Нэгэн шинэ хос нэг байранд нүүж оров. Маргааш нь эхнэр нь, хөршийн бүсгүй угаасан хувцасаа тохож байхыг хараад,
-Түүний угаасан юм бохир хэвээрээ байна. Хувцасаа ч угааж чаддаггүй хаашаа юм бэ гэж муу хэлэв. Нөхөр нь чимээгүй л байв. Хөрш бүсгүй юм аа угааж, тохох болгонд эхнэр нь ингэж муулдаг байв.
Харин нэгэн өглөө, хөрш бүсгүй цэв цэвэрхэн угаасан хувцас өлгөх нь тэр. Эхнэр,
-Хүүе, хөрш хувцасаа маш сайн угааж. Хэн түүнд юмаа сайн угаахыг зааж өгөө юм бол? гэж муулах, сайлахыг хослуулан дуу алдав. Нөхөр нь:
-Би өнөө өглөө эртлэн босож, цонхоо угаасан юм гэж хариулав. Амьдрал ийм байдаг.
Бид бусдыг харж дүгнэхдээ, өөрийнхөө цонхоор л хардаг. Чиний цонхны шил хиртэй бохир байх юм бол чи бусдыг тэгэж л хардаг. Тиймээс бусдыг хэт эртлэн буруу дүгнэж, муу үг унагахынхаа оронд өөрийгөө дүгнэ. Чи бусдыг дүгнэж байгаагаараа тэр хүн ямрыг тодорхойлохгүй, харин өөрийгөө л тодорхойлно. Өөрийнхөө уур уцаар, хар, сөрөг бодол, бүтээгүй хүслээ бусдад бүү наа…
Milk splash or round swirl realistic vector illustration. Natural dairy product, yogurt or cream in crown splash with flying drops, for packaging design isolated on blue background