Бага хүүгээ өрөвдөж байна

Айлын аав хүн, хоёр хоёр насны зайтай гуравхан хүүхэд дундаасаа нэгийг нь “амьны хүүхэд” гэж онцгойлон хандах нь хэр зохистой явдал вэ? Бусдынх нь сэтгэл зүй, тэр тусмаа хоёрхон насны зөрүүтэй, хүйс ижил дүүгийнх нь хувьд тэсвэрлэшгүй муухай хүчирхийлэл гэж би хараад бачуураад байх юм. 14, 12, 10 насны гурван хүүхэдтэй тавуулхнаа гэр бүл байж дотроо фракц үүсгэх мэт том хүүтэйгээ хавьгүй ойр дотно, хавьгүй их цаг зарцуулан тулж ажиллаастай.

Бага хүүхдээ болохоор ганц охин гэж эрхлүүлнэ. Би эхэндээ хүүхдүүдээсээ далдуур учирладаг байсан ч сүүл рүүгээ ил цагаан заргалдах нь ч цөөнгүй болсон. Нөхөр хичээдэг шүү санаатай ч цаанаасаа нэг тийм сэтгэл дутсан, аргацаасан хандлагатай, бага хүү ч үл тоогдолтдоо дасаж өрөөндөө шигдэж утсаа маажсан хүн болж байна. Ер нь бол анхаарагдах хэрэгцээгээр муухай ааштай, барьцаж хэрүүл зарга хийсээр тун базаахгүй авиртай болж төлөвшсөн нь бүр аймшигтай…

Үүгээрээ ахдаа адлагдаж даруулна, аавдаа үглүүлнэ. Хадам аав залуудаа тэрсхэн хоёр хүүдээ ялгаж ханддаг, манай нөхөр аавынхаа “амьны хүүхэд” байсан юм билээ. Тэхээр цусны чанар юм шиг байгаа юм. Бүх л цаг хугацааны турш энэ байдалтай нь тэмцсээр ядарч байна, бага хүүгээ өрөвдөж байна, хоёр талаас нь эсрэг тэсрэг хандаж эвдсэндээ харамсаж халаглаж байна. Хүүхдийн эсвэл гэр бүлийн сэтгэл зүйчид очъё гэхээр “Солиотойгоороо чи оч” гэсээр өнөөг хүрсэн. Цаашид яах вэ?

5 Comments

  1. амьдрал says:

    тийм гадуурхагдсан хүүхдийг тогтмол өглөө бас унтахдаа 2 хацар дээр нь үнсээд байвал хэвийн байдалдаа нээх удахгүй орчихдог юм билээ. 3 хүүхдийнхээ хацар дээр нь адилхан үнсээд бай тэгвэл хоорондоо ч эвтэй байна.

  2. Hi says:

    Tanai nuhur chine “Narcissist” gedeg setgel zuin uvchitei yum shig baina! Mongoloor “Bi bi bi” gedeg uvchin. Huuhduudee yag ingej yalgavaraldag gesen. Ene talaar sudlaad yzeerei!

  3. Zorig says:

    Iim zuil manaid gaigui ch yer ni busad orond mash tugeemel yum bilee. Gehdee haraad tegj adlagdsan geh yumuu tiim huuhed ih uur, iluu sain amjilttai yavah ni ih yum shig ajiglagdsan, Gehdee naadah chin hetreed aav ni gar hureh ene ter tsaashilbal bur hetsuu shuu, huuhdiin mental health gedeg mash ayultai zuil, dahij zasvarlahad mash hetsuu tiimees setgel zuichid handsan deer shuu

  4. .. says:

    Мал нөхрөө маллаж чадаагүй эргүү хүүхэн байна.Агхнаасаа эрс шийдэмгий арга хэмжээ авах ёс зүй, ухамсар, ухаан гүй малууд байж.Хайран хүүхэд.Амьны хүүхэд нь арчаагүй хэнд ч хэрэг болохгүй, тамгагүй төр жүжигт гардаг салахын аргагүй тэнэг хүн болно доо.

  5. zaluu38 says:

    Yah yu baisan yum. Baga huu chine chinii aminii huuhed l baihad bolchih yum bishuu. Baga huudee iluu sain hand. teneg nuhur chine bol hiihgui uchraas chi l hiij balanciig ni hadgalah yum ba

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.