С.Молор-Эрдэнэ: Гэр бүл болохын өмнө хоёулаа эхлээд хамаг бүхнээ үнэнээр нь дэлгэн ярих хэрэгтэй

Монгол хүн чинь дандаа худлаа ярьдаг. Ерөөсөө үнэнийг ярьж болохгүй гэж ойлгодог. Бүр багаас нь хүүхдээс сургууль, багш, ээж, аав нь дандаа худлаа ярихыг шаарддаг. Худлаа ярьж байж л бүгдээрээ нэг сайхан болдог. Хэн нэг нь үнэнийг хэлэхээр уурлана. Бидний бичиж байгаа бүх мессеж, фэйсбүүк дээр тавьж байгаа мэдээлэл дандаа сайн сайхан зүйл байдаг. Яагаад гэвэл Монголд сайн сайхан юм элбэг дэлбэг биш, аймаар өрөвдмөөр. Америк, баруунд дандаа амьдралын муу муухайг илчилж шүүмжилсэн, сэрэмжлүүлсэн байдаг. Ингэвэл тэгнэ шүү гэсэн анхааруулга их. Манайд ерөөсөө тийм юм байхгүй. Дандаа сайн сайхан зургуудаа фэйсбүүкт тавина. Амьдрал чинь диваажин биш шүү дээ. Амьдрал өөрөө угаасаа ийм сонирхолтой, сайнтай муутай.

Дөрвөн мөртийн хайр бол одоо хоцрогдчихоод байхад л хүмүүс үүнээсээ салж өгөхгүй юм. Яруу найрагч, зохиолын дуучид зоргоороо худлаа уянгалдаг. Нэг л их агуу хайр ярьсан хүмүүс, өөрөө яг мэддэг ч юмуу. Ээжийгээ л хайрла гээд дуулаад байдаг ш дээ. Муу ээжийг яаж хайрлах юм бэ. Аавыгаа хайрла гээд байдаг. Хайрлахын аргагүй новшийн аавууд зөндөө л байна.

Зүгээр хоосон үгээр бол юу ч бүтэхгүй. Хайртай гээд хэн ч хэлж чадна ш дээ. Үг бодит байдал хоёрын хооронд том ялгаа байна шүү. Фэйсбүүк дээр бичсэн тэр дөрвөн мөрт гэх мэт илүү дутуу юмнуудыг болих хэрэгтэй. Нөгөө хүн надад жинхнээсээ хайртай юу гэдгийг яаж мэдэх вэ, амьдарч байж л мэднэ. Яг юунд нь хайртай болоод байгаа юм бэ? Биеийн хэлбэр галбирт нь юм уу? Царайнд нь болоод байгаа юм уу, амьдралын бололцоотой болохоор эсвэл алтан бөгж, машин, байр сууцанд нь хайртай болоод байгаа юм уу? Яг юунд хайртай болоод байна вэ? Яг хүнд нь хайртай болж байгаа бол үүдэн шүдгүй ч юм уу нэг нүд нь хялар болчихсон ч гэсэн хайртай байх нь байна ш дээ. Хүн гэдэгт нь хайртай болсон байх нь байна ш дээ.

Хүнд нь хайртай болно гэдэг нь байж байгаа байдал, ааш төрх, яриа хөөрөө, зан харьцаа, биеэ авч яваа байдал гэх мэт шинж чанарууд нь таалагдсан гэж ойлгож болно. Яагаад хүмүүс гоо сайхны мэс заслуудад ороод байгаа юм. Хэнд зориулж эмэгтэйчүүд ийм зүйлийг хийлгээд байгаа юм. Сонин байгаа биз дээ. Бусдаас л болж ийм тэнэг зүйл хийж байгаа шүү дээ. Яагаад гэвэл бусад хүн чамд тийм нүд гоё, тийм бие гоё гээд хэлчихсэн. Хүн чинь өөрийнхөө тэр мэнгэнд ч юмуу, зүс царайндаа хайртай байх ёстой. Өөртөө таалагдах гэж давхраа хийлгэж байгаа хүн бол сэтгэлзүйн асуудалтай л хүн байх. Өөрийнхөө эхээс төрсөн биендээ хайргүй хүн бол тэгээд тэр одоо хэн юм, би мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийгөө аваад явчихдаг байх хэрэгтэй л дээ. Өөртөө хайртай хүн гэдэг чинь хүнээс ямар ч тусламжгүйгээр өөрөө өөрийгөө аваад явчихдаг хүнийг л хэлээд байгаа юм. Өөрийгөө авч явж чадахгүй хүн дахиад нэг хүнтэй нийлвэл ямар ч хэрэггүй биз дээ. Аль эсвэл хүнээс тусламж гуйж очиж байгаа юм уу. Нөгөөх нь гай болоод бас нэг өөрийгөө авч явж чаддаггүй нөхөр байвал яана. Өөрсдийгөө авч явж чадахгүй жаахан хүүхдүүд дур тачаалаасаа болоод хүүхэдтэй болчихсон, тэгээд суухаас өөр аргагүй болно. Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг ямар хэцүү ажил билээ дээ. Тэгээд л ээж аав дээрээ аваачиж өгөөд та нар энэ хүүхдүүдийг ав, бид хоёр чадахгүй гэдэг биз дээ. Энэ бол Монголын эмгэнэл. Хайр, гэр бүлийн асуудал Монголд ахадсан л асуудал болчихоод байна.

Манай залууст хайр дурлал, сексийн тухай ямар ч ойлголт байхгүй байна. Зүгээр л мунаг секс л хийгээд байна. Яагаад энэ Монгол эмэгтэйчүүд чинь гадаадын эрчүүдэд тийм дуртай байна. Тэд чинь ядаж жаахан хайртай, соёлтой секс хийж байна. Ихэнх Монгол залуус багаасаа порно үзээд тархи нь гэмтчихсэн.

Одоо үеийн залуус яахав дээ, Америкийн Холливудын киноноос үзсэнээ эндээ туршаад л байж байгаа ш дээ. Бөгж зүүж хурим хийгээд л. Тэр бол Христийн шашны зан үйл ш дээ уул нь. Бурхны өмнө тангараглаж хурим хийж байгаа. Энэ чинь Монголтой ямар ч хамаагүй л дээ. Дандаа гадны зохиолчийн юм авчраад л фэйсбүүктээ тавиад байгаа. Яг эсгий гэрийнхээ, нутаг орныхоо нөхцөл байдалд тааруулах ёстой л доо. Хоёр хүн үнэхээр хайртай дуртай гээд амьдрах гэж байгаа бол хариуцлагатай байж нэг нэгэндээ үнэнч явах асуудал гарч ирнэ. Сексийг бол хэн ч хэнтэй ч хаана ч хийнэ. Дараа нь хүүхэдтэй болно, хариуцлага эхэлнэ, үр хүүхдээ өсгөнө. Гэрлээд л хайраа хойшоо тавиад хариуцлагаа барьж авах ёстой. Хайр нь өөр хайр болох ёстой. Эцэг эх, амьдралын хань гэдгээрээ хайрлах хэрэгтэй. Хайрыг дагаж ёс суртахуун, хүмүүжил, хариуцлага дагаж явдаг гэдгийг ойлгох ёстой.

Цаана нь бас мөнгөний асуудал байна. Мөнгөгүй хүн хүнтэй суугаад ямар ч хэрэггүй. Тийм учраас энэ Арабын соёлын дагуу мөнгөтэй эрэгтэй хүн мөнгийг нь төлөөд охинтой нь сууж байна. Манайд чинь айлын хөөрхөн охиныг мөнгөгүй хулгайч аваад “алж” байна. Мөнгөгүй мөртөө нэг айлд ороод ирдэг, дараа нь хүүхэдтэй болчихдог, тэгээд нөгөөх нь гардаггүй, явдаггүй, гай болоод л. Ээж аав нь, “за энэ хоёрыг нэг тусад нь гаргахаас” гэдэг. Тэгээд л тамд унаж байгаа шүү дээ. Хоёр тэнэг хүүхэд нийлээд хүүхэд гаргачихсан. Бусдын нүүрэн дээр л цагаан сараар сүрхий хүмүүс болж золгоод байгаа болохоос биш, цаанаа бол бөөн хэрүүл. Бөөн дүр. Бид чинь байнга л дүр эсгэж амьдардаг ард түмэн. Үнэнээрээ байж чаддаггүй, үнэн гэдгийг мэддэггүй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, үнэнийг нуудаг, үнэнээс айдаг ийм ард түмэн хэзээ ч хайр ярих боломжгүй. Яагаад гэвэл хайр гэдэг чинь үнэнтэй л хамаатай зүйл.

Философич С.МОЛОР-ЭРДЭНЭ

4 Comments

  1. шизо says:

    шизотой гарын шизо хөдөлсөн юм уу? жинхэнэ амьдрал, номын хуудас хёроо ялгахаа боличихсон номын цагаа нсолиотой гар шд. Ийм гаруудыг хөөргөхөө болимоор юм

  2. хотын дарга says:

    шизотой гарын шизо хөдөлсөн юм уу? жинхэнэ амьдрал, номын хуудас хёроо ялгахаа боличихсон номын цагаан солиотой гар шд. Ийм гаруудыг хөөргөхөө болимоор юм

  3. худлаа гарууд says:

    Заа монгол хүүхнүүд үнэнээ хэлж харагдаач. Бөөн дүр эсгэсэн худлаа банзал янханууд. Сайн хүүхнүүд байнаа байна. Гэхдээ их ховор болж дээ.

  4. Эр хурга says:

    Энэ хужаагийн эрлийз ядаргаа л байна доо. Түй май шүү сархайсан эрлийзээ. Юм л бол монголчуудыг доромжилно. Үйлийн үр нэг өдөр толгой дээр чинь тоосготой хамт буунаа. Энд тэнд таарвал эвийг нь олоод нударнаа чамайг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.