Анхны хайр минь

Бараг жил гарангийн өмнө Хэрвээ, хэрвээ, хэрвээ… гээд захиа бичиж байсан хүн байна. Тухайн үед янз бүрийн коммент бичсэн байсан. Эерэгээр хүлээж авсан хүмүүс баярлалаа гэж хэлмээр байна. Жил гаруй өнгөрөхөд энэ хооронд бас ганц хоёр юм тохиолдсон шүү. Хэдэн сарын өмнө Монгол явах хэрэг гараад явчихаад ирсэн. Мэдээж түүнтэйгээ уулзалгүй л яахав. Нээрээ тэр минь гадаад төрхөө эрс өөрчилсөн байсан. Буржгар үсээ шулуун болгоод тайруулчихсан. Нүүрээ аягүй гоё буддаг болчихсон байсан. Будагтай л болохоос яг их сургуульд байсан тэр тайрмал үстэй охин. Харах болгонд л түүндээ дурлаж ирсэн дээ.

Тэр өдөр бид хоёр нүгэл үйлдчихсэн. Тэр маань нэг залуутай уул нь үерхэж байгаа юм билээ. Гэхдээ намайг очсон тэр өдөр ажилтай гэж байгаад над дээр ирсэн. Хэсэг ярилцаж байгаад л шууд л хайр хийсэн. Харин дараа нь тэр маань надад уйлаад гомдоллосон.  Одоо үерхэж байгаа залуу нь дажгүй ч гэсэн над шиг мэдрэмж өгдөггүй юм гэнэ. Гэхдээ нэгэнт би түүний амьдралд орж ирж чадахгүйгээс хойш хоёулаа харилцаагаа таслая гэсэн. Надад тэрнийг нь сонсоод нэг бодлын түүний зөв ч гэсэн нөгөө талаас би ийм үн цэнтэй хүнээсээ зүгээр л салчихаж чадна гэж үү. Хэцүү юм даа.

Би энэ хандлага харилцаагаараа түүнийхээ сэтгэлийг нь хоёрдуулаад байгаа юм билээ. Одоо надаас харилцаагаа таслахгүй бол цаашдын амьдралд нь нөлөөлөөд байна гэсэн. Жишээ нь л гэхэд надтай уулзаад бид 2 нүгэл үйлдчихлээ шүү дээ. Гэтэл энэ хүн маань өөрийн гэсэн амьдрал хань ижилтэй больё хүн шиг амьдрая гэж хүсэж байгаа. Би сэтгэл санаанд нь буланд нь нуугдаад байгаа юм гэнэ. Энэнийг нь сонсоод би юу ч гэж хэлж чадаагүй. Үнэхээр л түүний минь зөв шүү дээ. Би бол очих газартай үр хүүхэдтэй хүн болхоор тэр зовлонг нь бас сайн ойлгохгүй байгаа.

Монголоос буцаж ирэхийн өмнөх өдөр бид 2 өдрийн хоолонд орсон. Намайг сайн яваарай гээд нэг гоё үзэг бэлгэ болгож өгсөн. Тэгээд л буцаад нутагтаа ирлээ. Тэгээд түүн рүүгээ ирчихсэн гэдгээ хэлэх гээд хайтал байдаггүй ээ, намайг блоклосон байна лээ. Би буцаж ирж байх даа түүнийгээ зөндөө бодсоон. Гэхдээ одоо нэгэнт түүнийхээ амьдралд орж ирж чадахгүй учир ингээд л дууссан даа. Тэр минь одоо миний сэтгэлд байдаг хэсэгхэн зуурын маш гоё амттай дурсамж болж үлдсэн. Би түүндээ үнэхээр баярлаж явдаг. Учир нь тэр надад үнэхээр гоё хайр гэж байдаг гэдгийг мэдрүүлсэн хүн юм шүү дээ. Хүн яг дурлахаараа мэдэрдэг юм билээ. Тэр бол тэс өөр мэдрэмж. Бүр энэ хүн л байвал юу ч байсан яахав гэж бодогддог юм билээ.

Залуусдаа хандаж хэлэхэд эмэгтэй хүн маш гоё амьтад шүү. Тэд чинь эмзэг өхөөрдөм мөртлөө аягүй ухаантай үнэнч гээд шинж чанаруудтай. Энэ амьдрал дэндүү богинохон дэндээ хурдан шүү. Нэг мэдэхэд л 10 жил өнгөрчихдөг юм шүү дээ. Тийм болохоор үнэхээр хайртай хүнээ олсон цагт түүнтэйгээ амьдралаа холбож байгаарай…

2 Comments

  1. Nice says:

    Ooroo 40 garch bgaa gheer naad emegtei chn heden nastai ve?

  2. zailoo says:

    eniig emetei hun zohioj bichsen bn tehuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.