НуА-тай болох нь зөв үү?

35-40 насны хооронд яваа эр эм хүмүүсээс асууя? Танай эхнэр эсвэл нөхөр чинь:

1. Боловсролын түвшин өөр, ажил мэргэжил өөр, сэтгэх хүрээ өөр, сонирхол хобби өөр, найз нөхдийн хүрээлэл өөр, 2 талын гэр бүлийн боловсрол хүмүүжил өөр.

2. Ойлголцох, санаа нийлж хамтрах, хамтдаа урагшлах гэж юм ерөөсөө байхгүй, нийлээд нэг асуудал ч хамтдаа шийдэж чадахгүй мөнхийн хэрүүлтэй, болж өгвөл ганцаараа асуудлаа шийдсэн нь амар байдаг, бүр болж өгвөл тусдаа амьдарвал амар санагдах болсон. Хэрвээ тэр хүний шийдвэр манай амьдралд хохирол болж ирдэггүй байсан бол зөнгөөр нь хаяад бүхнийг түүнд даатгаж болох, гэвч үгүй яаж ч сүйрүүлж мэдэх мунхаг болохоор оролцохоос аргагүй. Түүний гаргасан шийдвэрийн буянд манай амссан хохирол тоогоо алдсан.

3. Өвдсөн үед халамжилна, сэтгэл санаа ойлгоно гэж гонж, сайхан ааштай бол ирээд наалдана, сэтгэл санаа хямарсан ( аав минь өөд болсон) үед ядаж тайтгаруулахгүй юмаа гэхэд дараа болохгүй байж чадахгүй, заавал давхар нэг асуудал гаргана, хэсэг хугацаанд үр хүүхдээ ч аятайхан хараад байж чадахгүй, уур хүргэнэ.

4. Бүх зүйл миний нуруун дээр, өөрийнхөө хүйсээсээ заавал хальж амьдарна, эр эм хүний үүргийг хоёуланг нь биелүүлнэ, миний оролцоо байхгүй болчихвол тэр хүн үр хүүхдээ битгий хэл өөрийгөө ч авч явж чадахгүй. Тиймээс хэзээ нэг өдөр саллаа гэж бодоход хүүхдүүдээ би өөр дээрээ авна.

5. Секс таашаал болон романтик зүйл гэж юу ч байхгүй. (нөгөө хүн чинь сексдээ хөлдүү хойрго, өөрийгөө л болгож байвал болоо гэсэн амьтанлаг, биендээ арчаагүй, ариун цэвэр муу элдэв үнэртэй ч юм уу)

6. За тэгээд энэ бүгдийг нь хэлээд ойлгохгүй, ер нь ямар ч асуудал гарсан ойлгуулах гэж яаж ч хичээгээд ойлгохгүй, ойлгох чадамжгүй, буруу ишилсэн сүх шиг, буруу харсан нүх шиг зөрүүд учраас сүүлдээ залхаад хаясан

7. Ярилцах гэж, ойлголцох гэж, хамтдаа байх гэж зөндөө хичээсэн. Гэр бүл гэдэг ганц хүний зөрүүд зангаа гаргах талбар биш, ганц хүний шийдвэрээр явдаг зүйл биш үргэлж ярилцаж хамтдаа шийддэг зүйл гэдгийг ойлгуулах гээд, өөрөөрөө үлгэрлэх гээд цөхрөнгөө барсан.

8. Намайг зөвхөн муу хүн болгож байж бах нь ханадаг, гэр доторх нууц ээж эгч нар луу нь халиад явчихдаг. Гэсэн ч тэд нарыг нь амьдралдаа оролцуулахгүй хол байлгаж чаддаг, яагаад гэвэл манай талаас тийм зүйл байхгүй, гөлөөг ч гэж манай амьдралд оролцдоггүй учраас танайх ч оролцох хэрэггүй гэж шууд нүүрэн дээр нь хэлдэг. Тэгээд л би муу хүн гэдгээ улам баталдаг. Гэхдээ л гэр доторх нууц задарсаар л байдаг, тэрэнд үнэхээр дургүй.

9. Сэтгэл хөрж нөгөө хүнээ яаж ч хараад хайрлахаа байсан ч үр хүүхдээ бүтэн байлгая гэсэндээ тэсдэг, үнэнч байх гэж хичээдэг, хэдий муу ч гэсэн надад итгээд амьдарч байхад нь би далаар нь савж болохгүй гэж өөртөө сануулдаг. Тэр хэрээрээ сэтгэлдээ ганцаардаж, шаналж амьдрал утгагүй санагдаж, сонирхол хобби найз нөхдөөсөө холдож, ямар ч зорилгогүй болж, мөрөөдөж явсан мөрөөдөл ирээдүйн карьераа ч хаяж, гутарч хямарч ууж эхэлсэн над шиг хүн байна уу? Би энэ янзаар их олон жил амьдарлаа, одоо залхаж байна. Над шиг ийм асуудалтай байсан бол асуудлаа яаж шийдсэн бэ? Ер нь бол салахад бэлэн байгаа ч түрүүлж хөдлөхгүй, хүүхдүүдээ томортол тэсье гэж шийдсэн. Харин өөр хүнтэй болохыг, НуА-тай болохыг сонгож байна гэхүү дээ. Хэн нэгэн хүнд дурлаж татагдаж байж амьдрал минь сэргэх юм шиг санагддаг боллоо.

Намайг энэ хүнээс илүү ойлгох тэр л хүнтэй зөвхөн секс хийх гэж биш сэтгэлийн хэрэгцээгээ хангаж амьд хүн гэдгээ л мэдрэх гэсэн юм. Та нар намайг эр хүн гэж бодож байна уу? Эм хүн гэж бодож байна уу? Хэрвээ би эр хүн бол эрчүүд юу хэлэх вэ? Эм хүн бол бас эмэгтэй хүмүүс юу хэлэх вэ? НуА-тай болох нь зөв үү? Ярилцая, танилцая гэсэн халтарууд зүгээр зайлаарай.

32 Comments

  1. Jargal says:

    Chi bid 2 adilhan um bn bi sayhnaas nuatai bolson sexin huvid Shn bn minii araas zondoo jil guisen hun bgaaan nadad hairtai geed halamjlaad hoorhon bgaa halamj hair uzeegui nadad er Hunii numur noologd bh Shn bn hamt bhad Tuhtai iim nuhurtui bsansan bol geel tevert ni baigaal bmaar bdiin bn lee nya ger bultei bid 2 nuhtsul bdlaa medej bgaa bi ugaasaa haramsahguiee harin nuhurtuu unench bsan tsag hugatsaandaa haramsaj bn chmd gej helhed hairluul nuatai bol zugeer um bn lee yadaj l sexin huvid buhimdalgui boldiin bn lee

  2. Зочин says:

    Нууц амрагтай болох зөв бурууг мэдэхгүй ч хүн уг нь жаргалтай л бмаар бн даа.

    • бат says:

      жаргалтай л бмаар, жаргах гэж хэн нэгнийн зовоодоггүй бмаар

  3. 55 says:

    Энэ mogi гэж эргүү шээс уншсан юмаа ойлгодоггүй гар бололтой. Наад хүн чинь өөрөө манлайлах гэхээр нөгөө эргүү нь санал зөрөлдөөд хэрүүл гардаг гэж байна, эр эм хүний үүргийг давхар биелүүлдэг гэсэн байна тэгэхээр гэрээ ч авч явна мөнгө олж тэжээнэ аль алийг нь бүгдийг нь эм хүн үүрдэг гэсэн үг. Хар юмаа ар гэрээ битгий хэл өөрийгөө ч авч явах чадалгүй гэж байна тэгэхээр энэ хүүхэн өөрөө амьдралаа авч яваад, ядаж байхад гаргасан шийдвэртэй нь зөрчилдөөд байдаг хоолны сав нь сексдээ муу, амьдралдаа ч махан биедээ ч арчаагүй заваан, сэтгэл татах юм юу ч байхгүй гэж бичсэн байна. Иймхэн юм уншаад ойлгох чадваргүй бол хүнд битгий зөвлөө хамаа. Захианы хүүхэнд гэж хэлэхэд: Яг наадах шиг чинь хоолны сав хогийн савнууд монголоор дүүрэн байна. Ганц охиноо л боловсролтой болгоё хүү нар яах вэ болно гэж ярьдаг эргүү гуйлгачдын золиосонд арчаагүй болж үлдсэн эрэнцэр байна. Эм хүн угаас байгалиасаа эр хүний нөмөр нөөлөгт багтаж амьдарч байж зөөлөрч эм шинж нь тодордог юм, гэтэл дээр хэлсэнчлэн сүүлийн үеийн эрэнцэрүүд эм хүнээс доор болсон учраас чам шиг хүүхнийг бараадаж амь зуудаг болсон, эм хүн эм хүн шиг байж чадахгүй тийм боломж олдохгүй болоод ирэхээрээ шулам болж хувирдаг. Хажууд байгаа эрэнцэрээ үнэлж хүндлэхээ болино, секс таашаал авахаа болино, хүйтэн хөндий, аз жаргалгүй хахир хатуу болж, аашны тулам болдог. Чи яг энэ замаар л явж байна, тэгэхээр чи одоо нуруун дээрхи ачаагаа авч хаяад наад эрэнцэртээ бүх ачааг нь үүрүүлээд өөрөө өөрийгөө хайрла. Аяндаа наад эрэнцэр чинь чамайг ямар их ачаалал үүрч ядарч байсныг чинь ойлгох болно, өөрөөсөө ичих болно. Санал зөрөлддөг зүйлээ түр тэвчээд бүгдийг өөрийнхөөр нь хийлгээд буруу зөрүүг нь өөгт нь үүрүүл, тэгж байж наад эрэнцэр чинь эр хүний зам руу орно. Чи ч эм хүний амьдралаар амьдарна. Нөхөр чинь алдаагаа өөрөө үүрээд ирэхээрээ, өөрийнх нь ухаан дутуу гэдгийг ойлгоод чиний саналыг бас сонсдог болно, цаашдаа санал зөрөлдөхгүйгээр асуудлыг шийдэж сурна. Ер нь эр нь эрээрээ, эм нь эмээрээ байж байж л гэр бүл тогтвортой байна, тэрнээс юун мөнгө ол манлайл гэж шаадаг өөрсдөө ч гэртээ манлайлж авгайгаа авч явж чадаагүй шээснүүдийн үгээр байгалийн хуулийг зөрчиж, өөрийгөө гээж амьдарвал чиний амьдрал тэр чигтээ гуниг болно. Чадаад их мөнгөтэй боллоо гэхэд чи илүү хүчтэй эрийг хайна, хажууд байгаа эрэнцэр чинь чиний амжилтанд дуртай байхгүй өөрийнхөө байр суурийг алдахгүйн тулд улам хахир яхир ааш гаргаж үйлийг чинь үзэх болно. Эцэстээ чи өөрийн зиндааны хүнийг хайж наад эрээ хүн бүү хэл нохой гэж үзэхээ байж, салалтаар дуусна. Амьдралд эр эм 60:40 биш юмаа гэхэд 50:50 хөдөлж байж баялаг хурааж мөнгөтэй болох ёстой болохоос чи илүү зүтгээд зүтгүүрийн мал шиг явлаа гээд нэг ихийг олж ч шалихгүй гундаад гандаад аз жаргалгүй авгай болж л хувирна. Ну А талаар бол бодоод ч хэрэггүй, тэр зүйлийн талаар бичвэл маш их юм болох гээд байгаа учир болилоо. Ну амьдралыг сүйрүүлэх гэж л гарч ирдэг гэдгийг санаж яваарай.

    • Ммм Ссс says:

      За ёстой хамгийн үнэн үгтэй зөвлөгөө өгчээ. Бичсэн бүх юмтай чинь 100 хувь санал нийлж байна. Ялангуяа сул дорой эрэгтэй хүмүүсийн хийдэг толгой угаалтыг сайхан дэлгээд тавьж. Ганц энэ эмэгтэй гэлтгүй бүх хүнд хэрэгтэй зөвлөгөө байна.

    • LOL LELZ says:

      er ni ch bas iluu zutgeh uureggui baigaa shvv, chi emsed bvv doligono doo, м хүн эм хүн шиг байж чадахгүй тийм боломж олдохгүй болоод ирэхээрээ шулам болж хувирдаг. Хажууд байгаа эрэнцэрээ үнэлж хүндлэхээ болино, секс таашаал авахаа болино, хүйтэн хөндий, аз жаргалгүй хахир хатуу болж, аашны тулам болдог GEJEE, TIIM BISHEE HAMAA, EMS SHULAM HUNII HUUGIIN GERT OROOD SHULAM BOLDOG YUM BISH, TED CHIN TURSUN GERTEE SHULAM BOLJ HUMUUJSEN BDG YUM, ERIIN GERT OROOD SHULAMLAG ZAN NI TODORDOG L TUDII SHD INGEHED ER NI

  4. бүсгүй says:

    хохь нь ээ

    • xmm says:

      Naad ug chn uurt irdeg ih hatuu ug dee, nyalh huuhdiin zurag tawichihaad har energii tsugluulsan hawdriin es biedee teesen shaar we xaxa

  5. zaluu says:

    Japand baidag emegteitei taniltsan
    xlts2023@gmail.com

  6. hi says:

    tiim hunii hajuud teseh bolomjgui bdg, uuruu setgetsiin setgel zuin eruul mendeeree tsaashlaad bie mahbodiin eruul mendeer hohirdog. tiim neg huniig turhumd ni butsaaj bsan udaatai. hezee ch uhaardaggui, hun uuriiguu uurchilj chadku bol hen ch gadnaas uurchilj chaddaggui bgaa shoo

  7. зөндөө штээ says:

    За иймэрхүү байдлаар нөхөрөө тоохоо байчихсан хүүхнүүд зөндөө штээ. Тэгээд хэнтэй ч хамаагүй сайхан шаалцана. Нөхөрөө гадаа хүлээгэчихээд найзындаа шаалцаад л байгаа юм чинь. За нөхөр нь архи уудаг бол нохой шиг үзнэ.

  8. zaluu says:

    Hi taniltsa busgui bnu naizuud bolno nas chuhal bish naran386@yahoo.com

  9. Zochin says:

    Neg hun sanaand orov. Orov ch gej bainga l bodogddog doo. Jil garnii omno yostoi sohortloo durlaj bilee. Harahgui l bol, hooloig ni sonsohgui l bol uheh shaham bachimddag baisansan. Bi ter hund zondoo ih hairtai ch ger bultei bolohoor ni zam zamaa hooy geed salsan. Gehdee yund ni tatagdav geheer buteelch hogjiltei avhaaljtai bas saihan torhtei, ene buhend ni durlasaan. Dasah amarhan martaj holdoh l hetsu de

    • бат says:

      чи мөн үү

    • бат says:

      чамайг орлуулах хүнийг хайж олон хүнийг гомдоож бна даа

      • Zochin says:

        Тэр бүр уулзаж чадахгүйгээс хойш, бас ахиад л чамайг гомдоочиж магадгүйгээс хойш, ахиж шаналахаас айж байнаа

  10. Зочин says:

    Яг яг. Яаж л энэ бүхнээс холдоно доо. Хүүхдүүд бага байхад хүүхдүүдээ бодоод тэвчсэн. Одоо наалдаад салахгүй. Тэр байтугай заналхийлнэ. Нуа ч шийдэл биш дээ. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг бүр дэмий дээ

  11. Batuushka says:

    Эмэгтэй хүн байна гэж бодож унштал асуусан чинь эргэзчихлээ. Эргээд санасан орондоо өөрийгөө л болгодог гэхээр эмэгтэй хүн байх нээ.
    Сэтгэлийн нуа гэж байж болох уу гтд хайрлаж дурлалцаад, баригдаад бүүр муугийн муу болоод дуусах байх, явалдаж байгаад нөхөртөө хаягдсан гээд….
    Нөхөр чинь энийг уншаад юу гэж хариу бичих байсан бол…

  12. sefgwe says:

    yor ni dandaa tegeed neg taliin untsguuruu l bichdiimdoo. dandaa l uuruu ih hicheesen, burhan shig hosgui saihan hun, nuhur ni teneg mulguu sda. ter aild ymar bid nar orj uzsen bish. yag ymar ch yum bilee

  13. Anna says:

    Эр ч бай эм ч бай хүний орчлонд хэн нэгэнд ойлгогдож ойлголцож хайрлаж хайрлагдаж амьдрахын буруу гэж бхгүй. Буруу сонголт хийсэн бж болно, гэхдээ насаараа зовох ч алба бхгүй. Яадын бэ нуа.тай бол ядаж сэтгэл санаа чинь сэргэж өөрийгөө мэдэр л дээ. Гол нь өөрийн ухаанаа, үр хүүхдээ л битий гээгээрэй. Сайн сайхан бүхнийг хүсье

  14. ХэнНэгэн says:

    Яг адилхан юм бноо. Mind ойролцоо байхгүй бол зөрүүтэй бол хохирогч болоод дуусдаг юм шиг бгаам даа. Би эр хүн үү? Эм хүн үү? НуА зөвхөн биеийнх үү? Эсвэл сэтгэлийн нуа гэж байх уу? Миний бодлоор чи эмэгтэй хүн

  15. Mogi says:

    Наад эр чинь бол өөрчлөгдөхгүй, харин араасаа дагуулж болно. Тэр чадахгүй бгаа бол чи чадаад манлайл, тэгвэл тэр аргагүйн эрхэнд чиний үгээр бх болно. Та 2 ийн зовлон багасах болно. Хэрэв чи манлайлж чадахгүй бол тэрний өрөөсөн дугуй л гэсэн үг, тэрэнтэй хэрэлдсээр насаа бар. Үгүй бол илүү мнг олж санхүүгээ атгасан бхад бүгд чиний аясаар бх болно. Тэр чамайг хүчлэн шаах болно. Яаран өөр боов үмхэх гээд юүхэв, хүсвэл хэзээд амжина. Хэн чадаж бгаа нь л гэрээ авч явж, энэ мэт асуудлыг шийдэж, гэр бүлээ тогтвортой блгадаг юм. Тэрнээс эхнэр нөхөр адил тэгш эрх жэндэр нтр гэсэн балай үзэл гэр бүлийг салгадаг хуультай. Чи тийм л илүү сайн юм бол илүү мнг олоод илүү чадаад, илүү эрх мэдэл олж, илүү сайхан амьдралаа бүтээ. Илүүрхээд ирвэл хадам ээж чинь, эгч нар нь чамруу налаал ирнэ, тэр аясаар мунхаг нөхөр чинь ч тал засаж “зарлиг” ийг чинь дагадаг болно доо. Мунхагуудын сайн тал нь, тэднийг нэг атгандаа хийсэн бхад чиний төлөө бух шиг зүтгэх хүчтэй бдаг юм шүү, түүнийг нь ашигла.

    • Till says:

      Өөрөөсөө дор, ухаан муутай эр хүний доор хэвтэх, эрхтнийг нь хөхөх бол гутамшиг, гамшиг. Эмэгтэйчүүд яагаад баян эрд дуртай байдгийн учир нь ердөө л энэ. Гол татаж байгаа зүйл нь мөнгөндөө ч биш, өөрөөс нь илүү хүчирхэг, ухаантай, эрх мэдэлтэй байхад хөхөөд байж байхгүй яахав.

      • Zaya says:

        Oo aimar helchlee dee

      • эрэгтэй says:

        За тэгээд нэг баян луйварчин, хулгайч, луйварын аргаар хэдэн халтар цаас олсон баагий хүчирхэг мундаг боллоо юу ха ха ха. За бүр хөгшин авгай чавганц шааж байгаад хэдэн цаастай болсон баагийнууд ч зөндөө байна цаана чинь. Тэгээд тий баагийгийн боовыг хөхөл дөө. Ха ха ха

      • Zochin says:

        Тиймээ мөнгөгүй арчаагүй юмнуудаас холдсон дээр би салаад аав дээрээ ирсэн аавтайгаа цуг жаргаж байна оо

      • asd says:

        kk luivar hulgai hiihed bas uhaan heregtei bdgimaa. teneg hun zalilan hiij chadahgui shu. zuvtguj bgan bish. gehdee l bas huchirheg, busdiig uurtuu tatdag humuusiin l hiideg ajil

    • Go says:

      Yooy shiruun ch gesen unen heljee, Хэн чадаж бгаа нь л гэрээ авч явж, энэ мэт асуудлыг шийдэж, гэр бүлээ тогтвортой блгадаг юм. Ene heseg bol yag unen helj, buh zvil deer erh tegsh zvil yariad bval butehgvi

    • Hi says:

      Mogi, chamd l boovoo huhuulmeer baina.

  16. 40+ says:

    Үзэл бодол таарахаа бсан.Секс хүсэл төрөхөө бсан.Гэр бүлийн хүмүүжил удамд нь бхгүй, аав ээж ах дүү хэн нь ч юм ирээд хэвтчинэ.Тэгээд тэрийгээ гэр бүлсэг гэж тайлбарлана.Ихэнх төрлүүд нь архины хамааралтай.Ер нь удамд нь архины хар дон шүгэлсэн.Хүүхдийн орон зайд халдана.Үмхий тамхины үнэр өрөө жорлонд нэвт шингэчихсэн бх нь энүүхэнд.Үр хүүхдийнхээ төлөө юу ч хийж бүтээгээгүй.Ядаад боловсролд нь анхаараагүй.Хэдэн хүүхэд нь зүгээр л хэн нэгнийг шимж хоололдог сэтгэхүйтэй болцон.Ёстой нөгөө гэрийн бүх болсон зүйл камер тавьцан шоу нэвтрүүлэг шиг хамаатан садан ах дүүгээр нь тарна.Ууулзахаараа хов базаад суучихна Жинхэнэ шимэгч амьдралтай хүмүүс бас бдаг пм бна шүү!!! Ийм төрлийн хүмүүс эхэндээ нээх анзаарагдахгүй.2 -3 хүүхэдтэй болоод ирэнгүүт нэг нгэээрээ амьдралд чинь оролцож эхэлнэ.Эхэндээ нээх хүнд тус болж бгаа юм шиг хэрнээ яваандөө нэг нэгнээ чирээд ороод ирнэ.Нөгөө Paraside кино шиг бодит амьдрал.Хүнтэй суухдаа удам судар ,аав ээж хэдэн үеэр нь судалж,яаралгүй шийдвэрээ гаргах хэрэгтэй юм бна.

  17. Hha says:

    Tgd nu a gaa hnaas haih gj bga yum? Er n emgtei hun yum bishu yariltsay gh gsn bolovch zailarai gher n bolilo hha iim mangar bj bolkue

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.