв.

Юу ч байхгүй гэсээр өнөөдрийг хүртэл би өөрөө бүх зүйлийг олж мэдэв 🇦🇺-д ажиллаж сурч байх даа өөрөөсөө 7 эгч эмэгтэйтэй үерхэж хамт амьдарч байгаад тэр эмэгтэй жирэмсэн болсон байх ба харилцан зөвшилцөлгүй хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байхад тэр эгч нь хүүхдээ төрүүлнэ чамд хамаагүй минийх би өөрөө 100% хариуцна чамд хамаагүй хүүхэд гээд Монголд ирээд төрүүлсэн байна.

Эцгийн зөвшөөрөлгүй танил талаа ашиглаж манай найз залууг Монголд байхгүй байхад нь хүүхдээ эцгээр овоглосон байх ба одоо үргэлж их хэмжээний мөнгө нэхдэг юм байна. 40, 50 саяар нь /нотлох баримттай/ тэгээд угаасаа миний хүүхэд би овгийг нь солиулна чи надад мөн хүүхдэд мөнгө үл хөдлөх хөрөнгө өг гэх мэтээр үргэлж дарамталдаг. Тэр эгч яам, ЗГ-т ажилладаг амьдрал боломжтой юм билээ.

Хүүхэд нь 3 нас хүрч байгаа юм байна төрснөөс хойш эхэд нь манай найз залуу 20 гаруй саяыг өгч тэтгэж байсан. Үүнийг мэдээд миний итгэл юу ч үгүй нурав үнэхээр гомдож цөхөрч одоо яг яах аа мэддэггүй ээ. Би үнэхээр цэвэр асуудалгүй урд хойдохгүй сайн залуу гэж өдийг хүртэл явжээ. Салвал яах бол худлаа хэлснийг нь бодоод гол харлаад хэдэн шөнө нойргүй байлаа. Анхнаасаа хэлсэн бол би өөр шийдвэр гаргах байсан.

Гэдсэнд байгаа үрээ хайртай хүнээ гомдоохгүй анхны үрийг нь гаргаж өгье гэж хэцүү нөхцөл цаг үедээ арай гэж хичээж хүлээн зөвшөөрсөн. Би аав болох нь гээд л баярлаад байсан новш гэж…

4 Comments

  1. 45тай аав says:

    Аав шиг чинь хүний зөвөлгөө: анхны хүүхэн авахуулах осолтой. Дараа нь жирэмсэн болдоггүй тохиолдол зөндөө. Найз залуу нь сэтгэцийн, эрүүл мэндийн асуудалгүй бол хүүхдээ гарга. Хүүхэд бол хязгааргүй их хайр!!! Амьдралын хамгийн том аз жаргал шүү!!! Хамт амьдраад үзэх.

  2. gomdollogch says:

    хуулиа сайн судлаарай . Хүүхдийн тэтгэмжийн мөнгө хамгийн ихээр бодуул Орон нутагт 120 мянга. уб хотод 150 мянгийг л сард өгнө гэсэн хуультай түүнээс илүүг өгөх ямарч хууль зүүн орчин байхгүйшү. Суга юмаа. Иймэрхүү юмнуудад шантаачлуулаад байдаг

  3. Odoo uur songolt alga daa. Tegheer zohitsood l amidardaa chamaig bodood nuusan ym bishuu

  4. Ххххх says:

    Хэлээгүй нь онцгүй юм гэхдээ чамайг алдахгүй гэж нуужээ!! Бас тэр хүүхэнтэй суугаагүй бна гадаадад гартайгаан найзалснаас дээр ханьтай бсан бна хөгшин хүүхэн ч яаөхуу? Хүүхэд түшнд хэрэгтэй тул гаргажээ! Тиймээс хүлээцтэй бж+Залуутайгаан ярьлцаад үз дээ юу хэлэхийг нь сонссон нь дээр бхаа! Хүүхэд бол аз жаргал тиймээс болно гэд суусан хойно гаргасан л дээр шүү! Амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.